Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 4841

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 10 гудамж 5тоотод оршин суух Цогтгэрэлийн Лхагвасүрэнд \РД:СЭ92011537\ холбогдох,

Төхөөрөмж  зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Лхагвасүрэн нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд Ц.Лхагвасүрэнгээс үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөгийн хамт нийт 270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.Лхагвасүрэн нь 180,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,375 төгрөгийн хамт төлсөн тул “Жи мобайл” ХХК нь алданги болох 90,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ц.Лхагвасүрэнд холбогдуулан 290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ц.Лхагвасүрэн нь 180,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,375 төгрөгийн хамт төлсөн тул “Жи мобайл” ХХК нь алданги болох 90,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж, Ц.Лхагвасүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгнөөс 4,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 4,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЦЭРЭНДОЛГОР