Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/00183/и |
Дугаар | 279 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 279
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж 15-1209 тоотод оршин суух, ЦИ85120900 дугаарын регистртэй, Боржигин овогт Батсүхийн Нямдаваагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамж, 355 тоотод оршин суух, ОН75063086 дугаарын регистртэй, Зүүн засгууд овогт Жаргалсайханы Жавзанпагмад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 460 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямдаваагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа....Би Ж.Жавзанпагмад 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1 500 000 төгрөгийг 10% хүүтэй 3 сарын хугацаатайгаар 2015 оны 5-р сарын 9-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Жавзанпагма нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу түүний хүү болох 960 000 төгрөг, үндсэн зээл болох 1 500 000 төгрөг, нийт 2 460 000 төгрөгийг хариуцагч Ж.Жавзанпагмаас гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Одоо нэхэмжилсэн 2 460 000 төгрөгөөс 360 000 төгрөгийг татгалзаж байна. Үлдэгдэл 2 100 000 төгрөгийг хариуцагч Ж.Жавзанпагам нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор өдөр төлж дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Жавзанпагмаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Жавзанпагма нь нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор Б.Нямдаваад төлж дуусгана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч Б.Нямдаваа, нөгөө талаас хариуцагч Ж.Жавзанпагма нар дараахь байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь 2 460 000 төгрөг нэхэмжилснээс 360 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Үлдэгдэл 2 100 000 төгрөгийг хариуцагч Ж.Жавзанпагма нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгана. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нямдаваа нь хариуцагч Ж.Жаргалсайханд холбогдуулан зээлийн төлбөрт 2 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 360 000 төгрөгийн шаардлагыг татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 2 100 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 310 төгрөгөөс 27 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 27 155 төгрөгийг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 24 275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Ж.Жавзанпагмад холбогдох зээлийн төлбөрт 2 460 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 360 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 2 100 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 54 310 төгрөгөөс 27 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос 27 155 төгрөгийг, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 24 275 төгрөгийг гаргуулан тус тус тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.