| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 1834000000452 |
| Дугаар | 281 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 281
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар магадлалд “Б овогт Н-ын Т-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, энэ зүйл, хэсгээр түүнийг 6 /зургаа/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...2020 оны ...” гэснийг “...2021 оны ...” гэж өөрчилж, уг тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ