| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0047/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 12.1.4., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 52
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Иргэдийн төлөөлөгч: О.Баярбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Дөлгөөн,
Шүүгдэгч: Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чунсаг овгийн Ө.Г т холбогдох 1928000000002 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар баг ..............................тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нийт 7 жилийн хорих ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Чунсаг овгийн Ө.Г , регистрийн дугаар ...............................
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, ..............................тоотод оршин суух Т.М ийн гэрт 6 нас 8 сартай, эмэгтэй М.Х ыг хүчиндэхийг завдсан, мөн 2017 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, .............. тоотод оршин суух Т.Г ийн гэрт хууль бусаар нэвтэрч самсунг маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Ө.Г ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би найзуудтайгаа архидаж байгаад орой 04 цаг өнгөрөөгөөд алхаж байсан. Тэр үед би тийм их согтуу байгаагүй. Шилний тал архи ханцуйлаад явж байсан. Т.М гийн хойгуур явж байгаад гэрт нь ороход нэг жоохон охин телевизор үзээд сууж байсан. Аав нь хаачсан юм бэ? гэж асуухад айл руу явсан одоо ирнэ гэж хариулсан. Би жоохон хүүхэд байгаа гэж мэдээгүй гэрт нь ороход пингийнх нь үүд хаагдахгүй саваад байхаар нь хааж замаг түгжээгээр түгжчихээд орсон. Тэгээд би зуухных нь урд барьж ханцуйлж явсан архиа тавьчихаад барьцаанд тавих юм байна уу? гээд харж байхад гаднаас хүүхэд үүд нүдсэн. Би үүд нүдэнгүүт нь онгойлгосон. Тэгсэн гаднаас нэг эрэгтэй хүүхэд орж ирээд үүд хаалга түгжсэн байна гээд цагдаа дуудна гэсэн тэгээд тэр хүүхэдтэй маргалдаж байгаад дээшээ яваад өгсөн тэгсэн цагдаа ирээд барьсан. Намайг гэрээс гараад ирэхэд цагдаа нар боож унагаагаад хөлөөрөө дэвсээд босгоогүй. Эрүүлжүүлэхэд ирэхэд үлээлгэсэн. Хэдэн хувьтай байсныг нь хараагүй. Эрүүлжүүлэхийн цагдаатай би хэрэлдэж маргалдсан. Согтуу байсан болохоор хулгай хийсэн үйлдэл санаанд орж гараад байгаа. Би архидаж байгаад ажлаасаа хөөгдсөн. Тэр үед манай найз боогоод нас барсан тэгээд мөнгө олдохгүй байхаар нь ахынхаа зурагтыг аваачаад зарчихсан. Тэр өдөр тухайн айлаас зурагт авсан байх согтуу тасарчихсан байсан.
Насанд хүрээгүй хохирогч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байхад танихгүй ах орж ирээд ээж, аав чинь хаачсан юм бэ гэсэн. Би ажилдаа явчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь
ажил гэсэн чинь юу гэсэн үг юм бэ гээд миний хэвтэж байсан орон дээр ирээд
намайг үнссэн /гээд уруулаа заав./ Тэгээд миний триког тайлаад боожгойгоо
миний салтаа руу хийгээд хөдлөөд байсан. Тэгж байхад ах ирсэн. Ахад тэр ах намайг зүгээр
байхад уйлаад байсан гэж хэлсэн. Тэр ах тэгээд гараад явчихсан. Ах надаас миний
дүү яасан юм бэ гэж асуусан. Би ахад энэ ах зодох гэж байсан гэж хэлсэн. /хх-ийн 23-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Миний охин гайгүй л байна. Одоо бараг мартаж байгаа байх аль
болох мартуулахыг хичээж байгаа...” /хх-ийн 25-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Дүүтэйгээ хоёулаа гэртээ байж байхад 16 цагийн үед манай найз Бат гаднаас дуудахаар нь бид хоёр манайхаас доошоо байх шийдэн дээр очиж 30 минут тоглочихоод гэртээ ирэхэд манай гэрийн үүд дотроосоо цоожтой байсан. Тэгээд үүдээ гээд нүдсэн чинь танихгүй ах хаалга тайлж өгсөн. Тэр ах согтуу байсан. Тэгэхээр нь би та хэн бэ гэсэн чинь аавын чинь найз байна гэж хэлсэн. ...Манай дүү баруун орон дээр уйлчихсан хэвтэж байхаар нь очоод яасан ахын дүү гэж асуусан чинь саяын ах миний ийшээ гээд өөрийн салтаа руу заагаад шомбогоо хийх гээд байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахын араас гарсан чинь нөгөө ах хашааны хойд талд дээшээ явж байсан. Би араас нь очоод та хүүхэд яагаад байгаа юм бэ гэсэн чинь би яасан юм, танай дүүг шээлгэх гэж л байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та битгий худлаа яриад бай гээд тэр ахыг өшиглөсөн. Би цагдаа дуудах гэсэн боловч утас байхгүй байсан учраас хажуугаар явж байсан нэг ахын утсыг гуйгаад цагдаа руу залгасан боловч эмнэлэг рүү залгасан байсан. Тэгж байхад нөгөө ах зугтаагаад явсан /хх-ийн 26-р хуудас/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө гэрээсээ 11 цагийн үед гараад гадуур ажил амжуулж явж байгаад 17 цагийн үед 4-р цэцэрлэгээс хүүхдээ аваад явж байсан чинь эхнэр залгасан гэрт нэг согтуу хүн ирчихээд охиныг айлгаад байна шүү дээ хурдан яваад оч гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ хамт явж байсан найздаа өгчихөөд түрүүлээд гүйгээд хүрээд ирсэн чинь манай охин М.Х гэртээ ганцаараа баруун орон дээрээ уйлсан байдалтай хэвтэж байсан. Яасан миний хүү юу болсон юм бэ? гэхэд нэг согтуу ах орж ирээд гарсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би гэрээс гараад амбаарын үүдэнд ирэхэд Ө.Г гэдэг залуу манай хүү Ө , мөн нэг танихгүй хүүхэд 3 ирж байсан. Тэгсэн Ө.Г намайг хараад Т.М би яагаа ч үгүй шүү дээ энэ хүүхэд чинь намайг явуулахгүй байна. Зүгээр байхад цагдаа сэргийлэхэд өгнө гээд байна гэж хэлсэн. Тэгээд Ө.Г би явлаа шүү би яагаа ч үгүй шүү гэж хэлээд хашаанаас гараад явсан. Би хашаанаас гараад явахад нь цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгсэн цагдаа нар наад хүнээ дагаж бай одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд хүү бид хоёр араас нь дагаад явж байхад Ө.Г Далангийн ард байх задгай хашаагүй айлд орсон. Тэр үед цагдаа араас ирээд Ө.Г ийг аваад явсан юм. /хх-ийн 27-р хуудас/
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой гэрээсээ гараад найз охиноо таксинд суулгаж өгчихөөд буцаад гэр рүүгээ алхаж байхад нэг жоохон банди нэг ахтай муудалцаад байгаа бололтой харагдсан. Би ах дүү хоёр муудалцаж байгаа юм байна гэж бодоод хажуугаар нь гарч явахад жоохон банди нь ахаа утсаараа нэг яриулчих гэсэн. Би утсаа өгчихөөд яасан юм миний дүү гэхэд би сая гэртээ харьсан чинь манай гэрийн хаалга түгжээтэй байсан. Тэгээд хаалга нүдсэн чинь энэ ах гараад ирсэн. Гэрт манай охин дүү уйлаад байж байсан. Охин дүүгээсээ яасан юм бэ гэж асуухад энэ ах манай дүүгийн умай руу боовоо хийх гээд байсан гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай дүү хэдэн настай юм бэ гэхэд 1-р анги гэж хэлсэн. Тэгэхэд тэр хажууд байсан ах би вазелин шахуулчихсан яаж багтдаг юм бэ гэж хэлсэн. /хх-ийн 28-р хуудас/
Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 02-нд жижүүрийн бүрэлдэхүүнд орж жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цаг 35 минутад ..............................тоотод үл таних хүн гэрт ирээд манай охиныг хүн хүчиндэхийг завдсан байна гэсэн дуудлага ирлээ гээд жижүүрийн офицер цагдаагийн ахмад Т хэлсэн. Тэгээд жижүүрийн офицер Т.Т ийн хамтаар дуудлаганд явсан. Тухайн хаяг дээр очоод дуудлага өгсөн хүн рүү залгахад би Далангийн тийшээ нөгөө хүнийг дагаад явж байна гэхээр нь араас нь очоод Далангийн голын ард хашаагүй ганц гэр рүү орчихлоо гэхээр нь араас нь ороход хоёр хөгшин байсан. Мөн Ө.Г гэдэг залуу сууж байсан. Би Ө.Г гараад ир гэж хэлээд авч гарахад Ө.Г би яахаараа наад машинд чинь суудаг юм бэ? Намайг хүчингийн хэргийн хэргээр явуулах гэж байгаа бол барахгүй шүү. Би орон байрны хулгайч. Намайг асуугаарай гэж хэлээд над руу эсэргүүцэл үзүүлэхээр нь би дарж гавлаад машинд суулгасан. /хх-ийн 29-р хуудас/
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би 17 цаг өнгөрч байхад манай дунд хүү Ө залгаад гэрт нэг согтуу хүн ирчихсэн байна. Энэ согтуу хүн нөгөө юм аа манай дүүгийн мухар руу хийнэ гэсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгаад хаана яваа юм бэ гэхэд цэцэрлэгийн хүүхэд аваад явж байна гэсэн. Тэгэхээр нь гэрт согтуу хүн ирчихсэн хүүхэд айлгаад байна гэнэ чи хурдан очоод цагдаад өг гэж хэлчихээд ажил дээр байж байгаад нөхөртэйгөө дахин утсаар ярихад охиноо аваад эмнэлэг дээр ирж байна гэхээр нь би ажил дээрээс гараад эмнэлэг дээр ирээд охинтойгоо уулзаад юу болсон талаар охиноосоо асуухад манай охин тэр согтуу ах нөгөө юм аа гаргаад миний өмдийг тайлаад хийсэн. Тэгээд хүнд хэлж болохгүй гэж хэлсэн юм. Би айгаад уйлсан гэж хэлсэн /хх-ийн 30-р хуудас/
Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн офицероор үүрэг гүйцэтгэж байхад 17 цаг 35 минутад жижүүрийн 7053102 дугаарт иргэн Т.М 88368105 дугаараас Өмнөговь аймаг Даланзадгад сум 5-р баг ..............................тоот манай гэрт үл таних согтуу хүн ирээд манай охин М.Х ыг хүчирхийлэхийг завдаад гараад зугтаачихлаа гэснээр жижүүрийн жолооч а/ч Ж.М ын хамт дуудлага өгсөн хаягт очоод дуудлага өгсөн хүн рүү залгахад би Далангийн тийшээ нөгөө хүнийг дагаад явж байна гэсэн. Тэгээд Далангийн голын ард хашаагүй ганц монгол гэр рүү орчихлоо гэхээр нь тухайн гэр рүү ортол Ө.Г
сууж байсан. М Ө.Г ийг гараад ир гэсэн. Ө.Г гарч ирэхээр нь
машинд суучих ажил руу явъя хэдэн зүйл тодруулъя гэхэд би яахаараа наад машинд
чинь суудаг юм гээд эсэргүүцэхээр нь М бид хоёр гавлаад фургон машины
ард суулгаж байхад намайг хүчингийн хэргээр явуулах гэж байгаа бол та нар
барахгүй шүү. Би бол орон байрны хулгайч гэж хэлж байсан. Тэгээд машины ард би
Ө.Г тэй хамт суугаад М жолоо бариад ажил руу явж байхад та нар
намайг яасан гэж авч явж байгаа юм би хүчин хийгээгүй. Тэр жоохон юм руу
миний вазелинтай том боов орохгүй байсан гэсэн. Тэгээд Ө.Г нэлээд согтуу
байсан болохоор эрүүлжүүлэх байранд авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1.53 хувь
байсан учраас эрүүлжүүлсэн юм. /хх-ийн 31-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Ө.Г гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. Улаан өнгийн дотоож дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. Ягаан өнгийн дотоож, М.Х гэж хаягласан хөвөн бамбар зэрэгт цус илрээгүй. М.Х гэж хаягласан хөвөн бамбар дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Улаан өнгийн дотоож, Ягаан өнгийн дотоож, М.Х гэж хаягласан хөвөн бамбар зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй /хх-ийн 36-р хуудас/
Шүүгдэгч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Тухайн үед хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Үдээс хойш Илгээлтийн байр орж нэг аргота архи аваад тэр архинаас хоёр балгачихаад ханцуйндаа хийгээд гэр рүүгээ алхаж байсан юм. Цэргийн худалдааны урд талд манай найз Т.М гийнх байдаг юм. Т.М тэй уулзах гээд гэрт нь ороход үүдний амбаарын хаалга нь салж унах гээд байхаар нь дээш нь өргөж дотроос нь түгжчихээд гэрт нь ороход ганц охин нь байсан. Би охиноос аав нь хаачсан юм бэ гэсэн чинь доошоо явсан. Удахгүй ирнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр гэрт 10-20 минут орчим болоод байж байхад хаалга нүдсэн. Би хаалгыг нээсэн чинь нэг жоохон банди зогсож байсан тэр банди намайг яагаад хаалга түгжсэн юм бэ гэсэн. Тэгэхээр нь би танай амбаарын хаалга чинь салж унах гээд байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд би яавал гэж дээ гэж хэлсэн. Нөгөө банди цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа цагдаа дууддаг юм бэ гэхэд та хаалга түгжсэн байна гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад хашаан дотор байж байхад аав нь болох Т.М хүрээд ирсэн. Би Т.М д хандаж танай хүүхэд чинь цагдаа дуудна гээд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.М цагдаа дуудчихсан юм бол чи яв яв гэж хэлэхээр нь би гэр рүү алхаж байсан чинь хойноос фургонтой цагдаа ирээд намайг аваад цагдаагийн газарт аваад ирсэн юм. /хх-ийн 47-48-р хуудас/
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Шүүгдэгч өөрөө гэмт хэрэг хийгээгүй л гээд байна. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана байх.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018.10.15 өдрийн №446 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудсууд /хх-ийн 57-60 хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 61-85 хуудас/
Хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 86-87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, ..............................тоотод оршин суух Т.М ийн гэрт 6 нас 8 сартай, эмэгтэй М.Х ыг хүчиндэхийг завдсан, мөн 2017 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, .............. тоотод оршин суух Т.Г ийн гэрт хууль бусаар нэвтэрч самсунг маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Г ийн үйлдэл нь бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөнд халдсан, хохирогч Т.Г ийн гэрт хууль бусаар нэвтэрч телевизор хулгайлж, бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан учир Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд шүүгдэгч Ө.Г ийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь бага насны хүүхдийг хүчиндэхийг завдах гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хүчиндэхийг завдах гэмт хэргийг үйлдээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтэд эр бэлгийн эс илрээгүй мөн шүүгдэгч өөрөө гэмт хэрэг хийгээгүй талаараа мэдүүлж, энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна, мөн хохирогч охин хүчиндэхийг завдсан талаар мэдүүлээгүй зодсон талаар мэдүүлсэн байна гэх дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:
Шүүх хэрэгт авагдсан дараах мэдүүлгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж үзэв. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч М.Х ын: Би гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байхад танихгүй ах орж ирээд ээж, аав чинь хаачсан юм бэ гэсэн. Би ажилдаа явчихсан гэж хэлсэн. Тэгсэн чинь ажил гэсэн чинь юу гэсэн үг юм бэ гээд миний хэвтэж байсан орон дээр ирээд намайг үнссэн /гээд уруулаа заав./ Тэгээд миний триког тайлаад боожгойгоо миний салтаа руу хийгээд хөдлөөд байсан. Тэгж байхад ах ирсэн. Ахад тэр ах намайг зүгээр байхад уйлаад байсан гэж хэлсэн. Тэр ах тэгээд гараад явчихсан. Ах надаас миний дүү яасан юм бэ гэж асуусан. Би ахад энэ ах зодох гэж байсан гэж хэлсэн. /хх-ийн 23-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.Ө ын: ...шийдэн дээр очиж 30 минут тоглочихоод гэртээ ирэхэд манай гэрийн үүд дотроосоо цоожтой байсан. Тэгээд үүдээ гээд нүдсэн чинь танихгүй ах хаалга тайлж өгсөн. Тэр ах согтуу байсан. Тэгэхээр нь би та хэн бэ гэсэн чинь аавын чинь найз байна гэж хэлсэн. ...Манай дүү баруун орон дээр уйлчихсан хэвтэж байхаар нь очоод яасан ахын дүү гэж асуусан чинь саяын ах миний ийшээ гээд өөрийн салтаа руу заагаад шомбогоо хийх гээд байсан гэж хэлсэн.../хх-ийн 26-р хуудас/
Гэрч Ц.А ын: Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой гэрээсээ гараад найз охиноо таксинд суулгаж өгчихөөд буцаад гэр рүүгээ алхаж байхад нэг жоохон банди нэг ахтай муудалцаад байгаа бололтой харагдсан. Би ах дүү хоёр муудалцаж байгаа юм байна гэж бодоод хажуугаар нь гарч явахад жоохон банди нь ахаа утсаараа нэг яриулчих гэсэн. Би утсаа өгчихөөд яасан юм миний дүү гэхэд би сая гэртээ харьсан чинь манай гэрийн хаалга түгжээтэй байсан. Тэгээд хаалга нүдсэн чинь энэ ах гараад ирсэн. Гэрт манай охин дүү уйлаад байж байсан. Охин дүүгээсээ яасан юм бэ гэж асуухад энэ ах манай дүүгийн умай руу боовоо хийх гээд байсан гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай дүү хэдэн настай юм бэ гэхэд 1-р анги гэж хэлсэн. Тэгэхэд тэр хажууд байсан ах би вазелин шахуулчихсан яаж багтдаг юм бэ гэж хэлсэн... /хх-ийн 28-р хуудас/
Гэрч Э.С гийн: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би 17 цаг өнгөрч байхад манай дунд хүү Ө залгаад гэрт нэг согтуу хүн ирчихсэн байна. Энэ согтуу хүн нөгөө юм аа манай дүүгийн мухар руу хийнэ гэсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгаад хаана яваа юм бэ гэхэд цэцэрлэгийн хүүхэд аваад явж байна гэсэн. Тэгэхээр нь гэрт согтуу хүн ирчихсэн хүүхэд айлгаад байна гэнэ чи хурдан очоод цагдаад өг гэж хэлчихээд ажил дээр байж байгаад нөхөртэйгөө дахин утсаар ярихад охиноо аваад эмнэлэг дээр ирж байна гэхээр нь би ажил дээрээс гараад эмнэлэг дээр ирээд охинтойгоо уулзаад юу болсон талаар охиноосоо асуухад манай охин тэр согтуу ах нөгөө юм аа гаргаад миний өмдийг тайлаад хийсэн. Тэгээд хүнд хэлж болохгүй гэж хэлсэн юм. Би айгаад уйлсан гэж хэлсэн /хх-ийн 30-р хуудас/
Гэрч Т.М ийн: ”... Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө гэрээсээ 11 цагийн үед гараад гадуур ажил амжуулж явж байгаад 17 цагийн үед 4-р цэцэрлэгээс хүүхдээ аваад явж байсан чинь эхнэр залгасан гэрт нэг согтуу хүн ирчихээд охиныг айлгаад байна шүү дээ хурдан яваад оч гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ хамт явж байсан найздаа өгчихөөд түрүүлээд гүйгээд хүрээд ирсэн чинь манай охин М.Х гэртээ ганцаараа баруун орон дээрээ уйлсан байдалтай хэвтэж байсан. Яасан миний хүү юу болсон юм бэ? гэхэд нэг согтуу ах орж ирээд гарсан гэж хэлсэн... /хх-ийн 27-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна.
Хохирогч болон гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч, нотлох баримтаар бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: ...М.Х гэж хаягласан хөвөн бамбар дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Улаан өнгийн дотоож, Ягаан өнгийн дотоож, М.Х гэж хаягласан хөвөн бамбар зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй /хх-ийн 36-р хуудас/ гэх дүгнэлт гарсан боловч энэхүү дүгнэлт нь шүүгдэгч Ө.Г ийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан болохыг нотлох баримт болох учиртай.
Учир нь шүүгдэгч Ө.Г охины өмдийг тайлж, өөрийн бэлэг эрхтэнээ гарган улмаар хүчиндэх үйлдлээ төгсгөж чадаагүй байх үед охины ах С.Ө хаалга нүдэж, гэмт хэрэг гадны хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон байдаг.
Иймд хүчиндэх гэмт хэрэг төгсөөгүй тул охины дотуур хувцаснаас үрийн шингэн илрэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч “би хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдаагүй” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй, харин дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг нь няцаагдаж байна гэж үзэв.
Түүнчлэн өмгөөлөгч хохирогч охин зодсон гэж мэдүүлсэн, харин хүчиндэх гэж байсан талаар мэдүүлээгүй гэх дүгнэлт гаргаж байгаа нь бодит үнэн, 6 настай хүүхдийн сэтгэхүй, биеийн онцлог, оюун ухааны хөгжилд тохирохгүй мэдүүлгийн шаардлага тавьж байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч М овогтой М.Х нь 2012 оны 4-р сарын 18-ны өдөр төрсөн болох нь хэргийн 73-р хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 1-р сарын 02-ны өдөр 6 нас 8 сар 21 хоногтой байсан, өөрийн ойлгоц сэтгэхүйн хэмжээнд шүүгдэгч Ө.Г нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэх гэж байсныг ойлгомжтой, тодорхой байдлаар мэдүүлсэн байгааг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ө.Г ийг энэхүү гэмт хэрэгтээ төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, .............. тоотод оршин суух Т.Г ийн гэрт хууль бусаар нэвтэрч самсунг маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Гэрч Л.Б ийн: Тухайн үед Г манайх зурагтаа алдчихлаа гэж надад хэлж байсан. Би Г-тэй ус авах гээд хашаанаас гарахад хашааны урд талын усан сангийн хажууд сүүдэрт нэг шар царайтай туранхай толгойндоо алчуур боочихсон хувцас нь уранхай нүдэнд хүйтэн царайтай хүн байсан. Тэр залуу даавуунд боочихсон зурагт барьчихсан надаас эгчээ Мандал-Овоо сум явах гэсэн юм такси байна уу гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гээд яваад өгсөн гэж хэлж байсан. /хх-ийн 238-239-р хуудас/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: ...гэрч Л.Б цонхоор хараад 4 дугаартай хүн Ө.Г ийг заав. /хх-ийн 240-р хуудас/
Хохирогч Т.Г ийн: ...гэрийн зүүн хойд талд байх стенкен дээр байсан 42 инчийн Samsung маркийн зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. Алдсан зурагтаа олчихвол гомдол саналгүй. /хх-ийн 114-115-р хуудас/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ө.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “Тэр өдөр тухайн айлаас зурагт авсан байх согтуу тасарчихсан байсан”...гэх мэдүүлгээр тус тус тогтоогдсон гэж үзэв.
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 283 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Самсунг маркийн 42 инчийн LCD телевизор зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг /хх-ийн 246-р хуудас/ гэж үнэлсэн байх тул шүүгдэгч Ө.Г өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Г т олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул шүүх улсын яллагчийн санал болгож буй 12 жилийн хорих ялыг Эрүүгийн хуульд заасан төгссөн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ гэж үзэж, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсөөгүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийг хүчиндэхийг завдах гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ө.Г ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоов.
Түүнчлэн шүүгдэгч Ө.Г нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эдэлж байхдаа Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/ХМШЗ/87 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сарын хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож, хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түүнд хяналт тавьж ажиллаж байсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолт болон шүүгчийн захирамжаар тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Г нь шүүхээс хяналт тогтоогдсон хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 1 сар 11 хоногийн дараа буюу 2019 оны 1-р сарын 02-ны өдөр бага насны хүүхдийг хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдсэн ба энэ нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ...”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заасан байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр нэмж, шүүгдэгч Ө.Г ийн биечлэн эдлэх нийт хорих ялыг 6 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналт тогтоогдсон байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Г ийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялаас хасч тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүүхдийн ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, 55 сантиметр урттай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц тус тус устгаж, хэрэгт ирүүлсэн таньж олуулах ажиллагааны дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Г т холбогдох хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чунсаг овгийн Ө.Г ийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.Г ийн нийт эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г т Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ө.Г ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г ийн эдлэх 6 жил 8 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялаас хасч тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ө.Г өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 500.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Г /Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр баг, .............. тоотод оршин суух, РД:........................./-т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүүхдийн ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, 55 сантиметр урттай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц тус тус устгаж, хэрэгт ирүүлсэн таньж олуулах ажиллагааны дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ө.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 89 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч Т.Г т 500.000 төгрөгийн төлбөртэй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Ө.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Ц.УРАНГУА
Г.МӨНХБАТ