Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00920

 

 

 202******* 05 01  *******0/МА202*******/00920

 

А.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдрийн 18*******/ШШ202*******/00789 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 18*******/ШШ2020/02962 дугаар захирамжаар А.Ггаас 83,187,766.36 төгрөгийг гаргуулж Г.Б ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол *******/******* байр ******* тоотод байрлах, *******1.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж 131,08*******,29******* төгрөгөөр тогтоосон.

1.2. Шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 91,759,006 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *******/50 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******-177/5973 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Би эд хөрөнгөө зах зээлийн үнээс хэд дахин бага доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар уг үнэлгээнд гомдол гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны гол хамгийн давуу талуудыг орхигдуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Тухайлбал уг орон сууц нь автобусны буудал, сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлэг, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын газар болон нийтийн үйлчилгээний газар, цэгүүдтэй маш ойрхон байрлалтай, төв зам дагуу байрлалтай зэргийг орхигдуулсан. Талбайн хувьд гэрчилгээ дээр *******1.02 м.кв боловч үүдний хэсэг, тагт, угаалгын өрөөг оруулаагүй. Бодитоороо 80 м.кв талбайтай орон сууц байсан. Үндэсний статистикийн хорооноос жил бүр орон сууцны үнэлгээний талаар судалгаа, тайлан гаргасан байгаа, үүн дээр дундаж үнэлгээ жил бүр өссөн, одоогийн байдлаар энэ байршилд 1 м.кв нь 3,000,000-3,500,000 төгрөг болон түүнээс дээш үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн.

1.3. Төлбөр төлөгч миний өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус бататгаж хуульчилж өгсөн байхад НШШГГ нь талуудын дээрх эрхийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөөгүй, хуулиар олгогдсон эрхийг хангах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд миний өмчлөлийн дээрх орон сууцыг 131,08*******,29******* төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2962 дугаар захирамжаар А.Ггаас 83,187,766.36 төгрөгийг гаргуулж Г.Б ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох А.Ггийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол *******/******* байр ******* тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 1*******-ний өдрийн *******270*******17/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн *******270*******17/2 дугаар тогтоолоор хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг томилсон.

Шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 131,08*******,29******* төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *******-177/*******17 дугаар мэдэгдлээр гардуулж танилцуулсан төлбөр төлөгч нь нэг сарын хугацаад худалдан борлуулах хүсэлт гарсан тул 2023 оны 0******* дугаар сарын 1*******-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Бид шүүхийн шийдвэрт заасны дагуу ажиллагаа хийдэг учир орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд авагдсан талбайн хэмжээг өөрчлөх боломжгүй. Тухайн хөрөнгийг биет байдлаар газар дээр нь үзээд үнэлж буй шинжээч бүх талын аргыг ашиглан үнэлгээг гаргасан гэж үзэж байгаа болно.

2.3. Төлбөр төлөгч нь үнэлгээтэй танилцаад өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан бөгөөд ******* хоногийн дараа албадан худалдах тухай тогтоол гаргасан байгаа.

2.*******. Нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргах ёстой байтал хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасныг шүүх анхаарч үзнэ үү. Өмнө нь мөн шүүхэд нэхэмжлэл гаргаад өөрөө ирэхгүй буцаагдаж байсан. Уг захирамжид гомдол гаргаагүй, дараа нь дахин нэхэмжлэл гаргасан байгаа.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар А.Ггийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

*******.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төлбөр төлөгч А.Г шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *******/50 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******-177/5973 дугаар мэдэгдлийг хүлээн авч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 0******* дүгээр сарын 03-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18*******/11132023/10238 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Улмаар шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Мөн хэн аль нь дээрх шүүгчийн 18*******/Ш32023/Ю238 дугаар захирамжтай хэргийн материалаас шаардлага, татгалзалтайгаа холбогдох материалыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд эдгээр бичгийн нотлох баримтын талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг гэж тодорхойлсон байдаг. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18*******/ШШ2022/00*******00 дугаар шийдвэртэй хэргийн материалаас шаардлага, татгалзалтай холбогдох материал буюу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 86,029,720 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хуулбарлан гаргаж өгсөн байдаг.

Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/32 дугаар тогтоолоор томилогдсон Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дээрх хөрөнгийг 131,08*******,29******* төгрөгөөр үнэлсэн. Дээрх 2 үнэлгээг харьцуулан харах юм бол үнэлгээ хоорондын хугацаа 1 жил ******* cap буюу 16 сарын зөрүү байгаа бөгөөд энэ хугацаанд тус хөрөнгө нь 20******* оны 10 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээнээс *******5,05*******,57******* төгрөгийн буюу даруй 52 хувиар өссөн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл жил бүр орон сууцны үнэ тодорхой хувь хэмжээгээр өсөж байгаа бөгөөд 2023 оны 02 дугаар сард Улаанбаатар хот дахь орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн бөгөөд хуучин орон сууцны дундаж үнэ 3,590,000 төгрөг байсан.

*******.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт "Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж зохицуулсан бөгөөд амьдрал дээр гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орох боломж тун ховор гэдэг нь харагдаж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6*******.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж тодорхойлсноос үзэхэд 55.5 дахь заалтыг амьдралд хэрэглэх боломжгүй нь харагдаж байгаа бөгөөд хуулийн дээрх зохицуулалтууд нь хоорондоо зөрчилдөөнтэй нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

А.Ггийн нэхэмжлэлтэй хэрэг 2 удаа шүүхээр шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оноос эхлэн явагдаж, эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнийн санал авсан. Үнийн санал авах үедээ төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцож чадаагүй тул шинжээч томилсон. Шинжээч томилох ажиллагаанд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй. Ингээд үнэлгээ танилцуулснаас хойш төлбөр төлөгч А.Г сарын хугацаанд барьцаа хөрөнгийг худалдан борлуулна гэж хугацаа авсан. Анхны дуудлага худалдаа болсон ч худалдан авагч тодроогүй нь тухайн хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдсэн болох нь тогтоогдоно. А.Г шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд эхэлж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, дахин 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Энэ нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 18*******/ШШ2020/02962 дугаар захирамжаар А.Г 83,187,766.36 төгрөгийг хуваарийн дагуу Г.Б ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

*******. НШШГГ нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20******* оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэсэн байна.

*******.1. Мөн барьцааны зүйл болох А.Ггийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол *******/******* байр ******* тоот хаягт байрлах, *******1.2 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 1*******-ний өдрийн 2810*******1/3 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн *******270*******17/02 дугаар тогтоолоор хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

*******.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч А.Г 260,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Г.Б ХК 59,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/32 дугаар тогтоолоор Б.Батзаяаг шинжээчээр томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Шинжээч тус орон сууцыг 131,08*******,29******* төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний талаар 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *******-177/*******17 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгч нь шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18*******/ШЗ2023/10238 дугаар захирамжаар хариуцагчид холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай түүний нэхэмжлэл буцаагдсаны дараа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин нэхэмжлэлээ гаргахдаа хуульд заасан тус хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.2. Үүний зэрэгцээ шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж тусган, зах зээлийн хандлагын аргаар 131,08*******,29******* төгрөг, орлогын хандлагын аргаар 97,161,363 төгрөг, өртгийн хандлагын аргаар 92,907,360 төгрөгөөр тус тус үнэлж, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтойд тооцсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол болон таван шар угсармал 5 давхар хаягт байрлах орон сууцны зориулалттай 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцуудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан, нэгж талбайн дундаж үнийг 1,639,000 төгрөг гэж тодорхойлж, улмаар хэмжилтээр тодорхойлсон 80 м.кв талбайгаар тооцон 131,08*******,29******* төгрөгөөр үнэ цэнийг тодорхойлсон байх ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.*******-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус зөрчөөгүй байна.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 1 м.кв нь 3,000,000-3,500,000 төгрөг болон түүнээс дээш үнэлгээтэй байхад шинжээч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Иймээс хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдрийн 18*******/ШШ202*******/00789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА