Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 4817

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул ферм 1-5 тоотод оршин суух Бэсүд овогт Лхамцэрэнгийн Болдод \РД:ЕП6108119\ холбогдох,

Төхөөрөмж  зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л.Болд нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг 12 сарын хугацаатай , урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Л.Болд нь одоогийн байдлаар 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Иймд үлдэгдэл 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөгийн хамт нийт 210,000 төгрөгийг хариуцагч Л.Болдоос гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Л.Болд нь 140,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,475 төгрөгийн хамт төлсөн тул “Жи мобайл” ХХК нь алданги болох 70,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Л.Болдод холбогдуулан 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Л.Болд нь 140,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,475 төгрөгийн хамт төлсөн тул “Жи мобайл” ХХК нь алданги болох 70,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Болдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж, Л.Болдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгнөөс 3,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР