| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0262/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0262/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт М.Бд холбогдох эрүүгийн 1718001280001 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт М.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийг хүртэл хугацаанд 24 удаагийн үйлдлээр иргэн Б.Э, Э.М, Д.У, Д.Г, С.Б, Б.Б, Ч.Ц, О.Б, Б.Ба, Ж.Бэ, С.Г, М.С, С.У, Б.Н, Э.Га, Ц.Б, Ц.А, М.М, Р.М, Р.И нарын эзэмшлийн Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн, иргэн Б.Эрын эзэмшлийн Киа бонго маркийн тээврийн хэрэгслийн статерыг 12-н түлхүүр болон 14-н дорцов ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Бий өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хулгай хийсэн 2 үйлдлийн талаар цагдаагийн ахмад н.Бямбасүрэн нь “байцаалт авахдаа намайг түлхүүр багажаар стартер тайлсан байж таараа тэр багажаа аваад ир” гэж хэлэхэд нь би гэрт байсан аавын түлхүүр, багажаас авч ирж, цагдаа дээр аваачиж өгсөн. Тухайн өдрийн хоёр үйлдэл дээр түлхүүр багаж хэрэглэсэн нь үнэн. Харин бусад үйлдэлд нь түлхүүр багаж хэрэглээгүй, хөдөө гадаа явж байдаг машины стартер нь суларсан байдаг, би гарынхаа хүчээр тайлж авдаг. Хулгайн гэмт хэргээ зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Р.Мын өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 12-ны орой Дархан сумын 10 дугаар баг, хээтэй хороолол 5-3 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 16-21 ДАР улсын дугаартай портер маркийн автомашинаа 20 цагийн орчим байрлуулаад маргааш өглөө буюу 2017 оны 4 дүгээр сарын 13-ны 07 цагийн орчим гэрээсээ гараад зогсоолд тавьсан портер машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумулятороо шалгаад дахиад цаашаа тонгойж харахад статерын 2 утас нь унжсан байсан. Мөн 2017 оны 5 дугаар сарын 22-ны орой Дархан сумын 10 дугаар баг, хээтэй хороолол 5-3 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 16-21 ДАР улсын дугаартай портер маркийн автомашинаа 18 цагийн орчим байрлуулаад маргааш өглөө буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны 09 цагийн орчим гэрээсээ гараад зогсоолд тавьсан портер машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумулятороо шалгаад дахиад цаашаа тонгойж харахад статерын 2 утас нь унжсан, статер байхгүй байсан. Б.Бямбасүрэн цагдаагаас өөрийн алдагдсан 2 ширхэг статерыг хүлээн авсан тул одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-63/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “иргэн Р.Мын эзэмшлийн Портер маркийн 16-21 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 2 ширхэг нь 400.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 74-75/,
Хохирогч С.Гийн өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хээтэй хорооллын 4-4 дүгээр байрны урд машин зогсоол дээр өөрийн эзэмшлийн 73-61 ДАР хөх өнгийн портер машинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асаах гэхэд машин асахгүй байхаар доогуур нь тойроод харахад миний машины статер нь хулгайд алдагдсан байсан. Би статераа хараад танихгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн С.Гийн эзэмшлийн Портер маркийн 73-61 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 180.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 188-189/,
Хохирогч М.Мын өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 24-ний орой шөнө 02 цагийн үед өөрийн эзэмшлийн 66-51 ДАХ портер маркийн машинаа Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны зогсоол дээр тавьсан. Тэр шөнөдөө жижиг тэргээр Улаанбаатар хот явчхаад 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө мэдсэн. Би статер худалдаж авсан бөгөөд хуучин статераа хараад танихгүй тул 160.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-37/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “иргэн М.Мын эзэмшлийн Портер маркийн 66-51 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 39-40/,
Хохирогч Б.Баийн өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны орой Дархан сумын 10 дугаар баг, хээтэй хороолол 1в байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 16-90 ДАР улсын дугаартай портер маркийн автомашинаа орой 20 цагийн орчим байрлуулаад маргааш өглөө буюу 2017 оны 4 дүгээр сарын 29-ний 08 цагийн орчим гэрээсээ гараад зогсоолд тавьсан портер машинаа асаах гэхэд асахгүй байсан ба аккумулятороо шалгаад дахиад цаашаа тонгойж харахад статерын 2 утас нь унжсан байсан. Тэгэхэд би машиныхаа статераа хулгайд алдсаныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би статераа хараад танихгүй тул 200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-154/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “иргэн Б.Баийн эзэмшлийн Портер маркийн 16-90 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 157-158/,
Хохирогч О.Бы өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар баг, микр хорооллын 14 дүгээр байрны урд зогсоолд шөнө 04 цагийн орчим өөрийн эзэмшлийн 15-12 УБГ улсын дугаартай портер маркийн автомашинаа байрлуулаад өглөө нь буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад машинаа харахад миний машины доогуур 2 утас унжиж байсан ба тонгойгоод харахад статер алга болсон байсан. Гэм буруутай хүнээс 200.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-138/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “иргэн О.Бы эзэмшлийн Портер маркийн 15-12 УБГ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 141-142/,
Хохирогч Б.Бийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчим өөрийн эзэмшлийн 33-63 ДАХ портер автомашинаа Дархан сумын 8 дугаар баг, 4 дүгээр ёотон байрны хажуу талын машины зогсоол дээр байрлуулаад маргааш өглөө нь үүрээр 04 цагийн орчим гараад машинаа асаах гэхэд машин асахгүй байхаар нь бууж тойроод харахад миний машины статер хулгайд алдагдсан байсан. Би хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 160.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилж байна юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-113/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “иргэн Б.Бийн эзэмшлийн Портер маркийн 33-63 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 117-118/,
Хохирогч Д.Уын өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн орчим Дархан сумын 8 дугаар баг, 5 дугаар ёотон байрны хажуу талд Аймгийн газрын албаны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 42-44 ДАХ хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 6 дугаар сарын 08-ны 09 цагийн үед гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул буугаад машинаа шалгахад миний машины статер байхгүй байсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчим өөрийн гэр болох Дархан сумын 8 дугаар баг, 5 дугаар ёотон байрны цонхны доор өөрийн эзэмшлийн 42-44 ДАХ хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны 08 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул буугаад машинаа шалгахад миний машины статер байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Миний алдагдсан 2 ширхэг статер тус бүр нь 140.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Би статераа хараад танихгүй тул 2 статерын 280.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-76/,
“Бан хас” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17/01/797 дугаартай “иргэн Д.Уын эзэмшлийн Портер маркийн 42-44 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 140.000 төгрөг”, 17/01/00796 дугаартай “иргэн Д.Уын эзэмшлийн Портер маркийн 42-44 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 140.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 81, 83/,
Хохирогч Б.Эийн өгсөн: ...би 2017 оны 6 дугаар сарын 17-ны орой өөрийн эзэмшлийн машин болох 33-69 ДАР цагаан өнгийн портер машинаа Дархан сум 12 дугаар баг, 21 дүгээр байрны гадаа машины зогсоолд оройн 20 цагийн орчимд байрлуулаад гэртээ орсон юм. Тэгээд маргааш өглөө 07 цагийн орчимд машинаа асаах гэтэл миний машины статер алга болсон байсан тул цагдаад хандсан. Би шинэ статер худалдаж авсан ба алга болсон статераа 130.000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49, 51-53/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “иргэн Б.Эийн эзэмшлийн Портер маркийн 33-69 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 130.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 44-45/,
Хохирогч С.Бын өгсөн: 2017 оны 6 дугаар сарын дундуур портер маркийн машинаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4.3 дугаар байрны урд талбай дээр 17 цагийн орчимд байрлуулсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед алга болсноо мэдээд цагдаа дуудсан. Би алдсан статераа хараад танихгүй тул буруутай этгээдээр 150.000 төгрөгийн хохирлоо төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ДАР-17/10 дугаартай “иргэн С.Бын хүсэлтээр автомашины статерын зах зээлийн дундаж үнэлгээг тодорхойлоход 1 ширхэг нь 150.000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104/,
Хохирогч Э.Мын өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 01-ний орой Дархан сумын 11 дүгээр баг, 5 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 49-72 УНС цагаан өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 02-ны өглөө 06 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул нөхрөө дуудаж шалгуулахад миний машины статер байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Би алга болсон статераа хараад танихгүй тул хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 150.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ДАР-17/10 дугаартай “иргэн Э.Мын хүсэлтээр автомашины статерын зах зээлийн дундаж үнэлгээг тодорхойлоход 1 ширхэг нь 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 63/,
Хохирогч Б.Ны өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 02-ны орой Дархан сумын 11 дүгээр баг, шинэ хорооллын 6 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 30-10 ДАХ цагаан өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 03-ны өглөө 10 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй статерын 1 бүдүүн утас унжсан байсан. Тэгээд би харахад миний машины статер хулгайд алдагдсан байсан. Би статерын 200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-228/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “иргэн Б.Ны эзэмшлийн Портер маркийн 30-10 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 230-231/,
Хохирогч М.Сгийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Дархан сумын 16 дугаар баг, 13 дугаар байрны ард гэрийнхээ цонхны доор байрлуулаад амарсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед эрт босоод өөрийн эзэмшлийн 77-84 ДАР хөх өнгийн портер машинаа асаах гэсэн чинь утаснууд нь унжсан 2 боолтыг нь тайлаад дээд талын раманд нь шургуулаад хийсэн байсан. Би шинэ статер худалдаж аваад машиндаа суурилуулсан тул 210.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-198/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “иргэн М.Сгийн эзэмшлийн Портер маркийн 77-84 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 210.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 200-201/,
Хохирогч Р.Иийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 01.30 цагийн үед орж ирээд 13-86 ДАХ портер маркийн машинаа зогсоол дээр тавьсан. Гэртээ ороод хоол цай идээд хэсэг амраад үүрийн 05 цагийн үед гарахад миний машины статер алга болсон байсан. Би өөрийн алдагдсан статерыг хараад танихгүй тул 150.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-84/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “иргэн Р.Иийн эзэмшлийн Портер маркийн 13-86 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 86-87/,
Хохирогч Ц.Бийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан сумын 9 дүгээр баг, хээтэй хорооллын 4.2 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 01-60 ДАХ хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад машинаа асаах гэхэд машин асахгүй статер хулгайд алдагдсан байсан. Миний алдсан статерын татах хэсэг нь цагаан өнгөтэй, их бие дээр цэнхэр өнгийн үйлдвэрийн наалттай, байнга хөдөө явдаг тул шороо тоосоор их бохирлогдсон, хар өнгийн статер байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1-2/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Ц.Бийн эзэмшлийн Портер маркийн 01-60 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 5-6/,
Хохирогч Д.Гын өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 19-ний орой Дархан сумын 8 дугаар баг, микрийн 5 дугаар ёотон байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 34-04 УНН хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 20-ны өглөө 09 цагт манай байрны залуу орж ирээд чиний машины статер байна уу миний машины статер хулгайд алдагдсан байна гэж хэлэхэд нь гараад шалгасан чинь машины статер хулгайд алдагдсан байсан. Статер нь авто машины сэлбэг учраас би өөрийн алдагдсан статераа хараад танихгүй тул хохиролд 150.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-92/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Д.Гын эзэмшлийн Портер маркийн 34-04 УНН улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 150.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95-96/,
Хохирогч С.Уын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хөдөөнөөс ирээд Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны урд зогсоол дээр машинаа байрлуулсан. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим машинаа асаах гэтэл асаагүй. Тэгтэл машин доогуураа тонгойсон чинь газар ухаад миний машины статерыг авчихсан байсан. Би статераа хараад танихгүй тул хохирол төлбөрт 160.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-214/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “иргэн С.Уын эзэмшлийн Портер маркийн 60-75 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220-221/,
Хохирогч Ц.Аын өгсөн: Миний хувьд 2017 оны 7 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 1б байрны 8 дугаар орцын гадаа тавьсан байсан 46-18 ДАХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийнхээ статерийг хулгайд алдсан. 200.000 төгрөгийг хулгай хийсэн хүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-17/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “иргэн Ц.Аын эзэмшлийн Портер маркийн 46-18 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 20-21/,
Хохирогч Ж.Бийн өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны шөнө Дархан сумын 9 дүгээр баг, хээтэй хорооллын 4.6 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 48-13 УБҮ хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 27-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй, буугаад тойроод доогуур нь харсан чинь миний машины статер хулгайд алдагдсан байсан. Өмнө нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны шөнө Дархан сумын 9 дүгээр баг хээтэй хорооллын 4.4 дүгээр байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 48-13 УБҮ хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 7 сарын 11-ний өглөө 06 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй, машинаасаа буугаад тойроод доогуур нь харсан чинь миний машины статер дээр байдаг утаснууд нь газар унжсан, статер байхгүй хулгайд алдагдсан байсан. Миний алдагдсан 2 статерын нэг нь боолт дээрээ таних тэмдэгтэй, нөгөө нь доод хэсэгтээ таних тэмдэгтэй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162, 164-167/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “иргэн Ж.Бийн эзэмшлийн Портер маркийн 48-13 УБҮ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 130.000 төгрөг”, “иргэн Ж.Бийн эзэмшлийн Портер маркийн 48-13 УБҮ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 140.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 170-171, 174-175/,
Хохирогч Ч.Цгийн өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Дархан сумын 8 дугаар баг, микр хорооллын 12 дугаар байрны зогсоол дээр өөрийн эзэмшлийн 52-28 ДАР цагаан өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 06-ны өглөө машин асахгүй байхаар нь эвдэрсэн байна гэж бодоод орхиод явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 07-ны өглөө машинаа шалгахад миний машины доор цаасан хайрцаг дэвссэн статер байхгүй тостой бээлийгээ доор нь үлдээсэн байсан. Миний машины статерын 2 боолтыг цаасан хайрцаг дээр тавьсан байсан. Миний хувьд алдагдсан статерын үнэлгээ болох 160.000 төгрөгийг хулгай хийсэн этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-125/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Ч.Цгийн эзэмшлийн Портер маркийн 52-28 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 160.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 130-131/,
Хохирогч Э.Гын өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Дархан сумын 8 дугаар баг, микрийн 5 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 45-39 ДАХ хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 сарын 06-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад машинаа асаах гэхэд асахгүй байсан тул миний машины статер байхгүй байсан. Би хохирлоо мөнгөн дүнгээр төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-239/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “иргэн Э.Гын эзэмшлийн Портер маркийн 45-39 ДАХ улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 242-243/,
Хохирогч Б.Эрын өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 05-ны орой Дархан сумын 12 дугаар баг шинэ хорооллын 27 дугаар байрны урд зогсоол дээр өөрийн эзэмшлийн 84-70 ДАА хөх өнгийн портер маркийн автомашинаа байрлуулаад маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн орчим гэрээсээ гараад машинаа асахгүй байхаар нь машинаа шалгахад миний машины статер хулгайд алдагдсан байсан. Би статераа хараад танихгүй тул хохирлын үнэлгээгээр үнэлэгдсэн хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97, 156-158/,
“Капитал зууч” ХХК-ний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “иргэн Б.Эрын эзэмшлийн Портер маркийн 84-70 ДАР улсын дугаартай ачааны автомашины статер 1 ширхэг нь 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 100-101/,
Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 566 дугаартай албан бичигт тусгагдсан статер нь алдагдсан тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 34-35/,
Иргэний нэхэмжлэгч Б.Дагийн: 2017 оны 4 дүгээр сарын сүүлээс 2017 оны 8 дугаар сарын хооронд Билгүүн гэх залуу “би нэг байгууллагын борлуулалтын ажилтан. Манай байгууллага 17 портер машинтай бөгөөд илүү гарсан статеруудаа зарах гэсэн юм” гэж хэлээд үе үе ирдэг байсан. Нийт 25 орчим статерыг надад худалдсан гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 22/, Би 25 орчим статер худалдаж авсан ба надад 540.000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,
Гэрч Б.Бяийн өгсөн: ...Би Даваасүрэнгээс Билгүүний хулгай хийж авч ирж худалдсан гэх 25 ширхэг статерыг хураасан. Хохирогч Р.М нь цэнхэр өнгийн будагтай болон баруун бөөр дээрээ хөрөөдсөн юм шиг оромтой статеруудаа таньсан тул хохирогчид хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-32/,
Гэрч Ж.Мын өгсөн: ...Энэ хэрэг цагдаад шалгагдсаны дараа хүү Билгүүн маань надад хэргийнхээ талаар ярихдаа “ааваа би 23 машины статер хулгайлсан юм. Би буруу зүйл хийчихлээ уучлаарай” гэж хэлсэн. Билгүүн ер нь 2017 оны зун өдөржингөө гэртээ унтаж байгаад орой болохоор гэрээсээ гараад явчихдаг байсан. Тэгээд би Билгүүнээс “чи өдөржингөө гэртээ унтаж байгаад шөнө болохоор гараад явчих юм хаачдаг юм?” гэхээр Билгүүн “писи тоглодог, найзуудтайгаа уулздаг” гээд байдаг байсан. Тухайн үед би тийм л юм байх гэж бодсон. Гэтэл ийм хулгайн гэмт хэрэг хийгээд явсан байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142-144/,
Гэрч Ч.Аийн өгсөн: ...энэ талаар нь би хэрэг үйлдэж байх үед нь мэдээгүй байж байгаад хэрэг цагдаагийн газарт шалгагдах үеэс нь мэдсэн. Билгүүн хэрэг цагдаад шалгагдсанаас хойш надад өөрөө ярихдаа “ээжээ би портер машины статеруудыг хулгайлсан нь үнэн. 2017 оны 4 дүгээр сараас эхэлж хулгайлж эхэлсэн” гэж хэлсэн. Өнгөрсөн зун хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна. Би ажил руугаа явж байтал манай хүү Билгүүн 2 тортой зүйл барьчихсан зах руу явж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 150-153/,
Шүүгдэгч М.Бий яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хооронд тоог нь нарийн тодорхой санахгүй байна 20 гаран удаагийн үйлдлээр орон сууцны гаднах зогсоол дээр тавьж хонуулсан портер машины статерыг машины доогуур шургаж ороод 14-н дорцовоор статерыг хропоос нь салгаад, 12-н түлхүүрээрээ клемийн утсыг тайлан хулгайлж аваад, тухайн хулгай хийсэн газрынхаа ойролцоо модны ёроол, дэрс зэргийн ард нуугаад маргааш өглөө нь нуусан газраасаа статераа аваад “Дархан зах”-д Б.Да гэх залууд акталсан статер гэж хэлээд худалддаг байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172/,
“Дархан зах”-ын хяналтын системийн 4 дүгээр дэлгэцийн К20 дугаартай барилгын материалын заалын камерын 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн бичлэгийг шүүхэд 20-25 орчим насны цагаан өнгийн футболктой, хар өнгийн өмдтэй, гартаа ууттай эд зүйл барьсан залуугийн дүрс бичигдсэн байсан ба гэрч Б.Да нь тухайн залууг “энэ хүүхэд надад статерууд авч ирж худалддаг залуу мөн байна гэж заасан гэх 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/,
“...танигч Б.Да нь тухайн зургуудыг үзээд 5 дугаарт байгаа М.Бий цээж зургийг зааж надад портер машины статер худалдан борлуулсан залуу энэ мөн байна гэж шууд заав...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-25/,
“Иргэн Б.Дагээс Хьюндай портер маркийн машины бүтэн статер 23 ширхэг, задгай статер 2 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан” тухай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 15/,
“Иргэн Б.Дагээс хураан авсан 21 ширхэг статерыг эд мөрийн баримтаар тооцсон” мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 17/,
“Иргэн Б.Дагээс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хураан авч эд мөрийн баримтын өрөөнд хадгалсан статеруудыг нэг бүрчлэн тоолоход 21 ширхэг статер байв. 21 статерын 2 ширхэг нь голоороо салж хугарч эвдэрсэн байдалтай байв” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-19/,
“...эд мөрийн баримтаар хураагдсан статеруудыг тав таваар, 3 эгнээ болгон байрлуулж хохирогч Ц.Бт харуулахад хамгийн доод эгнээний баруун гар талаас 2 дахь статерыг зааж миний алдсан статер мөн хэмээн таньсныг фото зургаар бэхжүүлэв. Таньж олсон статерийг хохирогчид хүлээлгэн өгөв” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 8-10/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бямбасүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Рэнцэнбүүвэйгийн Мягмаржавд Портер машины 2 ширхэг статерыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 79/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Портер маркийн авто машины 2 ширхэг статерыг хохирогч Ж.Бэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 167/
“Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 21 дүгээр байрны 1 дүгээр орцоос ертөнцийн зүгээр урд зүгт байрлах авто зогсоол дээр урагш харж байрлуулсан 33-69 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машины статер байдаг гэх хэсэгт статер байхгүй байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 39-40/,
“Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1б байрны гадна машины зогсоол дээр 46-18 ДАХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машин байх ба жолоочийн хаалга талын доор утас унжиж байв...” гэх 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 27-28/,
“Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 14 дүгээр байрны урд талд ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байрлалтай 66-51 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байх ба тээврийн хэрэгслийг шагайж үзэхэд зүүн доод талд орших статер гэх эд анги үгүй, 2 ширхэг боолт тайлж орхисон байдалтай байв...” гэх 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, байршлын схем /2-р хх-ийн 44-47/, 14-ийн дорцов, 12-ийн түлхүүр улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоол /хх-221-223/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь Өнөөдрийн шүүх хуралдаанд багаж, зэвсгийг эд мөрийн баримтаар түлхүүр, дорцов хураагдан ирээгүй тул шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хулгай гэмт хэрэг үйлдсэнийг нотлон, тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд М.Бд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Гэвч шүүгдэгч М.Б нь тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэлд тооцогдох түлхүүр, дорцов ашиглахгүйгээр авто машины статерийг авах боломжгүй, 12-н түрхүүр, 14-н дорцов ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эт 130.000 төгрөгийн, Э.Мд 150.000 төгрөгийн, Д.Ууганбаярт 280.000 төгрөгийн, Д.Гад 150.000 төгрөгийн, С.Бд 150.000 төгрөгийн, Б.Бод 160.000 төгрөгийн, Ч.Цд 160.000 төгрөгийн, О.Бд 200.000 төгрөгийн, Б.Бад 200.000 төгрөгийн, Ж.Бэд 270.000 төгрөгийн, С.Гт 180.000 төгрөгийн, М.Сд 210.000 төгрөгийн, С.Ут 160.000 төгрөгийн, Б.Нд 200.000 төгрөгийн, Э.Гад 200.000 төгрөгийн, Ц.Бт 160.000 төгрөгийн, Ц.Ат 200.000 төгрөгийн, М.Мд 160.000 төгрөгийн, Р.Мд 400.000 төгрөгийн, Р.Иөд 150.000 төгрөгийн, Б.Эрад 220.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Дад 540.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Э.М, Д.У, Д.Г, С.Б, Б.Б, Ч.Ц, Б.Ба, С.Г, М.С, Б.Н, Э.Га, Ц.А, М.М, Б.Эра, Б.Э, О.Б, С.У, Р.И нарт нийт 3.110.000 төгрөгийг төлсөн, дээрх 18 нэр бүхий хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирол хүлээн авсан баримтууд /3-р хх-ийн 19-32, 79-82/-аар нотлогдож байна.
Мөн хохирогч Ж.Бэ, Ц.Б, Р.М нар нь өөрсдийн алдагдсан статерыг буцаан авч, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Портер маркийн авто машины 2 ширхэг статерыг хохирогч Ж.Бэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 167/, “...эд мөрийн баримтаар хураагдсан статеруудыг тав таваар, 3 эгнээ болгон байрлуулж хохирогч Ц.Бт харуулахад хамгийн доод эгнээний баруун гар талаас 2 дахь статерыг зааж миний алдсан статер мөн хэмээн таньсныг фото зургаар бэхжүүлэв. Таньж олсон статерийг хохирогчид хүлээлгэн өгөв” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 8-10/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бямбасүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Рэнцэнбүүвэйгийн Мягмаржавд Портер машины 2 ширхэг статерыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 79/-ээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хариуцагч Б.Да нь “Иргэний нэхэмжлэгч Б.Да би 540.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаснаасаа татгалзаж байна” гэх хүсэлт /3-р хх-ийн 37/-ийг шүүхэд гаргасан байх тул түүний хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №01/17 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 106/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч М.Бийг 4 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч нь хохирол төлбөр төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд М.Бий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 18 ширхэг статер нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нь тогтоогдож байгаа тул улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Бий 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бий цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 ширхэг статерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР