| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0034/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 34
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч: Э.Б ,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваа овгийн Б.Б т холбогдох 1928000230017 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянговь сумын ......................... гэх газарт оршин суух бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Булган сумын 3 дугаар баг ................... гэх газар оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Даваа овгийн Б.Б , регистрийн дугаар ......................,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэр Дэрсэн ус гэх газарт Э овогтой Э.Б той маргалдан баруун дал, хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Булган сумаас Өмнөговь аймаг руу эмнэлгийн машинаар ирсэн төлбөр 80.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 312.000 төгрөг, оёдлын 40.000 төгрөг нийт 432.500 төгрөг төлсөн. Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү. Миний нэр дээр 200 гаруй мал байдаг юм.
Хохирогч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2 дүү, 1 найзтайгаа Булган сум бензин авах гэж явсан. Булган суман дээр Ууганаагийн гаднаас ява ачилцчихаад гэрт ороход тэднийх аймгийн сайн малчин авч байгаа гэхээр нь тэднийд 2 пиво уучихаад 2 пиво аваад өөдөө гарсан. Замаараа Б.Б ын очсон тэгээд эхний пивоо Б.Б т гаргаж өгөхөд Б.Б хөөстэй усанд согтдог хүн байна юм уу? гэж хэлсэн тэгэхээр нь би гомдоод байж байсан. Тэгэхэд Б.Б ын эхнэр манай дүүг үг О.А г янз бүрийн үгээр мушгиж ах нартайгаа дарвиж явдаг болсон уу? гэсэн тэгэхээр нь би Б.Б ын эхнэрт нөхөр нь цэрэгт явсан араар өөр нөхөр авчихаад би дүүгээ дагуулаад явж болохгүй юу гэж хэлсэн. Түүн дээр Б.Б уурласан байх гэж бодож байна. Тэгээд пиво дууссан. Б.Б өөрөө 1 талын архи нэртэй архи гаргаж ирсэн. Тэрийг хувааж ууж байгаад орон дээр намайг түлхээд унагаасан тэрнээс хойшхыг би сайн санахгүй байгаа. Шинжилгээний хариуны мөнгө гарсан. Үүнийг төлчихвөл надад гомдол байхгүй. 1.200.000 төгрөгөөс 432.500 төгрөгийг хасаад үлдсэнийг нь нэхэмжилж байгаа.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой сумын төв рүү явж бензин тос авах замаараа Б.Ба , О.А нартай хамт явна гэж тохироод сумын төв рүү 20 цагийн үед орж бензин тосоо аваад дэлгүүрээр орж би хоёр пиво, Б.Ба хоёр пиво аваад Ууганаагийн гарсан. Явах замдаа Ууганаагийн гэрийн гадуур гартал Ууганаа ява мотоциклио ачих гээд зогсож байсан. Ууганааг аймгийн аварга малчин болсон гэх сураг дуулсан байсан болохоор тэдний гэрт орж хоёр 2 пиво уучихаад гэр рүүгээ явцгаая гээд тэднийхээс хөдлөөд замаараа Баатар ахынхаар оръё гэж бодоод очтол тэднийх унтсан байсан. Тэгээд шууд яваад Б.Б ынд очоод авч явсан пивоо гаргаад Б.Б т өгсөн чинь Б.Б хөөстэй усанд согтдог хүн байдаг юм уу гээд шкафнаасаа талын хар нэртэй Хятад архи гаргаж ирсэн. Түүнийг нь Б.Ба бид хоёр уугаад нэлээн согтсон. Гэртээ яаж харьснаа мэдэхгүй байгаа юм. Шөнө сэрсэн чинь хамаг бие өвчин орчихсон нуруу бас гэдэс нэлээн цус гарсан хэвтэж чадахгүй байсан. Тэгээд дүү Э.Ба ээс асуусан чинь Б.Б та хоёр маргалдаад Б.Б таныг хутгалсан гэж байсан. ...Эмнэлгээс гарахад ор дэрний мөнгө 300.000 төгрөг өгсөн. Эмнэлэгт үзүүлж явсан зардлыг төлчихвөл санал гомдол байхгүй. /хх-ийн 13-р хуудас/
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Цагаан хаднаас гараад Цогтцэций сум руу ирж яваад гэр рүү утсаар ярихад эхнэр Борхүү аймагт байна. Урд шөнө Э.Б Э.Ба О.А Б.Ба нар Доржсүрэнгийнх гэдэг айлд очоод манай хүү Э.Б , Жав гэдэг залууд хутгалуулсан. Би аймагт байна. Одоо машин аваад хөдөө гэр рүү гарлаа гэсэн. Тэгээд тэр өдрөө очоод Э.Б ийг аваад аймаг руу очоод мэс заслын тасагт хэвтүүлсэн байсан. Би хөдөө ирээд хэд хоног харсан. Тэнд хамт байсан хүмүүс нь надтай огт ярьцгаахгүй, миний хүүхдэд санаа тавихгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм. /хх-ийн 15-р хуудас/
Гэрч Э.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Б.Б ын эхнэр Д.П О.А руу чи ах нартайгаа нийлээд пиво уугаад явдаг болсон уу гэж хэлсэн чинь О.А “үгүй би жолоочоор яваа” гэж хэлсэн чинь Э.Б ах Д.П руу “чи нөхрөө цэрэгт явчихсан хойгуур нь ахиад нэг нөхөр аваад хүүхэд гаргах гэж байхад О.А гаар би жолоочоо хийлгээд явж болохгүй юу” гэж хэлсэн. Тэгээд юм ярьцгаагаад пивоо уугаад сууцгааж байсан. Пиво ч дууссан. Б.Б дахин Хятад архи гаргаж ирээд Э.Б Б.Ба хоёр руу шахаад байсан. Тэгээд тэр архийг ууж байхад нь О.А бид 2 гэрээс гарч бие засчихаад буцаад гэр рүү ороод баруун орон дээр сууж байтал Б.Б Э.Б оо гээд гэнэт босож ирээд Э.Б ахыг тэвэрч аваад гэрийн зүүн орон дээр дараад унасан. Тэгтэл Б.Ба тэр хоёрыг салгах гээд хорьж байгаад Б.Ба нээх муухай хашгираад орилонгуут нь би юу болж байна аа гээд Б.Ба ийг салгаж аваад гэрээс дагуулаад гарах гэтэл О.А гаднаас орж ирэхээр нь хамт Б.Ба ийг дагуулаад гэрээс гаргаад буцаад гэр рүү ороод очтол Э.Б ах гэрийн зүүн талын орон дээрээс газар унаад дээшээ хараад хэвтэж байгаа харагдсан. Би юу болж байна аа гээд Б.Б руу хартал Б.Б баруун гартаа жижгэвтэр ягаан иштэй хутга барьчихсан зогсож байсан. Би Э.Б ахыг гэрээс авч гараад О.А д өгчихөөд гэр рүү буцаад ортол Б.Б гэрийнхээ зүүн талд буу цэнэглэх гээд магзинаа оролдоод зогсож байхаар нь айгаад шууд буцаад гэрээс гараад тэр хэдэд Б.Б буу цэнэглээд зогсож байна гэж хэлсэн. Бид нар шууд мотоциклио асаагаад зугтаасан. Э.Б ах анх гэрт нь орж очоод эхнэрт нь “Чи нөхрөө цэрэгт явсан хойгуур ахиад нэг нөхөр авсан гэж хэлсэн тэрнээс болсон байх” гэж бодож байгаа юм. Анх харахад баруун дал хавьд нь хутгалсныг нь харсан. Дараа нь гэрт нь очоод хувцсыг нь тайлаад үзтэл гэдсэнд нь хутгалсан цус нь хувцсанд нь шингээд нэвтэрсэн байсан. ... Б.Б л хутгалсан. /хх-ийн 19-20-р хуудас/
Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой Б.Ба “Э.Б утсаар ярьж байна. Булган сум руу хамт яваад бензин аваад ирэх үү гэж байна” гэхээр нь би Б.Ба ахтай миний мотоциклиор хамт Э.Б ахынх руу явж байх замдаа тааралдаад дөрвүүлээ хоёр мотоцикльтой сум руу 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд бензин тосоо авчихаад Э.Б ах дэлгүүр орж 4 пиво аваад Ногооны байранд Ууганаагийнх гэх айлд очоод Ууганаа Э.Б Б.Ба ах нар 2 пивог нь уусан. Пиво ч дууссан. ...Э.Б ах Б.Б гэдэг залуугийн цамцны араас нь татсан чинь Б.Б босож ирэнгүүтээ Э.Б ийг зүүн орон дээр дараад унасан. Тэгээд Э.Ба ах тэр хоёрыг салгаад Б.Ба ийг аваад гэрээс гар гэж хэлсэн. Б.Ба ийг гэрээс аваад гадаа гарчихаад буцаад гэр рүү орох гэсэн чинь өмнөөс Э.Ба ах Э.Б ийг Б.Б хутгалчихлаа гээд дагуулаад гараад ирсэн. Тухайн үед гарч ирэхдээ Э.Б ах “намайг Б.Б хутгалчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд би Э.Б ахыг мотоциклийнхоо араар сундлаад гэр рүү нь хүргэж өгсөн. Ах бид 2 дөнгөж Б.Б ынд очоод байж байхад Б.Б гэдэг залуугийн эхнэр Д.П над руу “чи одоо ах нартайгаа дарвиж явдаг болоо юу” гэж хэлсэн. Тэгсэн Э.Б ах Д.П руу “чи нөхрийгөө цэрэгт явсан хойгуур араар нь өөр нөхөр аваад зөв ч юм уу буруу ч юм уу” гээд нөхрийнх нь хажууд хэлчихсэн. Тэрнээс болоод хэрүүл марган болсон байх гэж бодож байгаа. Араар сундлаад явж байхдаа яг үхлээ гээд байсан. Тухайн үед дээлний баруун дал хэсэгт нь гаднаас харагдах хутганы мөр байсан. Гаднаас ил харагдах цус байгаагүй. Гэрт нь хүргэж өгөөд үзэхэд гэдсэнд нь хутгалсан байсан. Хувцсанд нь цус нь шингээд тогтсон байсан. /хх-ийн 23-24-р хуудас/
Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Анх авч очсон пивоо тэр хэд хувааж уусан. Тэгээд дараа нь Б.Б гэдэг залуу гэрт байсан хятад архиа гаргаж ирээд бид хэдэд аягалсан. Тэр архинаас уусан хүн бараг байхгүй. Э.Б ах анх очсоны дараа Б.Б ын эхнэр Д.П д чи нөхрөө явсан хойгуур нь нөхөр аваад чамд хань болох юм уу гэж хэлсэн. Тэрнээс болоод маргаан болсон байх гэж бодож байгаа. Б.Б ыг цохиж авсан зүйл огт болоогүй. Э.Б ах руу нэлээн дээр Б.Б манайд виски байна ирж уух уу гэж хэлсэн гом шиг байна лээ. Тиймэрхүү л юм яриад байсан. Тэгээд юм ярьж байснаа Э.Б ах Б.Б ын цамцны араас нь татсан чинь Б.Б босож ирээд зүүн талын орон дээр давхралдаад унахаар нь Баагий ах наанаас нь очсон. Би Баагий ахыг салгаад дагуулаад гэрийн үүд рүү очсон чинь Баагий ах тэр Б.Б руу “чи хүний нутагт байж аятайхан байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Э.Ба ах, наад Баагийгаа дагуулаад rap гэсэн. Тэгээд би Баагийг гэрээс дагуулаад гарсан. Араас Э.Ба ах гараад ирсэн. /хх-ийн 31-р хуудас/
Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Э.Б анх очихдоо эхнэрт нь муухай үг хэлсэн. Тэрнээс энэ маргаан болсон байх. Б.Б гэдэг залуу Э.Б ийг тэврээд ор руу унасан. /хх-ийн 26-р хуудас/
Гэрч Д.Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Э.Б гэрийн зүүн урд байдаг шкафнаас хутга аваад О.А д хандан чамайг алчих уу гээд босоод ирэхээр нь манай нөхөр Б.Б хутгыг булааж аваад гэрийн хоймор луу ширээн доогуур шидэнгүүтээ гэрийн хойморт ирээд суусан чинь Э.Б манай нөхрийг чамайг алчих уу гээд босож ирээд гэрийн зүүн талын ор руу боогоод унагаасан. Манай нөхөр рүү Э.Б дайраад очихоор нь манай нөхөр Б.Б Э.Б ийг гараараа цохиод авч байгаа харагдсан. Тэгсэн Э.Б гэрийн үүд рүү ойчихоор нь дээр нь зогсож байгаад ахиад цохиж байгаа харагдсан. Тэгэхдээ хутгалсан юм шиг байгаа юм. Э.Б эхэлж маргаан гаргасан. Манай нөхрийг доромжлоод байсан /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч Д.Д.П , О.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: Асуулт: Гэрч Д.Д.П аас: Тухайн үед маргаан хэнээс эхэлсэн юм бэ?
Хариулт: Э.Б оос эхэлсэн. Эхлээд нэг пиво гаргаж ирээд Б.Б руу чи ийм пиво авчрах чадалгүй шүү дээ гээд эхэлсэн. Тэгээд өмнө нь вискиний талаар ярьсан. Тэрний талаар яриад, Э.Б надад вискиний мөс нь байхгүй шүү дээ гээд өдөөд байсан. Манай нөхөр ч дуугүй суугаад байсан. Тэгээд над руу чи өмнө нь нөхөртэй байж ахиад нөхөр авсан юм гэж хэлсэн. Тэрнээс болоод маргаан болсон. Э.Б эхэлж манай нөхрийг босож ирээд шанаадаагүй бол маргаан гарахгүй байсан байх гэж бодож байгаа.
Асуулт:Гэрч О.А гаас Д.Д.П ын ярихыг сонсов уу?
Хариулт: Сонслоо.
Асуулт: Гэрч Д.Д.П ын ярьсан зүйл үнэн үү?
Хариулт: Ер нь бол Э.Б ахаас эхэлсэн. Гэхдээ Э.Б ах Б.Б ыг эхэлж цохиж аваагүй. Гэрийн зүүн талд сууж байхдаа Э.Б ах Б.Б ын цамцнаас нь татаж босгоод зүүн ор руу давхралдаад унасан. Тэгээд Баагий ах Б.Б ыг бариад авахаар нь би наанаас нь очоод Баагий ахыг салгаад дагуулаад гэрээс гарсан. /хх-ийн 33-34-р хуудас/
Гэрч Д.Д.П , Э.Ба нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: Асуулт: Э.Баээс: Та өмнөх мэдүүлэгтээ тэгж их хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй гэж мэдүүлсэн байна. Хэрүүл маргаан болсон юм уу? Юу болсон юм бэ? Болсон асуудлын талаар үнэн зөв тодорхой ярина уу? Хариулт: О.А Э.Б Б.Ба бид нар сум руу орж бензин авчихаад сумын төвд Ууганаагийнд очиж Э.Б Б.Ба Ууганаа нар хоёр литрийн 2 пивог юм ярингаа хувааж уучихаад бид хэд хөдөө Б.Б ынд 23 цаг өнгөрч байхад очоод тэндээ Э.Б , Б.Ба Б.Б , О.А нар үлдсэн хоёр литрийн 2 пивог хувааж ууцгаасан. 1 пивог уугаад дууссан чинь Б.Б Хятад архи гаргаж ирээд аягалаад тойруулсан. Тэгээд архи ууж байхдаа Б.Б гэнэт Э.Б оо гээд босоод ирээд гэрийн зүүн талын орон дээр тэврээд унахад нь Б.Ба хажууд нь байсан. Тэгсэн Б.Ба би ч гэсэн адилхан хүний нутагт явж байгаа. Чи эр хүн шиг явах эрхтэй гэж хэлсэн. Би Б.Ба ийг гэрээс аваад гар гэж О.А д хэлсэн. О.А ч Б.Ба ийг гэрээс дагуулаад гарсан. Тэгээд Б.Б Э.Б ах хоёрыг салгачихаад О.А н араас гарчихаад эргээд гэрт ороод очтол Э.Б ах гэрийн зуухных нь өмнө хутгалуулчихсан хэвтэж байсан. Би Э.Б ахыг босгоод гэрээс гаргаад гэрийн үүдний пин түшүүлж суулгачихаад эргээд ороод очтол Б.Б буу барьчихсан зогсож байсан. Эхнэр Д.П нь Б.Б ын хажууд ороо янзлах гээд зогсож байсан. Тэгээд бид хэд шууд гэр рүү харьсан.
Асуулт: Гэрч Д.Пүрэвдулмаас: Та Э.Баийн ярихыг сонсов уу? Гэрч Э.Баийн ярьсан зүйл үнэн үү?
Хариулт: Ерөнхийдөө үнэн байна. Хагас нь худлаа байна. Манай нөхөр Б.Б ыг хашгирч босч ирээд гэдэг нь худлаа яриад байна. Хэрүүл маргааныг эхлээд Э.Б эхлүүлсэн. Нэг пиво уугаагүй хоёр пиво хоёуланг нь уусан байсан. Дараа нь би тэр хэдийг явсан хойгуур гэрээ цэвэрлэхэд хоёр пивоны сав нь хоосон байсан.
Асуулт: Гэрч Д.Д.П аас: Тухайн үед маргаан хэнээс эхэлсэн юм бэ? Э.Ба тухайн үед архи уусан байсан уу? Хэн хэн архи пиво уусан байсан бэ?
Хариулт: Хэрүүл маргаан Э.Б оос эхэлсэн. Бага зэргийн архи уусан байсан. Э.Б , Б.Ба хоёр нь нэлээн халамцуу байсан. Э.Ба бага зэргийн архи уусан байсан. О.А огт уугаагүй байсан.
Асуулт.Гэрч Э.Ба-ээс: Хэрүүл маргаан яг хэнээс эхэлсэн юм бэ?
Хариулт: Анх бид нарыг гэрт нь орж очиход Д.П О.А руу чи яагаад ах нартайгаа нийлээд дарвиад яваа юм бэ? гэж асуусан чинь Э.Б Д.П руу чи нэг нөхөр аваад цэрэгт явуулчихаад хүүхдийг нь гаргачихаад ахиад нэг нөхөр авсан байхад би О.А гаар жолоочоо хийлгээд явж болохгүй юу гэж хэлсэн. Тэрнээс болоод хэрүүл маргаан болсон. /хх-ийн 38-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Б ийн биед хэвлийн зүүн дээд хэсэг, баруун далны дор шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 40-р хуудас/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Баянхонгор аймгийн Баянговь сумын төвд оршин суудаг. 2018 оны 04 сард эхнэртэйгээ танилцсан. Тэгээд энэ оны 01 сарын 10-нд Булган сумын Хавцгайт багийн нутаг Дэрсэн ус гэх газар хадмындаа ирсэн. Ирээд хэд хонож байтал 2019 оны 01 сарын 13-14-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхэдтэйгээ амарч байтал 24 цагийн үед гэрийн гадаа 2 мотоцикльтой дөрвөн залуу ирээд хаалга нүдээд байхаар нь хаалга тавиад өгсөн чинь саахалт айлын Э.Б , Э.Ба , О.А бас нэг залуу байсан. Тэрийг нь танихгүй тэр хэд орж ирсэн. Тэгсэн Э.Б миний төрсөн өдөр болж байна. Төрсөн өдрөөрөө ганц юм ууж явна гэж хэлснээ дээлийнхээ өврөөсөө нэг том пиво гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд би аягалаад гэрийн зүүн талд юм яриад сууцгаасан. Тэгсэн Э.Б намайг гуйлгачин цагаачнаар дуудаад хэрүүл нэхээд байсан. Би тэрийг нь нээх тоогоогүй. Удалгүй ууж байсан пиво ч дууссан, цуг явсан залуу нь ахиад том 2 литрийн пиво гаргаж ирээд надад аягалаад өгөхөөр нь би ганц балгыг уучихаад тэд нарт аягалж өгөөд юм ярьцгааж суусан. Тэр пиво ч дууссан. Тэгсэн Э.Б намайг биендээ хүргэхгүй ална гээд намайг барьж аваад боож унагаагаад хажууд байсан тэр танихгүй залуу нь хүртэл гар хөлнөөс бариад байсан чинь О.А бид хэдийг салгасан. Тэгээд тэр хоёроос салаад гэрийн баруун талын орон дээр очоод суутал тэр танихгүй залуу араас дагаж ирснээ чи яасан том юм бэ? хүний нутагт ирчихээд гээд над руу дайраад байсан. Би тэрийг нь огт тоогоогүй чимээгүй л байсан. О.А тэгсэн тэр танихгүй залууг дагуулаад гэрээс гарсан. Э.Б над руу агсамнаад байхаар нь манай эхнэр, Э.Б руу “чи одоо яагаад байгаа юм” гэсэн чинь эхнэр рүү янз бүрийн хэл амаар доромжлоод байхаар нь гэрийн зуухны ард ширээн доогуур байсан хар иштэй жижигхэн хутгыг барьж аваад Э.Б ийн ар нуруунд нь урдаас нь бас хутгалсан. Тэгээд Э.Б тэр танихгүй залуу руу та нар намайг хутгалуулчихлаа гээд орилж хашгирч байхад гаднаас Э.Ба орж ирээд Э.Б ийг аваад гэрээс гарсан. Удалгүй мотоцикль асаад тэр хэд явцгаасан. /хх-ийн 62-63-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /05-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /08-10-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 49-59-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 81-87-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэр Дэрсэн ус гэх газарт Энхтүвшин овогтой Э.Б той маргалдан баруун дал, хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Б ийн биед хэвлийн зүүн дээд хэсэг, баруун далны дор шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 40-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.Б ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 1.978.358 төгрөгийг шүүгдэгч Б.Б аас нэхэмжилсэн ба үүнд: эм тариа худалдан авсан болон эмчилгээний зардал 389.620 төгрөг, унаа бензиний зардал 389.800 төгрөг, эм тариа 749.938 төгрөг, гар утасны нэгж, үйлчилгээний төлбөр 41.500 төгрөг, хоолны мөнгө 38.000 төгрөг, шинжилгээний 369.500 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг шалгаж өөрийн дотоод итгэлээр үнэлсэн ба хохирогчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1.565.358 төгрөгийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүний амь нас эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б ийн биед хэвлийн зүүн дээд хэсэг, баруун далны дор шарх гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/-ээр тогтоогдсон.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт:”би уушгины уйланхай өвчний оношийн улмаас Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэсэн ба үүнтэй холбоотой гарсан зардал /2019 оны 01 сарын 25-ны өдөр Precilab analitic лабораторид шинжилгээ хийлгэсэн-54.500 төгрөг, 2019 оны 01 сарын 24-ний өдөр допплерсонографикийн шинжилгээ хийлгэсэн-50.000 төгрөг, 2019 оны 01 сарын 24-ний өдөр Хийлс Эйд ХХК-д цээж тодосгогчтой зураг авахуулсан-265000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь эмхангамж ХХк-аас kyetona авсан-14200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь эм хангамж ХХк-аас эм авсан-34319 төгрөг, 2019 оны 01 сарын 18-ны өдөр БОЭТ-д тушаасан 312.420 төгрөг болон бусад зардал /2019 оны 01 сарын 22-ны өдрийн Гэнгэтийн гол ХХК-аас амны маск сүү авсан-4900 төгрөг, Хишиг Өгөөмөр ХХК-аас 2019 оны 01 сарын 28-ны өдөр кока кола авсан- 2100 төгрөг, Хишиг Өгөөмөр ХХК-аас 2019 оны 01 сарын 28-ны өдөр кока кола авсан- 3500 төгрөг, 2019 оны 01 сарын 24-ний өдөр хоол авсан-27500 төгрөг, 2019 оны 01 сарын 23-ны өдөр Юнител ХХК-аас утасны үйлчилгээ авсан-3.000 төгрөг, 2019 оны 01 сарын 23-ны өдөр Юнител ХХК-аас нэгж авсан-15.000 төгрөг, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн Гэнгэтийн гол ХХК-аас сойз, саван, хүүхдийн турсик авсан-8300 төгрөг, 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Арвин сан ХХК-ийн посс машины баримт-5500 төгрөг, Шүүх шинжилгээ гэх бичигтэй ногоон цаасан дээр бичигдсэн-8500 төгрөг, Тэс петролиум гэх бичиг харагдахгүй баримт-106.700 төгрөг, Шунхлай шатахуун авсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн баримт-10.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Ник ХХК-ийн баримт- 77600 төгрөг, АИ-92 авсан 55.000 төгрөгийн баримт, Ник ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шатахуун авсан 10.000 төгрөгийн баримт, Монсуль ХХК-аас шатахуун авсан 98500 төгрөг, Булган сумын ШТС-аас 01 сарын 09-ний өдөр шатахуун авсан 32.000 төгрөг/-ын нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан тул шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршигтай холбоотой гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж хохирогчийн нэхэмжлэлээс 1.565.358 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цомбоговь ХХК-аас ариун наалт, маск авсан-3400 төгрөг, 2019 оны 01 сарын 24-ний өдөр Ази фарм ХХК-аас бинт, тамедин авсан-3400 төгрөг, 2019 оны 01 сарын 20-ны өдөр Мөнхийн рашаан эмийн санг-аас эм авсан-8300 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сувдбаяр фарм ХХК-аас ариун наалт, лент авсан-4400 төгрөгийн баримт зэрэг нийт 19500 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, дээрх зардлуудыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт мөрдөн шалгах ажиллаагааны явцад 432.500 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 10 см, 12 см урттай хар өнгийн иштэй, цэнхэр өнгийн лентээр ороосон хутга 1 ширхэгийг буцаан авах хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүх шүүгдэгч Б.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, ах дүү төрөл садангийн холбоотой гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА