Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04813/и |
Дугаар | 4813 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 4813
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум 3 дугаар баг, Цавчир 3 дугаар байр 1 тоотод оршин суух Боржигин овогт Пүрэвдоржийн Энхмаагийн /РД:НВ89102105/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Маршал Жуковын гудамж 55/1 тоотод байрлах “Тэлмэн констракшн” ХХК-д \РД:5300762\ холбогдох
15,813,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- П.Энхмаа би “Тэлмэн констракшн” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шинэ налайх хорооллын 9А байрны 1 дүгээр орцны 2 тоотын 48,36 мкв байрыг 1 мкв-ыг нь 1.090.000 төгрөгөөр нийт 52.712.400 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 30 хувь буюу 15.813.720 төгрөгийг төлж “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулсан. Уг гэрээнд тухайн орон сууц нь 2014 оны I-ll улиралд ашиглалтад орохоор тусгагдсан байсан боловч хугацаандаа ороогүй учир “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” -г 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цуцалж, акт үйлдсэн. Энэ хугацаанаас хойш борлуулалтын албатай 94064000 дугаарын утсаар орон сууц зарагдаж байгаа талаар лавлах бүрт зарагдаагүй байна гэсэн хариулт өгч байсан.2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр очиж үзэхэд 9А байрны 2 тоотод айл нүүж орсон байсан учир “Тэлмэн констракшн” ХХК-ийн барилга хариуцсан захирал н.Дэмбэрэлсайхантай уулзахад дараагийн ээлжийн 7-р байрны захиалагч Баярхүүг шилжүүлж оруулсан. Манай компани мөнгөгүй байгаа учир урьдчилгаа төлбөрийг буцаан төлж чадахгүй гэсэн хариулт өгсөн. Иймд “Тэлмэн констракшн” ХХК-иас урьдчилгаа төлбөр болох 15.813.720 төгрөгийг “Тэлмэн констракшн” ХХК-ис гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа- П.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлага 15,813,720 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-нд төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Энхмаа хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-д холбогдуулан, 15,813,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 15,813,720 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах тайлбар гаргасан ба нэхэмжлэгч П.Энхмаа хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 15,813,720 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч П.Энхмаад төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 118.510 төгрөг, хариуцагч “Тэлмэн констракшн” ХХК-иас 118.510 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Энхмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР