Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04822/и |
Дугаар | 4822 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 4822
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо Сөүлийн гудамж Мандал оффист байрлах “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо 19-263 тоотод оршин суух Иргэн хиад овогт Гөлгөөгийн Отгонбаатарт \РД:ГЖ78051117\ холбогдох
156,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Иргэн Г.Отгонбаатар нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мобиком Корпорацитай 20221531 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99029348 дугаар авч ашигласан.
2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 03 дугаар сар, 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл төлбөр нь 104,420 төгрөг болсон. Гэрээний 6 зүйлийн 6.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцожтөлбөрийгтөлөхөөр тохиролцсон.
Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар өгөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 156,630 төгрөг болсон байна.
“Мандал Женерал Даатгал” ХХК нь ”Мобиком Корпораци” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Мобиком Корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком Корпораци нь Мандал Женерал Даатгал ХХК-аас нөхөн төлбөрт 104,420 төгрөг хүлээн авсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл. 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл. 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагчаас 156,630 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
“Мандал Женерал Даатгал” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ- Хариуцагч Г.Отгонбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 156,630 төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК хариуцагч Г.Отгонбаатарт холбогдуулан 156,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Отгонбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 156,630 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн 5038053088 дугаар дансанд тушаасан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иймд хариуцагч Г.Отгонбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.Отгонбаатар нь “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 156,630 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 2,854 төгрөг, хариуцагч Г.Отгонбаатараас 2,854 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР