Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 36 дугаар гудамж, 543 тоотод оршин суух, УХ88051421 дугаарын регистртэй, Түвшин овогт Мөнххуягийн Цацралт,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны 7 дугаар байрны 56 тоотод оршин суух, ХА87021261 дугаарын регистртэй, Боржигон овогт Түмэндэмбэрэлийн Энхчимэг,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 36 дугаар гудамж, 543 тоотод оршин суух, ХА67021368 дугаарын регистртэй, Лувсандорж овогт Батсүхийн Саранцэцэг,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамж, 274 тоотод оршин суух, ШГ80072814 дугаарын регистртэй, Хорчин овогт Баярхүүгийн Хадбаатар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2-1 байрны 908 тоотод оршин суух, Хядга овогт Эрдэнэбаатарын Мөнхзул нарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 58 дугаар гудамж, 912 тоотод оршин суух, УХ90012291 дугаарын регистртэй, Хиад боржигон овогт Эрхэмбаярын Өнөрбаярт

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46б байрны 43 тоотод оршин суух, ХЖ82121618 дугаарын регистртэй, Соён овогт Намнангийн Бат-Орших нарт холбогдох,

Гэм хорын хохиролд нийт 8 730 553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Э.Мөнхзул, М.Цацралт нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч  Б.Саранцэцэг, нэхэмжлэгч Т.Энхчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Буянжаргал, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, хариуцагч Э.Өнөрбаяр,  Н.Бат-Оршинх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов. 

                                                                    

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Цацралт би 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Э.Мөнхзулын өмчлөлийн “Тоёота карина” маркийн 04-77 УБР дугаартай суудлын автомашинаар Сүхбаатар дүүргийн 13-р хороолол, 7 буудал руу урдаас хойшоо чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байх үед “Тоёота приус” маркийн 88-09 УБО дугаартай суудлын автомашины жолооч Э.Өнөрбаяр нь эсрэг урсгалаас зүүн гар тийш огцом хурдтай буцаж эргэх үедэээ замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмын заалтуудыг ноцтой зөрчиж машины урдаас хөндлөн орж ирж мөргсөн бөгөөд мөн урдаас хойш чиглэлд зорчих хэсгийн 1-р эгнээнд явж байсан “Хюндай верна” маркийн 13-70 УНД дугаартай автомашиныг мөн мөргөж зогссон. Э.Өнөрбаяр нь биднийг мөргөх үедээ согтолтын хүнд зэрэгтэй өөрийн ухаангүй байснаас болж автомашинд болон эрүүл мэндэд хамт зорчиж явсан Б.Саранцэцэг, Т.Энхчимэг нарын эрүүл мэндэд мөн 13-70 УНД машинд хохирол учирсан….М.Цацралтын автомашинд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 2 085 000 төгрөг, “Май кар” ХХК-ийн агрегат оношлогоогоор 3 325 000 төгрөгийн хохирол, Б.Хадбаатарын машинд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 360 000 төгрөгийн, осол болох үед зорчиж явсан Б.Саранцэцэг, Т.Энхчимэг болон М.Цацралтын эрүүл мэндийн шинжилгээ, оношлогоо, эмнэлэгийн төлбөрт 1 664 250 төгрөгийн хохирол учирсан. М.Цацралт нь машинаар сургуулийн хүүхдүүдийг хичээл болон дугуйланд хүргэж өгч аван сарын 600 000 төгрөгийн буюу 1 өдрийн 20 000 төгөргийн цалинг авч мөн хажуугаар нь таксины үйлчилгээ хийж бензин шатахуун болон бусад хэрэглээний зардал олж гэр бүлээ тэжээдэг байсан….Иймд хариуцагч нараас… автомашинд учирсан хохирол 5 410 500 төгрөг, Б.Хадбаатарын машины хохирол, үнэлгээний зардал 360 000 төгрөг, М.Цацралт, Б.Саранцэцэг, Т.Энхчимэг нарын 2 551 850 төгрөг, нийт 8 322 350 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Мөнхзул, М.Цацралт нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Б.Саранцэцэгээс гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Мөнхзул нь Э.Өнөрбаяраас 04-77 УБР улсын дугаартай “Тоёота карина” маркийн автомашины хохирол 5 410 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Э.Өнөрбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. М.Цацралт нь 1 392 450 төгрөг нэхэмжилснээс 892 450 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 500 000 төгрөг авахаар, миний бие Б.Саранцэцэг нь 835 000 төгрөг нэхэмжилснээс 335 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж 500 000 төгрөгийг авахаар хариуцагчтай тохиролцлоо. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Н.Бат-Оршихыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Энхчимэгээс гаргасан хүсэлтдээ: Миний бие Э.Өнөрбаяраас 574 800 төгрөг нэхэмжилснээс 274 800 төгрөгийг татгалзаж байна. 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 01-ний дотор хариуцагчаас авахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар цаашид гомдол санал гаргахгүй. Хариуцагч Н.Бат-Оршихоос татгалзаж байна гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгч Б.Хадбаатараас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Өнөрбаяр нь нэхэмжилсэн 360 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Өнөрбаяраас гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжилсэн 360 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Мөнхзулын нэхэмжилсэн 5 410 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Нэхэмжлэгч М.Цацралт нь 1 392 400 төгрөг нэхэмжилснээс 892 450 төгрөгөөс, нэхэмжлэгч Б.Саранцэцэг нь 835 000 төгрөг нэхэмжилснээс 335 000 төгрөгөөс, нэхэмжлэгч Т.Энхчимэг нь 574 800 төгрөг нэхэмжилснээс 274 800 төгрөгөөс тус тус татгалзсаныг ойлголоо. Нэхэмжлэгч нарын хохирлыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Бид эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байна. Энэ асуудлаар цаашид санал, гомдол маргаан байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Н.Бат-Оршихоос гаргасан тайлбартаа: М.Цацралт, Б.Саранцэцэг, Б.Хадбаатар, Т.Энхчимэг, Э.Мөнхзул нарын нэхэмжлэлийг хариуцагч Э.Өнөрбаяр дангаар хариуцан барагдуулахаар болсон, нэхэмжлэгч нар нь намайг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч М.Цацралт, Э.Мөнхзул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч  Б.Саранцэцэг, нэхэмжлэгч Т.Энхчимэг,  хариуцагч Э.Өнөрбаяр нар дараахь байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. 1/. Нэхэмжлэгч М.Цацралт нь 1 392 400 төгрөг нэхэмжилснээс 892 450 төгрөгөөс,  нэхэмжлэгч Б.Саранцэцэг нь 835 000 төгрөг нэхэмжилснээс 335 000 төгрөгөөс,  нэхэмжлэгч Т.Энхчимэг нь 574 800 төгрөг нэхэмжилснээс 274 800 төгрөгийг тус тус татгалзаж байна.  2/. Хариуцагч Э.Өнөрбаяр нь нэхэмжлэгч М.Цацралтад 500 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Саранцэцэгт 500 000 төгрөг, нэхэмжлэгч Т.Энхчимэгт 300 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. 3/. Талууд сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч М.Цацралт нь 1 392 400 төгрөг нэхэмжилснээс 892 450 төгрөгөөс, нэхэмжлэгч Б.Саранцэцэг нь 835 000 төгрөг нэхэмжилснээс 335 000 төгрөгөөс, нэхэмжлэгч Т.Энхчимэг нь 574 800 төгрөг нэхэмжилснээс 274 800 төгрөгийг тус тус татгалзаж, харицагч нь үлдэгдэл нийт 1 300 000 төгрөгийг болон нэхэмжлэгч Э.Мөнхзулын нэхэмжилсэн 5 410 500 төгрөг, нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжилсэн 360 000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч, нийт 7 070 500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч нарт төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Н.Бат-Оршихт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Өнөрбаяраас 101 518 төгрөгийг гаргуулж Э.Мөнхзулд, 15 650 төгрөгийг Б.Саранцэцэг, 9 650 төгрөгийг Т.Энхчимэгт, 15 650 төгрөгийг М.Цацралтад, 11 450 төгрөгийг Б.Хадбаатарт тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Э.Мөнхзул, Б.Саранцэцэг, Т.Энхчимэг, М.Цацралт, Б.Хадбаатар нарын нэхэмжлэлтэй, Э.Өнөрбаяр, Н.Бат-Орших нарт холбогдох гэм хорын хохирол 8 730 553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Саранцэцэг нь 835 000 төгрөг нэхэмжилснээс 335 000 төгрөгөөс, нэхэмжлэгч Т.Энхчимэг нь 574 800 төгрөг нэхэмжилснээс 274 800 төгрөгийг тус тус татгалзаж, харицагч нь үлдэгдэл нийт 1 300 000 төгрөг буюу 500 000 төгрөгийг Б.Цацралтад, 500 000 төггөийг Б.Саранцэцэгт, 300 000 төгрөгийг Т.Энхчимэгт тус тус төлөхөөр,   нэхэмжлэгч Э.Мөнхзулын нэхэмжилсэн 5 410 500 төгрөг, нэхэмжлэгч Б.Хадбаатарын  нэхэмжилсэн 360 000 төгрөгийг тус тус бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч, нийт 7 070 500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор  нэхэмжлэгч нарт төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Өнөрбаяраас 101 518 төгрөгийг гаргуулж Э.Мөнхзулд, 15 650 төгрөгийг Б.Саранцэцэг, 9 650 төгрөгийг Т.Энхчимэгт, 15 650 төгрөгийг М.Цацралтад, 11 450 төгрөгийг Б.Хадбаатарт тус тус олгосугай.

 

3.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Н.Бат-Оршихт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хариуцагч нь шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.