Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/70

 

 

 

 

                                 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т. даргалж, шүүгч Б.Гантөгс, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож

Иргэдийн төлөөлөгч П.Үржин

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр,Б.Батсүх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал

Гэрч Ц.

Шүүгдэгч И.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар харьяалал тогтоон шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******ид холбогдох  178/2019/0057/Э индекстэй,1837000180039 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын *******т багт  оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн 72 дугаартай Магадлалаар 06 сарын баривчлах ял болгон өөрчилж шийдвэрлэсэн, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар, ялыг нэмж нэгтгээд нийт 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

/ хоч нэр Монон/

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч И.*******  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мөст сумын *******т багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ц.*******ийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн  хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч И.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Х.Ганмягмар, талийгаач Ц.******* бид гурав архи уусан нь үнэн. Яг юу болсноо санахгүй байна. Бид хоёрт маргалдах шалтгаан байгаагүй.Бид гурав 3 литр пиво уусан. *******нээс доош явснаас хойшхи үйлдлээ санахгүй байна.Миний нүд хөхөрсөн байсан нь машины ус халаад машинд ус хийж байхад үүссэн байх. Би Ц.*******оос 4 сая төгрөгийн  зээл төлөөд өгөөч гэж гуйж байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч овогт *******ийн ын / регистрийн дугаартай, настай, эмэгтэй дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй / шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Улаанбаатар хотод ажил хийж байгаад дуудагдаад ирсэн. Манай аав эрүүл саруул, ямар нэг өвчин хэлдэггүй байсан.Аав маань гадны нөлөөтэй нас барсанд гомдолтой байна.Би тухайн үед байгаагүй болохоор яг юу болсныг мэдээгүй.Бид нар эцэг, эхээс 4-лээ, 14-22 насны 3 дүүтэйгээ үлдсэн. Ээж аав хоёр минь гэрлэлтээ цуцлуулсан боловч бид нар харилцаа холбоотой байсан.Манай дүү П.Өлзийтогтох цэргээс ирээд аавын хажууд амьдардаг байсан.Аав өвчин хэлж байгаагүй, ямар нэгэн хууч өвчингүй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...И.******* манайд орж ирээд машин асаагаад өг гэсэн. Нөгөө хүмүүс  чинь яасан юм бэ гэхэд , харьсан юм байлгүй гэж хэлсэн.Хүүгээ гарч машиныг нь асааж өгөөд явуулчихаад орж ирээд цаг харахад шөнийн 02 цаг болж байсан.И.******* шөнө орж ирэхэд хацар дээр нь цус болсон байсан. Тийм их согтуу байгаагүй.Та нар зодоон хийгээд ирсэн юм уу, хаагуур тэнээд ирж байгаа юм бэ гэхэд, юу гэж зодоон хийдэг юм бэ, энэ хоёр пизда чинь намайг шаачихсан юм байлгүй гэсэн. Өдөр нь Ц.*******  ноолуураа Одгэрэлд өгөх гэж байна гээд манай килог аваад явсан. Удалгүй манай килог авчирч өгсөн. Х.Ганмягмар манайд орж ирж хоол идсэн.Ц.******* нэг улаан тамхи барьчихсан явж байгаад надад өгөөд эгч хадгалчих гэсэн. Тэр хоёр өдөр нь найзынхаа төрсөн өдөр тэмдэглэх гэсэн юм гээд 2 пиво авсан “ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн “...Ховд аймгийн Мөст сумын *******т багийн төв гэх газарт ертөнцийн зүгээр толгой нь баруун зүгт харсан, дээш харж хэвтсэн бор өнгийн дээлтэй шар бүстэй бор гуталтай эрэгтэй хүний цогцос байх ба цогцос байгаа газрыг А үсгээр цогцосны урд талд байгаа багийн төвийн байрыг В үсгээр тэмдэглэв.Цогцосны урд талд мотоцикль байгаа газрыг 6-н тоогоор баруун талд нь архины шил байгаа газрыг 5-н тоогоор, мотоциклийн баруун талд автомашины эргэлт хийж явсан хэсгийн мөрний баруун талын мөрний эхлэлийг 1-н тоогоор, төгсгөлийг 2-н тоогоор, явах хэсгийн зүүн талын мөрний эхлэлийг 3-н тоогоор , төгсгөлийг 4-н тоогоор баруун талд байгаа цагаан өнгөтэй байшинг Б үсгээр,цогцосны хөлний харалдаа баруун хойт талын зүүн урд зүгт чиглэсэн бүдэг мөрний эхлэлийг 7-н тоогоор,төгсгөлийг 8-н тоогоор тэмдэглэсэн.Хойт талаар нь асфальтан зам баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд явсан байв.Асфальтан замаас А цэг хүртэл 71 м, 7-оос 8 тоо хүртэл 15 м, А-гаас 6 тооны хооронд 4.8м, 6-аас 5 тоо хүртэл 1.3 м, А-гаас 5 хүртэл 5м, А-гаас 1 хүртэл 7м, А-гаас 2-тооны хүртэл 12 м, В-с 4-н тоо хүртэл 3.5 м, А-гаас 3 тоо хүртэл 12.5м, мөр хоорондын зай 1.3м дотор талаасаа, мөрний өргөнийг авах гэхэд бүдэг бөгөөд мэдэгдэхгүй байв.А-гаас Б хооронд 20.6м, Б-гээс В хооронд 30м, А-гаас В хүртэл 27.5 м, А-гаас 8 тоо хүртэл 6.1 м, А-гаас 7-н тоо хүртэл 10 м хэмжээтэй байв. 5-н тоогоор тэмдэглэсэн газраас Улаан шонхор нэртэй хажуу талдаа бичигтэй татсан тамхины иш 5 ширхэгийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 9-15-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь Мустанг-5 гэсэн банкин дээрээ бичигтэй,улаан шаргал өнгөтэй, улсын дугааргүй, LXYPCMLOXGO 287218 гэсэн арлын дугаартай,хх200 хөдөлгүүртэй, 163 FMLGF 2875 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикль байх ба гадна талд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаа эсэхийг нь үзэхэд гэрэл дохио бүрэн, ямар нэгэн эвдэрсэн болон энд тэндээ зурагдсан шороо болсон, хагарсан зүйл байхгүй, Энд тэндээ хонхойсон зүйл байхгүй, стометрийн заалт  4500-г зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-16-17-р хуудас/

Цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1-р хх-18-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...уг тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Мөст сумын *******т багийн Нарийн дав гэх газарт Бодонч их бүрд нөхөрлөл ХХН-ийн байрны хажууд байх ба - УНА улсын дугаартай Ланд-80 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байх ба гадна талд нь үзлэг хийхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байв.Тээврийн хэрэгслийн дотор талд үзлэг хийхэд бор өнгийн салонтой шар өнгийн суудлын бүрээстэй, жолоочийн суудлын урд хэсгээр ямар нэгэн зүйл байхгүй, хойт суудлын урд талаар доод талын шал резинэн дээр 1 ширхэг 21,24-н түлхүүр, 1 ширхэг дорцовын иш,энд тэнд шүдэнзний мод гарсан,гол хэсгийг нь гишгэсэн зүйл,улаан шонхор нэртэй 1 ширхэг татсан тамхины иш, суудал дээр ягаан өнгийн дээл бүс, зүүн талын урд суудал дээр гялгар ууттай боорцог, суудлын урд энд тэнд цус болсон 00-ийн цаас 1 ширхэг байлаа.Запас дугуйны гадна талын хамгаалалт 1 ширхэг,дугуйны олгой камер 1 ширхэг,цэнхэр өнгийн дөрвөлжин хайрцагтай багаж, өмд, цамц, 2 ширхэг автомашины амаржины шүүр,домкрат, дорцов,2 ширхэг 2.5 л-ийн Боргио нэртэй пивоны сав зэрэг эд зүйл байв.Машины стометрийн заалт 3129 км байв.Эд мөрийн баримтаар энд тэндээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 00-ийн цаас 1 ширхэг, хойт суудлын урд байгаа Улаан шонхор гэсэн бичигтэй татсан тамхины иш 1 ширхэг , хойт суудлын ард байгаа 2 ширхэг пивоны сав зэргийг хураан авав..”. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-19-23-р хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... зүүн нүдний доод зовхинд 5х2 см орчим хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 4х1.2  см, 1.5х0.7 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралтууд, зүүн хацар хэсэгт 0.2х0.3 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 4.5х4 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, цус хуралтын дунд 1х0.5 см хүрэн өнгийн зулгаралт, хүйсний баруун доод хэсэгт 3.5х4.5 см хөхөлбөр цус хуралт, цус хуралтын дунд 0.7х0.2 см хүрэн өнгийн зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 5.5х3.5см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт 8х15 см хэмжээтэй шаргал өнгийн бүдэг цус хуралт,цээжний баруун хэсэг буюу суганы дунд шугамаар 10х2см хэмжээтэй олон тооны хүрэн өнгийн зулгаралтууд, баруун гуяны дотор дээд хэсэгт 3.2х2 см, 2.5х 2см хэмжээтэй хөхөлбөр өнгийн  цус хуралт зэрэг гэмтлүүд өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байв.. “ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-26-28-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-32-37р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн “... Х.Ганмягмар нь 172 см өндөртэй, 90 кг жинтэй, зуйван дугуй бор царайтай,бор нүдтэй, халимаг үстэй, биеийн гадаргууд ил харагдах ямар нэгэн шарх, сорви, гэмтэл байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-40-41-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-42-44-р хуудас/

Гэрч Х.Ганмягмарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-48-50-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хохирогч Ц.*******ийн эхнэр Б.Ганчимэг нь 2016 онд салсан. Тэрнээс хойш ганцаараа амьдарч байгаад 2018 оны 03 сараас хойш хүү П.Өлзийтогтохын хамт амьдарч байгаа. Эхнэрээсээ салснаас хойш жаахан архи уудаг болсон.Гэрт нь бэлэн 8 сая төгрөг байсан гэж П.Өлзийтогтох хэлсэн. Ер нь мөнгөтэй байдаг, надад мөнгө хэрэг болсон үед мөнгө өгдөг байсан, дээд тал нь 5 сая төгрөг өгч байсан.Нуруу жаахан хөшиж байна гэж хэлж байсан, өөр ямар нэг бие өвдсөн талаар хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-58-59-р хуудас/

Гэрч Д.Лхагвагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай *******т багийн хурал болсон. Хуралд машин мотоцикльтой хүмүүс ирсэн.Өглөө нь 05 цагийн үед босоод үхрээ саагаад байж байтал С.Шураа ирээд багийн төвийн байрны хажууд 1 мотоцикль, мотоциклийн цаахна нэг хүн юм уу хувцас юм уу зүйл байна гэхээр нь би үхрээ сааж дуусаад үзэхээр очиход дээш хараад 2 гар, 2 хөлөө дэлгээд хэвтчихсэн, баруун нүдний дээр зулгарчихсан бороонд норчихсон хүн хэвтэж байсан.Тэгээд гэртээ ирээд Тулгаа руу ярьж хэлсэн.Орой унтах гэж байхад жип машин нь явчихсан, 2 эзэнгүй мотоцикль нь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-60-61-р хуудас/

 Гэрч С.Шураагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай *******т багийн хурал болоод орой 17 цагийн үед тарсан.Орой багийн төвийн хажууд 2 мотоцикль нэг жип машин байж байгаад машин нь явчихсан, 2 мотоцикль үлдсэн байсан. Өглөө нь босоод харахад нэг мотоцикль байсан ба мотоциклиос холхон нэг хүн юм уу хувцас юм уу зүйл байхаар нь би Д.Лхагвад хэлсэн.Шөнө унтсанаас хойш юу болсныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-62-63-р хуудас/

Гэрч П.Өлзийтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Манай аав 2018 оны 06 дугаар сарын 03-ны өглөө багийн хуралд суухаар явсан. Орой гэртээ ирээгүй.Өглөө босоход Х.Ганмягмар гэртээ ирчихсэн байсан. Үхэр малаа янзлаад байж байтал багийн дарга яриад “аав чинь багийн төв дээр босохгүй байна” гэлээ гэхээр нь Х.Ганмягмар ахынд орж асуухад хурал тараад Х.Ганмягмар, манай аав, И.******* гурав архи ууж байгаад И.******* Х.Ганмягмараас 1 сая төгрөг өг гэхээр нь чадахгүй гэсэн чинь намайг зайл гэхээр нь би явчихсан, танай аав И.******* хоёр үлдсэн гэж хэлсэн. И.******* манай ааваас 4 сая төгрөгний зээл хаагаад өг гэж яриад хоцорсон гэж хэлж байсан. Намайг багийн төв дээр ирэхэд манай аав мотоциклийнхоо хажууд өнгөрчихсөн, хажууд нь аавын ах Ц.Цэнд-Аюуш,бэргэн Дашдаваа, эмч Д.Баасанжав нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/

Гэрч Д.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Х.Ганмягмар,И.*******, Ц.******* нар манайд орж ирэхээр нь монгол архи гаргаж өгөхөд Х.Ганмягмар уугаагүй, И.*******, Ц.******* хоёр нэг нэг аяга уугаад гарсан. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өглөө *******т багийн Засаг дарга Г.Борхүү над руу залгаад *******тын ам дээр нэг хүн хэвтэж байна гэнэ, үхсэн амьд нь мэдэхгүй, очоод үзээдэх гэхээр очиж үзэхэд засмал замын баруун талд нэг хүн дээшээ харсан хөл нь хоёр талдаа алцайсан байдалтай хэвтэж байсан.Хажууд нь шаргал өнгийн мотоцикль данхраадчихсан, хохирогч нас барсан байдалтай байсан.Амь хохирогчийн магнайны зүүн хэсэгт бага зэргийн шалбархай, хөхөрсөн байдалтай харагдаж байсан.Доод уруулын дотор талд бага зэргийн язарсан цус гарсан байдалтай харагдсан.Хүзүү буюу хоолойгоор нь үл мэдэгдэх хөх туяатай харагдаж байсан.Дээлнийх нь энгэрийн нэг шилбэ ханзарсан байдалтай байсан...”гэх мэдүүлэг / 1-р хх-68-69-р хуудас/

Гэрч Г.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнө унтаж байтал намайг ээж сэрээгээд “И.*******ийн машиныг холбоод асааж өгөөд явуулаатах согтуу ирээд унтуулахгүй байна” гэхээр нь би гараад машиныг нь холбож асааж өгөөд орж ирээд цаг харахад шөнийн 02 цаг болж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 72-*******-р хуудас/

Гэрч Х.Ганмягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид гурав буцаад *******т багийн төвд ирэхэд шөнийн 00 цаг орчим болж байсан.Бид гурав ирээд Ц.*******ийн ганзганд байсан пивоноос тойруулаад ууж байтал Монон буюу / И.*******/ бид хоёроос банкны зээл хаагаад өг гээд Ц.*******оос 4 сая төгрөг нэхэхэд Ц.******* “ над шиг хүнд мөнгө юу гэж байхав” гэж хэлэхэд Монон надаас “ 4 сая байдаггүй юмаа гэхэд ядаж 1 сая төгрөг байгаа байлгүй, өгчих “ гэхээр нь би “ надад мөнгө байхгүй” гэхэд намайг ” чи гарч зайл” гэсэн. Би мотоциклио асаагаад гэр лүүгээ явж байгаад замаас гарч зогсоод Ц.*******ийг хүлээгээд зогсож байхад багийн төвийн хажууд Монон машинтайгаа зогсож байсан.Би Ц.*******ийг хүлээж байгаад нэг мэдэхэд унтчихсан байсан.Тэгээд сэрээд шөнийн 02 цаг орчим болж байсан байх мотоциклио асаагаад багийн төв рүү харахад машины гэрэл харагдахгүй байсан.Би гэртээ хариад унтсан.Амь хохирогч Ц.*******ийн биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй.Монон гэдэг нь хоч нэр эцэг эхээс өгсөн нэр нь ******* ...” гэх мэдүүлэг /1-р хх -74-76-р хуудас/

 

Гэрч Д.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнө 02 цагийн үед И.******* манайд ирээд “машин асаагаад өг” гэхээр нь би унтаж байсан хүүгээ дуудаж босгоод И.*******ийн машиныг нь асаагаад явуулсан.Өглөө нь эрт босоод үхэр малаа янзалж байгаад гэрт орж ирэхэд манай утас руу Ганбаатар 3 удаа залгасан байхаар нь буцаагаад залгахад “хоёр конторын дунд нэг хүн өнгөрсөн байдалтай байна , яах уу” гэхээр нь би өөр хүмүүс рүү ярь гэчихээд багийн дарга Борхүү рүү ярьж хэлэхэд намайг очоод үзээтэх гэсэн. Би очиж үзэхэд дээшээ харсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан.Тухайн үед би холоос харахад Ц.*******ийн зүүн талын магнай хэсэгт жаахан шалбарсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх77-78-р хуудас/

Гэрч Н.Базарсадын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 19 цагийн үед И.*******ийн машинд шатахуун аваачиж өгөхөд машин дотор нь хоёр хүн байсан, жолоочийн хажуу талын суудалд саарал дээлтэй хүн сууж байсан.Тэр гурав Боргио нэртэй пиво ууж байсан.И.*******ийг хэдэн цагт ирснийг мэдээгүй, манай ажлынхан хэлэхдээ өглөө үүрээр ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-рхх-79-80-р хуудас/

Гэрч Ц.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... И.*******  ах үүрээр 05 цаг өнгөрч байхад  ирж амарсан. Согтуу ирсэн. 2018 оны 06 сарын 03- ны өдөр *******т багийн хурал руу  явахад биед нь ил харагдах шарх сорив байхгүй байсан. 06 сарын 04- ний өдөр *******т багийн төв рүү оруулж өгөх  замд аман дотроо пизда гээд байнга хэлээд байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 82-83 дугаар/  

Гэрч Ж.Төмөрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 сарын 03- ны орой 20 цагийн үед Галбадрахын гэрт Х.Ганмягмар, Ц.******* нар байсан. И.*******ийн машин гэрийн үүдэнд байсан ...” гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 90 дүгээр хуудас/

Гэрч М.Цагаанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багийн хурал 13 цагт эхлээд 15 цагийн хооронд болсон. Багийн хурал болоод гарсны дараа багийн төвийн байрны хажууд  И.******* / Монон / - ийн  жийп, хоёр улаан шар өнгийн мотоцикль зогсож байсан. Машин байж байгаад Тулгаагийн гэрт очоод буцаад 2 мотоцикль байгаа газар очиж зогсоод байсан. Авто машин дотор хүмүүс байгаа янзтай харагдахгүй байсан. Тулгаагийн гэрээс архи , пиво аваад байх шиг байсан. Би үхрээ хураагаад 22 цагийн үед унтсан, мотоцикль болон авто машин явж мэдэгдээгүй. Өглөө ирэхэд нэг мотоцикль, машин нь явчихсан. Нэг мотоцикль нь хөдлөөгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 91-92 дугаар хуудас /

Гэрч М.Цагаанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багийн хурал 13 цагт эхлээд 15 цагийн хооронд болсон. Багийн хурал болоод гарсны дараа багийн төвийн байрны хажууд  И.******* / Монон / - ийн  жийп, хоёр улаан шар өнгийн мотоцикль зогсож байсан. Машин байж байгаад Тулгаагийн гэрт очоод буцаад 2 мотоцикль байгаа газар очиж зогсоод байсан. Авто машин дотор хүмүүс байгаа янзтай харагдахгүй байсан. Тулгаагийн гэрээс архи , пиво аваад байх шиг байсан. Би үхрээ хураагаад 22 цагийн үед унтсан, мотоцикль болон авто машин явж мэдэгдээгүй. Өглөө ирэхэд нэг мотоцикль, машин нь явчихсан. Нэг мотоцикль нь хөдлөөгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 91-92 дугаар хуудас /

Гэрч Д.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 сарын 03-ны өдөр хүүхэд халуураад байхаар нь гэрээсээ *******ийн эмчид үзүүлэх гээд явахад *******т багийн төв дээр Хятад улсад үйлдвэрлэсэн улаан шар өнгийн хоёр мотоцикль, И.*******ийн / Монон/ машин байсан. Бид нар машины хажууд очиход Х.Ганмягмар, Ц.******* нар машинд байсан. Ц.******* хойд талын суудал дээр байсан. Манай нөхөр Ц.Цэнд- Аюуш бууж уулзчихаад ирсэн. Хүүхдээ үзүүлээд *******т багийн төв дээр ирэхэд хоёр мотоцикль байсан. Машин нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 95-96 дугаар хуудас /

Гэрч Ц.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Бодончийн гол байдаг Бага хүрээн аман дээрээс 20 цаг 5 минутын үед гараад *******тын  аман дээр очиход И.******* нь Г.Золбоог хүзүүдчихсэн явж  байсан. Би “ юм авъя “ гэхэд   Г.Золбоо гэрээсээ түлхүүр аваад ТҮЦ- ний цоож онгойлгож байхад  гэрийн урд И.*******ийн машин зогсож байсан. Тэр машины зүүн урд талын суудал дээр Ц.******* сууж байгаад намайг дуудсан. Би “яав” гээд яваад очиж байхад И.*******  “ чамд ямар хамаатай юм пиздаа минь  чи зүгээр яв” гээд машинаа асаагаад хөдөлсөн. Ц.******* хаалгаа хаагаад яваад өгсөн. Араас нь харахад замтай нийлээд дээшээ явахаар нь ******* лүү явж байгаа юм байна гээд бодоод би дэлгүүрээс тамхи аваад Асгатай гэх газар луу явсан. И.******* машин барьчихсан, Х.Ганмягмар арын суудал дээр суучихсан, Ц.******* зүүн урд талын суудал дээр суучихсан, гурвуулаа архи уучихсан, Х.Ганмягмар нь арай гайгүй, наад хоёр талимаарчихсан байсан. *******т багийн хуучин шинэ хоёр конторын дунд хоёр улаан шар өнгийн мотоцикль байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 97-98 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед *******т багийн төв дээр ирэхэд байрны хажууд 2 мотоцикль 1 Ланд машин зогсож байсан. Нэг мотоцикль нь манай дүү Ц.*******ийнх байхаар нь таниад очиход И.*******ийн машин дотор И.*******, Х.Ганмягмар, арын суудалд Ц.******* гурав сууж байсан.И.******* бид гурав Мухар асгат гэдэг газар луу явах гэж байна гэж хэлсэн.Надад пиво хийж өгөхөөр нь би уучихаад хүүхдээ үзүүлэхээр яараад явсан. ******* ороод хүүхдээ үзүүлчихээд буцаад ирэхэд машин байхгүй 2 мотоцикль нь эзгүй байсан. Тэгээд буцаад гэртээ ирээд Ц.*******ийн хүүхэд рүү ярихад “ аав дээшээ явчихсан” гэхээр нь дээд талын айл руугаа явчихсан юм байна гэж ойлгоод унтаад өгсөн. Өглөө нь над руу багийн дарга залгаад багийн төв дээр Ц.*******ийн мотоцикль байна, хажууд нь хүн хэвтэж байна гэхээр нь би машин асаагаад  яваад очиход хэзээний нас барсан байсан.Тухайн үед малгай нь байхгүй байсан, цогцосыг хөдөлгөхөд малгай нь дороос нь гарч ирсэн. Дээлний нь нэг товч ханзарсан байсан. Намайг очиход зүүн нүдний орчим хүрэн болчихсон, шархтай амнаас нь  цус гарсан байдалтай уруул нь хэгзэрсэн цус гарсан байдалтай нас барсан байсан.”Орой нь намайг И.*******ийн машинаас буухад И.******* Ц.*******оос “ 4 сая төгрөг өг, барьцаанд нь энэ машиныг ав, би буцааж авна “ гээд нэлээд ширүүхэн тулгаж байсан” гэж Х.Ганмягмар хэлсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-99-100-р хуудас/

Гэрч Е.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...   Би 2018 оны 06 сарын 03- наас 04- нд шилжих шөнө Мөст сумын *******т багийн Нарийн дав гэх газарт Бүрдэн говь ХХК- ны кемпэн пээр байсан. И.******* нь шөнө байгаагүй. Өглөө босоход унтаж байсан гэдгийг мэдсэн. Надтай тааралдахад босоод хувцасаа өмссөн байсан ... гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 101 дүгээр хуудас/

Гэрч Г.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би яг хэзээ ирснийг мэдэхгүй байна. Үүрээр л орж ирсэн байх. Өглөө 06 цагийн орчим унтаж байгааг хурхирах чимээгээр нь мэдсэн. Өглөө 09-10 цагийн хооронд боссон. Хоёулаа доошоо явж яръя гээд машинаа асаах гэхэд асахгүй байсан. Удалгүй 11 цагийн үед багийн дарга Борхүү очоод цагдаа дуудаж байна гэхээр нь ийм явдал болсныг мэдсэн ... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 102 дугаар хуудас/ ,

 Гэрч Ц.Баасанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Хажуу талын өрөөнд унтаж байхад өглөө үүрээр 05 цагийн орчим хаалга чанга саваад орж ирж байгаа чимээ сонсогдсон. Өглөө босоод өрөө рүү нь шагайж харахад хөнжлөө нөмрөөд унтаж  байгаа  байдалтай байсан... гэх мэдүүлэг,1-р хх- 103 дугаар хуудас/ ,

 Гэрч Х.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Өглөө үүр цайхын өмнөхөн 4 цаг өнгөрөөд 5 дөхөж байхад И.******* / Монон/ манайд орж ирээд машины ус халаад байна, ус байна уу гэсэн. Манай нөхөр гэрийн гадна ус байгаа газрыг зааж өгөхөөр гарсан. Дээшээ кемп рүү явж байхад ус халаад болохгүй шааригдаад ирлээ гэж байсан. Тэгээд машинаа асаагаад явсан. Би хэрэв доороос машин ирвэл гэрийн гадна зогсохоор бол сэрнэ. Гэнэт хаалга татаад ороод ирсэн ... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 104 дүгээр хуудас/,

 

 Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Өглөө үүр хаяарах гэж байхад И.******* машинтайгаа ирсэн. Машины ус тургилаа ус байна уу гэж ирсэн.  Би машины усыг нь нэмж гарч хийж өгсөн. Тэгээд гараад явсан. Би араас  нь гараад бие засаад харахад кемпрүүгээ явж байсан. Куртиктэй байсан санагдаж байна ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 105 дугаар хуудас/

Гэрч Д.Арвагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Шөнө дунд унтаж байхад И.******* ганцаараа манайд орж ирсэн. Үүр цайгаагүй байсан. Ахын дүү хаалгаа тайл гэхээр тайлж өгсөн. Тэгээд архи байна уу гэхээр нь байхгүй гэсэн. Дандаа байхым биш юм байхгүй бол яахад гээд гараад явсан. Манайд 10-15 минут болсон, машинаа ч унтраагаагүй байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 106 дугаар хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “ ...Ц.*******ийн цогцост тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, толгойн хуйхны дотор духны зүүн хэсэгт 4х2.3см цус хуралт, духны зүүн хэсгийн гадаргууд 1.4х1.2 см, 0.8х0.4 см, 2х0.5 см, зулгаралтууд, духны зүүн хэсэгт 5.2х2.5 см цус хуралт, зүүн нүдний зүүн дээд хэсэгт 0.8х0.5 см зулгаралт, зүүн хацар хэсэгт  2.5х2 см цус хуралт, доод уруулын зүүн доод хэсэгт 1.6х0.2 см язарсан шарх, шархны хэсэгт 2х1 см цус хуралт, зүүн чихний урд доод хэсэгт 0.5х0.3 см зулгаралт, баруун далны баруун хэсэгт 1.5х1.5 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.*******ийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.13-д тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн / аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас  амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.******* нь тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.Ц.******* нь нас бараад 16-20 цаг болсон байх боломжтой. Ц.*******ийн цогцосноос авсан гэх цусанд 2.6 промилли этилийн спирт илэрсэн. Энэ согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 1-р хх-120-121-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн “...И.*******ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 3х2.1 см, 1.5х0.7 см, зулгаралт, зүүн хацар хэсэгт 0.3х0.2 см зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 3.5 х3см цус хуралт, цус хуралтын дунд 1х0.5 см зулгаралт, хүйсний баруун доод хэсэгт 3х2 см цус хуралт, цус хуралтын дунд 0.7х0.2 см зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт  3.5х2.5 см бүдэг цус хуралт, баруун гуяны дотор хэсэгт 3х2 см, 2х2 см цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо.И.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх,унахад үүссэн байх боломжтой.И.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. И.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт / 1-р хх-1-р хуудас/

 

Гэрч Б.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр И.******* эмчилгээ хийлгэхээсээ өмнө уусан үедээ эцэг, эхийнхээ тухай ярьж уйлж байгаад намайг унтаж амар гэхээр унтаад амардаг байсан.Эмчилгээ хийлгэснээс хойш уухаараа нам унтдаг болсон байна лээ.Тасарч байгаа нь тэр юм байлгүй дээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч М.Мөнгөндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...  Тэр өдөр орой 22-23 цагийн орчимд тааралдсан. Гурвуулаа  архи уусан согтуу байсан. Харанхуйд хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй. Надтай хамт явсан Ганбаатар гэх залуу Х.Баасанжав эмчийн гэрээс эм авахаар ороод гарч ирэх үед эхлээд И.*******  гарч ирсэн. Нөгөө хоёр нь араас нь гарч ирсэн. Ланд-80 маркийн саарал өнгийн машинтай байсан. Надтай уулзах гээд ирэхэд нь би яараад байна гээд явсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-н 19-р хуудас/,

Гэрч Э.Рагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надтай И.******* ирж уулзаад надтай хамт явсан жолооч М.Мөнгөндаваатай “ буугаад ир “ гээд томроод байсан. Х.Ганмягмар авч үлдсэн.  Ланд-200 маркийн машинтай явж байсан. Машин нь айлын  гадна байсан. Анх И.******* нь түрүүлж ирсэн, араас нь Х.Ганмягмар ирээд түүнийг авсан. Талийгаач бидний машины урдуур машины гэрэлд өнгөрч яваа харагдсан, ирж уулзаагүй... гэх мэдүүлэг  / 2-р хх-ийн 15, 20 -р хуудас/ ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн ” ...шинжилгээнд ирүүлсэн оо-ийн цаасан дээр цус илэрсэн.Улаан өнгийн цаасанд ороосон бохь мэт зүйл, 6 ширхэг тамхины ишин дээр шүлс илэрсэн. ОО-н цаасан дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.И.******* гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.Бохь мэт зүйл дээрх шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний шүлс байна.1 дүгээртэй тамхины ишин дээрх шүлсэнд холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна.4 дүгээртэй тамхины ишин дээр шүлс ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний шүлс байна. 2,3,5 дугаартай тамхины ишин дээрх шүлс ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний шүлс байна. 6 дугаартай тамхины ишин дээрх шүлсний ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй...” гэх дүгнэлт / 2-р хх-24--р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай ДНХ-ийн шинжилгээний “... Шинжилгээнд ирүүлсэн И.*******оос хурааж авсан саарал өнгийн саравчтай малгай, ногоон өнгийн куртик,хөх өнгийн футволк,хөх өнгийн жинсэн өмд,цагаан өнгийн нэг хос пүүз,Х.Ганмягмараас хураан авсан гэх шаргал өнгийн дээл,шар өнгийн дурдан бүс,цайвар шаргал өнгийн саравчтай малгай,цагаан болон хөх судалтай ханцуйгүй цамц,ногоон канттай хар өнгийн өмд,хар хөх өнгийн зузаан өмд,хар өнгийн түрүүтэй нэг хос гутал, Ц.*******оос хураан авсан гэх хүрэн өнгийн дээл, шар өнгийн дурдан бүс, ногоон өнгийн цахилгаантай цамц, хар хөх өнгийн өмд, хөх өнгийн өмд, хүрэн өнгийн түрүүтэй 1 хос гутал дээр цус илрээгүй. Шээс илрүүлэх техникийн боломжгүй ...” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 29-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4208 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.*******оос хураан авсан гэх хүрмэнд 15 мм, 20мм, мм, 75 мм хэмжээтэй, футболконд 105х35 мм хэмжээтэй, Ц.*******оос хураан авсан гэх дээлэнд 60 мм хэмжээтэй, Х.Ганмягмараас хураан авсан гэх цамцанд х45 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт урагдалт байна. Ц.*******оос хураан авсан гэх хүрмэнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 6х2 мм, 5х1мм, 4х2 мм хэмжээтэй шинэ гогдолт, мөн хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан 20х7мм хэмжээтэй шинэ зулгаралт байна ..”. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / 2-р хх-ийн 38-46-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9718 дугаартай шинжээчийн “...2018 оны 27 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан бохь мэт зүйл дээрх шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо Ц.******* гэж хаягласан цустай тохирч байна. 2018 оны 27 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан 1 дугаартай тамхины ишин дээрх шүлсний холимог ДНХ-ийн тогтоцод Ц.******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна...” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 75-р хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт  гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Энэ нь гадны хүчин зүйл хүчтэй үйлчилсний үр дүнд үүснэ...” гэх мэдүүлэг /2-р хх-82-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...И.******* Мөст сумын *******т багийн төв дээрээс ******* ороод буцаж ирсэн гэх тул маршрутыг тогтоохоор 08-71 ХОҮ улсын дугаартай УАЗ-315214 маркийн машинтай 17.13 цагт *******ээс хөдлөөд км яваад 17.37 цагт *******т багийн төв дээр ирж байлаа.Маргааш өглөө нь И.******* кемп дээр 05.00 цагт ирсэн гэж хэлсэн гэх ба хэмжилт хийж үзэхэд асфальтан замын баруун талын ирмэгээс баруун тийш 5-н тоо хооронд 19 м 80 см,5-н тооноос 4-н тооны хооронд 21 м 50 см, 5-н тооноос 3-н тооны хооронд 12 м, 4-н тооноос 3-н тооны хооронд 28 м, 4-н тооноос шинэ соёлын төвийн зүүн хойт өнцөг хүртэл 8 м 40 см, 3-н тооноос хуучин соёлын төвийн зүүн урд өнцөг хүртэл 15м20 см хэмжээтэй байв ...” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 191-194-р хуудас/

Гэрч Ж.Пүрэвбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.******* манай эмнэлэгт сүүлийн 10 жил үзүүлж байгаагүй, ямар нэгэн архаг хууч өвчтэй байсан бол манай эмнэлгийн хяналтанд байх ёстой.Ц.******* нь манай эмнэлгийн хяналтанд байгаагүй болохоор ямар нэгэн өвчингүй эрүүл байсан ...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 195-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч И.*******  хохирогч Ц.*******, гэрч Х.Ганмягмар нар  нь 2018 оны 06 сарын 03- ны өдөр Ховд аймгийн Мөст сумын *******т багийн төв дээр багийн нийтийн хуралд оролцсон ба И.*******, гэрч Х.Ганмягмар, амь хохирогч Ц.******* нар  тухайн өдөр И.*******ийн унаж явсан Ланд-80 маркын саарал өнгийн машинтай  архи пиво уусан, мөн өдрийн орой Мөст сумын ******* багийн төв ороод буцаж *******т багийн төвд ирсэн, И.******* нь  архи уусан байх үедээ өөрийн Хаан банкинд төлөх зээлийн хугацаа болсон тул гэрч Х.Ганмягмар, Ц.******* нараас 4 сая төгрөг байвал зээлэх хүсэлт гаргаж байсан,гэрч Х.Ганмягмар нь надад мөнгө байхгүй гэхэд нь И.*******  нь “чи гарч  зайл” гэж хөөсний улмаас машинаас бууж  явсан.  И.******* нь 2018 оны 06 сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн үед *******т багийн төв дээр машин унтарчихаад асахгүй байна гэж гэрч Ц.гийн гэрийн хаалгыг цохиж түүний хүү Г.Золбоо нь машиныг нь  асааж өгсөн,ажлын байран дээрээ үүрээр ирж амарсан.  2018 оны 06 сарын 04- ний өглөө *******т багийн төв дээр бороо орж байхад амь хохирогч Ц.******* нь нас барсан байдалтай мотоциклийнхоо дэргэд хэвтээ байдалтай байсан... гэх  хэргийн бодит байдал /үйл явдал/ тогтоогдож байна.

Ховд аймгийн Мөст сумын *******т багийн төвд 2018 оны 06 сарын 03- наас 04- нд шилжих шөнө амь хохирогч Ц.******* нь гадны нөлөөтөй  нас барсан нь  шүүгдэгч И.*******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.

Учир нь: Шүүгдэгч И.******* болон амь хохирогч Ц.******* нар нь 2018 оны 06 сарын 03- ны өдөр болон 03 - наас 04 – нд шилжих шөнө  хамт байсан, өдөр нь  архи уусан  нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн “... Х.Ганмягмар нь 2 удаа 4 ширхэг пиво авсан. Ц.*******, И.*******, Х.Ганмягмар  нар өдөр нь сайра авсан. Ц.******* нь  ноолуур өгөх гэсэн гээд манайхаас кило

 аваад буцаагаад өгсөн... гэх мэдүүлэг,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Баасанжавын өгсөн “...Х.Ганмягмар, Ц.*******, И.******* нар манайд  ирэхээр нь монгол архи гаргаж өгсөн. Х.Ганмягмар уугаагүй, И.*******, Ц.******* хоёр нэг нэг аяга уугаад гарсан. Манайд шөнийн 23 цагийн үед *******тын амнаас ирлээ гээд ирсэн. Манайхаас  гараад хаашаа явсныг мэдэхгүй. И.******* нэлээн согтсон, амь хохирогч Ц.******* дунд зэргийн согтолттой, Х.Ганмягмар нь их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг/ хэргийн 68-69 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн “...орой 20 цагийн үед И.*******, Х.Ганмягмар, Ц.******* нар машинд суугаад ******* рүү явж байсан... гэх мэдүүлэг / 1-хх- хэргийн 71 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Н.Базарсадын өгсөн... Орой 19 цагийн үед И.*******ийн машинд шатахуун аваачиж  өгөхөд И.*******ийн машин дотор хоёр хүн байсан, жолоочийн хажуу талын суудал дээр нэг саарал дээлтэй хүн сууж байсан, харин хойд талд нэг хүн сууж байсан өөр хүн байгаагүй. И.*******ийн машин дотор сууж байсан хоёр хүн Боргио нэртэй 2.5 литрийн пиво ууж байсан...” гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 79-80 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баасанжаргалын өгсөн “...2018 оны 06 сарын 03 - ны өдөр 16 цагийн үед И.******* /Монон/ ахын машины акумлятор суучихсан байна гэхээр нь гол дээрээс очиж *******т багийн засмал  замын хажууд хоёр байшингийн дэргэд байхад асааж өгсөн. Намайг очиход И.*******  хоёр ахтай пиво уугаад сууж байсан. Намайг түлш авчирч өг гэхээр авчирч өгсөн.  Жолоочийн хажуу талын суудал дээр нэг дээлтэй ах сууж байсан...” гэх мэдүүлэг/  1-р хх – ийн 82-83 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Төмөрбатын өгсөн “...2018 оны 06 сарын 03- ны орой 20 цагийн үед Галбадрахын гэрт Х.Ганмягмар, Ц.******* нар байсан. И.*******ийн машин гэрийн үүдэнд байсан ...” гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 90 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Цагаанцоожийн өгсөн “...Багийн хурал 13 цагт эхлээд 15 цагийн хооронд болсон. Багийн хурал болоод гарсны дараа багийн төвийн байрны хажууд  И.******* / Монон / - ийн  жийп, хоёр улаан шар өнгийн мотоцикль зогсож байсан. Машин байж байгаад Тулгаагийн гэрт очоод буцаад 2 мотоцикль байгаа газар очиж зогсоод байсан. Авто машин дотор хүмүүс байгаа янзтай харагдахгүй байсан. Тулгаагийн гэрээс архи , пиво аваад байх шиг байсан. Би үхрээ хураагаад 22 цагийн үед унтсан, мотоцикль болон авто машин явж мэдэгдээгүй. Өглөө ирэхэд нэг мотоцикль, машин нь явчихсан. Нэг мотоцикль нь хөдлөөгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 91-92 дугаар хуудас / мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дашдаваагийн өгсөн “...2018 оны 06 сарын 03-ны өдөр хүүхэд халуураад байхаар нь гэрээсээ *******ийн эмчид үзүүлэх гээд явахад *******т багийн төв дээр Хятад улсад үйлдвэрлэсэн улаан шар өнгийн хоёр мотоцикль, И.*******ийн / Монон/ машин байсан. Бид нар машины хажууд очиход Х.Ганмягмар, Ц.******* нар машинд байсан. Ц.******* хойд талын суудал дээр байсан. Манай нөхөр Ц.Цэнд- Аюуш бууж уулзчихаад ирсэн. Хүүхдээ үзүүлээд *******т багийн төв дээр ирэхэд хоёр мотоцикль байсан. Машин нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 95-96 дугаар хуудас / мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Амарсанаагийн өгсөн “...Би Бодончийн гол байдаг Бага хүрээн аман дээрээс 20 цаг 5 минутын үед гараад *******тын  аман дээр очиход И.******* нь Г.Золбоог хүзүүдчихсэн явж  байсан. Би “ юм авъя “ гэхэд   Г.Золбоо гэрээсээ түлхүүр аваад ТҮЦ- ний цоож онгойлгож байхад  гэрийн урд И.*******ийн машин зогсож байсан. Тэр машины зүүн урд талын суудал дээр Ц.******* сууж байгаад намайг дуудсан. Би “яав” гээд яваад очиж байхад И.*******  “ чамд ямар хамаатай юм пиздаа минь  чи зүгээр яв” гээд машинаа асаагаад хөдөлсөн. Ц.******* хаалгаа хаагаад яваад өгсөн. Араас нь харахад замтай нийлээд дээшээ явахаар нь ******* лүү явж байгаа юм байна гээд бодоод би дэлгүүрээс тамхи аваад Асгатай гэх газар луу явсан. И.******* машин барьчихсан, Х.Ганмягмар арын суудал дээр суучихсан, Ц.******* зүүн урд талын суудал дээр суучихсан, гурвуулаа архи уучихсан, Х.Ганмягмар нь арай гайгүй, наад хоёр талимаарчихсан байсан. *******т багийн хуучин шинэ хоёр конторын дунд хоёр улаан шар өнгийн мотоцикль байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 97-98 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Цэнд- Аюушийн өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед *******т багийн төв дээр ирэхэд байрны хажууд 2 мотоцикль 1 Ланд машин зогсож байсан. Нэг мотоцикль нь манай дүү Ц.*******ийнх байхаар нь таниад очиход И.*******ийн машин дотор И.*******, Х.Ганмягмар, арын суудалд Ц.******* гурав сууж байсан. Надад пиво хийж өгөхөөр нь би уучихаад хүүхдээ үзүүлэхээр яараад явсан. ******* ороод хүүхдээ үзүүлчихээд буцаад ирэхэд машин байхгүй 2 мотоцикль нь эзгүй байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 91-92 дугаар хуудас / гэрч М.Мөнгөндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...  Тэр өдөр орой 22-23 цагийн орчимд тааралдсан. Гурвуулаа  архи уусан согтуу байсан. Харанхуйд хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй. Надтай хамт явсан Ганбаатар гэх залуу Х.Баасанжав эмчийн гэрээс эм авахаар ороод гарч ирэх үед эхлээд И.*******  гарч ирсэн. Нөгөө хоёр нь араас нь гарч ирсэн. Ланд-80 маркийн саарал өнгийн машинтай байсан. Надтай уулзах гээд ирэхэд нь би яараад байна гээд явсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-н 19-р хуудас/, гэрч Э.Рагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надтай И.******* ирж уулзаад надтай хамт явсан жолооч М.Мөнгөндаваатай “ буугаад ир “ гээд томроод байсан. Х.Ганмягмар авч үлдсэн.  Ланд-200 маркийн машинтай явж байсан. Машин нь айлын  гадна байсан. Анх И.******* нь түрүүлж ирсэн, араас нь Х.Ганмягмар ирээд түүнийг авсан. Талийгаач бидний машины урдуур машины гэрэлд өнгөрч яваа харагдсан, ирж уулзаагүй... гэх мэдүүлэг  / 2-р хх-ийн 15, 20 -р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч И.******* нь 2018 оны 06 сарын 03-04- нд шилжих шөнө ажлын байрандаа ирж хоноогүй ба шөнө 02 цагийн үед *******т багийн төв дээр согтуу, биедээ гэмтэл авсан байдалтай  байсан нь  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Ц.гийн өгсөн... И.******* манайд орж ирээд машин асаагаад өг гэсэн. Нөгөө хүмүүс  чинь яасан юм бэ гэхэд , харьсан юм байлгүй гэж хэлсэн.Хүүгээ гарч машиныг нь асааж өгөөд явуулчихаад орж ирээд цаг харахад шөнийн 02 цаг болж байсан.И.******* шөнө орж ирэхэд хацар дээр нь цус болсон байсан. Тийм их согтуу байгаагүй.Та нар зодоон хийгээд ирсэн юм уу, хаагуур тэнээд ирж байгаа юм бэ гэхэд, юу гэж зодоон хийдэг юм бэ, энэ хоёр пизда чинь намайг шаачихсан юм байлгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнө унтаж байтал намайг ээж сэрээгээд И.*******ийн машиныг холбоод асааж өгөөд явуулаатах согтуу ирээд унтуулахгүй байна гэхээр нь би гараад машиныг нь холбож асааж өгөөд орж ирээд цаг харахад шөнийн 02 цаг болж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 72-*******-р хуудас/, гэрч Х.Ганмягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид гурав буцаад *******т багийн төвд ирэхэд шөнийн 00 цаг орчим болж байсан.Бид гурав ирээд Ц.*******ийн ганзганд байсан пивоноос тойруулаад ууж байтал Монон буюу / И.*******/ бид хоёроос банкны зээл хаагаад өг гээд Ц.*******оос 4 сая төгрөг нэхэхэд Ц.******* “ над шиг хүнд мөнгө юу гэж байхав” гэж хэлэхэд Монон надаас “ 4 сая байдаггүй юмаа гэхэд ядаж 1 сая төгрөг байгаа байлгүй, өгчих “гэхээр нь би “ надад мөнгө байхгүй” гэхэд намайг” чи гарч зайл” гэсэн. Би мотоциклио асаагаад гэр лүүгээ явж байгаад замаас гарч зогсоод Ц.*******ийг хүлээгээд зогсож байхад багийн төвийн хажууд Монон машинтайгаа зогсож байсан.Би Ц.*******ийг хүлээж байгаад нэг мэдэхэд унтчихсан байсан.Тэгээд сэрээд шөнийн 02 цаг орчим болж байсан байх мотоциклио асаагаад багийн төв рүү харахад машины гэрэл харагдахгүй байсан.Би гэртээ хариад унтсан.Амь хохирогч Ц.*******ийн биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй.Монон гэдэг нь хоч нэр эцэг эхээс өгсөн нэр нь ******* ...” гэх мэдүүлэг /1-р хх -74-76-р хуудас/, гэрч Д.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө 02 цагийн үед И.******* манайд ирээд “машин асаагаад өг” гэхээр нь би унтаж байсан хүүгээ дуудаж босгоод И.*******ийн машиныг нь асаагаад явуулсан. Өглөө нь эрт босоод үхэр малаа янзалж байгаад гэрт орж ирэхэд манай утас руу Ганбаатар 3 удаа залгасан байхаар нь буцаагаад залгахад “хоёр конторын дунд нэг хүн өнгөрсөн байдалтай байна , яах уу” гэхээр нь би өөр хүмүүс рүү ярь гэчихээд багийн дарга Борхүү рүү ярьж хэлэхэд намайг очоод үзээтэх гэсэн. Би очиж үзэхэд дээшээ харсан байдалтай ямарч хөдөлгөөнгүй байсан.Тухайн үед би холоос харахад Ц.*******ийн зүүн талын магнай хэсэгт жаахан шалбарсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх77-78-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Е.Ууганбаярын өгсөн ...   Би 2018 оны 06 сарын 03- наас 04- нд шилжих шөнө Мөст сумын *******т багийн Нарийн дав гэх газарт Бүрдэн говь ХХК- ны кемпэн пээр байсан. И.******* нь шөнө байгаагүй. Өглөө босоход унтаж байсан гэдгийг мэдсэн. Надтай тааралдахад босоод хувцасаа өмссөн байсан ... гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 101 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонсүрэнгийн өгсөн... Би яг хэзээ ирснийг мэдэхгүй байна. Үүрээр л орж ирсэн байх. Өглөө 06 цагийн орчим унтаж байгааг хурхирах чимээгээр нь мэдсэн. Өглөө 09-10 цагийн хооронд боссон. Хоёулаа доошоо явж яръя гээд машинаа асаах гэхэд асахгүй байсан. Удалгүй 11 цагийн үед багийн дарга Борхүү очоод цагдаа дуудаж байна гэхээр нь ийм явдал болсныг мэдсэн ... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 102 дугаар хуудас/ , мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баасанжаргалын өгсөн... Хажуу талын өрөөнд унтаж байхад өглөө үүрээр 05 цагийн орчим хаалга чанга саваад орж ирж байгаа чимээ сонсогдсон. Өглөө босоод өрөө рүү нь шагайж харахад хөнжлөө нөмрөөд унтаж  байгаа  байдалтай байсан.  /1-р хх 103 дугаар хуудас/ , мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Оюунцэцэгийн өгсөн... Өглөө үүр цайхын өмнөхөн 4 цаг өнгөрөөд 5 дөхөж байхад И.******* / Монон/ манайд орж ирээд машины ус халаад байна, ус байна уу гэсэн. Манай нөхөр гэрийн гадна ус байгаа газрыг зааж өгөхөөр гарсан. Дээшээ кемп рүү явж байхад ус халаад болохгүй шааригдаад ирлээ гэж байсан. Тэгээд машинаа асаагаад явсан. Би хэрэв доороос машин ирвэл гэрийн гадна зогсохоор бол сэрнэ. Гэнэт хаалга татаад ороод ирсэн ... гэх мэдүүлэг/ 1-р хх- ийн 104 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гантөмөрийн өгсөн... Өглөө үүр хаяарах гэж байхад И.******* машинтайгаа ирсэн. Машины ус тургилаа ус байна уу гэж ирсэн.  Би машины усыг нь нэмж гарч хийж өгсөн. Тэгээд гараад явсан. Би араас  нь гараад бие засаад харахад кемпрүүгээ явж байсан. Куртиктэй байсан санагдаж байна ... гэх мэдүүлэг/ хэргийн 105 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Арвагийн өгсөн... Шөнө дунд унтаж байхад И.******* ганцаараа манайд орж ирсэн. Үүр цайгаагүй байсан. Ахын дүү хаалгаа тайл гэхээр тайлж өгсөн. Тэгээд архи байна уу гэхээр нь байхгүй гэсэн. Дандаа байхым биш юм байхгүй бол яахад гээд гараад явсан. Манайд 10-15 минут болсон, машинаа ч унтраагаагүй байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 106 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Баасанжаргалын өгсөн... И.*******  ах үүрээр 05 цаг өнгөрч байхад  ирж амарсан. Согтуу ирсэн. 2018 оны 06 сарын 03- ны өдөр *******т багийн хурал руу  явахад биед нь ил харагдах шарх сорив байхгүй байсан. 06 сарын 04- ний өдөр *******т багийн төв рүү оруулж өгөх  замд аман дотроо пизда гээд байнга хэлээд байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 82-83 дугаар/  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн “...И.*******ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 3х2.1 см, 1.5х0.7 см, зулгаралт, зүүн хацар хэсэгт 0.3х0.2 см зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 3.5 х3см цус хуралт, цус хуралтын дунд 1х0.5 см зулгаралт, хүйсний баруун доод хэсэгт 3х2 см цус хуралт, цус хуралтын дунд 0.7х0.2 см зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт  3.5х2.5 см бүдэг цус хуралт, баруун гуяны дотор хэсэгт 3х2 см, 2х2 см цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо.И.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.И.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4208 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.*******оос хураан авсан гэх хүрмэнд 15 мм, 20мм, мм, 75 мм хэмжээтэй, футболконд 105х35 мм хэмжээтэй, Ц.*******оос хураан авсан гэх дээлэнд 60 мм хэмжээтэй, Х.Ганмягмараас хураан авсан гэх цамцанд х45 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт урагдалт байна.2.Ц.*******оос хураан авсан гэх хүрмэнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 6х2 мм, 5х1мм, 4х2 мм хэмжээтэй шинэ гогдолт, мөн хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан 20х7мм хэмжээтэй шинэ зулгаралт байна ..”. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн ” ...шинжилгээнд ирүүлсэн 00-ийн цаасан дээр илэрсэн.Улаан өнгийн цаасанд ороосон бохь мэт зүйл, 6 ширхэг тамхины ишин дээр шүлс илэрсэн. ОО-н цаасан дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.И.******* гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ... гэх дүгнэлтүүд,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... зүүн нүдний доод зовхинд 5х2 см орчим хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 4х1.2  см, 1.5х0.7 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралтууд, зүүн хацар хэсэгт 0.2х0.3 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 4.5х4 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, цус хуралтын дунд 1х0.5 см хүрэн өнгийн зулгаралт, хүйсний баруун доод хэсэгт 3.5х4.5 см хөхөлбөр цус хуралт, цус хуралтын дунд 0.7х0.2 см хүрэн өнгийн зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 5.5х3.5см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт 8х15 см хэмжээтэй шаргал өнгийн бүдэг цус хуралт,цээжний баруун хэсэг буюу суганы дунд шугамаар 10х2см хэмжээтэй олон тооны хүрэн өнгийн зулгаралтууд, баруун гуяны дотор дээд хэсэгт 3.2х2 см, 2.5х 2см хэмжээтэй хөхөлбөр өнгийн  цус хуралт зэрэг гэмтлүүд өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байв.. “ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-26-28-р хуудас/ - ээр  тогтоогдсон.

 

Хохирогч Ц.******* нь 2018 оны 06 сарын 03- ны өдөр Ховд аймгийн Мөст сумын *******т багийн төв рүү багийн хуралд явах үедээ биед нь  ил харагдах шарх соривгүй байсан, биеийн эрүүл мэндийн хувьд эрүүл байсан боловч 2018 оны 06 сарын 04- ний өглөө Мөст сумын *******т багийн төвд ... дээшээ харж хэвтсэн байдалтай нас барсан  “...биедээ тархины 2 тал бөмбөлөгийн духны хэсэг,тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, гэмтлүүд авч,  төвийн гаралтай амьсгал,зүрх судасны хурц дутагдалд орж нас  барсан болох нь  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “...Ц.*******ийн цогцост тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, толгойн хуйхны дотор духны зүүн хэсэгт 4х2.3см цус хуралт, духны зүүн хэсгийн гадаргууд 1.4х1.2 см, 0.8х0.4 см, 2х0.5 см, зулгаралтууд, духны зүүн хэсэгт 5.2х2.5 см цус хуралт, зүүн нүдний зүүн дээд хэсэгт 0.8х0.5 см зулгаралт, зүүн хацар хэсэгт  2.5х2 см цус хуралт, доод уруулын зүүн доод хэсэгт 1.6х0.2 см язарсан шарх, шархны хэсэгт 2х1 см цус хуралт, зүүн чихний урд доод хэсэгт 0.5х0.3 см зулгаралт, баруун далны баруун хэсэгт1.5х1.5 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.*******ийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.13-д тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн / аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас  амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.******* нь тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.Ц.******* нь нас бараад 16-20 цаг болсон байх боломжтой. Ц.*******ийн цогцосноос авсан гэх цусанд 2.6 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 1-р хх-120-121-р хуудас/ шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт  гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Энэ нь гадны хүчин зүйл хүчтэй үйлчилсний үр дүнд үүснэ...” гэх мэдүүлэг /2-р хх-82-р хуудас/, гэрч Д.Лхагвагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай *******т багийн хурал болсон. Хуралд машин мотоцикльтой хүмүүс ирсэн.Өглөө нь 05 цагийн үед босоод үхрээ саагаад байж байтал С.Шураа ирээд багийн төвийн байрны хажууд 1 мотоцикль, мотоциклийн цаахна нэг хүн юм уу хувцас юм уу зүйл байна гэхээр нь би үхрээ сааж дуусаад үзэхээр очиход дээш хараад 2 гар, 2 хөлөө дэлгээд хэвтчихсэн, баруун нүдний дээр зулгарчихсан бороонд норчихсон хүн хэвтэж байсан.Тэгээд гэртээ ирээд Тулгаа руу ярьж хэлсэн.Орой унтах гэж байхад жип машин нь явчихсан, 2 эзэнгүй мотоцикль нь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-60-61-р хуудас/, гэрч С.Шураагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай *******т багийн хурал болоод орой 17 цагийн үед тарсан.Орой багийн төвийн хажууд 2 мотоцикль нэг жип машин байж байгаад машин нь явчихсан, 2 мотоцикль үлдсэн байсан. Өглөө нь босоод харахад нэг мотоцикль байсан ба мотоциклиос холхон нэг хүн юм уу хувцас юм уу зүйл байхаар нь би Д.Лхагвад хэлсэн.Шөнө унтсанаас хойш юу болсныг мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-62-63-р хуудас/ гэрч П.Өлзийтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...манай аав 2018 оны 06 дугаар сарын 03-ны өглөө багийн хуралд суухаар явсан. Орой гэртээ ирээгүй.Өглөө босоход Х.Ганмягмар гэртээ ирчихсэн байсан. Үхэр малаа янзлаад байж байтал багийн дарга яриад аав чинь багийн төв дээр босохгүй байна гэлээ гэхээр нь Х.Ганмягмар ахынд орж асуухад хурал тараад Х.Ганмягмар, манай аав, И.******* гурав архи ууж байгаад И.******* Х.Ганмягмараас 1 сая төгрөг өг гэхээр нь чадахгүй гэсэн чинь намайг зайл гэхээр нь би явчихсан, танай аав И.******* хоёр үлдсэн гэж хэлсэн. И.******* манай ааваас 4 сая төгрөгний зээл хаагаад өг гэж яриад хоцорсон гэж хэлж байсан. Намайг багийн төв дээр ирэхэд манай аав мотоциклийнхоо хажууд өнгөрчихсөн, хажууд нь аавын ах Цэнд-Аюуш,бэргэн Дашдаваа, эмч Баасанжав нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/ гэрч Д.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өглөө *******т багийн Засаг дарга Г.Борхүү над руу залгаад *******тын ам дээр нэг хүн хэвтэж байна гэнэ, үхсэн амьд нь мэдэхгүй, очоод үзээдэх гэхээр очиж үзэхэд засмал замын баруун талд нэг хүн дээшээ харсан, хөл нь хоёр талдаа алцайсан байдалтай хэвтэж байсан.Хажууд нь шаргал өнгийн мотоцикль данхраадчихсан, хохирогч нас барсан байдалтай байсан.Амь хохирогчийн магнайны зүүн хэсэгт бага зэргийн шалбархай, хөхөрсөн байдалтай харагдаж байсан.Доод уруулын дотор талд бага зэргийн язарсан цус гарсан байдалтай харагдсан.Хүзүү буюу хоолойгоор нь үл мэдэгдэх хөх туяатай харагдаж байсан.Дээлнийх нь энгэрийн нэг шилбэ ханзарсан байдалтай байсан...”гэх мэдүүлэг / 1-р хх-68-69-р хуудас/ , гэрч Д.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өглөө нь эрт босоод үхэр малаа янзалж байгаад гэрт орж ирэхэд манай утас руу Ганбаатар 3 удаа залгасан байхаар нь буцаагаад залгахад “хоёр конторын дунд нэг хүн өнгөрсөн байдалтай байна , яах уу” гэхээр нь би өөр хүмүүс рүү ярь гэчихээд багийн дарга Борхүү рүү ярьж хэлэхэд намайг очоод үзээтэх гэсэн. Би очиж үзэхэд дээшээ харсан байдалтай ямарч хөдөлгөөнгүй байсан.Тухайн үед би холоос харахад Ц.*******ийн зүүн талын магнай хэсэгт жаахан шалбарсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх77-78-р хуудас/. гэрч Ц.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өглөө нь над руу багийн дарга залгаад багийн төв дээр Ц.*******ийн мотоцикль байна, хажууд нь хүн хэвтэж байна гэхээр нь би машин асаагаад  яваад очиход хэзээний нас барсан байсан.Тухайн үед малгай нь байхгүй байсан, цогцосыг хөдөлгөхөд малгай нь дороос нь гарч ирсэн дээлний нь нэг товч ханзарсан байсан. Намайг очиход зүүн нүдний орчим хүрэн болчихсон, шархтай амнаас нь  цус гарсан байдалтай уруул нь хэгзэрсэн цус гарсан байдалтай нас барсан байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-99-100-р хуудас/ - ээр тогтоогдсон.

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр... Хэрэг учрал болсон гэх Ховд аймгийн Мөст сумын *******т багийн нутаг  дэвсгэр, багийн төв гэх газарт ертөнцийн зүгээр толгой нь баруун зүгт харсан, дээшээ харж хэвтсэн бор өнгийн дээлтэй шар өнгийн бүстэй, бор өнгийн гуталтай эрэгтэй хүний цогцос байсан гэх газарт 2018 оны 06 сарын 04- ний өдрийн 18 цаг 30 минутанд үзлэг хийж, үзлэгээр  улаан шонхор гэж хажуу талдаа бичигтэй, татсан тамхины иш 5 ширхэг, зажилсан бохь, Ховд аймгийн Мөст сумын *******т багийн Нарийн дав гэх газар байх Бодончийн их бүрд нөхөрлөлийн байрны хажууд - УНА улсын дугаартай Ланд-80 маркын саарал  өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж ... улаан шонхор нэртэй  нэг ширхэг норсон  тамхины иш, цус болсон 00 - ийн цаас нэг ширхэгийг хураан авсан ба бохь мэт зүйлс дээрхи шүлс нь ДНХ- ийн тогтоцоороо Ц.*******ийн цустай тохирсон, 1 дугаартай тамхины иш дээрхи шүлсний холимог нь ДНХ- ийн тогтоцоороо Ц.******* гэх хаягласан цусны ДНХ - ийн тогтоц илэрсэн нь тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.******* нь архи уусан, Мөст сумын ******* гэх газраас явснаас хойшхи зүйлийг санахгүй байна ... гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч И.******* нь гэмт хэрэг үйлдээгүй, хэргийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү... гэж мэтгэлцэж байгаа боловч И.*******ийг гэмт хэрэг үйлдээгүй талаар няцаалт хийж, нотлох баримтаар үгүйсгээгүй болно.   

Харин шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох  баримтаар шүүгдэгч И.*******, амь хохирогч  Ц.*******  нарын хооронд  “ мөнгө зээлэхийг хүссэн, хохирогч зээлэх мөнгө байхгүй “ гэснээс үүдэлтэй маргаан болсон, мөн архидан согтуурсан, хохирогч, шүүгдэгч нар нь 2018 оны 06 сарын 03- ны шөнө 00 цаг хүртэл хамт байсан, хохирогчийн унаж явсан гэх  мотоцикль өдөр нь байсан газраасаа хөдлөөгүй зэрэг байдлуудаас дүгнэж үзэхэд хохирогч Ц.*******ийн биедээ гэмтэл авсны улмаас нас барсан үйлдэлд шүүгдэгч И.******* гэм буруутай гэж шүүх үзлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгч И.*******ийг  Ховд аймгийн Мөст сумын *******т багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ц.*******ийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

             Гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршгийн талаар:  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн П. 20 сая төгрөг нэхэмжилсэнээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хэрэгт авагдсан баримтаар 9.026.055 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 5 сая төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 5.973.945 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч И.*******оос 9.026.055 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба өмгөөлөгч Б.Хосбаяраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирлыг төлөхөөр завсарлага хүссэний дагуу шүүх хуралдааныг завсарлаж Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч И.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д 9.300.000 төгрөгийн хохирлыг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч И.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн 72 дугаартай магадлалаар 06 сарын баривчлах ял болгон өөрчилж шийдвэрлэсэн, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар, ялыг нэмж нэгтгээд нийт 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / 1-р хх-233/,Шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх-2-245/ зэргээр,хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11.300.000 төгрөг төлсөн нь ХААН банкны баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П., түүний өмгөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч И.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Нямгэрэлийн  өгсөн “...9-21 насны 4 хүүхэдтэй, одоо 2 хүүхдээ асарч байгаа.Манай нөхөр хөгшин залуу гэж хүнийг ялгадаггүй харьцдаг, гэр орны ажилд их сайн.Төрсөн эгч, хүргэн ах хоёр нь аваарт орж нас барснаас хойш архи жаахан уудаг болсон.Архины эмчилгээнд ороод 3 жил архи уугаагүй. *******т багийн Нарийн давын гянт болдын уурхайд 10 орчим хүн нийлээд нөхөрлөл байгуулаад даргаар нь ажиллаж байна. Би хотод хүүхдээ асраад байж байгаа...”  гэх мэдүүлэг /2-р хх- 12-13-р хуудас/

Гэрч Т.Мөнхцоожийн: ... И.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Уг нь архинаас гарсан байсан. 2016 оны сүүлээс архи уудаг болсон. Уухаараа түргэн, догшин ууртай, хүмүүсийг өдөж хэрэлдэж маргадаг. Эрүүл үедээ ямар нэгэн илүү аашгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /2хх-16х/, Ховд аймгийн Мөст сумын *******т багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-100х/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүхээс: Шүүгдэгч И.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхээс  гэм буруутайд тооцсон байгаа тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г хэрэглэж өгөөч гэх санал,

Өмгөөлөгч Б.Хосбаяраас: Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн.Хохирлоо сайн дураар төлсөн явдал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

 

 Шүүгдэгч И.******* нь урьд нь 2 удаа гэмт хэрэгт холбогдож байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа. Бага насны 4 хүүхэдтэй, 3 хүүхэд нь дунд сургуульд сурдаг, 2 хүүхэд нь хөлний өвчний учир байнгын эмчилгээтэй байдаг.И.******* нь өөрөө хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг. Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж өгөөч.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасан ялын дээд хэмжээний 2/3-с хэтрүүлэхгүй ялын доод хэмжээг 2/3-с хэтрүүлэхгүй байхаар заасныг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал,

Улсын яллагчийн:  Шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл шүүх гэм буруугийн болон Эрүүгийн хариуцлагын 2 шүүх хуралдаан хийсэн байгаа тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна гэх дүгнэлт, тайлбар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас: Шүүх хуралдаанд өмгөөлөгч яллах байр сууринаас хандах ёсгүй зөвхөн дүгнэлт гаргадаг учир дээрх асуудал нь шүүхийн эрх хэмжээнийх тул энэ тал дээр ямар нэгэн саналгүй байна.Харин цаашид хохирогч нас барсантай холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжээ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас шүүгдэгч И.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.2-т учруулсан хохиролыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс шүүгдэгч И.*******ид  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч И.******* нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хүртэл  гэм буруугийн талаар  маргаж  байсан тул хохирол төлсөн үндэслэлээр, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар  хорих ялыг  хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж шүүх үзсэн болно. 

Шүүгдэгч И.*******ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд 9.300.000 төгрөг төлж, урд нь өмгөөллийн хөлс гэж 2.000.000 төлсөн нийт 11.300.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар шүүхэд шилжүүлж ирүүлсэн амь хохирогч Ц.*******ийн хувцас болох цамц-1ш, өмд-2ш, дээл-1ш, бүс-1ш, гутал-1хосыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д, шүүгдэгч И.*******ийн малгай-1ш, цамц-2ш, өмд-1ш, пүүз-1 хос, автомашины шалавч-1ш, 21х24-ийн түлхүүр-1ш, дроцовны иш-1ширхэгийг шүүгдэгч И.*******ид, гэрч Х.Ганмягмарын малгай-1ш, цамц-1ш, дээл-1ш, өмд-2ш, гутал-1 хосыг Х.Ганмягмарт тус тус буцаан олгож, тамхины иш-6ш, цусаар бохирлогдсон ОО-ийн цаас, зажилсан бохь-1ш, 2.5л-ийн пивоны сав-2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст далгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******ийн  2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20 хүртэл 145 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч И.******* бусдад төлөх төлбөргүй тул түүний  эд хөрөнгө болох 50 толгой хонь, 120 толгой ямааг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгож, шүүгдэгч И.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1,  .2, .4 дүгээр зүйлийн 2, .6-.8, .12, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүнийг алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч И.*******ид оногдуулсан 08 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******ийн цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч И.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д 11.300.000 төгрөг төлснийг дурьдаж,  өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж амь хохирогч Ц.*******ийн хувцас болох цамц-1ш, өмд-2ш, дээл-1ш, бүс-1ш, гутал-1хосыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д, шүүгдэгч И.*******ийн малгай-1ш, цамц-2ш, өмд-1ш, пүүз-1 хос, автомашины шалавч-1ш, 21х24-ийн түлхүүр-1ш, дроцовны иш-1ширхэгийг шүүгдэгч И.*******ид, гэрч Х.Ганмягмарын малгай-1ш, цамц-1ш, дээл-1ш, өмд-2ш, гутал-1 хосыг Х.Ганмягмарт тус тус буцаан олгож, тамхины иш-6ш, цусаар бохирлогдсон ОО-ийн цаас, зажилсан бохь-1ш, 2.5л-ийн пивоны сав-2 ш, цусны дээж 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст далгасугай.

7.Шүүгдэгч И.*******ийн эд хөрөнгө болох 50 толгой хонь, 120 толгой ямааг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын ялл агч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

Top of Form