Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/00477

 

Ц.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/03795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.С-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Н-” ХХК, М.Д- нар нь миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа, 24-р гудамж, 15А тоот хаягт байршилтай, 61.6 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай, 643 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалж Г-наас зээл авсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01535 дугаар шийдвэрээр “Н-” ХХК, М.Д- нараас 52,134,033 төгрөгийг гаргуулж “Г-” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 52,134,033 төгрөг төлж барагдуулахаас 24,000,000 төгрөгийг төлж, одоо 28,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон. Шинжээч нь орон сууцыг 30,371,667 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 643 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83,314,429 төгрөгөөр тогтоосныг эс зөвшөөрч байна. Учир нь тухайн газар нь цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, орон сууцны барилгажилтын бүсэд байршилтай, зам дагуу нүүрний эгнээнд байдаг тул худалдаа үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээний барилга барих боломжтой, барилга угсралтын компаниудаас өндөр үнэтэй бартерийн санал ирүүлж байсан. Манай өмчлөлийн газрын одоогийн зах зээлийн үнэлгээг хөрөнгө зуучлалын компаниудын зарын судалгаа болон бусад мэдээлэлд тулгуурлан тооцоход тус газрын үнэлгээний доод ханш 200,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг үндэслэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “А-” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01535 дугаар шийдвэрээр “Н-” ХХК, М.Д- нараас 52,134,033 төгрөгийг гаргуулж “Г-” ХК-д олгож, хариуцагч нар сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ц.С-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018074 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны 15а тоот хаягт байрлах, 61.6 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2206004482 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны 15/а тоот хаягт байршилтай, 18633305511165 нэгж талбарын дугаартай, 643 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Н- хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан ба төлбөр төлөгч “Н-” ХХК, М.Д- нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Удаа дараа мэдэгдэл болон хангалттай хугацаа өгсөн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохироогүй учраас хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд “А-” ХХК нийт 113,700,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн. Шинжээч үнэлгээгээ хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.С- болон түүний төлөөлөгч нар газрын үнэлгээг хэт багаар үнэлсэн гэдэг боловч өөр шинжээчээр үнэлүүлсэн буюу үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа, шаардлагыг үгүйсгэсэн талаарх нотлох баримт ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/03795 дугаартай шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01535 дугаар шийдвэрээр “Нандинсондор” ХХК болон М.Д- нараас 22,941,779.53 төгрөг, “Нандинсондор” ХХК-иас 28,427,258.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г-” ХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дотор Ц.С-ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24 дүгээр гудамж, 15А тоотод байрлах, 61,6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018074 дугаарт бүртгэлтэй хувийн сууц болон тус хаягт байршилтай, Г-2206004482 дугаарт бүртгэлтэй, 643 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар багтжээ. /хх-ийн 50-52-р тал/

 

4.а.Төлбөр төлөгч “Нандинсондор” ХХК болон М.Д- нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Г-” ХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 183/ГХ2022/01533 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 49-р тал/

            4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох Ц.С-ын өмчлөлийн хувийн сууц болон газрыг битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 55-57-р тал/

 

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнэлгээнд тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 58-60, 63-64-р тал/

 

4.г.Хөрөнгийн үнэлгээний “А-” ХХК нь барьцаа хөрөнгө болох хувийн сууцыг 30,371,667 төгрөгөөр, газрыг 83,314,429 төгрөгөөр тус тус үнэлж, хариуцагч Н- нь дээрх үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн болох нь үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 67-87-р тал/. 

 

5.“А-” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд  хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

            6.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/03795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тогтоох:

Шүүх хуралданаас магадлал гарч байна.

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээтэй холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Мөн нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үнэлгээг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлооогүй байна. Иймээс анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх үндэслэл бүхий дүгнэлт хийж А- ХХК-ийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-г зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д заасан шаардлагуудыг хангасан үндэслэл бүхий дүгнэлт байна гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна үнэлгээчин шүүхэд гэрчээр мэдүүлэг өгч үнэлгээг хэрхэн явуулсан талаараа мэдүүлэг өгсөн байна.

Ингээд анхан шатны шүүх хэргийн үйл баримт зөв тогтоон, нотлох баримтыг зөв үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ийм учраас гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гарч байна.