Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 108

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Чт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Чийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Чоос 1.718.000 /нэг сая долоон зуун арван найман мянга/ төгрөг гаргуулж, 990.000 /есөн зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хэвлэх байр, 2 тоотод оршин суух Будшир овогт Сольхүүгийн Ганцэцэг /РД: ВЭ70032209, утас: 99174731/-т, 688.000 /зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 10 дугаар байр, 46 тоот оршин суух Боржигон овогт Сүрэнхорлоогийн Лхагвасүрэн /РД: ТА99042104, утас: 99767704, 80134017/-д, 40.000 /дөчин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дархан-уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамж, 238 тоотод оршин суух Олохнууд овогт Одгэрэлийн Мөнхбат /РД: ТЕ92030311, утас: 99072378/-д тус тус олгож, хохирогч С.Лгийн 30.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Бийн 220.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр 32 см хөх өнгийн үдээс 1 ширхэг, эрэгтэй хүний ногоон өнгийн эмжээртэй саарал өнгийн дотоож 1 ширхэг, эмэгтэй хүний улаан өнгийн дотоож 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, савхан палочка 1 ширхэг, шил 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Х.М, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР