Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/72

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

            Улсын яллагч: Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгч: А.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн А С холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1973 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, Залуучууд хорооллын 04-01 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, У овгийн А С /РД:/

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Снь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэр “Баянхошууны үзүүр” гэх газар 29-13 ЗАА улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1 дэх “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Л.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч В.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч 5 настай М.Памь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М өгсөн: ...би өөрөө Завхан аймгийн Алдархаан суманд мал дээрээ байдаг. Манай эхнэр СЗавхан аймгийн төвд хичээл сургуулийн хүүхдүүдтэйгээ байдаг юм. Би тухайн үед мал дээр байсан болохоор Улаанбаатар руу явна гэж ярьж байсны нь мэдэж байснаас яг Улаанбаатар руу гарсан талаар мэдээгүй. С дүү нь Сг аваарт орсон талаар надад утсаар ярьж мэдэгдсэн. Манай хүн 6, 7 жил машин барьж байгаа, 2018 оны 09 дүгээр сарын дундуур Архангай аймагт ирж осолд орсон машиныг Улаанбаатар хот руу ачуулсан. Талийгаач хүү маань 5 нас арай хүрээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Т өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Эрдэнэтээс манай нөхрийн эгчийнх нь хүүхэд залгаад Саваарт орчихлоо гэж ярьсан. Тэгээд бид нар шууд Улаанбаатар хотоос гараад наашаа явж байтал хүүхэд нь өнгөрчихлөө гэж ярьсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,

 

Хохирогч В.А өгсөн:...2018 оны 08 дугаар сарын 16-ний өдөр Завхан аймгийн Улиастайгаас оройн 18 цагийн орчим гарсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Архангай аймгийн Хотонт суманд явж байгаад биеэ засаад хөдлөх гэсэн Сбариад явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нүдэндээ нүдний тусаагуур тусаагаад нүдээ нээхэд ийм юм болсон байсан. Манай найз С Архангай аймгийн Хотонт сум өнгөрөөд бие засаад буцаж явахад С тухайн автомашиныг барьсан. Би тэрийг нь хараагүй, бид нарын сууж явсан автомашины жолооч хурд авч амжаагүй байсан. Бид нар огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд миний нэр дээр байдаг. Тухайн үед миний нүд өвдөөд харшил хөдлөөд Сээр машинаа бариулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

 

Хохирогч Л.П өгсөн:..Завхан аймгаас приус маркийн мөнгөлөг цагаан өнгийн 23-19 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот орж Монгол Улсын Боловсролын сургуульд сурахаар явсан. Тэгээд Завханаас гараад А гэх эгч өөрөө жолоо бариад Архангай аймгийн Хотонт сум хүртэл явсан. Бид нар бууж биеийнхээ чилээг гаргачихаад хөдлөх гэсэн Сгэх эгч чи шөнөжингөө жолоо бариад ядарсан байх, би жолоо баръя гэсэн А эгч яахын бэ би явж чадахаар байна гэтэл Сэгч би баръя гэж жолоо аваад удалгүй гүүр гараад замын хажуу руу урсгал сөрж унасан. Тухайн болсон процессийг сайн санахгүй, мэдэхгүй байна. Би хойд талынх нь цонхоор мөлхөж гараад ээжийг сэрээгээд цонхоор татаж гаргасан. А эгчийн хөл нь дарагдсан байхаар нь ээж бид хоёр машиныг өргөж А эгчийг татаж гаргаад зам дээр явж байсан хүмүүс ирж түргэн дуудаж өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн ослоос болоод машинд авч явсан LJ маркийн 1 ширхэг гар утас эвдэрсэн, уг гар утасаа 2018 онд 290.000 төгрөгөөр авч байсан. Хүзүү нуруу толгой, хэвлийн хөндий, цээжний зураг авахуулсан 1.250.000 төгрөг зарцуулсан. Онгоцны тийз 347.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 69.000 төгрөг, 75-09 ЗАН улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хот руу ах эгч хоёр араас ирсэн бензиний зардал 350.000 төгрөг зарцуулсан, одоо дахиад хүзүү, нуруу, толгой хэвлийн хөндий, цээжний зураг 1.255.000 төгрөгөөр авахуулна. Нийтдээ 3.526.000 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч С.Б өгсөн: ...нэг мэдсэн би замын хажууд машины 4 дугуй дээшээ хараад унасан байсан. Өөр мэдэх зүйл байхгүй, ухаан алдсан байсан. Тухайн үед би жолооч А, С, 5 настай хүүхэдтэйгээ, манай охин П тэгээд би бид нар явж байсан. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осолд орсон. Тухайн үед жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед миний чихний ард оёо тавиад байсан. Одоо толгой эргээд дотор муухайраад байгаа. Чихэндээ дэлбээ хийлгэмээр байна, тухайн эмчилгээг хүйтний улиралд хийх боломжгүй. Дулааны улиралд хийлгэнэ, уг эмчилгээг хийлгэхэд 3.000.000 төгрөгийн үнэ өртөгтэй гэсэн. Тухайн ослоос болоод өрөөсөн ээмэг, гинж клон, самсунги маркийн гар утас эвдэрсэн. Тухайн ээмэг, гинж клонийг 450.000 төгрөгөөр авч байсан. Гар утасаа 150.000 төгрөгөөр авч байсан. Толгойн зураг гэмтлийн эмнэлэгт 150.000 төгрөгөөр авахуулсан, билобил, нэг эмийн нэрийг сайн санахгүй байна, хоёр толгойн эм 3 сар уухаар бичиж өгсөн, нийт 540.000 төгрөгийн эм ууна. Улаанбаатар хотоос Завхан аймаг руу ирсэн онгоцны тийз 347.000 төгрөг, мөн тухайн үед хадлангийн үед таарсан учраас хоёр хүнээр хадлангаа хийлгэсэн 2 хүний ажлын хөлс 1.000.000 төгрөг, энэ бүх хохирол нийтдээ 5.837.000 төгрөг болж байгаа учир нөхөн төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

 

Гэрч Г.Ч өгсөн: ...Бид Хархорин сумаас өглөө гараад Архангай аймгийн нутагт явж байтал замын хажууд 1 машин уначихсан байхаар нь очиж уулзсан. Биднийг очиход нэг ах дуудлага өгөөд хүмүүсийг эмнэлэгт аваад явсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/

 

Гэрч Э.Г өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хугацаа дууссан байна. Би мэдээллийн сангаас лавлагаа авахад мэдээллийн санд В ангиллын 535869 дугаартай үнэмлэхтэй байсан. Би лавлагаа авахад эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусгавар болсныг анзаараагүй. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осол гарах үед Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан байсан учраас үнэмлэхийг нь хүчингүй гэж үзнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 172-172 хуу/

А.Сийн яллагдагчаар өгсөн: ...би 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой Завхан аймгийн Улиастай төвөөс орой 18 цагийн үед приус маркийн автомашинтай 4 том хүн, 1 хүүхэд, нийт тавуулаа гарсан. Завхан аймгийн төвөөс гарахдаа А машинаа бариад гарсан. Би урд талын суудал дээр хүүгээ өвөр дээрээ суулгаад унтаад явж байтал машин зогсох шиг болохоор нь сэртэл А нүд хорсоод байна гэхээр нь бууж бие засчихаад би баръя гээд машиныг нь бариад зам тээврийн осол болсон газрын хэдхэн метрийн цаанаас би машиныг нь авсан. Би хөдлөөд 60 км орчим хурдтай явж байгаад гүүр цаана тооромс гишгээд шарвах шиг болоод машин далбилзаад явчихсан. Би сандраад рулээ 2 тийш нь дарсан. Тэгээд сандраад тормос гишгэж хаазаа гишгэснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд замын хажуу руу онхолдсон байсан. Машинаас буугаад хүүгээ хайтал миний хүү машины хажууд хэвтэж байсан. Сууж явсан гурван хүнээ машинаас буугаач гээд хашгирсан. Нэг хүний хөл дарагдчихаад гарч ирж чадахгүй байсан, түүнээс хойш юу ярьж хэлснээ санахгүй байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Машин онхолдсон газраас миний руль шилжүүлж авсан газар хоёрын хооронд 100 м хүрэхгүй газар байсан. Тухайн үед ойролцоогоор 50-60 км цагийн хурд авсан байх. Түүнээс илүү хурдтай яваагүй. Тухайн автомашинд явсан хүмүүсээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл Агийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед Агийн нүд өвдөөд би жолоог нь шилжүүлж авсан. Автомашинд А, Б, охинтойгоо, манай хүү бид тавуулаа зорчиж байсан. Би тэр үед хурд аваагүй, гүүний аман дээр дөхөж очоод гүүрний аман дээр ховил байгаа гэж бодоод тоормос гишгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 101-104 хуу/

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар дүгнэлтэд:

1. 23-19 ЗАА  улсын дугаартай тоёота приус маркийн автомашины жолооч 

А.Снь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн. 

1. 2. 23-19 ЗАА  улсын дугаартай тоёота приус маркийн автомашины жолооч 

А.Снь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн, мөн гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч /жолооч/ бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 

3.Уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 

4. Жолооч А.Снь В ангиллын 538569 дугаартай үнэмлэхтэй байна.

/Жолоочийн лавлагааг хавсаргав/. 

5. Тухайн замын нөхцөл байдал нь асфальт зам, шулуун тэгш хуурай үзэгдэх орчин 

чөлөөтэй зам байсан нь осол гарахад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар дүгнэлт: 

1. А.Сийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй тул согтолтгүй гэж 

үзнэ...гэх дүгнэлт /хх-ийн 55 хуу/, 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаар дүгнэлт:  

1. Амь хохирогч М.П цогцост шинжилгээгээр, оношны 1 ба 3-рт тусгагдсан гэмтлүүд, 2-рт тусгагдсан тэдгээрийн хүндрэлүүд тогтоогдсон. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх, дарах, шахагдах, үйлчлэлээр, шинж байдлаараа осол болсон гэх цаг хугацаанд үүсчээ. 

3. Талийгаач М.П нь гавал тархины амьдрах боломжгүй, ил хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 

4. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин, эмгэг тогтоогдсонгүй. 

5. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед илэрч байсан шинжүүдээр нас бараад 6-8 орчим цаг болсон байх боломжтой байсан. 

6. Талийгаач нь Цоликлон системээр 2-р бүлгийн цустай байсан....гэх дүгнэлт /хх-ийн 61-63 хуу/, 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 478 дугаар дүгнэлт: 

1. В.Абиед гэмтэл учирчээ.

2. В.Абиед, аарцаг ясны эрвээхэй хэлбэрийн хугарал, бүсэлхий орчим 

зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар аарцаг ясны 

хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхий орчим зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь 

эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 72 хуу/, 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 504 дугаар дүгнэлт: 

1. Л.Пбиед гэмтэл учирсан байна. 

2. Л.Пбиед сээрний 3-6 нугалмын их биеийн шахагдсан хугарал, 

хүзүүний 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар дээрх гэмтэл нь тус бүр биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтонги алдагдуулах ба 

эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...гэх дүгнэлт /хх-ийн 81 хуу/,  

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 505 дугаар дүгнэлт: 

1. С.Бн биед гэмтэл учирсан байна. 

2. С.Ббиед тархи доргилт, гэмтлийн гаралтай зүүн чихний дэлбэнгийн 

үхжсэн хэсгийг тайрч авах хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь 

тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтмол алдагдуулна...гэх дүгнэлт /хх-

ийн 87 хуу/,  

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуу/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 хуу/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг /хх-ийн 10-11 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18 хуу, 64-67 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 63 хуу/

В.Аэрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-75 хуу/

С.Бэрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 88-90 хуу/

А.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 112 хуу/

Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113 хуу/

538569 дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 114 хуу/

2319 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 115 хуу/

Авто тээврийн үндэсний төвийн газраас гаргаж ирүүлсэн тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 119 хуу/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөртэй холбоотой баримтууд / хх-ийн 120-127 хуу/ 

А.Сийн эмчилгээний төлбөр төлсөн баримт /хх-ийн 181-182 хуу/

Шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох хохирогч нарын гомдол саналгүй талаарх баримтууд /хх-ийн 203-206 хуу/

Оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 128-132 хуу, 176-180 хуу/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Снь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэр “Баянхошууны үзүүр” гэх газар 29-13 ЗАА улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1 дэх “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Л.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч В.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч 5 настай М.П амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Тухайн үед 29-13 ЗАА улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг А.Снь жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан хохирогч В.А, Л.П, иргэний нэхэмжлэгч С.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн бусад нөхцөл байдлын талаар маргаагүй байна. 

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул А.Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ. 

 

А.Снь 538569 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх боловч 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон байна. 

 

А.Снь тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үедээ 29-13 ЗАА улсын дугаартай приус-11 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Л.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч В.Аэрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.П амь насыг хохироосон нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. 

 

Аймгийн Прокурорын газраас А.Сийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Иймд А.С хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.V нь мэдүүлэг өгөхдөө “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэж дурдсан, хохирогч В.А, С.Б, Л.П нар нь А.С хохирлыг төлж барагдуулсан гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн А Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны  дагуу шүүгдэгч А.Сийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 

 

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 187 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан А.Ст хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Снь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай. 

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

 

7. Шүүгдэгч А.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, 

түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 

тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ