Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Э яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01965 0823 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, НЭ

Холбогдсон хэргийн талаар:

Н.Э нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наши Трейд” ХХК-ийн гражид иргэн Н.Наранбаярын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй,  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Наранбаярын өгсөн: ...2019  оны 03 дугаар сарын16-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наши Трейд” ХХК-ны гражид очоод хог тээвэрлэж зөөдөг 52-10 УНТ улсын дугаартай цагаан өнгийн 15 тоннын даацын диво маркийн машиныхаа тэнхлэгийг солих санаатай манай авто баазын засварчин Төмөрөө, Найгал нартай дугуйнаас нь эхлээд тайлж байтал манай гражийн дарга Э над дээр ирээд чамаас архи үнэртээд байна, чи яв гэхээр нь би урд орой нь найзтайгаа гэртээ архи уусан тэгээд үнэртэж байгаа байх, өнөөдөр уугаагүй гэсэн. Э чамайг яв гэж байна шүү дээ пизда минь гэхээр нь та яахаараа ингэж дээрэлхүү хэлдэг юм, надаас архи үнэртэж байгаа ч гэсэн засвараа хийчихмээр байна гээд машины гишгүүр дээр байсан гар утас, тамхиа авчихаад эргэтэл баруун нүднээс оч манараад явчихсан. Намайг өшиглөсөн, цохисон аль нь болохыг мэдэхгүй байна. Тэгээд заамдалцаад байж байтал авто гражийн манаач /нэрийг нь мэдэхгүй гэх/ Төмөрөө ах хоёр салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэсайханы өгсөн: ...тэгээд Э  Наранбаярт архи чинь гараагүй болохоор харьж унтаж амарч байгаад архиа гаргачихаад эргэж ирээд юмаа хий гэсэн чинь Наранбаяр би ямар машин барих гэж байгаа биш, машинаа засах гэж байна шүү дээ иймээ, тиймээ асуудал гаргаагүй биз дээ гээд тэр хоёр маргалдаад Э Наранбаярыг чи одоо яах гээд байгаа юм бэ харь гээд байхад гээд хэрүүл болоод Наранбаяр Эад заза та одоо дандаа намайг ингэж байх юм бусдад нь та юм хэлж чаддаггүй л биз дээ гээд машиндаа хувцасаа солих гээд орсон. Тэгээд тэр хооронд тэр хоёр хэрүүл хийгээд маргалдаад л байсан. Би машин дотор юм хийж байсан чинь гэнэт пид пад гээд чимээ гараад би машин доороос гараад ирсэн чинь Наранбаяр доошоо тонгойгоод суучихсан хамраас нь цус гарч байсан. Тэгээд Наранбаяр босч ирээд цусаа арччихаад Эыг чи яахаараа намайг цохидог юм гээд дахиад барьцалдаж аваад тэр хоёр бие биенийгээ боогоод байхаар нь Төмөрөө ах бид хоёр очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Төмөрбаатарын өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ажил дээрээ очоод Наранбаярын машиныг засах гээд байж байсан аж ахуйн баз хариуцсан дарга Э ирээд Наранбаярыг архи уусан байна гээд маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаад авахаар нь Эрдэнэсайхан бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд Э Наранбаярыг чи харьж амар гэсэн чинь Наранбаяр өөдөөс нь би тэргээ хурдан янзалчихаад гаргачихмаар байна гэсэн чинь Э гаргах, гаргахгүйг энэ хоёр засварчин мэднэ гээд Наранбаяр явахаар болсон. Эрдэнэсайхан машиных нь доогуур орж янзлаад би гагнуур хийж байгаад нэг харсан чинь Наранбаяр доошоогоо суучихсан хамраас нь цус гоожиж байхаар нь би Наранбаяр дээр очоод яасан гээд асуусан чинь гэнэдүүлээд цохичихлоо гээд дахиад Этай муудалцах гээд байсан. Тэгээд Наранбаяр босч ирээд Эад машины түлхүүрээ өгөөд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3519 дугаартай шинжээчийн:

1. Н.Наранбаярын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

5. Дээрх гэмтэл нь 2019.03.16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч С.Чулуунсүх гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Эын: ...хүнд даацын машинд засвар хийх гэж байгаа юм чинь яах юм хэрэггүй, хоёр засварчин байна чи харьж амраад маргааш эрүүл болоод ир гэж хэлсэн чинь Наранбаяр миний өөдөөс уурлаад би залуу хүн чи хөгшин кулказ шүү чиний хувь бол надад хэд дахин бий шүү гэж хэлсэн. Тэгээд би Наранбаярт за миний дүү ахынхаа үгэнд ороод явчих гэж хэлсэн .Тэгсэн Наранбаяр машин руугаа орж түлхүүрээ сугалж аваад над руу шидээд машиныхаа түлхүүрийг ав, би эндээс чинь явлаа, зайллаа ирэхгүй, тэгэхдээ би чамтай тооцоогоо дуусгаж байж явна гэж хэлээд над руу дайраад цамцаар хоолой боохоор нь би за больчих миний дүү гээд байж байсан чинь манай Төмөрөө, Эрдэнэсайхан хоёр больцгоо гээд салгацгаасан. Тэгээд миний хоолой эвгүй болоод хоолойгоо засаад байж байсан чинь Наранбаяр над руу дайраад би Цайзын атаман шүү чамайг ална гээд дахиад намайг боосон. Тэгсэн миний хоолой боогдоод нүд харанхуйлаад ирэхээр нь би тавь л даа гээд Наранбаярын нүүр рүү гараараа нэг удаа цохичихсон чинь хамарнаас нь цус гараад нүд нь хавдсан. Би нүүр рүү нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

- Шүүгдэгч Н.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тододрхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 26, 27 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Э нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наши Трейд” ХХК-ийн гражид иргэн Н.Наранбаярын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Н.Наранбаяр нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Н.Эад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Н.Э нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наши Трейд” ХХК-ийн гражид иргэн Н.Наранбаярын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Наранбаяр, яллагдагч Н.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3519 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Н.Наранбаяр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба эмчилгээний зардал хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 33 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл  байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.1-д заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Э нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Н.Наранбаяр гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Н.Э-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ