Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/79

 

 

 

                                                                         

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овгийн Бн Гт холбогдох 1812....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овгийн Б Г /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын .. тоотод байх Д.Б гэрээс Алтангэрэл нэртэй судар /шашны ном/, Бурхан багш нэртэй гуулин бурханыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Д.Б д 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Б өгсөн: ...би хэрэг гарсан өглөө 09 цагт ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Манай гэрт манай хүүхэд үлдсэн. Тэгээд орой 19 цагт намайг ажил дээрээ байхад манай төрсөн дүүгийн эхнэр над руу залгаад танай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд охиноосоо юу болсон талаар асуусан чинь манай ач хүү надад хэлэхдээ “таныг ажилдаа явсаны дараа Г манай гэрт орж ирээд орон дээр унтаад өгсөн” гэсэн. Манай ач хүү өдөр гарах гээд Г гэх хүнийг босоорой ахаа би гэрээсээ гарах гэсэн юм гэж хэлсэн чинь Гогт дуугарахгүй хэвтээд байхаар нь хаалгаа гадна талаас нь цоожилчихоод гарч явчихаад буцаж гэртээ ирээд хаалгаа онгойлгосон чинь Г үг дуугүй зөрөөд гараад явчихсан гэсэн. Тэгээд манай дүүгийн эхнэр Д манай гэрт ороод харсан чинь бурхан сахиус хоёр байхгүй болчихсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би энэ хэрэгт хамаатны залуу Г сэжиглэж байна. Манай гэрт бурханы Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь Алтангэрэлийн гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан юм. Манай гэрт урьд өмнө нь хулгай орж байгаагүй. Хэрэг гарах үед манай ач хүү, Гхоёр байсан. Би алдсан бурханаа 300.000 төгрөгөөр, боодолтой судараа 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрт бурхан судар байдаг талаар манай ах дүү нар бүгд мэдэж байгаа. Би гомдолтой байна...миний хулгайд алдаад олж авсан гэх бурхан нь орчин цагийн бурхан бөгөөд 2008 оны үед байх оныг нь санахгүй байна Архангай аймгийн төвд амьдардаг байсан Энэбиш гэх хүнээр хийлгэж байсан юм. Тухайн үед энэ бурханыг 40.000-50.000 төгрөгөөр хийлгэж байсан. Манай судар нь Алтангэрэлийн судар байгаа юм. Манай ээжээс өвлөгдөж ирсэн судар бөгөөд 1900 он хавьцаа бүтээгдсэн байх, нарийн сайн мэдэхгүй байна. Би тухайн үед хулгайд алдсан бурхан судар хоёрын үнэлгээг нарийн сайн мэдэхгүй байсан учраас өөрийн бодлоор үнэлж байсан. Дараа нь аймгийн гандан дээр очоод асуухад 1900 онд бүтээгдсэн 100.000-150.000 төгрөгийн үнэ ханштай байгаа талаар хэлсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу, 204-206 хуу/

Гэрч Т.Дн өгсөн:.. Тухайн өдөр 11 цагийн үед намайг гэртээ байхад манай хамаатны залуу болох Гманай гэрт орж ирчихээд гараад явчихсан. Тэгээд 11 цаг 30 минутын үед ажилдаа явчихаад орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрт сууж байсан. Тэгэхээр нь би юм ярилгүй сууж байсан чинь Г бэлэн хоол идэх гэсэн юм ус буцалгаад өгөөч гэхээр нь гал дээр ус буцалгаж байсан чинь Г бэлэн хоол аваад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд байж байсан манай хажуу талын Б эгчийн гэрээс ач хүү нь орж ирээд манай гэрт  байсан бурхан судар хоёр алга болчихсон байна гээд гүйгээд ороод ирэхээр нь би ороод үзсэн чинь бурхан судар хоёр нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би Б эгч рүү утсаар ярьж болсон асуудлын талаар хэлсэн. Би энэ хэрэгт манай хамаатны залуу болох Г сэжиглэж байна. Манай эгчийн гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь Алтангэрэлийн гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан юм. Бгийн гэрт өмнө нь хулгай орж байгаагүй. Хэрэг гарах үед манай хүү байсан.  Ггартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Гуг нь манай гэрт ирээд байдаггүй юм, ямар хэргээр манай гэрт ирсэн талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Гэрч М.Д өгсөн:..Тухайн өдөр би гэртээ байж байсан чинь үдээс хойш 16 цагийн үед Г ах манай гэрт согтуу ороод ирсэн. Тэгээд би дүүгээ сургуулиас нь авах болчихоод гарах гээд Г ахыг гараарай гэсэн чинь гарахгүй гээд дунд хуруугаа өөдөөс гаргаад байсан. Тэгэхээр нь би хаалгаа гаднаас нь түгжээд дүүгээ сургуулиас нь авчихаад гэртээ буцаж ирээд байшингийнхаа хаалгаа онгойлгосон чинь Г ах орон дээр хэвтэж байсан.  Тэгээд хэсэг байж байгаад Гах босоод манай урд талын гэрт байдаг Д эгчийн гэрт нь орсон. Гах Д эгчийн гэрт ороод бэлэн гоймон дэвтээж иднэ гээд ус халаалгаж байгаад гарч яваад буцаж орж ирээгүй гэсэн. Тэгсэн манай гэрт байдаг бурхан байхгүй болчихсон байхыг хараад Д эгчид хэлсэн. Д эгч эмээд утсаар хэлээд цагдаад мэдэгдсэн гэсэн.  Манай гэрт хэрэг гарсан өдөр Гахаас өөр хүн орж ирээгүй. Манай эмээгийн гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь А шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан гэсэн би яг ямар бурхан судар болохыг нь мэдэхгүй. Намайг гарах үед бурхан судар хоёр байсан. Би яг гэрээс гарахдаа бурханы урд талын тавиур дээрээс гэрийн түлхүүрээ авах гэж байхад бурхан судар хоёр байсан. Гах гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч Г.Бн өгсөн:..тухайн өдөр намайг гэртээ байж байхад өглөө 10 цагийн үед Г ах манай гэрт орж ирээд буцаад гараад явчихсан. Тэгээд өдөр 13 цагийн үед Г ах дахиж гэрт орж ирээд юм ярилгүй сууж байгаад гэртээ харьлаа гээд гараад явсан юм. Манай дүү эмээгийн байшинд байж байгаад манай гэрт ороод ирсэн. Би тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь Г ах гэрт орж ирчихээд гарахгүй байна гар гэсэн чинь салаавч гаргаад байна би дүүгээ сургуулиас нь авах гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гаднаас нь түгжээд явчих гэж хэлсэн чинь манай дүү гэрээ гаднаас нь түгжээд сургууль руу дүүгээ авахаар явсан. Удалгүй би гэрээс гараад ирсэн чинь манай дүү гэрийнхээ гадаа зогсож байхаар нь яасан бэ миний дүү гэж асуусан чинь Г ахаас айгаад хаалгаа онгойлгож чадахгүй байна гэхээр нь би хаалгыг нь онгойлгож өгсөн чинь Г байшингийн цонхон талын орон дээр хэвтэж байсан. Би гэртээ орох гэсэн чинь Г ах танай гэрт хамт оръё гээд надтай хамт манай гэрт орж ирсэн. Удалгүй манай ээж гаднаас орж ирсэн чинь Гбэлэн гоймон идэх гэсэн юм, ус халаагаад өгөөч гэж хэлээд гоймон аваад ирье гээд гэрээс гарч яваад буцаж ирээгүй. Манай дүү орж ирээд эмээгийн бурхан алга болчихсон байна гээд манай гэрт орж ирсэн тэгэхээр нь ээжид бурхан судар хоёр нь алга болчихсон байсан. Тэгээд бид нар Г ахыг авчихсан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар бурхан судар хоёрыг нь Г ахаас олж өгсөн. Манай гэрт хэрэг гарсан өдөр Г ахаас өөр хүн орж ирээгүй. Манай эмээгийн гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь Алтангэрэлийн гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан гэсэн би яг ямар бурхан судар болохыг нь мэдэхгүй. Намайг гэрт орох үед бурхан судар хоёр байсан эсэх талаар мэдэхгүй байна. Хэрэг  гарах үед Г ах би манай дүү бид гурав гэрт байсан өөр хүн байгаагүй. Ггартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Г манай гэрт ирээд байдаггүй юм, ямар хэргээр манай гэрт ирсэн талаар би мэдэхгүй байна. Гах бурхан судар хоёрыг хулгайлаад хашаандаа аваачаад нуучихсан байсан гэж байсан. Өмнө нь тэр хүн манай гэрээс хулгай хийж байгаагүй. 

Гэрч Б.Бн өгсөн:..хохирогч Б гийн хулгайд алдсан гэх бурхан, судар хоёр нь С ангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 140 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Түүх соёлын дурсгал, үзмэр эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнийн жагсаалтыг баримтлан үзэхэд тухайн хулгайд алдсан бурхан нь шашин шүтлэг гэсэн төрөл зүйлийн цутгамал, хөөмөл бурханы ангилалд орж байх тул 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн ханштай байна. Харин хохирогчийн хулгайд алдсан гэх “Алтангэрэлийн” судар нь шашин шүтлэгийн ангилалд орж байх ба шашины ном зохиолын “Төвд барын бүрэн судар” гэсэн тодорхойлолтод багтах бөгөөд тухайн сударны хуудас нь бүрэн гүйцэд бол 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэтэй байдаг. Харин энэ судар нь хуудас дутуу байх тул ойролцоогоор 300.000 мянган төгрөгийн үнэ ханштай байх боломжтой юм. Үзлэг хийсэн бурхан нь орчин цагийн цутгамал бурхан байх ба судар нь Төвд барын судар бөгөөд он цагийн хувьд 1900-ээд оны судар байх боломжтой. Тухайн “Алтангэрэлийн” судар нь Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 140 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан шашин шүтлэгийн ангилалд орж байх ба шашины ном зохиолын “Төвд барын бүрэн судар” гэсэн тодорхойлолтод багтах бөгөөд тухайн сударны хуудас нь бүрэн гүйцэд бол 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэтэй байдаг ба 10.000.000 төгрөгөөр үнэлэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 213-214 хуу/

 

Б.Г яллагдагчаар өгсөн:...би өөрийн хийсэн хулгайн хэргээ хүлээн зөвшөөрч байна...би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр бурхан, судрын зах зээлийн үнэлгээг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 500.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 217 хуу/

Эд зүйлд үзлэг хийж  ногоон өнгийн даавуунд боосон шар өнгөтэй суугаа хэлбэртэй хуучин хэрэглэж байсан бурхан, улаан өнгийн даавуунд боосон гадуур нь бор мяндсан уяагаар тойруулж ороосон хуучны төвд бичгээр бичсэн урт нь 45 см, өргөн нь 14 см урттай сударыг  хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг /хх-ийн 3-4 хуу, 207-209 хуу/

Түүх соёлын дурсгал, үзмэр эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнийн жагсаалт /хх-ийн 210-212 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-37 хуу/

Шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 39-56, 78-92, 78-92 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 58-59 хуу, 220-221 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судласан хохирогч  Д.Бгийн... орой 19 цагийн үед намайг ажил дээрээ байхад манай төрсөн дүүгийн эхнэр над руу залгаад “танай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна” гэж хэлсэн… гэсэн мэдүүлэг, гэрч Т.Д... хажуу талын Б эгчийн гэрээс ач хүү нь манай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна гээд орж ирэхээр нь би ороод үзсэн чинь бурхан судар хоёр нь байхгүй байсан...гэсэн мэдүүлэг,  гэрч М.Д... манай гэрт байдаг бурхан байхгүй болчихсон байхыг хараад Д эгчид хэлсэн юм...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Б өгсөн... манай дүү орж ирээд эмээгийн бурхан алга болчихсон байна гээд манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь ээж бид хоёр гэрт нь яваад орсон чинь бурхан судар хоёр нь алга болсон байсан...гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Б гэрээс бурхан, судар алдагдсан болох нь тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалтын явцад тухайн бурхан болон судар зэргийг хулгайлж авсан гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хохирогч Д.Б, гэрч М.Д, Г.Б нарын мэдүүлгээр батлагдаж байна.

 

Мөрдөн байцаалтын явцад алдагдсан бурхан, судар зэргийн үнэлгээг шинжээч томилж  дүгнэлт гаргуулан тогтоолгоход бурханыг 200.000 төгрөгөөр, судрыг 300.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. 

 

Шүүгдэгч Б.Гнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 132 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Б...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 204-205 хуу/, шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогчийн гомдол саналгүй гэсэн баримтаар /хх-ийн 243 хуу/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Харин шүүгдэгч Б.Г нь өмнө нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялыг нэмж эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.8, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.  

 

6. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ