Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00911

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00911

 

ххххийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/00896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох

 

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгосон хх дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххххх дүүргийн хх дугаар хороо хх дүгээр хороолол хх дугаар байрны хх тоот нэг хүний өмчлөлтэй уг байр нь хххххх гэх хүний байр байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. хххххх нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. хххххх нь ххххх, ххххх, ххххххх, хххххх гэх 4 хүүхэдтэй байсан. хххххх нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсанаас хойш 9 жил 4 сарын дараа өөрийн эцэг ххххххгийн байрны өвийг тогтоолгохоор ххххх, ххххх, ххххххх, хххххх нар хххххх дүүргийн нотариатч хххххд хүсэлт гаргасан.

1.2. Нотариатч ххххх нь дээр дурдсан ххххххгийн хүүхдүүдийн хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххх тоот өвлөх эрхийн гэрчилгээг ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгосон. ххххх, ххххх, ххххххх, хххххх нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 тоот захирамжаар ххххххгийн өмчлөлийн хххххх дүүргийн хх дугаар хороо хх дүгээр хороолол хх дугаар байрны хх тоот байрыг ххххх, ххххх, ххххххх, хххххх нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас байрны өвийг хугацаанд нь авч чадаагүй болохоо тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хурал явагдаж байх үед уг нэхэмжлэлээ татан авсан тул шүүгч татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.3. Дараа нь мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын хх-ны өдрийн 00264 захирамжаар мөн ххххх, ххххх, ххххххх, хххххх нар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсан.

1.4. ххххххгийн өвийг хугацаанд нь авч чадаагүй болохоо тогтоолгоогүй, уг хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад нотариатч ххххх ххххххгийн байрны өвийг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Уг өмчлөлийн байр нь хххх миний зээлийн барьцаанд бүртгэгдсэн байр юм. Улсын дээд шүүхийн тайлбарт хугацаандаа өвлөх хүсэлтийг гаргаагүй гэсэн байдаг.

Иймд нотариатч хххххийн хх тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нотариатч миний бие 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххх тоот өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгч ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгохдоо Иргэний хуулийн 520, 521 дүгээр заалтыг үндэслэн хххххх дүүргийн хх дугаар хороо хх дүгээр хороолол ххх дугаар байрны хх тоот байрлах ххх өрөө орон сууцыг хууль ёсны өвлөгч нарт олгохоор өвийн гэрчилгээ бичсэн болно.

2.2. Энэ өвлөх эрхийн бүртгэлийн дэвтэр, түүний 55 дугаар хуудас дахь өвлөгч нарын гарын үсэг, тэдгээрийн хүсэлт, гарын үсгийн баталгаа бусад баримтуудаар нотлогдож байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хххххд холбогдох, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгосон хх дугаар өллөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай ххххийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн захирамжийг эс зөвшөөрч байна.

4.1. Энэ захирамжийн 2 дугаар хуудасны дээрээсээ 9 дэх мөрөнд Улсын дээд шүүхийн тайлбарт, хугацаандаа өвлөх хүсэлтийг гаргаагүй гэсэн байдаг гэж шүүгч бичсэн байна. Нэхэмжлэгч хххх би ингэж бичээгүй болно. Харин би нэхэмжлэлдээ Улсын дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 679 дүгээр тогтоолдоо өв хүлээн авах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж дүгнэн заажээ гэж бичсэн.

4.2.Иймд ххххххгийн хүүхдүүд болох ххххх, ххххх, ххххххх, хххххх нар нь өөрийн эцэг хххххх нь 2008 оны 12 дугаар сарын хх-ны өдөр нас барснаас хойш яг 7 жилийн дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 38771 тоот захирамжаар нотариатчдын танхимын гишүүн ххххххх дүүргийн хх дугаартай нотариатч хххххгийн хххххд олгосон 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон ххх тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, ххххххгийн өмчлөлийн хххххххх дүүргийн хх дугаар хороо, ххх дүгээр хороолол, ххх дугаар байрны ххх тоот хх м.кв ххх өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч болох төрсөн үр хүүхдүүд болох хххххх, ххххх, ххххххх, ххххх нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байсан болно.

4.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххххххххххххххххх тоотод оршин суух хххх ххххххххх, хххххх хххххххххх нарын шаардлагатай.

ххххх, хххххх, ххххх, ххххххх нар нь хххххд холбогдуулан нотариатчдын танхимын гишүүн хххххх дүүргийн хх дугаартай нотариатч хххххгийн хххххххд олгосон 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн олгосон ххх дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах ххххххгийн өмчлөлийн хххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дүгээр хороолол, хх дугаар байрны хх тоот ххх м.кв ххх өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч болох ххххх, ххххххх, хххххх, ххххх нар нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү шаардлагаа бүхэлд нь татан авах хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээ татаж авсныг батлах нь зүйтэй байна.

4.4. Захирамжлах хэсэгт хариуцагч хххххд холбогдуулан гаргасан. Нотариатч хххххгийн хххххххд олгосон 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ххх тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчинтэйд тооцуулах, ххххххгийн байрны өв залгамжлагч болох ххххх, ххххххх, хххххх, ххххх нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагаа татан авахыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн захирамж гарсан байна.

4.5. Шүүгчийн энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. Тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байдаг. Иймд ххххххгийн хүүхдүүд болох ххххх, хххххх, ххххх, ххххххх нар нь анхан шатны шүүхэд нотариатч хххххгийн 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр олгосон 16 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах ххххххгийн өмчлөлийн ххххххххх дүүрэг, хххх дугаар хороо, хххх дүгээр хороолол, ххх дугаар байрны хххх тоот хх м.кв ххх өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагч болох ххххх, ххххххх, хххххх, ххххх нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж чадаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэгэнт бүхэлд нь татан авсан талаар татан авсныг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

4.6. Иймд ххххххгийн өвөөс татгалзсан болон ххххххг нас барснаас хойш 9 жилийн дараа ххххххгийн өвийг тогтоосон нотариатч хххххийн хх тоот өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн дагуу л хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэлд дурдаагүй, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэсэн захирамжид хххх миний холбогдсон шүүхийн баримт байхгүй болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг иш болгон шийдвэрлэсэн байгаа тул зөвхөн нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлээгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч ххххх тайлбартаа ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520, 521 дүгээр заалтыг үндэслэн ххххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хх дугаар байрны хх тоотод байрлах орон сууцны хууль ёсны өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээ бичсэн болно гэж хариулсан байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйл хууль ёсны өвлөгч гэж заасан. Иргэний хуулийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд гэж заасан. Иргэний хуулийн 521 дүгээр зүйл Түрээслээгүй үлдсэн эд хөрөнгө өвлөх гэж заасан нь миний нэхэмжлэлд хамаарахгүй заалт байна. Харин Иргэний хуулийн 520.3-т энэ хуулийн 520.1, 520.2-т иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд байсан бол өвлөөгүй гэж заасан.

Иргэний хуулийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээснээс хойш нэг жилийн дотор нотариат болон засаг даргад өв хүлээн авах хүсэлт гаргасан бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

Гэтэл ххххххгийн хүүхдүүд болох ххххх, хххххх, ххххх, ххххххх нар нь ххххххг нас нөгчсөнөөс хойш 9 жил өнгөрсний дараа болон эдгээр дөрвөн хүүхдүүд нь ххххххгийн өвөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 тоот захирамжаар татгалзсан байхад өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон байна.

Мөн үүнээс гадна ххххххгийн өвийг шүүхээс сэргээлгэсэн захирамж байхгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зөрчсөн тул өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Иймд Улсын дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 679 дүгээр тогтоолдоо өв хүлээн авах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж дүгнэсний дагуу нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххд холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгосон хх дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчөөгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт нь өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох зохицуулалт бөгөөд хууль зөрчиж хийсэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Нотариатын үйлдэл хүчингүйд тооцох нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх зохицуулалт нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлох тул анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч ххххийг дээрх хуульд заасан эрх ашиг нь хөндөгдөж байгаа сонирхогч этгээд гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, өвлүүлэгч ххххххгийн хууль ёсны өвлөгч болох ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт 2017 4 дүгээр сарын 04-ний өдөр ххххххххх дүүргийн хххх дугаар хороо, хххххх дүгээр хороолол, ххххх дугаар байрны хх тоот орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч хххххийн үйлдэл нь нэхэмжлэгч ххххийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

 

5. Харин хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаарт шийдвэрт гуравдагч этгээд хххх, хххххх нар нь зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хууль ёсны өвлөгч буюу эрх залгамжлагчдаас иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч хххх нь ххххххххх дүүргийн хххх дугаар хороо, хххххх дүгээр хороолол, ххххх дугаар байрны хх тоот орон сууцны барьцаалагчийн хувьд дээрх хүчин төгөлдөр шийдвэрт дурдсаны дагуу холбогдох этгээдээс зээлийн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч хххххд холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгосон хх дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ххххийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/00896 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч хххххд холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххххх, ххххх, ххххххх, хххххх нарт олгосон хх дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ххххийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2024/07355 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД