| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0068/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/71 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн 196000700068 дугаартай, 178/*******19/0068/Э/ индекстэй хэргийг *******19 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн *******-*******1 тоотод оршин суух, ПЮ990*******17 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн *******- тоот хашаанд байсан иргэн Т.ын эзэмшлийн 4-0 ХОА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслийн ******* ширхэг аккумляторыг нууцаар хууль бусаар *******19 оны 0 дугаар сарын эхээр авч Т.ад 480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...Ховд аймгийн Жаргалант сумын багийн *******- тоот хашаанд үзлэг хийв.Хашааны баруун хойт талд зэрэгцээ хоёр эсгий гэр байх ба гэрийн урд талд 4-0 ХОА улсын дугаартай хөх ягаан өнгийн тэвштэй Маяти маркийн машин байв.Б.******* нь уг машины акумлятор байрлах хэсгийг заагаад эндээс акумлятор хулгайлсан гэв.Машины акумляторын сууринд ******* ширхэг акумлятор боосон байх ба Т.ын эхнэр Ц.Шинэхүү “ хүний акумлятор гуйж түр тавьж асаасан байгаа“ гэж тайлбарлав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1*******-16-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-*******1-р хуудас/
Хохирогч овогт гийн ын / регистрийн дугаартай, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Ховд аймгийн Жаргалант сумын наран багийн *******- тоотод оршин суудаг. Манай хашаанд байсан 4-0 ХОА улсын дугаартай,Маяти маркийн тээврийн хэрэгслийн ******* ширхэг акумлятор *******19 оны 0******* дугаар сарын 15-наас 0 дугаар сарын 0*******-ны хооронд хулгайд алдагдсан.Уг акумлятор нь хар өнгөтэй, 100 ампертай, solite гэсэн бичигтэй, хоёр талдаа бариултай хоёр ширхэг акумлятор байсан ... гэх мэдүүлэг /хэргийн *******4-*******5-р хуудас/
Гэрч С.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...*******19 оны дугаар сарын эхээр байх Б.******* над руу залгаад такси аваад манай гэрт хүрээд ир гэхээр нь такси аваад яваад очиход ” манай ахын акумлятор байгаа юм, Зах дээр аваачиж заръя” гэсэн.Тухайн акумлятор нь 100 ампертай , хар өнгийн solite гэсэн бичигтэй байсан.Б.******* надад Алтайгийн утсыг барьцаанд тавьчихсан, мөнгөний хэрэг гараад гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн *******9-р хуудас/
Гэрч Б.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Т. нь *******18 оны 11 дүгээр сард байх , надаас solite гэсэн бичигтэй, 100 амперийн ******* ширхэг акумляторыг, нэгийг нь *******40.000 төгрөгөөр худалдаж авч байсан... гэх мэдүүлэг / хэргийн *******--р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай тайланд... Solite маркийн 100 амперийн акумлятор 1 ширхэг нь *******40.000 төгрөг, ******* ширхэг акумлятор 480.000 төгрөг ... гэх үнэлгээ / хэргийн 45-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...*******19 оны 0 дугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын наран багийн нутаг дэвсгэрт явж байгаад *******- тоот хашаанд үзмэн ягаан өнгийн Маяти маркийн автомашинд ******* ширхэг акумлятор байхыг харчихаад шөнө 0******* цагийн үед очиж ******* акумляторыг гараараа боолтыг нь тайлж аваад наад талын цагаан өнгийн худагны байранд авчирч оруулж тавиад өглөө нь такситай очиж авсан. Тэгээд найз С.Базаррагчааг дуудаж такситай уг хоёр акумлятороо зах руу авч яваад зах дээр *******0.000 төгрөгөөр зарсан. Найз С.Базаррагчаад манай хүргэн ах Мэндээгийн акумлятор гэж хэлсэн.Мөнгөний хэрэг гараад хулгайлсан... гэх мэдүүлэг / хэргийн 54--р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б.******* нь *******19 оны 0 дугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын наран багийн нутаг дэвсгэр *******- тоот хашаанаас хохирогч Т.ын Маяти маркийн автомашинаас ******* ширхэг акумляторыг хууль бусаар, нууцаар авсан болох нь хохирогч Т.ын мэдүүлэг, гэрч С.Базаррагчаа, Б.Уламбаяр нарын мэдүүлэг болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйл үнэлсэн тухай тайлан, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь мөнгөний хэрэг болсон гэх шалтгаанаар бусдын автомашинаас ******* ширхэг акумляторыг өдөр нь ирж харчихаад шөнө нь ирж хулгайлж авч яваад зах дээр аваачиж зарсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шууд санаатай шунахайн сэдэлттэй үйлдэл байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хохирогч Т.ын хашаанд нь байх автомашинаас ******* ширхэг акумляторыг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
*******. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-64/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Т.ад хохирлын 480.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-7*******/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нар эцэг эхээс 6-уулаа.Б.******* манай хамгийн бага дүү.*******17 онд Цаст–Алтай цогцолбор сургуулийг төгссөн. Ээжийн хамт амьдардаг.Зан байдлын хувьд энгийн даруухан,архи тамхи хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг / хэргийн *******7-р хуудас/
Гэрч Д.Уранбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь манай отгон хүүхэд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй.Зан байдлын хувьд янз бүрийн зан араншингүй, архи тамхи хэрэглэдэггүй, цэргийн алба хаагаагүй, ямар нэг хууч өвчингүй....” гэх мэдүүлэг /хэргийн 4-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.*******-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 06 сарын хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, ээж дүү нарынхаа хамт амьдарч тэдэндээ нэмэр тус болдог зэрэг хувийн байдлыг нь харгалзан Б.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эд хөрөнгө болох 4******* инчийн LG маркийн зурагт битүүмжилсэн *******19 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/44 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 6.*******, 6.6-6.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 06 / зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 06 сарын хугацаагаар хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******од тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эд хөрөнгө болох 4******* инчийн LG маркийн зурагт битүүмжилсэн *******19 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/44 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг цуцалсугай.
6. Шүүгдэгч Б.*******ын тэнссэн 06 /зургаа/ сарын хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгаусгай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form