| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0062/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/061 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/061
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,
Улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Шн Сд холбогдох 1913001480076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тус аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүргэн ах, эгчийн хамт амьдардаг, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Шгийн С, регистрийн дугаар БЮ****
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.С нь цахим шуудан, хаяг ашиглан нөүтбүүк захиалгаар оруулж ирнэ хэмээн фейсбүүк цахим хуудсаар дамжуулан иргэн С.Аийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.С нь цахим шуудан, хаяг ашиглан нөүтбүүк захиалгаар оруулж ирнэ хэмээн фейсбүүк цахим хуудсаар дамжуулан иргэн С.Аийг залилан мэхэлж, 140.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь **** дугаартай данс руу шилжүүлэн авсан, дараа нь юнителийн 16.000 нэгжийг шилжүүлэн авч, хохирогчид 156.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
-Хохирогч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2015 онд Ховд их сургуулийн Багшийн сургуулийг мэдээлэл зүй математикийн багш мэргэжлээр төгсөж улмаар Цагааннуур бүрэн дунд сургуульд одоог хүртэл цагийн багшаар ажилладаг байсан. Ажлын шугамаар надад нөүтбүүк хэрэгтэй болж интернэт буюу өөрийнхөө "Фейсбүүк" хаягаар дамжуулан Баян-Өлгий зар, Зар мэдээ гэх Фейсбүүк хаягуудад нөүтбүүк худалдаж авна хэмээн 2019 оны дүгээр сарын сүүлээр зар байршуулахад үл таних ****гэх утасны дугаартай хүн над руу залгаж би 7 хоногийн дотор БНХАУ-ын "Уримж" гэх хотоос нөүтбүүк захиалгаар авхуулж өгнө та хэрэв захиалах юм бол миний **** дансны дугаарт урьдчилгаа болох 140.000 төгрөг явуулахад болно хэмээн хэлсэн би нөүтбүүк ирсний дараа үлдэгдэл мөнгө өгч нөүтбүүк аваарай гэсэн бөгөөд би түүнд нь итгэж өөрийн танил болох И.Айнаш гэх хүний данснаас 140.000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 03 сарын 26 буюу өнөөдрийг хүртэл А.С гэгч нь намайг залилан мэхэлж нөүтбүүк ч мөнгө ч үгүй би хохирч байна. Би **** утасны дугаартай хүн нь над руу Syerikzhan Shika гэх Фейсбүүк хаягаас захиа бичиж сонгоорой хэмээн хэд хэдэн нөүтбүүкийн зураг явуулж, өөрийнхөө зургийг явуулж, өөрийгөө танилцуулсан болохоор нь мэдсэн юм. Би Сд мөнгө явуулсан дансны хуулбар, түүний бичсэн захиа мөн фейсбүүк хаягийг шаардлагатай бол танд гаргаж үзүүлж болно. Надад энэ хэргийн улмаас нийт 156,000 төгрөгийг холбогдогч Ш.С нь надад 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бэлнээр бүрэн өгч намайг хохиролгүй болгосон байгаа. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р, 22-р хуудас/,
- Гэрч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Яг хэзээ гэдгийг би сайн санахгүй байгаа бөгөөд 2019 оны 03 дугаар сард байсан байх С над руу гар утсаар залгаж би нэг хүнээс мөнгө авах ёстой бөгөөд чамд хаан банкны данс байна уу гэсэн би түүнд байгаа гээд дансныхаа дугаарыг өгсөн удалгүй миний дансанд мөнгө орж ирсэн. Чухам хэдэн төгрөг орж ирснийг сайн мэдэхгүй байна. Тэгээд би Динар супермаркетын хажуу талд байрлах ХААН банк АТМ-ээс миний дансанд шилжүүлсэн мөнгийг Сд гаргаж өгөөд гэр лүүгээ явсан. ...тэр хятад улсаас компьютер захиалгаар оруулж ирдэг талаар нь мэдэхгүй, тэр миний дансаар дамжуулан анх удаа мөнгө авч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
- Шүүгдэгч Ш.Сы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн С.Атай фейсбүүкээр холбогдсон. Урд нь Аийг гаднаас нь таньдаг байсан юм. С.Атай холбогдсон учир нь уг эмэгтэй фейсбүүкт зөөврийн компьютер авна гэж зар тавьсан байхаар нь холбогдсон. Тэгээд би Атай фейсбүүкээр холбогдоод хоёулаа хоорондоо зөөврийн компьютерын талаар ярилцсаны эцэст би С.Ат би өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө А над руу залгаж зөөврийн компьютер захиалахаар болж би түүнд чиний компьютерыг урд хөрш Хятадаас 14 хоногт оруулж ирэн гэж хэлээд тохирсон. Уг нь би түүнд фейсбүүк чатаар өөрийнхөө хуучин хэрэглэж байсан зөөврийн компьютерын зургуудыг явуулсан байсан. Тэгээд би түүнд захиалга өгсөн бол тал мөнгийг нь өг гэж хэлээд С.Аптыншашаас 140,000 төгрөгийг авахаар болж өөрөө ХААН банкны картгүй тул найз Дакений Айнурын дансыг өгөөд шилжүүлээд авсан. Мөн дараа нь нэг удаа Юнителийн 16,000 төгрөгийн нэгж явуулчих гэж шаардаж нэгж шилжүүлж авсан юм. ... Миний буруу би түүнийг өөртөө итгүүлэхийн тулд анхнаасаа хэдэн жилийн өмнө цэргийн хувцастай авхуулж байсан зургаа явуулж, дээрээс нь Хятад улсаас зөөврийн компьютер оруулж ирнэ гэж худал хэлж, зураг явуулан түүнийг итгүүлсэн. ...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,
-Мөнгө шилжүүлсэн тухай депозит дансны хуулга болон бусад баримт бичгийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл болон дансны хуулга, цахим хуудсаар дамжуулан бичсэн захианы хуулбарууд /хх-ийн 11-16, 40-41-р хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын “2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Тус багийн оршин суугч Ш овогтой С нь БЮ**** регистрийн дугаартай, ам бүл 3, хүргэн ах, эгч нарын хамт амьдардаг. Ш.С нь эрхэлсэн ажилгүй, төлөв даруу зантай, тусархаг, хамт олонч, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Ш.С /БЮ****/-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
- 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон “РД:БЮ****, овог:Х, эцэг/эх/-ийн нэр:Ш нэр:С, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, төрсөн огноо:1996-09-05, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 6-р баг, Хөх толгой, *** гудамж, *** тоот, хүчинтэй хугацаа:2021-09-05, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,
- шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл зэрэг нөлөөлсөн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.
Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.
Шүүгдэгч Ш.С нь хохирогч С.Ат БНХАУлсаас зөөврийн компьютер оруулж ирнэ гэж хэлж, хэдэн жилийн өмнө цэргийн хувцастай авахуулж байсан зургаа явуулж, түүнд итгүүлж, 140.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь **** дугаартай данс руу шилжүүлэн авсан, дараа нь юнителийн 16.000 нэгжийг шилжүүлэн авч, хохирогчид 156.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг илэрхийлж байна.
Хавтаст хэргээс үзвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, мөн хуурч мэхэлсэн байна.
Шүүгдэгч Ш.Сыг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ш.Сы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ш.Сы үйлдсэн залилангийн гэмт хэргийн улмаас хохирогч С.Ат учирсан 156.000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Сы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Сы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна.
Гэмт үйлдлээ урьдаас төлөвлөж санаатайгаар үйлдсэнийг шүүх “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээгүй болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Ш.Сд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ш.Сы иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Шгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Сд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Хот тохижуулах албанд хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Ш.Сы иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д