Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/01164

 

А.Г, Г.Н нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00850 дугаар шийдвэр,                                              Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1364 дүгээр магадлалтай,

           А.Г, Г.Н нарын нэхэмжлэлтэй,

           Т.Б, Т.Н нарт холбогдох,           

      30.164.462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Гийн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Н, хариуцагч Т.Б нарийн бичгийн даргад А.Батдэлгэр нар оролцов.

      Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г, Г.Н бид хоёроос Т.Б нь  2012-06-25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 45 сая төгрөгийг 2012-06-25-ны өдрөөс 2014-06- 30-ны өдрийг хүртэл сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөнгийг 2014-06-30-ны өдөр гэхэд төлж дуусгана, дуусгаагүй тохиолдолд хүү алдангийн хамт төлнө гэж гэрээнд заасан. Т.Б нь энэхүү 45 сая төгрөгөө өөрийнхөө төрсөн дүү Т.Нгийн дансанд шилжүүлж авсан ба Т.Н нь бидэнд дансаа өгч уг мөнгийг авсан. Иймд Т.Б, Т.Н нараас алданги 6.223.978 төгрөг, хүү 3.776.022 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 10.162.927 төгрөг, нийт 20.162.927 төгрөг  гаргуулах нэхэмжлэл /хх1,43,51-53/ гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг 2014-06-20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 32.447.620 төгрөг,  хүү 7.223.970 төгрөг,  алданги 15.411.850 төгрөг нийт 57.331.462 төгрөгөөс Т.Бгийн төлсөн 27.167.000 төгрөгийг хасаж үлдэх 30.164.462 төгрөгийг нэхэмжилж /хх 230/ байна гэжээ.

         Нэхэмжлэгч Г.Н 2016-11-14-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б нь н.Насанбаяртай хамт амьдарч байхдаа надаар 45 сая төгрөг зээлүүлж зээлийн хүүг өөрөө төлж байхаар тохирсон. Гэвч төлөөгүй тул би өмнөөс нь 5.697.409 төгрөгийн хүү төлсөн, мөн барьцаалан зээлдэх газарт өмнөөс нь 900.000 төгрөгийн хүү төлсөн .Иймд 6.597.409 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх1-ийн 43,51-52/

         Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Г.Нгөөс 2012-06-25-ны өдөр 45 сая төгрөг зээлж, энэ талаар А.Гтай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ нь хэрэгт байгаа. 2012-06-25-ны өдрөөс 2014-06-30-ны өдөр хүртэл хугацаатай ба гэрээнд хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. 2012-07-05-ны өдрөөс 2016-09-26-ны өдрийг хүртэл хугацаанд 41 удаагийн төлөлт хийсэн байдаг.Зээлийн гэрээний дагуу Г.Н, А.Г нарт нийт 72 сая төгрөг төлсөн. Дээрх зээлийн төлбөрийг Г.Нгийн Хаан банкны дансаар 2.889.000 төгрөгийг шилжүүлж, үлдсэнийг нь түүний Төрийн банкин дахь  данс болон баримтаар төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар нэг бол Төрийн банкны зээлийн асуудал яриад байдаг, талуудын хооронд 45 сая төгрөгийн зээлийн харилцаа үүссэн. 2 жилийн хугацаатайгаар байгуулагдсан, энэ гэрээний л асуудлыг ярилцах ёстой. Төрийн банкны зээл энэ хэрэгт хамааралгүй юм. Иймд миний бие зээлсэн мөнгөө бүрэн төлж дуусгасан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх34,60/

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00850 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Бгээс 17.584.200 төгрөг гаргуулж А.Г, Г.Н нарт олгож, нэхэмжлэлээс 12.580.262 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан  Т.Нд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, мөн  Г.Н нь Т.Бд холбогдох 6.597.409 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжид нийт 498.450 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 119.478 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, Т.Бгээс 245.871 төгрөгийг гаргуулж  А.Г, Г.Н нарт олгож шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн 1364 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00850 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...17 584 200 төгрөг ...” гэснийг “...9 376 054 төгрөг ...” гэж, “...12 850 262 төгрөг ...” гэснийг “...20 788 408 төгрөг...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...245 871 төгрөг...” гэснийг “...164 967 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо: Шүүх  хоёр талаас баталгаажуулж тооцоонд оруулж дүгнэж, шийдвэрлэсэн тооцоонуудыг оруулж тооцоогүй гэж дахин оруулахыг хүссэн өмгөөлөгчийн  гомдлыг дахин үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй болно. Т.Бгийн тооцоонд оруулаагүй гээд байгаа дээрх мөнгөн дүнгүүд нь бүрэн орж тооцогдсон байхад тооцоонд ороогүй байна гэж үзэж нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргалаа. Мөн үүнээс гадна  Т.Бгээс 2015 онд Г.Насанбаярт эрүүгийн журмаар төлсөн 2.4 сая төгрөгийг  Т.Бгийн үүргийн гүйцэтгэлд төлсөн гэх тооцоонд оруулж давхардуулан тооцсон байгаагаас гадна  шүүхээс  төлүүрэхээр гаргасан 17.584.200 төгрөгийн дүнгээс 9.376.054 төгрөг хасч тооцсоныг эс зөвшөөрч байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нийтдээ 72 сая төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг. Т.Бгээс зээл төлөв 450.000 төгрөг 2016-07-25 гэсэн баримт, 103-р талд Т.Бгээс 132.000 төгрөг, 400.000 төгрөг, хавтаст хэргийн 129, 130, 131, 152, 133, 136, 137, 138, 141, 142, 143-р хуудаснуудад нийт 12 удаагийн гүйлгээний дүнгээр 12.952.000 төгрөг Г.Нгийн 92106002190 тоот Төрийн банкны дансруу шилжүүлсэн баримт, хх-155-р талд 2012-06-26-нд 21060004092. дансруу 1.300.000 төгрөг Т.Нгээс, хх-159-р тадд н.Баатар орлого 1.100.000 төгрөг 210600040190 дансруу зээл төлөв, хх-н 160-р талд 1.300.000 төгрөг Төрийн банкны 21060000920 дансруу шилжүүлсэн, хх-н 164-р талд 600.000 төгрөг Т.Бгээс 2015-12-02-нд, хх-171-р талд 1.000.000 төгрөг 2016-4-25-нд гүйлгээний утга дээр Г.Н зээл төлөлт гэж бичээд гарын үсэг нь Т.Бгийх байдаг, /нийт-19.234.000 төгрөг/ дээрх нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хх-н 16, 49, 123-147, 162, 163, 184-219 талуудад байх нотлох баримтыг үнэлэн нийт 5.472.097 төгрөгийг хасч хариуцагч Т.Бгээс 9.376.054 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтын хүрээнд нийт 72.000.000 төгрөг нэхэмжлэгчийн дансруу шилжүүлж зээлийг бүрэн төлсөн байтал хариуцагч талаас нэмж мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм харин хариуцагч Т.Б нь өгөх ёстой зээл түүний хүүг буцааж төлөх ёстой хэмжээнээс хэтрүүлэн өгсөн байдаг. Гомдлын хоёрдугаар хэсэгт дурдагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх дутуу үнэлж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалт байсаар байтал түүнийг хэрэглэхгүй байгаад өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Иймд хуульд заасны дагуу уг хэргийн шийдвэр магадлалыг хянан үзэж түүнийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          А.Г, Г.Н нар нь Т.Б, Т.Н нараас 30.164.462 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016-11-11-ны өдөр, Г.Н нь Т.Бгээс  6.597.409 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016-11-14-ний өдөр тус тус /хх1-ийн 1,230/ гаргасныг шүүх 2016-12-23-ны өдөр 184/ШЗ/3017/00078 дугаар захирамжаар нэгтгэсэн /хх1-ийн 64/ байна. Хариуцагч Т.Б нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

        Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах дараах үндэслэл тогтоогдлоо. 

  1. Г.Насанөлзий нь 2017-03-29-ний өдөр шүүхэд хандан  /хх2-260,261/ Т.Бд холбогдох 6.597.409 төгрөгийн нэхэмжлэлээ “...татан авах ...” хүсэлт гаргасан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “... 45 сая төгрөгийн зээлийн хүүг хариуцагч хугацаандаа төлөөгүй тул  би өмнөөс нь хүү төлсөн ... гэвч тооцоог дутуу гаргасан байна...банкны эцсийн тооцоо хийж  дараа  нь  нэхэмжилнэ...” гэсэн байхад шүүх Г.Насанөлзий “нэхэмжлэлээсээ татгалзсан” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

        2. 6.597.409 төгрөгийн болон  30.164.462 төгрөгийн шаардлага нь нэг зээлийн гэрээтэй холбоотой байхад шүүх эдгээрийн үндэслэлийг ялгаж тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь  дутагдалтай болжээ.

       Т.Б нь нэхэмжлэгч нараас мөнгө зээлсэн эсхүл нэхэмжлэгч нарын авсан зээлийг төлөхөөр тохиролцсон эсэх нь тодорхойгүй байгаагаас талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлох, 6.597.409 төгрөгийн болон 30.164.462 төгрөгийн шаардлагын талаар дүгнэлт хийх, хоёр тусдаа нэхэмжлэлийн тооцоог зааглан ялгах боломжгүй байна. 

      3. Хэргийг шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардлагатай буюу  зохигчид тооцоо нийлсэн гэх боловч маргантай хэвээр үлдсэн, 6.597.409 төгрөгийн болон 30.164.462 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой тооцоог талууд зааглаагүй байх тул хоорондын тооцоог шинжээчээр хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь /хх 1-н 224, 227/ буруу гэж үзнэ. 

        Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай  шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй байна.  

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/00850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1364 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 -т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 158.000 төгрөгийг Ч.Нямд, хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 164.967 төгрөгийг Т.Бд тус тус захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ