Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00921

 

 

 202******* 05 01  210/МА202*******/00921

 

Х.А сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 183/ШШ202*******/01092 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Ат холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 3,75*******,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Таня, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******, 3******* ******* ******* үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч С.А нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөөгүй тул 2019 оны 09 ******* сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан хэсэг өр төлбөрийг нь хасаж цуцалж байсан. Уг гэрээгээр сууц өмчлөгчдийн холбооны сарын төлбөрт 3******* *******анд 56,800 төгрөг, ******* *******анд *******7,200 төгрөг, мөн алданги тооцохоор тохирч, 2019 оны 09 ******* сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг төлж барагдуулж байсан. Гэтэл С.А нь 2020 оны 12 дугаар сараас өнөөг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа ба сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан.

Иймд хариуцагч С.Ааас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны ******* ******* сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрт 3******* *******анд 2,050,200 төгрөг, ******* *******анд 1,70*******,600 төгрөг, нийт 3,75*******,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч С.А нь 2003 оноос хойш Чингэлтэй дүүргийн ******* ******* *******ны ******* ******* *******ны 3*******, ******* орон сууцуудыг өмчилж, өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцуудад амьдарч, аж ахуйн үйлчилгээ явуулж ирсэн. Нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоо нь дээрх хугацаанд нэг ч удаа бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, холбогдох шийдвэр ******* тэмдэглэлийг гаргаж байгаагүй. Хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 20*******, 201******* онуудын хурлын тэмдэглэл, тогтоол нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй, *******, 12, 12а, 5******* гэсэн ******* орон сууцны нийт 180 өмчлөгчөөс хэдэн гишүүд оролцсон, гишүүдийн хэдэн хувь зөвшөөрсөн нь тодорхойгүй, хуульд заасны дагуу хяналтын зөвлөлөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг хуваарилах эрх олгоогүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэх ёстой. Хариуцагч нь нэхэмжлэгчид удаа дараа хандсан боловч нэг ч удаа тогтоол, шийдвэрийг танилцуулж байгаагүй. Мөн иргэн Г.Таня нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар хууль ёсоор сонгогдоогүй.

С.А дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал мөнгийг төлөхгүй гэж хэлж байгаагүй. Харин сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэж, албан ёсоор батлагдсан хэмжээгээр л төлье гэдэг.

Иймээс хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөрт нийт 3,75*******,800 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1-т зааснаар хариуцагч С.Ааас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3,75*******,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоонд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 75,026 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

*******.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Харин хариуцагчийн сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоохдоо хуульд нийцүүлээгүй гэсэн тайлбар нь Х.А" сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 201******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээр няцаагдаж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 201******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******, 9 ******* зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус зөрчсөн байхад шүүх харгалзан үзээгүй. Учир нь 201******* онд нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбооны харьяалалд Чингэлтэй дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт *******лах *******, 12, 5******* ******* ******* буюу зэргэлдээ *******лах 3 орон сууцны нийт 15******* оршин суугч харьяалагддаг байсан. Гэтэл 201******* оны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл нь хуульд нийцээгүй, ирц тодорхой бус, хэн оролцсон нь мэдэгдэхгүй байхаас гадна зөвхөн 150 айл өрхөөс 81 хүн орсон гэж тусгасан ба бодит байдалд үнэхээр 81 хүн хуралд оролцсон эсэх тодорхойгүй байна. Гэтэл тус тэмдэглэлд заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг өрхөөс 1 м.кв талбайн үнэ нь 800 төгрөгөөр сууц өмчлөгчдийн холбооны зардал тогтоох гэсэнд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******0 ******* зүйлийн *******0.1, *******0.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

201******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хурал хүчин төгөлдөр эсэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардлыг хуваарилахтай холбоотой асуудлыг нийт гишүүд зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй буюу бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл агуулаагүй баримтад үндэслэн шийдвэр гаргасан байдаг.

*******.2. Мөн шүүх Нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоо нь ... ******* ******* *******ны 3******* орон сууц нь 51 м.кв талбайтай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны ******* ******* сарын 30-ны өдөр хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 1,70*******,600 төгрөг, мөн хаягт орших ******* орон сууц нь 59 м.кв талбайтай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,050,200 төгрөг, уг 2 орон сууцанд аль аль нь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг тул 1 м.кв талбайн үнэ нь 800 төгрөгөөр тооцож нийт 3,75*******,800 төгрөгийг орон сууцны өмчлөгч С.Ааас гаргуулахыг шаардаж байна гэжээ.

Гэтэл 3******* орон сууц нь нийт 51 м.кв талбайтай гэж үзвэл 1 м.кв талбайн үнийг 800 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх дүн *******0,800 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны ******* ******* сарын 30-ны өдөр хүртэлх нийт 36 сараар тооцвол 3******* ын төлбөр нийт 1,*******68,800 төгрөг, харин ******* орон сууц нь нийт 59 м.кв талбайтай гэж үзвэл 1 м.кв талбайн үнийг 800 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх дүн *******7,200 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны ******* ******* сарын 30-ны өдөр хүртэлх нийт 36 сараар тооцвол ******* ын төлбөр 1,699,200 төгрөг, нийт 2 орон сууцны төлбөрт 3,168,000 төгрөг төлөх тооцоололтой байхад шүүх нийт 3,75*******,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүх гишүүдийн хурлаас тогтоогоогүй хууль бус үнийн дүнгээр тогтоосон үнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнээс зөрүүтэй дүнгээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

*******.3. Шүүх нь Хэргийн баримтаас үзэхэд Х.А сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.3, 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан болох нь Х.А сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дэх хэсэгт "Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцохоор хуульчилжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоог хэн, хэзээ, хэрхэн байгуулсан болох нь тодорхойгүй буюу үүсгэн байгуулсан хурлын тэмдэглэл, тогтоол байхгүй, Х.А сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасны дагуу байгуулагдсан эсэх, эрх зүйн байдал нь тодорхойгүй байхад шүүх зөвхөн гэрчилгээнд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Хуульд заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоог улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор бус холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцохоор байх атал зөвхөн гэрчилгээнд үндэслэн тус сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг тодорхойлон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

*******.*******. Мөн Х.А сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх дээр шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Учир нь дээрх хуулийн ******* ******* зүйлийн *******.1.3 дахь хэсэгт заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нь хуулийн этгээдийн эрхгүй этгээдээр хуульчилсан бөгөөд тус хуулийн 12.*******.******* дэх хэсэгт Иргэний хуулийн 1*******9.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн гүйцэтгэх захиралд олгохоор хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад нэхэмжлэгч Хот-айл 5******* сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй Г.Таняг гүйцэтгэх захирлаар томилсон эсэх талаарх шийдвэр баримт огт байхгүй, төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байдаг ба хариуцагч энэ талаар маргаж байгаа талаар шүүх хуралдааны явцад илэрхийлсэн боловч шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Х.А сууц өмчлөгчдийн холбоо нь 2001 онд байгуулагдсан бөгөөд гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. Дараа нь 2003 онд дахин шинээр гэрчилгээ авсан. 20*******, 201******* онд бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн төлбөрийн тариф батлагдсан. Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал томилох талаар шийдвэр гаргаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргэснээр гэрчилгээний ард бичигдсэн. Хариуцагч С.А нь 2 орон сууцтай бөгөөд 20*******, 201******* оны бүх гишүүдийн хурлаар аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй айл өрхөд 1 м.кв талбайгаас 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан учраас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Эвлэрлийн гэрээгээр С.Аын өмнөх хэдэн жилийн төлбөрийг цуцалж, түүнээс хойш төлөх үнийн дүнг тохиролцоод гэрээ байгуулахдаа талбайг хариуцагчийн хэлснээр тохиролцсон, үүний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Ат холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 3,75*******,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бүх гишүүдийн хурлыг хуульд заасан журмын дагуу хийж зардлын хэмжээг батлаагүй тул төлбөр шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон 37 дугаар Х.А сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээнд Чингэлтэй дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрийн *******, 12, 5******* ******* *******ны оршин суугчдын 2003 оны 0******* ******* сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр, холбогдох баримт бичгийг хянан үзээд Х.А сууц өмчлөгчдийн холбоог Чингэлтэй дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн талаар тусгагдсан байна.

Иргэний хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1, 1*******3.5 дахь хэсэгт нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах, мөн сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулахаар заасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.******* дэх хэсэгт холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах, хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцохоор заасан ба дүүргийн Засаг даргын тамгын газар нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн холбоог бүртгэдэг байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар нь Х.А сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж зохих гэрчилгээг олгосон нь дээрх хуульд нийцсэн байх тул хариуцагчийн гаргасан Х.А сууц өмчлөгчдийн холбоо хуульд заасны дагуу байгуулагдсан эсэх, эрх зүйн байдал нь тодорхойгүй байхад шүүх зөвхөн гэрчилгээнд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг холбогдох хуульд нийцүүлэн зөв тодорхойлсон байна.

Мөн нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн гүйцэтгэх захирал Г.Таня шүүхэд нэхэмжлэл гаргасан ба гэрчилгээнд Х.А сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 201******* оны 05 дугаар сарын *******-ний өдрийн 01 ******* тогтоолоор Г.Таняг гүйцэтгэх захирлаар томилсон талаар бичилт хийгдсэн, уг тогтоолыг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй. Иймээс нэхэмжлэгч Хот-айл 5******* сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй Г.Таняг гүйцэтгэх захирлаар томилсон эсэх талаарх шийдвэр баримт огт байхгүй, төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэх гомдол мөн үндэслэлгүй.

 

*******. С.А нь Чингэлтэй дүүрэг, ******* ******* *******, ******* ******* *******, 3******* ******* ******* хаягт *******лах үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох талаар маргаагүй бөгөөд ******* ******* ******* нь Х.А сууц өмчлөгчдийн холбооны харьяалалд хамаардаг байна.

 

5. Х.А" сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 201******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар айл өрхөөс сард ашигтай талбайгаас 230 төгрөг/м.кв, зөвшөөрөлгүй *******аа өргөтгөж амьдарч байгаа айлуудаас сард нийт талбайгаас *******00 төгрөг/м.кв, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа айл, аж ахуйн нэгжүүдээс нийт талбайгаас 800 төгрөг/м.кв тус тус тооцон төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Уг хурлын тэмдэглэлд 150 айл өрхөөс 81 хүн оролцсон, хурлын тэргүүлэгчээр ******* ******* *******ны 26 од оршин суугч С.Түмэнжаргал, 5******* ******* *******ны 50 од оршин суугч Г.Ариунжаргал нар сонгогдсоныг тусгасан, мөн тэмдэглэлд тэргүүлэгч нар гарын үсэг зурж, сууц өмчлөгчдийн холбооны тэмдгээр баталгаажуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******, 9 ******* зүйлийн 9.2, 9.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

Тодруулбал бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцож дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг тогтоосон, хурлын тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хурал, түүнээс гарсан шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. Түүнчлэн уг хурлын тэмдэглэлд Чингэлтэй дүүргийн ******* ******* *******ны Засаг дарга С.Отгонсүрэн танилцсан тухай тэмдэглэл хийж, гарын үсэг зуржээ.

Хариуцагч нь дээрх хурлын тэмдэглэл хуульд нийцээгүй, ирц тодорхой бус, хэн оролцсон нь мэдэгдэхгүй, 150 айл өрхөөс 81 хүн орсон гэж тусгасан нь бодитой эсэх нь тодорхойгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.******* дэх заалтад зааснаар хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, түүнчлэн засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй, төлбөр шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймээс шүүх 201******* оны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******0 ******* зүйлийн *******0.1, *******0.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Төрийн банк ХК-ийн нэхэмжлэхийг хавсаргасан ба уг баримтад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны ******* ******* сарын 30-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаанд 3******* орон сууцны төлбөр сард 56,950 төгрөг нийт 2,050,200 төгрөг, ******* орон сууцны төлбөр сард *******7,*******0 төгрөг нийт 1,70*******,600 төгрөг тооцогджээ.

Мөн нэхэмжлэгчээс 3******* орон сууцны талбайг 71 м.кв, ******* орон сууцны талбайг 59 м.кв-аар тооцсоныг маргахгүй тухай хариуцагчийн тайлбар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, харин шүүхийн шийдвэрт 3******* орон сууцны талбайг 51 м.кв гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулах боломжтой. С.А нь 2 орон сууцанд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг тул Х.А" сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 201******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд заасан тариф болох нэг м.кв талбайг 800 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1, 1*******8 дугаар зүйлийн 1*******8.2.3 дахь заалтын дагуу сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон ******* бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул шүүх хариуцагч С.Ааас 3,75*******,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.А сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 183/ШШ202*******/01092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.******* дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 ******* зүйлийн *******9.*******, *******9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА