| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0040/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 38
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Насанд хүрээгүй хохирогч: О.У ,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: У.Н
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Олонмөнх, Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Н.Г , Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Т.А , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галдан бошигт овгийн Н.Г нарт холбогдох 1828001920181 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг *******-*******ын *******-04 тоотод 15 настай Оовогтой О.У ийн хүсэл зоригийн эсрэг, согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 04 дүгээр сард, 2017 оны 11 дүгээр cap, 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 14 настай О овогтой О.У ийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч О.У тэй согтсоны улмаас бэлгийн харилцаанд орсон. Шүүгдэгч Т.А тай бэлгийн харилцаанд орсныг нь би мэдээгүй.
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Н.Г над руу залгаж бид 2 уулзсан. Тэгээд Гурвансайханд байдаг Бо гэдэг залууг очиж авах гээд явж байх замдаа Хайрхан дэлгүүрийн хажууд байх найзындаа 2, 2 пиво уусан. Тэгээд тал гарч архи ууя гэж ярилцаад 1 шил архи авч хойшоо тал дээр гарч уучихаад үдээс хойш 16 цагийн үед эргээд аймаг руу орж ирсэн. Н.Г Гурвансайханаас О.У ийг аваад төвөөр баахан явж байж байгаад 1 кроп пиво авчихаад уух газар олдохгүй байхаар нь манай илүү гэрт очиж уусан. Пивоо ууж байгаад манай найз Б.Н харьлаа гээд Н.Г хүргэж өгөөд ирсэн. Бид 3 дахин пиво уух сонирхолгүй болоод амарцгаая гээд гэрийн хойгуур ор засаад унтацгаахаар хэвтсэн. Тэгээд би унтчихсан байсан. Шөнө дунд пиво задрах чимээ гараад би сэрсэн. Сэрээд харахад О.У орон дээр миний хажууд Н.Г унтаж байсан. Шөнө дуудлагаар явдаг такси дуудаж 2 ус авчруулж уучихаад Н.Г эргээд орондоо ороод унтсан. О.У бид 2 юм ярьж сууж байгаад орон дээр нь хамт хэвтэж байгаад харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон.
Насанд хүрээгүй хохирогч О.У шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би орой 3, 4 цагийн үед хичээлээсээ тараад гэртээ ирсэн. Удалгүй дүүгээ цэцэрлэгээс авах цаг болох гэж байсан. Тэр үед Н.Г над руу ахин дахин залгаад байхаар нь Н.Г тай дүүгээ авах болтол орой 06 цаг хүртэл уулзъя гэж хэлсэн. *******заад гадуур явж байгаад Н.Г ын найзынд очсон. Н.Г 1 кроп пиво авчирсан. Тэгээд намайг уу, уу гээд шахаад байхаар нь Н.Г ын найзтай хуруудаж 1 пиво уусан. Өмнө нь пиво ууж байгаагүй болохоор их халсан. Н.Г цуг ирсэн 1 эгчийг гэрт нь хүргэж өгөөд ирсэн. Бүгд пиво уух сонирхолгүй байсан учраас унтаж амаръя гээд гэрийн хойгуур ор засаж унтсан. Тэгээд 1 мэдсэн унтчихсан байсан. Нэг хүн намайг ор руу авч явсан хэн гэдгийг нь би мэдээгүй. Нэг мэдэхэд орон дээр нүцгэн байдалтай байсан. Сайн санахгүй байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн сүүлийн мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Н.Г тай үерхдэг харилцаатай байсан. Т.А тай бэлгийн харьцаанд орохдоо эсэргүүцэл үзүүлээгүй.
Хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Н.Г намайг гараад ир уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за ус авангаа уулзъя гэж хэлээд би ус авахаар гарсан. Тэгсэн чинь Н.Г , Н.Г гийн найз нь бас нэг эгчтэй хамт байж байсан. Тэгээд Н.Г хамт цуг байгаач гээд байхаар нь би за за би хамт 18 цаг хүртэл хамт байя гээд усаа авчихаад гэртээ очсон. Тэгсэн чинь араас Н.Г залгаад байхаар нь би Н.Г ыг манай хашааны дээхэн талд байж бай гэж хэлээд эмээдээ дүүгээ авлаа гэж хэлээд гэрээс гараад очсон чинь Н.Г найзтайгаа бас нэг эгчтэй хамт машинтай байж байсан. Би машинд нь суугаад хамт явсан. Бид нар эн тэрүүгээр баахан явсан.Тэгж байгаад Н.Г ын найзынд нь буюу *******-*******д нэг айлд очсон. Тэнд очоод Н.Г ын найз нь гал түлж гэрээ дулаацуулчихаад уухаар болцгоогоод Н.Г гараад машинаас нэг кроп пиво авч орж ирсэн. Тэгээд тэр пивоноос нэг нэгийг авсан. Би болохоор уухгүй гээд тавьчихсан байсан чинь Н.Г уучих уучих гээд байсан. Тэгэхээр нь би Н.Г гийн найзтай хуруудаад хэн хожсон нь ууя гээд хуруудаад би гурван удаа хожигдсон. Тэрийг уугаад би нэлээн халсан. Өмнө нь ууж байгаагүй болохоор тэгсэн байх. Тэгсэн чинь нөгөө эгч явлаа гээд Н.Г хүргэж өгөхөөр болоод явсан. Би Н.Г гийн найзтай юм яриад дуу сонсоод байж байтал Н.Г хүргээд өгчихлөө гээд хүрээд ирсэн. Тэгээд бид гурав дахиад нэг нэг пиво задлаад уусан. Тэгээд унтацгаах болоод гэрийн хойморт тэр хоёрын голоор ороод хэвтсэн. Бид гурав утсаар кино үзсэн. Кино үзээд байж байсан чинь би унтчихсан байсан. Нэг сэрээд харсан чинь Н.Г гийн найзтай орон дээр нүцгэн байдалтай байж байсан. Н.Г гийн найз нь миний дээр гарчихсан хөдөлж байсан. Би болиоч гэсэн чинь дийлээгүй. Хашгирах гэсэн боловч хоолой гарахгүй байсан. Тэгээд би эхэндээ хүсээгүй байсан боловч сүүлдээ би өөрөө хүсээд эхэлсэн. Бид хоёр хэсэг хийж байгаад намайг доошоо хар гэхээр нь би доошоо харсан. Тэгсэн чинь миний бүдүүн гэдэс рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Тэгээд би боль гэсэн чинь болиод намайг дээш нь харуулаад дахиад дээрээс миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэн рүү хийж байгаад Н.Г гийн найз дур тавьсан. Би болохоор өмнө нь бас дур тавьчихсан байсан. Удалгүй болиод хоёулаа орон дээр хэвтэж байсан чинь Н.Г босож ирээд ус нэхсэн. Тэгээд Н.Г гийн найз нь таксины жолооч руу залгаад ус захиж авч ирүүлээд усаа уучихаад хувцсаа өмсөөд орон дээрээс доошоо буугаад Н.Г гийн хажууд унтсан. Тэгэхэд 04 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна. Өглөө нь ******* цагийн үед боссон. Н.Г болон Н.Г гийн найз хоёр хаана билээ нэг газарт ажилтай гээд гарцгаасан. Би машинд нь хамт суугаад явсан. Тэгээд намайг хаана буух вэ гээд байхаар нь би 3-р сургуулийн өмнө бууя гээд буугаад утсаа асаасан чинь ээж 60 гаруй залгасан байсан. Өмнө нь оройтож нэг удаа очиход ээж эгч ах нар намайг дахиж ингэвэл хөдөө гаргана шүү гэж хэлж байсан учраас гэртээ очмооргүй санагдсан. Мөн би бас тэр үед найз бандитайгаа маргалдсан байсан болоод ээжийгээ бодсон ч найз бандиа бодсон ч ер нь үсрээд үхье гэсэн бодол төрсөн. Би 3-р сургуулийн урд талд байх 2 байрны эхлээд зүүн талын байрны орцоор ороод дээшээ гарсан чинь дээшээ гарах хаалга нь цоожтой байсан. Тэгээд урд талынх нь орц руу орсон чинь мөн л цоожтой байсан. Гараад баруун талынх нь байрны урд талын орцоор ороод дээшээ гарсан чинь бас л хаалга нь цоожтой байсан. Буцаад доошоо бууж байсан чинь 2 давхар 1 давхар хоёрын дунд шатан дээр байх цонх нь хагарчихсан онгорхой байхаар нь тэрүүгээр орцны талын тавцан дээр гарсан. Би ээж рүүгээ “таныг үргэлж зовоож байдагт уучлаарай, би таны охин байх эрхгүй хүн, над шиг бузар охин танд хэрэггүй, намайг уучлаарай, би тэнэг зүйл хийж байгаагаа мэдэж байна. Уучлаарай ээжээ гэж мессеж биччихээд тэндээс доошоо үсэрсэн. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэг цагдаа болчихсон байсан. Эмнэлгийн тэрэг намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмчид үзүүлсэн чинь зүүн хөлний өсгий цуурсан байна гээд гипсдүүлсэн. Тархи толгой хөдөлсөн байсан. Би үнэн зөвөөр нь ярьж чадахгүй байсан учраас өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгөөч гэж хэлсэн юм. Би ээжийнхээ дэргэд өөрөө хүссэн, дур тавьсан гэж ярьж хэлж чадахгүй байсан болохоороо би хүчиндүүлсэн гээд хэлчихсэн юм. /хх-ийн 52-53-р хуудас/
Хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... Би урьд нь Н.Г тай бэлгийн харьцаанд орж байсан учраас тэр өдөр надтай бэлгийн харьцаанд орох талаар хэлсэн бол би зөвшөөрөх байсан. Бодвол Н.Г надтай угаасаа харьцаатай байсан учраас унтсан байх /хх-ийн 54-55-р хуудас/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед худгаас ус авчихаад гэрт ирэхэд манай хашаанд нэг машин орж ирсэн. Тэгээд би усаа гэрт оруулчихаад буцаад гарахад уг машин дотроос хүн бууж ирээгүй. Би дэлгүүр явчихаад буцаж ирээд усаа юүлээд угаалга хийгээд ус асгахаар гарахад хажуу айлд ирсэн машины гадна нэг эмэгтэй хүн зогсож байгаа харагдсан. Хөх куртиктэй л байх шиг байсан. Гадаа харанхуй байсан учраас сайн харагдаагүй. Тэгэхэд 20 цаг өнгөрч байсан байх. Тэгээд би угаалга хийчихээд хоолоо идчихээд усаа асгахаар гарахад хажуу гэрээс Жагаа гарч ирээд надтай мэндэлсэн. Би тэгэхэд л би хажуу айлд Жагаа ирсэн тухай мэдсэн. Би бол бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Жагаа гэдэг нь манай хамаатны ахтай суусан хүний хүүхэд байгаа юм. Би бол сайн танихгүй. Тэгээд би 22 цаг өнгөрөөгөөд л унтсан байх. Гэртээ би ээж аав хоёртойгоо байсан юм. Ээж аав хоёр тэр орой надаас түрүүлээд 21 цаг өнгөрөөгөөд унтсан. Тэгээд өглөө боссон чинь нөгөө машин нь байж л байсан. Тэгж байгаад нэг мэдсэн чинь явчихсан байсан. 10 цагийн үед явсан болов уу гэж бодож байна. Тэд нарыг явсан дараа 11 цаг өнгөрч байхад би хажуу айл руу орсон. Тэднийд манай хөнжил гудас байсан юм. Намайг гэрт ороход тамхи үнэртсэн их муухай үнэртэй л байсан. Би хөнжил гудсаа гадаа тохож байгаад хөнжилнүүдээ илүү гэрт оруулж тавиад даавуунуудыг нь авч угаасан. Тэгж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд угааж амжаагүй байсан гудасны цэнхэр өнгийн даавуу, ногоон эрээн хөнжлийн даавууг хурааж авсан. Бас тэр айлын нэг нарийн ягаан өнгийн даавууг хурааж аваад явсан. Нэг даавууг нь би угаачихсан байсан. Түүний зургийг нь аваад явсан./хх-ийн 63-64-р хуудас/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Өдөр 12 цагийн үед Хайрхан дэлгүүрийн засмал зам дээр Т.А Н.Г гэж хоёр залуутай тааралдсан. Тэр хоёртой уулзаад хамт машинд нь сууж яваад хойшоо Гурвансайхан хороололд Н гэж залуугийн гэрт нь очоод нэг хүний 3-4 лааз пиво ууцгаасан. Тэгээд тэднийхээс гараад тал руу Н Т.А , Н.Г бид нар явсан. Тал дээр очоод Н , Т.А хоёр тэр архийг хувааж уусан. Би пиво уусан. Н.Г машин барьж байгаа гээд уугаагүй. Тэр архийг дуусгаад Н ыг гэрт нь буулгасан. Түүний дараа Н.Г нэг охиныг утсаар дуудсан. Тэгээд тэр охиныг гэрээс нь бид нар хамт явж очиж авсан. Тэгэхэд 17 цаг өнгөрөөд 18 цаг дөхөж байсан болов уу гэж бодож байна. Н.Г машин барьж байгаа, би ууж болохгүй байна. Буудалд бууж байгаад ууя гээд бид хэд буудал хайж яваад буудаллах буудал олдоогүй. Тэгсэн чинь Т.А Баруун сайханд манай нэг гэр байдаг юм. Тэнд очъё гэж хэлээд тийшээ явж очсон. Т.А ынд очихдоо 1 кроп пиво авч очсон. Тэгээд тэр охин Т.А , Н.Г бид нар нөгөө пивоноосоо хувааж ууцгаасан. Би Т.А ынд удаагүй, 2 пиво уучихаад Н.Г гаар гэртээ хүргүүлсэн. Т.А тэр охинтой хамт үлдсэн. Намайг гэртээ ирэхэд яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Би нэлээн согтсон байсан юм. /хх-ийн 63-64-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12065 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Г , Т.А , О.У нарын гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Насанд хүрээгүй О.У ийн гэх улаан өнгийн дотоож, улаан эрээн өнгийн орны бүтээлэг, цэцгэн хээтэй хөнжлийн даавуу, хөх судалтай даавуу, ягаан судалтай даавуу дээр цус илрээгүй. О.У ийн гэх улаан өнгийн дотоож дээр хучуур эс болон эр бэлгийн эс илэрсэн. О.У ийн гэх улаан өнгийн дотоож дээр хучуур эс болон эр бэлгийн эс илэрсэн нь ДНХ-ийн тогтцоороо О.У , Н.Г , Т.А нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. О.У ийн шулуун гэдэс/анус/-нээс авсан гэх арчдаснаас эр бэлгийн эс илрээгүй, үтрээнээс авсан гэх арчдаснаас эр бэлгийн эс илэрсэн. 0:О.У ийн үтрээ, шулуун гэдэсний арчдаснаас илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц илэрсэн нь О.У ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. О.У ийн гэх үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн хучуур эс болон эр бэлгийн эс илэрсэн нь ДНХ-ийн тогтцоороо О.У , Н.Г , Т.А нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 66-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.У нь тухайн хэргийн нөхцөлд бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. О овогтой О.У ээс тухайн хэргийн үед авсан гэх наацыг РАР-н аргаар будаж шинжлэхэд эр бэлгийн эс илрэв. О.У ийн охин хальс 5, 6, 9 цагийн орчимд хуучин урагдалтай, тухайн хэргээс өмнө бэлгийн харьцаанд орсон байна. О.У ийн бэлэг эрхтэн орчимд ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. О.У ийн биед баруун тавхайн өсгий ясанд цууралт гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь өндрийн уналтын улмаас үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. О.У нь жирэмслээгүй байна. О.У нь трихомонад өвчтэй болох нь нян судлалын шинжилгээгээр тогтоогдлоо /хх-ийн 70-р хуудас/
Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл: Трихомонад өвчин нь эмэгтэй хүнд хурц тод хэлбэрээр илэрдэг. Харин эрэгтэй хүнд бүдэг илэрдэг. Дээр нь нууц үе байдаг. Нууц үе 4-14 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд бас уг өвчин шинжилгээгээр илрэхгүй тохиолдол байдаг. Эрэгтэй хүнд шинж тэмдэг бүдэг илэрдэг учраас шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол мөн гарна. Хугацааны хувьд Н.Г , Т.А нарын нууц үе өнгөрсөн буюу 2019.01.14-ний өдөр шинжилгээ өгүүлсэн. Тэгэхээр уг нь халдварт өвчинтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол халдвар шинжилгээгээр гарах ёстой. Энэ хоёр нэг бол ямар нэг байдлаар эмчилгээ хийлгэсэн байх магадлалтай. Эсвэл эрэгтэй хүнд бүдэг илэрдэг тул шинжилгээгээр илрээгүй байх магадлалтай. Одоо бол хүчтэй эм тарианууд эмийн сангаар их байдаг болсон нэг удаа тариа хийлгээд уг өвчнийг арилгаж болдог болсон. Ер нь бэлгийн замын халдварт өвчинд нууц үе гэж байдаг тул шинжилгээг тэр дор нь биш тодорхой хугацааны дараа шинжилгээг өгүүлвэл үр дүнтэй. Өөрөөр хэлбэл 4-14 хоногийн дараа шинжилгээг өгүүлэх хэрэгтэй байдаг юм. Н.Г , Т.А нараас бэлгийн замын халдварт өвчин илрээгүй нь О.У т бэлгийн замын өвчин халдаасан гэж үзэх боломжгүй. Н.Г , Т.А нараас хэрвээ бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсон байсан ч яг энэ гурван хүний хэн нь хэндээ өвчинг халдаасан болохыг тогтоох боломж байхгүй. /хх-ийн 84-р хуудас/
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Ер нь анх 2017 оны 02 дугаар сард Баруун сайханд би машинтай явж байгаад О.У тэй анх тааралдаж төв рүү машинаар дөхүүлж өгсөн. Тэр үед О.У тэй анх танилцсан юм. Тэрнээс хойш утсаар ярьж уулздаг болсон. Тэгэхэд О.У 14 настай байсан. Би 25 настай байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сард Аргалантын 01-08 тоотод байх найзындаа байж байгаад О.У рүү ярьсан чинь ойрхон явж байна гэсэн. Тэгэхээр нь би Аргалантад хүрээд ир гэчихсэн юм. Өөрөө тэнд ч ойрхон явж байна гэж байсан. Тэгээд О.У ирсэн. О.У надад би хүнтэй унтаж үзээгүй гэж ярьж байсан. Надтай бэлгийн харьцаанд орохоор зөвшөөрсөн. Тэр үед бид хоёр анх бэлгийн харьцаанд орж байсан. Түүнээс хойш би Ноён суманд байх уурхайд ажилд ороод тийшээ явсан. Тэнд сүлжээ байхгүй болохоор хаяа фэйсбүүкээр харьцаж байсан. Тэгж байгаад нэг амралтаараа орж ирэхдээ буюу 2017 оны 11 дүгээр сард аймаг дээр ирээд О.У тэй холбогдоод гэртээ дагуулж ирсэн. Бид хоёр манай гэрийн хажуу талын дэлгүүрт уулзалдсан юм Тэгээд гэрт ороод бид хоёр ойрд уулзалдаагүй болохоор сонин хачин зүйл ярьж байгаад бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Би Ноён суманд байх уурхайн ажлаасаа гараад Улаанбаатар хот явсан. Тэнд хэдэн cap "Премиум конкрет” компанид бетон зуурмагийн үйлдвэрт ажилд ороод ажлаа дуусгаад 2018 оны 01 дүгээр сард аймаг дээр буцаж ирээд Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайд ажилдаа эргэж орсон. Тэнд ажиллаж байгаад Дорнод аймагт Иенин ХХК-нд ажилд ороод Дорнод аймаг руу явсан. О.У тэй хааяа чатаар холбогдож байсан. Тэндээс ээлжийнхээ амралтыг аваад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу яваад Улаанбаатар хотоос 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр замын унаанд суугаад Өмнөговь аймагт шөнө ирсэн. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01 –ний өдөр би шилжүүлэг хийлгэхээр 1-р багийн төв орсон. Тийшээ явах замдаа найз Т.А тай яриад багийн төв дээр уулзсан. Тэгээд би О.У тэй утсаар яриад хаана байгааг нь асуусан. Тэгсэн чинь худгаас ус авах гээд явж байна. Худаг дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Гурвансайханы 5-р гудамж хавьд байдаг худаг дээр яваад очсон. Тэнд О.У тэй уулзсан. Би О.У ийг чи одоо ажилтай юм уу хамт явъя гэсэн чинь О.У би байж байгаад явж дүүгээ цэцэрлэгээс авна. Тэгэхдээ яръя гэсэн. Тэгтэл О.У над руу залгаад цэцэрлэг явж дүүгээ авахаар гарах гэж байна гэж хэпсэн. Т.А , Норовоо бид гурав О.У ийн хашааны баруун талд нь очиж зогсоод О.У ийг авсан. Тэндээсээ хөдлөөд гадуур жаал явж байгаад дэлгүүрээс 0.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво кропоор нь аваад *******-*******ын *******-04 тоотод Т.А ынд очсон. Тэднийд хүн байгаагүй. Пивоо ууж дуусаад Норвоо явсан. Бид гурав унтахаар болоод гэрийн хойморт зуухны ар талаар баруун тийшээ хараад цэнхэр даавуутай том гудсан дээр тус тусдаа нэг нэг хөнжил нөмрөөд би хамгийн урд талаар нь, дунд нь О.У , түүний цаана Т.А хэвтсэн. Бид гурав хэвтэж байгаад Т.А ын утсан дээрээс кино үзсэн. Тэгэхэд 22-23 цаг болж байсан болов уу гэж бодож байна. Тэгж байтал Т.А унтаад өгсөн. Тэгтэл О.У миний хөнжил рүү ороод ирсэн. Бид хоёр хоорондоо тэврэлдэн үнсэлцэж байгаад гэрийн зүүн талын орон дээр гарсан. Тэр орон дээр О.У бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусчихаад жижиг нарийн ор байсан учраас би газар бууж унтлаа гээд буусан. Тэгсэн О.У турсик, тирко хоёроо өмсчихөөд цаашаа буруу хараад орон дээр унтаад өгсөн. Би газарт буугаад анх хэвтэж байсан газраа хэвтээд тэгээд удалгүй унтаад өгсөн. Унтаж байгаад өглөөгүүр 04 цаг өнгөрч байхад би сэрээд ус хайсан. Тэгэхэд О.У , Т.А хоёр орон дээр хэвтэж байсан. Би Т.А аас ус асуусан чинь Т.А ус дуусчихсан гэчихсэн орон дээрээс өндийгөөд босоод ирсэн. Харин О.У нь орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Унтаж байсан сэрүүн байсан эсэхийг мэдээгүй. Би Т.А д усны ая бодъё гэсэн чинь Т.А утсаар такси руу утасдаад ус захиж авч ирүүлсэн. Тэгээд ус авч ирэхэд О.У босож ирээд уснаас мөн уусан. Тэгэхэд нь би О.У т танай гэрийнхэн чинь зүгээр үү гэсэн чинь угаасаа алуулах нь тодорхой чи яасан айж үхэх нь үү гээд бас нэг хараалын үг хэлчихээд нойл руу явсан. Тэгээд бие засчихаад эргээд ороод ирээд ус уучихаад эргээд унтсан. Намайг эргээд унтахаар хэвтэх үед Т.А , О.У хоёр хоорондоо юм яриад инээгээд орон дээр сууж байсан. Би ч тэгээд удаагүй унтаад өгсөн. Өглөө сэрэхэд гурвуулаа газар унтаж байсан. Намайг босоход Т.А мөн босож ирсэн. Тэгээд бид гурав босоод гарцгаасан. О.У 3 дугаар сургуулийн урд талын байрны гадаа бууна гээд тэнд хүргүүлээд үлдсэн. Найзынхаасаа үсний сэнс билээ индүү авна гэж;байсан. Тэгээд тэндээс Т.А намайг Улсын бүртгэлийн газарт хүргэж өгчихөөд явсан. Би Улсын бүртгэл орчихоод тэндээсээ шууд гэртээ очсон. Миний утасны цэнэг дууссан байсан учраас утсаа яг цэнэглээд байж байтал Цагдаагаас хүн утсаар яриад намайг ирж авсан /хх-ийн 94-96-р хуудас/
Шүүгдэгч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө найз Н.Г тай 1-р багийн төв дээр уулзаад хойшоо найз Н ын гэрт очиж хувцас авна гээд явсан юм. Н ын гэр рүү явж байхдаа Хайрхан дэлгүүрийн гадаа Б.Н гэдэг охинтой уулзаад Б.Н г машиндаа суулгаад хамт яваад Н ын гэрт очоод байж байгаад уухаар болоод Гурвансайханд байдаг нэг дэлшүүрт орж пиво аваад Б.Н , Н бид 3 пиво уусан. Н.Г уугаагүй юм. Тэгээд авсан пиво дуусахад архи авахаар болсон. Тэгээд мөн нөгөө дэлгүүртээ очиж 0,5 граммын архи авсан. Ямар архи авснаа санахгүй байна. Мөн хэдэн пиво авсан санагдаж байна. Н.Г архи, пиво уухгүй байсан учраас машин бариад явсан юм. Авсан архи, пивоо тал руу гараад Н , Б.Н бид гурав хувааж ууж дуусаад Н ыг хүргэж өгчихөөд очих газар байхгүй болохоор нь *******-*******д байх манай хойд эцгийн гэрт очсон юм. Очих замдаа Бага-*******д байх нэг дэлгүүрээс кроп пиво авсан. Тэгээд *******-*******д байх гэрт очоод нөгөө пивоо Н.Г , Б.Н , О.У бид 4 ууцгаасан. Пиво ууж байхад О.У уучлаа одоо гэрийнхэндээ алуулсан гээд урьд нь нэг удаа ууж яваад гадуур хоноод ахдаа аймаар зодуулсан гэж яриад байсан. Тэгээд уугаад сууж байхад Б.Н нэлээд согтоод гэртээ харьмаар байна, хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би О.У ийг та хоёр нийлээд явчих эртхэн гэртээ харихгүй бол бас асуудал болох байх гэж хэлсэн. Тэгсэн чинь О.У одоо алуулах нь бол тодорхой болсон нэг мөсөн маргааш алуулъя гээд яваагүй юм. Н.Г такси дуудаад Б.Н г гэрт нь хүргэж өгөөд ирсэн. Бид гурав юм яриад пиво уугаад сууж байхад би пиво уух хүсэлгүй болчихсон. Тэгээд цаг орой болсон байсан учраас унтаж амрахаар болсон. Би гэрийн хоймор хэсгээр ор засаад баруун тийшээ толгойгоо харуулаад унтсан. Миний өмнүүр Н.Г , О.У хоёр өвөртөө унтсан. Бид гурав унтахаасаа өмнө утсан дээрээс кино үзсэн юм. Би кино үзэж байгаад би унтаад өгсөн байсан. Намайг пиво задрах чимээнээр сэрэхэд О.У гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Н.Г миний өмнө хэвтэж байсан. Тэгээд бид гурав босоод цангаад байхаар нь такси руу яриад 2 ус захиж авч уусан. Усаа дуудаж уучихаад Н.Г унтлаа гээд хуучин унтаж байсан орон дээрээ хэвтээд өгсөн. Би О.У ийн хэвтэж байсан орон дээр очоод О.У тэй хамтдаа хэвтсэн. Тэгээд бид хоёр баахан юм ярьж байгаад үнсэлцсэн. Би хувцсыг нь тайлах гэхэд О.У би өөрөө тайлчихъя гээд тайлаад бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад орон дээр унтах гэхэд багтахгүй байхаар нь бид хоёр орноос буугаад Н.Г ын хойд талаар нь ороод өвөртөө унтсан. Тэгээд өглөө ******* цагийн үед сэрээд Н.Г улсын бүртгэл орох ажилтай, би бас гадуур явах ажилтай байсан учраас О.У ийг хүргэж өгье гэхэд О.У 3-р сургуулийн өмнөх байранд очиж ангийн хүүхдээсээ үсний индүү авна гэсэн. Тэгээд О.У 3-р сургуулийн өмнө буугаад үлдсэн. Би Н.Г ыг Улсын бүртгэлийн хэлтэс дээр хүргэж өгчихөөд гадуур явж байхад Н.Г залгаад хаана байна уулзъя гэхээр нь очиход Н.Г хоёр цагдаатай хамт явж байсан. Тэгээд намайг Цагдаагийн газарт авч ирсэн ийм зүйл болсон юм. /хх-ийн 99-100-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-*******-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 18-20, 23-25-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 67-р хуудас/
Ийлдэс судлалын шинжилгээ /хх-ийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг *******-*******ын *******-04 тоотод хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг, шүүгдэгч Н.Г нь 2017 оны 04 дүгээр сард, 2017 оны 11 дүгээр cap, 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 15 настай О овогтой О.У ийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т ...хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орсон бол... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Улсын яллагч болон өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцэхдээ болон улсын яллагч яллах дүгнэлтдээ хуулийн зүйл хэсэгт заасан “хүчээр” бэлгийн харьцаанд орсон гэх хүчиндэх гэмт хэргийн шинжийг орхигдуулж, энэ талаар тайлбар гаргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.У хохирогч, гэрчээр 3 удаа мэдүүлэг өгсөн ба гэрч хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлгүүддээ шүүгдэгч нарыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт ч хүчиндэх гэмт хэргийн дээрх шинжийн талаар мэдүүлээгүй болно.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар хохирогчийн биед болон эрүүл мэндэд хүч хэрэглэсэн байж болох гэмтэл, шарх, сорви илрээгүй ба шүүгдэгч нар хохирогчтой бэлгийн харилцаанд орохдоо сэтгэл зүйн хувьд хүч хэрэглэсэн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлвэл хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:”Таныг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн үү? гэх асуултад, үгүй тэгээгүй...” /хх-ийн 56-р хуудас/, гэрч Б.Н гийн мэдүүлэгт:”...Буудал хайгаад явж байхад би тэр охинд ийм жаахан охин байж ингэж явж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь хариу огт хэлээгүй...” /хх-ийн 64-р хуудас/ гэх мэдүүлгүүдийг өгсөн ба дээрх мэдүүлгүүдээр хохирогчийг ямар нэг байдлаар айлган сүрдүүлсэн, дарамталсан, сэтгэл зүйн хувьд хүч хэрэглэсэн байдал байхгүй байна гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт: ...Тэгээд бид хоёр хэсэг хийж байгаад намайг доошоо хар гэхээр нь би доошоо харсан. Тэгсэн чинь миний бүдүүн гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулсан. Намайг боль гэхэд болиод дээш нь харуулаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийж байгаад Н.Г гийн найз дур тавьсан. Би болохоор өмнө нь бас дур тавьчихсан байсан...” /хх-ийн 52-р хуудас/ гэх ба хүчиндэх гэмт хэргийн шинж нь “хүчээр”, “хүч хэрэглэж”, “хүч хэрэглэхээр заналхийлсэн” байхыг шаардах бөгөөд хохирогч нь шүүгдэгч Т.А тай бэлгийн харьцаанд орохдоо “дур ханасан” талаараа мэдүүлсэн байх тул шүүх шүүгдэгч Т.А ын үйлдлийг хүчиндэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэв.
Гэрч болон хохирогчийн мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлэх баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг учир шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасны дагуу шүүгдэгч Т.А ын үйлдэлд хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон байдал хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.А нь хохирогч О.У ийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би О.У ийг хараад сургуулийн хүүхэд байх гэж бодож байсан...” гэснээр тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Г нь хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан болох нь: хохирогч О.У ийн мэдүүлэгт: “Н.Г миний насыг мэдэж байсан. Би Н.Г тай үерхэж байхдаа анх насаа хэлсэн” /хх-ийн 53-р хуудас/, шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...хэдэн настайг нь мэддэг байсан. 2003 онд төрсөн. 5 дугаар сургуульд сурдаг гэж анх хэлж байсан” /хх-ийн 60-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймээс шүүгдэгч Н.Г ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд 3 удаа орсон гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас 2.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар хохирогчид 1.900.000 төгрөг төлсөн, улмаар хохирогч нь шүүгдэгч нараас хохирол төлбөрт авсан дээрх мөнгийг хувцас хунар авах болон эцэг эх цагаан сар тэмдэглэхэд зориулж хэрэглэсэн гэх мэдүүлэг өгч байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол төлбөргүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгөтэй хөнжлийн даавуу 1 ширхэг, цэнхэр эрээн өнгөтэй гудасны даавуу 1 ширхэг, нэг талдаа ногоон эрээн, нөгөө талдаа ягаан эрээн өнгөтэй гудасны даавуу 1 ширхэг, улаан шаргал өнгөтэй орны бүтээлэг 1 ширхэг, эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, үтрээнээс авсан арчдас бүхий бамбар 4 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А , Н.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүх шүүгдэгч нарыг зайлшгүй нийгмээс тусгаарлан цээрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул хуульд заасны дагуу хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба хорих ял эдлэх дэглэмийг тэдний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.А , Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.900.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА