| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0266/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2019-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ийн А-т холбогдох эрүүгийн 1810028520237 дугаартай, 187/2019/0266/Э индекстэй хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын .......ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл ...... хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын .......... тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн ........тоотод түр оршин суух, С овогт Б-ийн А /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ань 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай таур барилгын 2 тоотод хохирогч Ш.У-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ань 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай таур барилгын 2 тоотод хохирогч Ш.У-ыг “15.000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж авлаа” гэх шалтгаанаар “чамайг нүдний булай болгоно, чи миний данснаас мөнгө авдаг хэн бэ, хохь чинь, чи одоо яв, би чамайг олон нийтийн сүлжээгээр цацна, хүмүүс чамайг харж аваг, олон хүнтэй явахыг чинь харна гэж хэлэн гараа савж, заамдан цээж рүү нь түлхэж буйдан руу унагаад дух хэсэгт нь эдгэрч байсан оёдол руу цохиж, хоёр нүд, цээж рүү нь хэд хэдэн удаа цохиж, үснээс нь зулгааж шкаф руу чирч булан руу шахаж байгаад гэдэс хэвлий орчим руу жийж, хоёр хөл, гэдэс хэвлий орчимд нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ш.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А-т ай одоогоос 3 жилийн өмнө буюу 2015 онд танилцаад 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дотно харилцаатай болж үерхэж ирсэн. А байнга архи уудаг архины хамааралтай болохоор түүнийг архи уулгахгүй гэж түүний дансанд байсан 15.000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Үүнээс болж А фэйсбүүктэй миний талаар пост бичсэнийг мэдээд орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Скай таурын 2 тоот дахь гэрт нь очсон. А “би чамайг нүдний булай болгоно, чи миний данснаас мөнгө авдаг хэн бэ, хохь чинь гэж хэлснээ босож ирээд над руу дайраад “чи одоо яв, би чамайг олон нийтийн сүлжээгээр цацна, хүмүүс чамайг харж аваг, олон хүнтэй явахыг чинь харнаа гээд дайраад байхаар нь би түүний зүүн гаранд хүрсэн. Тэгтэл Б.Агараа савснаа намайг заамдаад цээж рүү түлхэж буйдан руу унагаад духны хэсэгт эдгэрч байсан оёдол руу цохиж цус гаргаад хоёр нүд, цээж рүү хэд хэдэн удаа цохьсон. Ингээд үснээс зулгаагаад шкаф руу чирээд булан руу шахаж байгаад гэдэс хэвлий орчим руу жийж унагаасан. Тэр үедээ тэрээр хэвлийнээс доош хэсэг рүү хоёр хөл, гэдэс хэвлий орчим руу олон удаа өшиглөөд байхаар нь би ”хүн аллаа” гээл орилтол өрөөний гаднаас нэг хүн хаалга цохиход А хаалга нээсэн. Тэр эгч нь өрөөнд орж ирээд та хоёр гарч зодолдооч, болиоч гээд байсан. Энэ үед 102 дугаарт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14438/-ний дүгнэлт:
1. Ш.У-ын биед духанд шарх, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт, зүүн эгэм, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, тархи доргилт бүхий шинэ гэмтэл, хоёр хөлийн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх духанд шарх, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт, зүүн эгэм, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, тархи доргилт бүхий шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин хоёр хөлийн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хуучин гэмтэл нь тухайн хэрэг гарахаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.6 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-24/
4. Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “....Би Шүрхүүгийн Уянгатай 2015 бил үү 2016 онд танилцаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед Уянгатай маргалдтал тэрээр миний дансанд байсан мөнгийг авчихсан байсан. Тэгэхээр нь өөрийн фэйсбүүктээ “данс хоослоод алга болчихлоо, дэндүү итгэж байсан одоо харамсаж байна” гэх утгатай пост бичээд гэртээ пиво уусан. Гэртээ байж байтал гаднаас Уянга хаалга үүд өшиглөөд нүдэж байгаад гэрт ороод ирсэн. ...Намайг харааж доромжилж байснаа миний дух, зүүн нүд орчимд маажсан. Тэгэхээр нь би нэг гараараа нүүрээ дараад нөгөө гараараа Уянгыг түлхэж өөрөөсөө холдуулсан. ...Тэрээр дахиад намайг постоо устга гэхээр нь “за” гэж хэлээд компьютерийнхээ ард суутал тэрээр “чи миний шархыг хөндчихлөө, чи муу зэвүүн байхгүй юу” гэж уурлаад над руу шилэн аяга аваад шидчихсэн. Уг аяга нь миний баруун хөмсөг орчимд онож язлаад цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14438/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Ань 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай таур барилгын 2 тоотод хохирогч Ш.У-ыг “15.000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлж авлаа” гэх шалтгаанаар “чамайг нүдний булай болгоно, чи миний данснаас мөнгө авдаг хэн бэ, хохь чинь, чи одоо яв, би чамайг олон нийтийн сүлжээгээр цацна, хүмүүс чамайг харж аваг, олон хүнтэй явахыг чинь харна гэж хэлэн гараа савж, заамдан цээж рүү нь түлхэж буйдан руу унагаад дух хэсэгт нь эдгэрч байсан оёдол руу цохиж, хоёр нүд, цээж рүү нь хэд хэдэн удаа цохиж, үснээс нь зулгааж шкаф руу чирч булан руу шахаж байгаад гэдэс хэвлий орчим руу жийж, хоёр хөл, гэдэс хэвлий орчимд нь өшиглөж түүний биед духанд шарх, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун зүүн гарын шуу, сарвуунд цус хуралт, зүүн эгэм, зүүн гуя, баруун өвдөг, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, тархи доргилт бүхий шинэ гэмтэл, хоёр хөлийн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хуучин гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ш.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51, 58/, түүний хувийн байдал /...24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын интерьер дизайнер мэргэжилтэй, ам бүл 6, авга эгч, түүний нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Б.А ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сар /10/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Б.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ийн А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Б-ийн А ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар /10/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.А-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР