Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4910

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,  

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо  11 дүгээр хороолол Их тойруу гудамж 19 дүгээр барилга байр “Астра буйлдинг төв” 2 давхарт 202 тоотод байрлах “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14 дүгээр байр 54 тоотод оршин суух Хан овогт Доржготовын Мөнгөндуулга \ЧИ84041812\-д холбогдох

          2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад                                           

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Иргэн Доржготов овогтой Мөнгөндуулга нь 2015 оны 12-р сарын 15-ны өдөр ВишнФанд ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас 10811188 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн зээлээ төлж байгаад төлбөрөө төлөхөө больсон, 2016 оны 02 сарын 29-нээс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар нийт 2,900,000 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгч Д.Мөнгөндуулга нь үндсэн зээл 2,520,000 төгрөг, зээлийн хүүнд 380,000 төгрөг,  нийт 2,900,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа- Нэхэмжилж буй 2,900,000  төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ хариуцагч Д.Мөнгөндуулгад холбогдуулан   2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

          Хариуцагч 2,900,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулах тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

          Иймд  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон                                       

           ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Д.Мөнгөндуулга нэхэмжлэлийн шаардлага 2,900,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 30,675 төгрөг, хариуцагч Д.Мөнгөндуулгаас 30,675 төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                      ШҮҮГЧ                          Д.ЦЭРЭНДОЛГОР