Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2024/00016

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагч /2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон/ албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, Ц.Ихбаяр /цахим/, тэдний өмгөөлөгч П.Сумъяа, Галтаа нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...******* овогтой ******* миний бие 2017 оны 07-р сарын 25-ны өдрөөс ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн тооцоологч эдийн засагчаар томилогдсон. Тус компани 2022 оны 03-р сард өмчийн хэлбэр өөрчлөгдөн Төрийн өмчит хувьцаат компани болж, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах болсон. 2023 оны 04-р сарын 13-ны өдрийн Б/162 дугаартай тушаалаар компанийн нийт ажилтнуудыг ажлаас чөлөөлж, Б/163 дугаартай тушаалаар ажилд томилсон байдаг.

...Чулуунцрын үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар ******* миний бие, *******ийн үйлдвэрийн тооцоологч эдийн засагчаар *******, н үйлдвэр, Төмөр замын албаны тооцоологч эдийн засагчаар *******, Уурхайн тооцоологч эдийн засагчаар Б. нар ажиллаж байсан. Засварын нэгдсэн цехийг хариуцан ажиллаж байсан ******* Техникийн бодлогын хэлтэст харьяалагдах засварчид, цахилгаанчид гэх 20 гаруй хүнийг хариуцан ажиллаж байсан. ... Өмнөх бүтэц орон тоогоор 11 орон тоотой байсан Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь 2022 оны 12-р сард гарсан гэх тушаалаар 8 болон буурсан байх ба дараах орон тоо хасагдсан байна. Үйлдвэрлэлийн эдийн засагч 2022 оны 04 болон 5-р сарын бүтэц орон тооны тушаалаар 1 байсан ба ******* ажилладаг байсан бөгөөд 2023 оны 03-р сард энэхүү албан тушаалаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Төсөвчин ажиллаж байгаад 2023 оны 03-р сараас Борлуулалт логистикийн хэлтэс рүү шилжин ажилласан. Засварын нэгдсэн цех гэсэн нэгжийг хариуцаж байсан тооцоологч эдийн засагч нь миний оронд тооцоологч эдийн засагчаар үлдсэн. 2023 оны 01 дүгээр сард Хүний нөөцийн хэлтсийн дарга гэнэт өрөөндөө дуудан танай хэлтсийн орон тоо цөөрсөн тул чамайг цомхотголд оруулах боллоо гэсэн. Тухайн үед миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Учир нь компанийн нийт орон тоо 765 бөгөөд энэхүү 765 гэдэг орон тоо цөөрөөгүй, миний эрхэлдэг ажил, албан тушаал олон тооноос хасагдаагүй, Чулуунцрын үйлдвэр, сорилт шинжилгээний лабораторийн нийт 200 гаруй ажилтны цалин хөлс, үйлдвэрлэлийн өртөг, зардлыг тооцон ажиллаж байхад яагаад намайг цомхотголд оруулдаг юм бэ гэж би хэлсэн. Үүнээс хойш дахин уулзаагүй. Гэтэл 2023 оны 04-р сарын 17-ны өдөр ажилдаа очтол тушаал чинь гарсан ажлаа хүлээлцээрэй гэсэн. Тушаалыг хүлээн авсны дараа 2023 оны 04-р сарын 21-ний өдөр байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд зөвлөлийн хурал хуралдаж шийдвэр гаргахгүй байсаар 2023 оны 08-р сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг гардаж аваад эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу Сайхан сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан. Сайхан сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 02/100 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо байгуулагдаагүй тул сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах боломжгүй гэсэн бичиг өгсөн. Миний бие ажлаас халагдах 2023 оны 04-р сарын 14-ний өдрийг хүртэл Чулуунцрын үйлдвэр 170 гаруй ажилтантай, Сорилт шинжилгээний лаборатори 40 гаруй ажилтныг тус тус хариуцан ажилтнуудын цалин хөлс, үйлдвэрлэлийн өртөг зардал тооцох эдийн засагчийн чиг үүргээ хэрэгжүүлсээр байсан. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ын 2023 оны 04-р сарын 14-ний Б/362 дугаартай тушаалаар орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Дээрхээс харвал Засварын нэгдсэн цех нь компанийн бүтцээс хасагдсан учраас манай хэлтсийн орон тоо цөөрч байхад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсан намайг орон тооны цомхотголд оруулсан нь хууль бус, шударга бус, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж байна. Мөн компанийн ажилтнуудад 2022 оны өртөг зардлаас тооцоолон 2023 оны 04-р сард олгосон өртөгт суурилсан урамшууллыг олгосон бөгөөд энэхүү урамшууллыг миний бие авах ёстой байтал ажлаас халагдсан ажилтанд олгохгүй байх нь зөв гэж Маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэсэн байх боловч 5 байсан орон тоог цөөрүүлж 4 болгохдоо ямар шаардлагаар намайг цомхотголд оруулж байгаа тодорхойгүйгээр намайг ялгаварлан гадуурхаж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас чөлөөлсөн ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагч 2023 оноос Үйлдвэрлэлийн эдийн засагч болж нэршил өөрчлөгдсөн албан тушаалд эргүүлэн тогтоолгох. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2022 оны ажлын үр дүнг үндэслэн инженер техникийн ажилтнуудад олгосон өртөгт суурилсан урамшуулал болох 6,810,000 төгрөгийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Б/362 тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөг төгрөг гаргуулах

Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх үндэслэл: Нэг. Тус шүүхийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 150/ШЗ2013/00623 дугаар шүүгчийн захирамжаар эдийн засгийн хэлтсийн тооцоологч эдийн засагч 2023 онд нэршил өөрчлөгдөн үйлдвэрлэлийн эдийн засагч болсон албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэжээ. Миний бие нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах шаардлагыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтыг хориглоно гэсэн байх боловч 5 байсан орон тоог цөөрүүлж 4 болгохдоо ямар шаардлагаар намайг цомхотголд оруулж байгаа нь тодорхойгүйгээр намайг ялгаварлан гадуурхаж хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж үндэслэлгүйгээр ажил албан тушаалаас чөлөөлсөн ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож гэж тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/362 тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж байна. Хоёр. 2022 оны өртгийн урамшуулал 5,000,000 төгрөг гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн журам аргачлал батлах тухай А/191 дугаар тушаал, түүний хоёрдугаар хавсралт Өртөгт суурилсан менежментийг урамшуулал тооцох аргачлалд мэргэжилтэнд 6,810,281 төгрөг хуваарилахаар тогтоожээ. Иймд 2022 оны өртгийн урамшуулал 6,810,281 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Гурав. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснээр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/362 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 15,000,000 төгрөг гаргуулах, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөг төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байна. Жич улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Үүнийг дэмжиж байна... гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. ******* ТӨХК нь 2022 оны 3 сарын 24-ний өдөр төрийн өмчид шилжиж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болсон. ТУЗ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн бүтэц орон тоог батлах зохицуулалтын дагуу бүтэц орон тоог баталсан. 2022 оны 11 сард Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарч бүтцэд өөрчлөлт орсон. Уг тогтоол 2023 онд мөрдөх компанийн бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан. Үүнтэй холбоотой 2022 оны 12 сарын 26-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарч төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 11 орон тоотой байсныг 8 болгож 3 орон тоо цөөрүүлсэн. Ингээд *******, , нарыг сонсох ажиллагаанд дуудан оруулж санал авсан. ******* ТӨХК нь *******ын ярьж байгаа шиг хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан байдлаар ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаггүй. Холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Сонсох ажиллагаанд дарга болон миний бие оролцсон. нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. нь өөр албан тушаалд шилжиж Борлуулалтын хэлтэст ажиллаж байгаа. нь хэлэхдээ шууд нөхцөл байдлаа хэлж байгаад баяртай байна. Өмнө нь хэлэхгүйгээр шууд тушаал гардаг байсан зүйл яриад эргээд саналаа хэлнэ гэсэн. 3 хүртэл насны хүүхэдтэй тул ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж бичгээр мэдэгдсэн. гийн хувьд оронд нь өөр хүн чөлөөлөгдөх ёстой байсан. Тухайн үед гэх эдийн засагч нь Австрали улс руу явсан тул өөрөө хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар орон тоо цөөрсөн хасагдсан тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө 2 сарын 6-ны өдөр сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлж байгаа талаар хэлэхэд ******* эрс эсэргүүцэж, ер нь бол уурласан. Ямар нэг хариу санал хүсэлт гаргаагүй. Түүнээс хойш ээлжийн амралтаа аваад Солонгос улс руу явсан. Ер нь бол ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа Солонгос улсаас ирсний дараа тушаал гарсан. Ямар нэг дарамт болон ялгаварлан гадуурхалт болоогүй. Холбогдох хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж урьдчилан мэдэгдэж, ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Энэ үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу хийгдэж зохион байгуулагдаж шийдвэр гарсан. Энэ асуудлаа ажилтан хүлээн зөвшөөрөхгүй байж болно гэхдээ 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-д зааснаар 7,177,801 төгрөг тооцож олгосон. Уг төлбөрийг хүлээн авахгүй тал дээр байр сууриа илэрхийлээгүй, нөхөн олговрыг ******* авсан байгаа. 2022 оны 04 сарын 21-ний өдрийн А191 дугаартай тушаалаар баталсан өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журмын 3.1.3-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. *******ыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал болон холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

...Ялгаварлан гадуурхсан асуудал яриад байна энийг орон тоотой ярих байх. Нэхэмжлэгч ярианы өнгө дээрээ анхаарахгүй бол шүүгчийг загнаад байна уу, оролцогчдыг загнаад байна уу. Шүүх тогтсон дүрэм журмын дагуу хуралдааны үйл ажиллагаа явагддаг. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн орон тоо данхайлгасан асуудал тусдаа. Энэ нь компани дотооддоо орон тоог зохион байгуулж энийг ТУЗ-аар батлуулах эрх хэмжээ холбогдох дүрэм журмын хүрээнд ихэсгэж багасгасан асуудал байгаа. 11 хүн ажиллаж байгаад 8 орон тоотой болж хасагдсан байдал байна. Энийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Тайлбар болон нэхэмжлэлд дурдсан. 11 хүн ажиллаж байгаад 8 орон тоотой болж хасагдсан нь 3 хүний хийх ажлыг бусад ажилтан хувааж хийж гүйцэтгэх шаардлага гарна. Үүний дагуу ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөд явж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа зүйл ор үндэслэлгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

... ТУЗ-ийн тогтоол батлахдаа нийт ажлын байранд өөрчлөлт ороогүй энэ дээр санал нэг байна. ТУЗ-д бүтцийн тогтоолын төсөл танилцуулахдаа холбогдох нэгжийн удирдлагуудаас санал авч захирлын зөвлөлөөр хэлэлцэж бүх нөхцөлөө хангасны дараа ТУЗ-д танилцуулдаг. Ингэхдээ холбогдох зарим нэгжийн орон тоог нэмэх шаардлагатай байна гэж үндэслэл гаргаж түүнийгээ хамгаалсны үндсэн дээр ТУЗ дэмжиж тогтоол баталдаг. Огт үндэслэлгүй өөрчилсөн асуудал байхгүй. Тухайн үед тодорхой судалгаа шинжилгээ хийж нэгжийн дарга нарын саналд үндэслэж нэгжийн орон тоо өөрчлөгддөг. Нэг хүнд зориулаад нэг хүнийг ялгаварлаад байгаа асуудал биш. Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн бүтэц орон тоог ярьж байгаа болохоор бусад орон тоог ярих шаардлагагүй гэж харж байна. Геологи уул уурхайн хэлтэст 4 операторын асуудал яригдаж байсан. Чулуунцрын үйлдвэрт мөн хэд хэдэн ажилтны орон тоо нэршил өөрчлөх зэрэг асуудал яригдаж байсан. Хэд хэдэн удаагийн хурлаар хэлэлцэж байж төсөл ТУЗ-д танилцуулагдаад явдаг байсан талаар тодруулж хэлье....Хөдөлмөрийн хуульд зааснаар ялгаварлан гадуурхсан бусад дарамт үүсгэхгүй ажиллах шаардлагатай талаар холбогдох нэгжийн дарга, удирдлагуудад шуурхай зөвлөгөөн дээр хэлдэг. Зарим тохиолдолд ийм асуудал гарч манай компанийн зарим ажилчид ажлаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэл хүлээсэн асуудал байгаа. Ялгаварлан гадуурхалт байж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлдэг. Үндэслэлийн хувьд *******ыг гэж ойлгож болохгүй. Тухайлан ******* гэж ойлгож болохгүй. 3 ажилтныг чөлөөлөх шаардлагатай байна гэж тухайн үед Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Гэлэгжамц, шууд дээд удирдлага болох Санхүү эдийн засгийн газрын даргыг хашиж байсан Алтансувд нар нь хүний нөөцийн хэлтсийн дарга 3 хүний нэр өгсөн байдаг. , , ******* 3 байсан. Холбогдох нэгжийн удирдлаа эдгээр хүмүүсийг чөлөөлөх хамтран ажиллаж боломжгүй гэж тодорхойлж өгсөн. Энэ 3 хүн дээр сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл хөтлөөд холбогдох саналыг оруулж өгсөн. Өөрөө тухайлан санал гаргаагүй. *******ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн. 30 хоног өнгөрсний дараа хэдийд ч ажлаас чөлөөлөх эрхтэй гэдгийг хуульчилж зохицуулсан. Тиймээс өөрөө өөр албан тушаалд шилжих саналаа гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн. 30 хоногоос хэрүүлсэн нь өөрөө чөлөө авч Солонгос улс руу явсан тул 2 сарын дараа тушаал гарсан... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар ******* ******* ТӨХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 тушаалыг хүчингүй болгож, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд *******ыг эргүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулан *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 зүгээр зүйлийн 101.1, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулан *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-аас 337.201 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шуүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл эаалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" Б/362 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 15,000,000 төгрөг гаргуулах, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөг төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх /ХХ-ийн 179-180-р тал/ гэж тодорхойлсон билээ.

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар татгалзлаа илэрхийлсэн. Үүнд:

******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 20 дугаар тогтоолоор /ХХ-ийн 153-154-р тал/ компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, орон тооны дээд хязгаарыг 765 байхаар тогтоосонтой холбоотойгоор компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай А/291 тоот тушаал /ХХ-ийн 141-р тал/ гарсан байдаг.

Дээрх тушаалын 22 дугаар хавсралтаар /ХХ-иин 142-р тал/ компанийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн орон тоог Хэлтсийн дарга 1, ахлах эдийн засагч 3, Үйлдвэрлэлийн эдийн засагч 4 буюу нийт 8 орон тоотой байхаар баталж, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсээс тооцоологч эдийн засагчийн 3 ажлын байрны хасагдаж, шинээр 4 үйлдвэрийн эдийн засагчийн ажлын байр бий болсон.

Эдгээр ажлын байрнуудын хийх ажлын чиг үүрэг, хийх ажлын цар хүрээ нь тзс өөр болох нь ажлын байрны тодорхойлолтуудаас тодорхой харагдана /ХХ-ийн 114-116, ХХ-ийн 155-158-р тал/

Ийнхүү нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан тооцоологч эдийн засагчийн ажлын байр хасагдсантай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар болж байгаа тухайгаа ажилтанд 30- аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч Л.бархаст мэдэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа /ХХ-ийн .....-р тал/ явуулсан.

Дээрх сонсох ажиллагааны явцад *******ын зүгээс ажил олгогчид өөр ажлын байранд шилжих, эсхүл боломжит өөр ажлын байраар хангуулах зэргээр аливаа санал, хүсэлтийг гаргаагүй бөгөөд удалгүй өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа биеэр эдэлж БНСУ руу явсан байдаг.

Ийнхүү нэгэнт компанийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, тооцоологч эдийн засагчийн орон тоо байхгүй болсон тул *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгээр цуцалж болно, 80.1.1-д ажлын байр хагадсан, орон тоо цөөрсөн гэж заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр буюу ажилтанд мэдэгдсэнээс хойш буюу хуулийн хугацаа өнгөрсний дараа Гүйцэтгэх захирлын Б/362 дугааратй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн.

Ингээд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-д зааснаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,177,800 /долоон сая нэг зуун далан долоон мянга найман зуун/ төгрөгийн тэтгэмжийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр түүний харилцах дансанд шилжүүлсэн ба нэхэмжлэгчийн зүгээс дээрх тэтгэмжийг хүлээн авахгүй талаар аливаа татгалзлыг илэрхийлээгуй, тэтгэмжийг хүлээн авсан нь түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн үйл баримт юм.

Мөн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/191 тоот Журам батлах тухай тушаалаар Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам-ыг баталсан бөгөөд уг журмын 3.1.3-т Ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд урамшуулал олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн гаргасан урьд эрхэлж байсан Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагчийн /2023 онд нэршил өөрчлөгдөн Үйлдвэрлэлийн эдийн засагч болсон/ албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2022 оны өртөгт суурилсан урамшууллыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан болно.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт: Өөрөөр хэлбэл тооцоологч эдийн засагчийн нэршлийг үйлдвэрлэлийн эдийн засагч болгон ажилтнуудыг ажилд томилохдоо анх тооцоологч эдийн засагчаар ажиллаж байсан *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/362 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ... энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон аливаа шийдвэр, үйлдлийг, "шууд бус ялгаварлан гадуурхалт" гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно... гэж хуульчилсан бөгөөд хэрхэн ямар шалгуур, үндэслэлээр ажилчдыг ажилд томилсон, ажлаас чөлөөлж цомхотголд оруулсан нь тодорхойгүй, дээд удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэж, зарим этгээдийг ажлаас чөлөөлсөн нь ялгаварлан гадуурхах нэг хэлбэр гэж үзсэн болно. Нэхэмжлэгч *******ыг ажилд нь эргүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч байгууллага болох ******* ******* ХХК-аас цалин хөлсний олговорт 15.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна. хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйд гомдолтой байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан ******* ******* ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн Тооцоологч эдийн засагчийн ажлын байр хасагдаж, Үйлдвэрлэлийн эдийн засагч гэх ажлын байр нэмэгдсэн нь тогтоогддог ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн зүгээс сонсох ажиллагааг явуулахад ******* нь өөр ажилд шилжих, ажлын байранд шилжих хүсэл зоригийг илэрхийлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. 80,1.1-д ...ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр буюу ажилтанд мэдэгдсэнээс хойш хуулийн хугацаа өнгөрсний дараа Гүйцэтгэх захирлын Б/362 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах шийдвэр гарсан нь үндэслэлтэй болно.

Түүнчлэн ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох зүйл заалтыг аливаа байдлаар зөрчсөн үйлдлийг гаргаагүй болохыг дурдмаар байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шууд болон шууд бус ялгаварлан гадуурхсан шийдвэр огтоос гаргаагүй бөгөөд компанийн орон тоо бүтцэд өөрчлөлт орсны улмаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр болон орон тоо хасагдаж цөөрсөн түл ТУЗ-ийн Гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлсөн байдаг бөгөөд энэхүү үйл баримтыг шүүхээс 3 орон тоо хасагдаж, цөөрсөн нөхцөл байдал, үйл баримтаар тогтоогдлоо. гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан хэрхэн ямар шалгуур, үндэслэлээр ажилчдыг ажилд томилсон, ажлаас чөлөөлж цомхотголд оруулсан нь тодорхойгүй, дээд удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэж, зарим этгээдийг ажлаас чөлөөлсөн нь ялгавралан гадуурхах нэг хэлбэр гэж үзсэн болно... гэж дүгнэсэнтэй дээрх хуулийн зүйл заалт нийцэхгүй байна гэж үзэж байна.

Одоогоор хүчин тегөлдөр мердөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байр хасагдаж орон тоо цөөрсөн бол ажилтныг чөлөөлөхөөр заасан ба заавал ямар нэг шалгуур тогтоох үндэслэлгүй бөгеөд зөвхөн тухайн ажилтанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд үүргийнхээ дагуу сонгосон 3 ажилтанд мэдэгдсэн болно. Өөрөөр хэлбэл удирдлагын зүгээс хэн гэдэг албан тушаалтанд давуу байдал олгосон гэж шүүхээс үзээд байгаа нь тун ойлгомжгүй байна.

Иргэн *******ын адилаар орон тооны цомхотголд орсон бусад ажилтнууд еөрсдийн зүгээс үйлдвэриин удирдлагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэн өөр ажил албан тушаалд шилжин ажилласөн бөгөөд гагцхүү ******* ямар нэг хүсэлт гаргаж хүсэлт зоригоо илэрхийлээгүй болохыг дахин дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах хэсгийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хангах тохиолдолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлж, хэдий хугацаанаас хэдий хүртэл хугацааны хэдэн төгрөгийн цалинг гаргуулах талаар үндэслэл бүхий дүгнэлтийг гаргах учиртай байсан. Гэтэл ямар нэгэн тооцоолол, цаг хугацааны цар хүрээг тодорхойлолгүйгээр *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн хэмжээгээр буюу 16,000,000 төгрөг, өртөгт суурилсан менежментийн урамшуулалд 6,810,261 төгрөгийг тус тус гаргуулахар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар баталж, нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин болон өртөгт суурилсан менежментийн урамшуулалыг нэхэмжлэх, түүний тооцооллыг шүүхэд гаргаж өгөөдгүй байхад шүүхээс түүний шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээд байгаа нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй таяаас нь үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад заасан шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ... Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Энэ бол шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргасан. ... нхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тооцоологч эдийн засагчийн хийдэг байсан ажил нь хариуцсан цех нэгжүүдийн цалин хөлсийг бодох, өртөг зарлагыг тооцож явуулдаг байсан. Одоо нэршлийг нь өөрчлөөд үйлдвэрийн эдийн засагч болгосон нь бас л тэр ажлыг хийж байгаа. Энэ нь цомхотгол биш нэрийг нь өөрчлөхдөө нэг орон тоог нь хасаад хассан нэг орон тоондоо намайг хамруулаад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэл гаргасан.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэгч *******ын гомдолтой ******* ******* ТӨХК-нд холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 2.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

3.Анхан шатны шүүхээс гомдол гаргагч *******ын ******* ХК-ийн Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн хэлтсийн тооцоологч эдийн засагчаар /үйлдвэрлэлийн эдийн засагчаар/ ажиллаж байсныг ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар *******ыг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн эргүүлэн ажилд томилсон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Хэдийгээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй боловч анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ТӨХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг гаргаж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 5.Хэргийн үйл баримтын талаар:

Гомдол гаргагч ******* нь Хөтөлийн ******* ******* хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/417 дугаартай тушаалаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст тооцоологч-нягтлан бодогчоор туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан.

 Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хөтөлийн цемент ******* ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хураан авах тухай тогтоолоор Хөтөлийн ******* ******* ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна.

Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөнөөр ******* ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирал томилох, Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолууд гарсан байна.

******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг 768 байхаар тогтоож, 01 дугаартай хавсралтаар ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.

Дээрх тогтоол гарснаар урьд үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдийн /******* ХК-ийн/ зохион байгуулалт бүтэц орон тоонд өөрчлөлт орсон байх ба дээр дурьдсан үйл баримтуудтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй боловч нийтэд илэрхий нотлох шаардлагагүй гэж үзсэн ба талууд маргаангүй байна.

******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын 1 дэх заалтаар ...Эдийн засгийн ажилтнуудын нэр, ажлын байрыг 10 дугаар хавсралтаар заасны дагуу томилж, тушаалын 10 дугаар хавсралтаар *******ыг тооцоологч эдийн засагчаар томилсон байна. / хх-ийн 50-52/

Мөн ******* ******* ТӨХК-ий дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн тус компаний гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Компаний зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай А/205 тоот тушаалын 1 дэх заалтаар Тус компаний зорилтот түвшний тодотгол батлагдсантай холбогдуулан Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу зохион байгуулалт нэгжүүдийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 1-26 дугаар хавсралтаар баталсугай гэж тогтоосон байна.

Дээрх А/205 дугаар бүхий тушаалын 09 тоот хавсралтаар Төлөвлөлт,эдийн засгийн хэлтсийн хэлтсийг 11 орон тоотой, хэлтсийн дарга-1, ахлах эдийн засагч 1, нормчлолын эдийн засагч-1, хөдөлмөрийн эдийн засагч-1, үйлдвэрлэлийн эдийн засагч-1, төсөвчин-1, тооцоологч эдийн засагч-1 гэсэн орон тоотой байхаар баталсан.

Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/291 тоот тушаалаар Компаний зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалын 1 дэх заалтаар Тус компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 1-27 дугаар хавсралтаар баталсугай гэж тогтоосон ба 22 дэх хавсралтаар Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийг Хэлтсийн дарга-1, ахлах эдийн засагч-3, үйлдвэрлэлийн эдийн засагч-4 нийт-8 орон тоотой байхаар тус тус тогтоожээ.

2022 оны 09 дүгээр сард 11 орон тоотой байсан Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс 12 дугаар сарын 26-ны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр 8 орон тоотой болж 3 орон тоо буюу ажлын байр хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тушаалууд тэдгээрийн хавсралтуудаар батлагдсан байна.

Анхан шатны шүүхээс ....нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй, хэрхэн ямар шалгуур, үндэслэлээр ажилчдыг ажилд томилсон, ажлаас чөлөөлж цомхотголд оруулсан нь тодорхойгүй, дээд удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэж, зарим этгээдийг ажлаас чөлөөлсөн нь ялгаварлан гадуурхах нэг хэлбэр гэж үзсэн болно... гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс нь 11 орон тоотойгоор ажиллаж байгаад орон тоо 8 болж цөөрөх үед тухайн хэлтсийн болон компанийн удирдах ажилтнуудын зүгээс цомхотголд оруулах 3 ажилтан буюу *******, , Б. нарын нэрсийг өгч тус компанийн хүний нөөцийн болон хуулийн хэлтсийн ажилтнууд сонсох ажиллагааг явуулсан болох нь нотлогдсон, Б. тус хэлтэстээ өөрийн хүсэлтээр гарсан ажилтны оронд ажиллаж үлдсэн, өөр хэлтэс тасагт шилжиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн, нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрөхгүй талаараа хэлсэн боловч өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа эдэлж ирсний дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн ажиллагаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байна.

Дээрх үйл баримтаар дүгнэж үзэхэд ажил олгогч компанийг нэхэмжлэгч *******ыг ялгаварлан гадуурхсан, удирдах албан тушаалтны үзэмжээр хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, ажлаас чөлөөлөх үйл баримт хуульд заасан шаардлагын хүрээнд явагдсан гэж үзнэ.

Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга удирдлагын зүгээс 3 ажилтныг сонгохдоо ямар шалгуур үндэслэлээр сонгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч *******ын хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158 2.2, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 337,202 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ