Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Д.А , түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,   

иргэний харицагч З.Б ,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Э.ны  Б-д  холбогдох эрүүгийн 1803010050052 дугаартай, 187/2019/0215/Э индекстэй хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-.... хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, боловч Баянзүрх дүүрэг ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О  овогт Э.ны  Б  /РД:...../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Интермэд эмнэлгийн хойд замд Тоёота Приус-20 маркийн  10-91 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.А ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Интермэд эмнэлгийн хойд замд Тоёота Приус-20 маркийн  10-91 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.А ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Д.А ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 2 өдөр би явган хүний гарцаар ажлаасаа гараад буудал руу явж байсан. Тухайн үед нэг машин надад зам тавьж өгөөд зогссон байсан. Гэтэл Б  надад зам тавьж өгсөн машины цаанаас гарч ирээд намайг мөргөсөн. Би тухайн үед ухаан алдсан байсан. Тэгээд түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Би цаашид сорви арилгах эмчилгээ хийлгэх болсон. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...нийт 4.460.362 төгрөг нэхэмжилснээс 1.100.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн, 1.100.000 төгрөгийг шүүхийн шатанд өгсөн одоо 2.260.362 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Интермэд эмнэлгийн хойд замд, замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун, тэгш, хуурай, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсгийн гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 5 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв” /хх-ийн 4-5/

            4. Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10/

            5. Жолооч явган зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-13/

            6. Хохирогч Д.А ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой 17 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Интермэд эмнэлгийн замын эсрэг талд байрлах ажлын байрнаасаа гараад урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад явган хүний гарцан дээр зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаа машин зогсож зам тавьж өгтөл зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан машин хурдтай орж ирэн намайг бараг зам хөндлөн гарч дуусч байхад ирж мөргөн замын хажуу талын хашлага мод руу унагасан. Би тэр үед яаж автомашинд мөргүүлээд яг юу болсныг мэдэхээ байсан. Нэг ухаан ороход миний нүүр лүү маш их цус урсаад байсан. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн тусламж ирээд намайг түргэн тусламжийн машинаар ГССҮТөвд хүргэн ирж тэндээ шууд хэвтэн эмчлүүлсэн. Замын хөдөлгөөнд оролцож байгаа машин бараг байхгүй сийрэг байсан. Автомашинд мөргүүлж унахдаа толгойгоороо мод мөргөж унан тархины ясны далд нилээд олон хугарлуудтай, баруун гуяны хэсэг хөндлөн зүсэгдсэн 9 оёоо тавиулсан. Мөн тэр авто ослоос хойш байнга толгой өвддөг болсон. ГССҮТөвд 11 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад 7 хоног гадуур эмчилгээ хийлгэж байгаад маргаашнаас Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байна. Биеэ эмчлүүлж эрүүл саруул болмоор байна. Эмчилгээнд зарцуулагдах төлбөр гарсан. Хохирлоо барагдуулахыг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/

            7. Гэрч Н.Даваагэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Интермэд эмнэлгийн хойд талын явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гарч байсан. Би тэр хүнд зогсож зам тавьж өгөөд байж байтал миний баруун гар талын эгнээгээр буюу зорчих хэсгийн 01 дүгээр эгнээнд явж байсан приус маркийн автомашины хурдтай ожрж ирээд нөгөө зам хөндлөн гарч байсан эмэгтэйг зам хөндлөн гарч дуусаж байхад нь мөргөж унагасан. Би машинаа зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү шахаж зогсоогоод буугаад очтол манай эгч Азжаргал машинд мөргүүлээд замаас шидэгдээд газар унахдаа дух хэсгээрээ мод мөргөөд дух нь хавдаад цус гарчихсан хэвтэж байсан. Мөн гуя нь нилээд том ярагдчихсан байсан. Би Интермэд эмнэлгийн харуул ахын гар утсыг гуйж аваад 103, 102 дугаар луу залгаж, эмнэлэг, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

            8. Иргэний хариуцагч З.Б ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Б  ажлынхантайгаа заал авна гээд машинаа унаад явсан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад замын хөдөлгөөнд оролцож байгаад хүн мөргөчихлөө гэж утсаар хэлсэн. Тоёота Приус-20 маркийн  10-91 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн автомашин, миний нэр дээр бүртгэлтэй...Э.Б гаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14457/-ний дүгнэлт:

            -Д.А ын биед дух, духны хөндийн урд, ар хана, баруун нүдний ухархайн дээд, доод болон дотор хананы нийлмэл хугарал, духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гуянд шарх, цус хуралт, дух, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30/  

          10. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт

          -Тоyota Prius-20 маркийн 10-91 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Эрдэнэбулган овогтой Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          -Явган зорчигч Долгорсүрэн овогтой Азжаргал нь  хөдөлмөрийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          -Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 45/

          11. Шүүгдэгч Э.Б гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутын орчим дөнгөж харанхуй болж байхад ерөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хотын төв рүүгээ чиглэлтэй үйлдвэр комбинатын замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байтал Интермэд эмнэлгийн хойд замд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан автомашин зогстол тэр автомашины цаанаас гэнэт явган зорчигч гүйгээд гаргаад ирсэн. Би автомашинаа зогсоох үйлдэл хийж тоормозоо гишгэсэн боловч нөгөө явган зорчигчийг автомашиныхаа баруун талын урд гэрлийн хэсгээр мөргөсөн. Миний машинд мөргүүлсэн явган зорчигч унахдаа замын хажуу талд тарьсан модыг түшүүлээд тавьчихсан байсан модыг дух хэсгээрээ мөргөж унасан байсан. ...Би хохирогчид эмчилгээний зардал 1.100.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Э.Б  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14457/-ний дүгнэлт, техникийн шинжээчийн №11 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Б гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Интермэд эмнэлгийн хойд замд Тоёота Приус-20 маркийн  10-91 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.А ыг мөргөж түүний биед дух, духны хөндийн урд, ар хана, баруун нүдний ухархайн дээд, доод болон дотор хананы нийлмэл хугарал, духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун гуянд шарх, цус хуралт, дух, хамарт зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун шуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Э.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б гийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /2.200.000 төгрөг/, нөхөн төлөхөө илэрхийлсэн /2.260.362 төгрөг/, хохирогч Д.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нийт 4.460.362 төгрөг нэхэмжилснээс 1.100.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн, 1.100.000 төгрөгийг шүүхийн шатанд өгсөн, одоо 2.260.362 төгрөгийг нэхэмжилж байна...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, 2-5 насны 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар О  овогт Э.ны  Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэхээр шийдвэрлэв.     

 Шүүгдэгч Э.Б  нь Т.Нинжин /РД:УА16320104/, Т.Сондор /РД:МА13303102/, нарын 2 хүүхэдтэй буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй эх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Б д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасныг дурдав.

Э.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь 2.200.000 төгрөг төлснийг дурдаж, 2.260.362 /хоёр сая хоёр зуун жаран мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.А д олгох нь зүйтэй.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласан болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Э.Б гийн 1060159 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О  овогт Э.ны  Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар О  овогт Э.ны  Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б гийн эдлэх 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Э.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар О  овогт Э.ны  Б-д  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь 2.200.000 төгрөг төлснийг дурдаж, 2.260.362 /хоёр сая хоёр зуун жаран мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.А д олгосугай.

8. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Э.Б гийн 1060159 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР