Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4953

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо Сөүлийн гудамж Мандал оффист байрлах “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Жанжин 4-101 тоотод оршин суух Тайж нар овогт Раднаахүүгийн Ганболорт \РД:ЦД88041876\ холбогдох

          60,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Иргэн Р.Ганболор нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Мобиком Корпорацитай 20187479 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 94118810 дугаар авч ашигласан. 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 03 дугаар сар, 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл төлбөр нь 40,592 төгрөг болсон. Гэрээний 5 зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 40,592 төгрөг, алданги 20,296 төгрөг, нийт 60,888 болсон байна. “Мандал Женерал Даатгал” ХХК нь ”Мобиком Корпораци” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Мобиком Корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком Корпораци нь Мандал Женерал Даатгал ХХК-аас нөхөн төлбөрт 40,592 төгрөг хүлээн авсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл. 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл. 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагчаас 60,888 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Ганболор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Мандал Женерал Даатгал” ХХК -ийн нэхэмжилсэн 60,888 төгрөгийг, тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь болох 2,225 төгрөгийн хамт 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК хариуцагч Р.Ганболорт холбогдуулан 60,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Р.Ганболор нь нэхэмжлэлийн шаардлага 60,888 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлнө гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч хариу тайлбартай танилцаж зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

          Иймд хариуцагч Р.Ганболор нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Р.Ганболор нь нэхэмжлэлийн шаардлага 60,888 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 2,225 төгрөг, хариуцагч Р.Ганболороос 2,225 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК -д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР