Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

 

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 3-р гудамж 11 тоотод байрлах, “Далай Багачууд” цэцэрлэг БСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 9-р гудамж 123 тоотод оршин суух, ХЙ77021760 дугаарын регистртэй, Монгол овогт Эрдэнэчимэгийн Отгонцэцэгт холбогдох,

 Сургалтын гэрээний үүрэгт 225 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Далай Багачууд” цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэвэлмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа:....Э.Отгонцэцэг нь 2014-2015 оны хичээлийн жилд Номин-Эрдэнэ, Баярцогт нэртэй хоёр хүүхдээ манай цэцэрлэгт явуулахаар гэрээ хийн явуулж эхэлсэн. Эхний саруудад төлбөрөө өгч байсан боловч сүүлийн нэг сар явсан төлбөрөө одоо хүртэл өгөөгүй байна. Иймд Э.Отгонцэцэгээс гэрээний дагуу сургалтын төлбөр болох 225 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Манай зүгээс нэхэмжилсэн төлбөрөөс 50 000 төгрөгийг татгалзаж үлдэх 175 000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны дотор төлөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Отгонцэцэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: “Далай Багачууд” цэцэрлэг нь надаас хүүхдийн цэцэрлэгийн төлбөр 225 000 төгрөг нэхэмжилснээс 50 000 төгөргийг татагалзаж байгааг ойлголоо. Миний бие үлдэ 175 000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8-р сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч “Далай Багачууд” цэцэрлэгийн эрхлэгч Э.Цэвэлмаа, нөгөө талаас хариуцагч Э.Отгонцэцэг нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч “Далай Багачууд” цэцэрлэг нь Э.Отгонцэцэгээс нэхэмжилсэн 225 000 төгрөгөөс 50 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. 2/. Хариуцагч Э.Отгонцэцэг нь үлдэгдэл 175 000 төгрөгийг 2016 оны 8-р сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрөв.  3/. Бидний эвлэрэл нь сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа бөгөөд хэн нэгний эрх, ашгийг хөндөөгүй, хуульд заасан үр дагаварыг ойлгосон болно. Цаашид ямар нэг санал гомдолгүй болно гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Далай Багачууд” цэцэрлэг нь хариуцагч Э.Отгонцэцэгт холбогдуулан сургалтын гэрээний үүрэгт 225 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 225 000 төгрөгөөс 50 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 175 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2016 оны 08-р сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 400 төгрөгөөс 3 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 3 700 төгрөгийг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 2 950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  “Далай Багачууд” цэцэрлэг БСБ-ийн нэхэмжлэлтэй, Э.Отгонцэцэгт холбогдох сургалтын гэрээний төлбөрт 225 000 төгрөг тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 175 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 400 төгрөгөөс 3 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 3 700 төгрөгийг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 2 950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.