Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2016/00041/и |
Дугаар | 299 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 299
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Мандал 8-р гудамж, 159 тоотод оршин суух, XP79090491 дугаарын регистртэй, Оюут овогт Пунцагийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 72-р байр, 51 тоотод оршин суух, РХ88011304 дугаарын регистртэй, Хатгал харуул овогт Насанбатын Долгионд холбогдох
Зээлээр гэрээний үүрэгт 2 928 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Нарантуяа, хариуцагч Н.Долгион, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Нарантуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3-р сарын 16-ны өдөр интернэтийн зар дээрээс гадаадад гэрээгээр ажилчин гаргана гэсэн зарын дагуу утсаар холбогдон Арга билэг төвийн 6 давхарт оффис түрээслэн сууж байгаа Н.Долгионтой уулзсан. Н.Долгион нь гадаадад ажилчин гаргаж байгаа талаар яриад гадаадад гаргах урьдчилгаа төлбөр гэж зээлийн гэрээ байгуулан 1 830 000 төгрөг бэлнээр хүлээн авсан.
Зээлийн гэрээгээр бэлнээр хүлээн авсан 1 830 000 төгрөгийг 2016 оны 3-р сарын 16-наас 2016 оны 5-р сарын 16-ныг хүртэл 2 сарын хугацаатай, хүүгүй хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги хоног тутамд тооцохоор хоёр тал тохиролцон гэрээнд тусгасан болно. 14 хоногийн дараа Арга билэг төв дээр очиж Н.Долгионтой уулзах гэтэл нүүгэд явчихсан байсан....Иймд Н.Долгионоос үндсэн зээл 1 830 000 төгрөг, алданги 1 098 000 төгрөг, нийт 2 928 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Одоо нэхэмжилсэн 2 928 000 төгрөгөөс алдангийн 1 098 000 төгрөгийг татгалзаж байна. Хариуцагч нь үлдэгдэл 1 830 000 төгрөгийг 2016 оны 9-р сарын 01-ний дотор хариуцагч төлхөөр болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд гаргах ямар нэг гомдол, санал, маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Д.Долгионоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч П.Нарантуяад төлөх 1 830 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч П.Нарантуяа, нөгөө талаас хариуцагч Н.Долгион нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч П.Нарантуяа нь нэхэмжилсэн 2 928 000 төгрөгөөс нэхэмжлэлээс алданги 1 098 000 төгрөгийг татгалзаж байна. 2/. Хариуцагч Н.Долгион нь нэхэмжлэлээс үлдэх 1 830 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулхыг хүлээн зөвшөөрч байна. 3/. Бид хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. 4/. Бидний эвлэрэл нь хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй ба хуульд заасан эрх үүрэг үр дагварыг ойлголоо. Цаашид энэ асуудлаар ямар нэг маргаан, гомдол санал байхгүй болно гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2 928 000 төгрөгөөс 1 098 000 төгрөгийн татгалзаж, үлдсэн 1 830 000 төгрөгийг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 44 230 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.Нарантуяа нэхэмжлэлтэй, Н.Долгионд холбогдох зээлийн гэрээний төлбөрт 2 928 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 098 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 1 830 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7. дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 44 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.