Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 4840

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 39а байр 13 тоотод оршин суух Доржбатын Нямтунгалагт \РД:НЕ84030468\ холбогдох,

Төхөөрөмж  зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Нямтунгалаг нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд Д.Нямтунгалагаас үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөгийн хамт нийт 210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.Нямтунгалаг нь 140,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,475 төгрөгийн хамт төлсөн тул “Жи мобайл” ХХК нь алданги болох 70,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Нямтунгалагт холбогдуулан 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.Нямтунгалаг нь 140,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 3,475 төгрөгийн хамт төлсөн тул “Жи мобайл” ХХК нь алданги болох 70,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Нямтунгалагт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж, Д.Нямтунгалагт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгнөөс 3,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР