| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0031/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 32
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Т.Нансалмаа,
Иргэдийн төлөөлөгч: Т.Тогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Н.Б д холбогдох 1828002150004 дугаартай эрүүгийн хоёр хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг Аргалант гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Б /регистрийн дугаар: ........................./
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд Аргалантын 2-7 тоотод хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж, 47 настай, эрэгтэй Ц.Г ын хэвлий, хүзүү, дал орчимд хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд Аргалантын 2-7 тоотод хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж, 45 настай, эрэгтэй Б.А гийн нурууны ар тал орчимд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь өгсөн мэдүүлгүүд үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой Баяндалай суманд Тоонот гэх газар байдаг Г ахындаа байж байгаад орой Баяндалай суманд ирээд Э ы гэрт хоносон юм. Өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө Э ы гэрт байж байхад Б ах 10 цагийн үед ороод ирсэн. Тэгээд бид 2 Э ы гэрээс гараад явж байхад Хаан банкны хажууд Б.А , Г нар таараад Б.А гэрт нэг шил архи байгаа гэхээр нь гэрт нь бид 4 очсон. Б.А 0.75 граммын Соёрхол нэртэй архи гаргаад ирэхээр нь бид 4 хуваагаад ууж байгаад Г хүн дуудаад байна гээд гараад явсан. Б ахад 0.33 грамм Ерөөл архи авч явсан байсан тэрийг Э ы гэрт очиж уух гээд явахад 16 цаг өнгөрч байсан байх. Бид 3 Э ы гэрт очоод Б ахын авч явсан нөгөө 0.ЗЗ граммын архиа уугаад сууж байхад Н.Б нэлээн архи уусан байдалтай орж ирсэн. Нөгөө ууж байсан 0.33 Ерөөл архиа хувааж уусан. Намайг гэрээс гарахад Н.Б гэж хүн араас дагаад гарч ирээд хамт явъя гэсэн. Би С.Өынд алхаж очоод С.Өыг машинтай нь аваад хамт машинаар нь ЗДТГ-ын гадаа очоод С.Ө машинаас буугаад явсан. Хэсэг байж байгаад хүрч ирээд надад 10000 төгрөг өгөхөөр нь хамт яваад Мартын дэлгүүр ороод миний дансанд мөнгө байсан би 0,5 граммтай Ерөөл нэртэй 2 шил архи аваад Н.Б бид 2 С.Өаар хүргүүлээд Э ы гадаа ирээд буусан юм. Э ыд ороход Б , Б.А , Э нар байж байсан. Би авч ирсэн нэг 0.5 граммтай Ерөөл архиа гаргаад ууж байгаад Б ахыг согтоод унтаад байхаар нь харьж унт гэсэн явахгүй байхаар нь тоглоод гэр нь тэр айлын зүүн талын хашаа болохоор нь би хаашааг нь давуулаад шидчихнэ шүү гэж хэлэхэд Н.Б настай хүнийг тэгж болохгүй шүү дээ гэж л байсан. Би тоглож байхад чинь Б ахыг юу гэж шидэж байдаг юм гэж хэлсэн. Тэр яриа тэгээд намжсан. Н.Б тэй тэгээд ойлголцоод архи ууж байгаад нөгөө архи дууссан. Н.Б Б ахыг хүргэж өгнө гээд аваад гараад явсан. Э , Б.А бид 3 байж байхад Н.Б буцаж орж ирээд явлаа гээд дурангаа бүслээд гараад явсан. Н.Б г гараад явахаар нь Э , Б.А бид 3 би дэлгүүрээс хөдөө авч явах гэж байсан нэг шилтэй 0.5 граммтай ерөөл архи гаргаад уусан. Э архи уугаагүй хамт байж байгаад 19-20 цагийн үед л байх Т гэдэг айлд очиж хоол иднэ гээд гараад явсан. Б.А бид 2 нөгөө архинаасаа уугаад унтах гээд Б.А гэрийн баруун хойд талд, би гэрийн зүүн хойд талд гадуур хувцсаа тайлсан сууж байсан. Гаднаас Н.Б баруун гартаа хутга барьсан ганцаараа орж ирээд шууд над руу дайраад миний урдаас мөр лүү эхлээд хутгалсан. Би хорих гээд гараараа хаатал гэдэс рүү хутгаж эхэлсэн. Намайг гэдсээ дараад тонгойх гэтэл хүзүү болон дал руу хутгалсан. Тэр үед Б.А Н.Б гийн араас нь татаад бид 2 хоёрыг салгасан. Н.Б шууд гараад явсан. Б.А гэр лүүгээ явсан байх. Би Э ы гэрээс гараад Э гэдэг дүүгийндээ очсон. Э эзгүй эхнэр Бүрнээ л гэдэг юм бүтэн нэрийг нь мэдэхгүй. Байж байсан тэгээд дүүдээ эмч дууд гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд оёдол тавиад аймгийн эмнэлэгт хүргэж ирсэн...Маргаад юм болоогүй Б ахыг хашаа давуулж шиднэ шүү гэж намайг тэгж хэлэхэд л Н.Б настай хүнийг яах гэж тэгж байдаг юм гээд уурлаж байсан. Тэгээд л эвлэрсэн...Муудаж хэрэлдсэн зүйл байхгүй. Бид 2-ыг архи хувааж уулаа гэж бодоод уурласан юм байлгүй дээ. Н.Б өөрөө их агсам хүн гэж хүн надад хэлсэн агсам тавиад л хутгалсан байх...Н.Б хутга бариад орж ирэхэд ишний хэсгээс баруун гараараа атгасан байсан хутганы ажлын хэсэг нь харагдаж байсан богино хутга харагдаж байсан...Хэвлий рүү 2 хутгалсан тэр нь элэг рүү орсон байна гэсэн. Баруун талын хүзүү рүү хутгалсан, Баруун эгмийн доод талд, баруун далны ард, Баруун гарын долоовор хуруу, Зүүн гарын эрхий хуруу үений хэсэгт тус тус гэмтэл авсан. Хэвлийд хутгалсан гэмтэл нь хүнд байгаа бусад гэмтлүүд нь гайгүй болж байгаа...” гэжээ /1 дүгээр хх-42-45/,
Хохирогч Ц.Г ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Н.Б шууд орж ирээд намайг сууж байхад хутгалсан. Би босоогүй сууж байсан. Б.А г босож ирэхэд би хутгалуулсан сууж байсан. Б.А Н.Б гийн араас татсан байх сайн санахгүй байна. Б.А бид 2-ын дундуур орсон...” гэжээ. /1 дүгээр хх-46-48/,
Хохирогч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед сургууль дээрээс гараад гэртээ харьчхаад гараад сумын төвд Хаан банкны урд явж байхад Га, Г , Б нартай таараад би манайд очъё гээд бид 3 явсан Б ах араас ирсэн. Манай гэрт очоод 0,75 хар чингис нэртэй архи би гаргаж өгөөд бид 4 үүлээ хувааж уучхаад Г манайхаас гэр рүүгээ яваад өгсөн. Б ах 0.ЗЗ граммын ерөөл архи гаргаж ирээд талыг нь уучхаад талыг нь аваад Га, Б бид 3 яваад Э ы гэрт очиход 14 цаг л болж байсан байх цаг сайн хараагүй. Э гэрийн гадуур юм хийгээд л байгаа байсан. Нөгөө үлдсэн 0.33 Ерөөл архиа хувааж уугаад байж байхад Н.Б архи уусан байдалтай гэрт ороод ирсэн. Бид нар юм ярьж сууж байгаад Га тоглоод Б ахыг одоо харьж амар гэсэн. Б ах явахгүй байхаар нь хашаа давуулаад оруулчихна шүү гэсэн Н.Б уурлаад яах гэж настай хүнийг тэгж байдаг юм гэсэн. Га юу гэж тэгж байдаг юм тоглож байхад чинь гэсэн тэгээд тэр яриа намжсан. Га, Н.Б 2 гараад явсан. Б ах бид 2 гэрт үлдсэн. Э гэрт орж гараад байсан. Э тай хамт хашааны хог цэвэрлэж байгаад гэрт орж ирээд байж байхад 16-17 цагийн үед л байх цагийг нь сайн санахгүй байна. Га, Н.Б нар Э ы гэрт 2 шил 0,5 граммтай Ерөөл архитай ирсэн. Нэг архийг нь Га хөдөө авч явна ахдаа өгнө гээд цааш нь хийсэн. Нэг шил 0.5г Ерөөл архийг Га, Н.Б Б нартай хамт уусан. Э архи уугаагүй гэрт орж гадаа юм хийгээд яваад байсан. Тэгэхэд Га, Н.Б Б ахыг гэрт нь хүргэж өгнө гээд дагуулаад гараад явсан. Удалгүй Н.Б Б ахыг гэрт нь хүргэж өгчхөөд ирлээ гээд гэрт орж ирээд явлаа гээд дээлээ өмсөөд дурангаа зүүгээд гараад явсан. Тэр үед 19-20 цаг л болж байсан байх. Э Га бид 3 жаахан юм ярьж сууж байгаад Га нөгөө хөдөө авч явж ахдаа өгнө гэж байсан архиа задлаад дээрээс нь жаахан уусан. Э ч архи уугаагүй хамт байж байгаад Э , Т гэдэг айлд очиж хоол идлээ гээд явсан. Га гэрийн зүүн хойд талд унтах гээд гадуур хувцсаа тайлсан байсан. Би гэрийн баруун орны урдуур хувцастайгаа хэвтэж байсан. 19-20 цагийн үед л байх цаг хараагүй гэрт зурагтын гэрэл асаж байсан гэрийн гэрэл асаагаагүй байсан. Би унтах гээд зүүрмэглээд байж байхад Н.Б орж ирж байсан. Би унтах гээд л болсон юм бүдэг мэдээд хэвтэж байсан. Гэнэт толгой дээр түчигнээд байхаар нь сэрээд харахад Н.Б баруун гартаа хутга барьсан Гаын өмнө сууж байсан. Би босоод Гаыг арагш нь түлхээд тэр 2-ын дундуур ороход Н.Б надын араас хутгалах шиг болсон. Тэгээд Н.Б шууд гараад явсан. Га бид 2 гэрээс гараад Га дүүгийндээ очлоо гээд явсан. Би төрсөн дүү Ня дүүгийндээ очсон. Ня миний царайг хараад сонин болсон байна гэсэн. Миний нурууны араас цус гарч байсан. Манай дүү Ня намайг аваад сумын эмнэлэг рүү аваад явсан. Намайг эмнэлэгт очиход Га хутгалуулаад ирсэн байгаа гэж байсан. Тэгээд сумын эмч Га бид 2-ыг аваад аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн...Н.Б намайг босож ирэхэд Гаыг Н.Б хутгалсан байсан. Гэрт харанхуй зурагтын гэрэлд Гаын аль хэсэгт хутгалсан талаар харагдахгүй байсан...Н.Б баруун гартаа барьсан хутганы үзүүр хэсэг нь харагдаж байсан. Жижиг шөвгөр үзүүртэй хутга байсан...Намайг харахад Н.Б хутгатай байсан. Би Н.Б гийн биед хүрээгүй Гаыг Н.Б гээс холдуулах санаатай Гаыг хойш нь болгосон. Тэгэхэд Н.Б миний араас хутгалсан байсан...Га биед хүрч байгаа талаар хараагүй. Би Н.Б гийн биед хүрээгүй Н.Б хутга барьсан байсан болохоор би биед нь хүрээгүй. Н.Б гэрээс гараад явсан хаана ямар хүнтэй маргаад гэмтэл авсан талаар мэдэх зүйл алга. Э ы гэрт л Н.Б гийн биед хүрсэн хүн байхгүй...Нурууны ар тал руу хутгалуулсан 8 см гүн, 6 см орчим өргөн хутгалсан байсан. Хагалгаанд орж оёдол хийлгэсэн...Надад Н.Б эмчилгээ хийлгэсэн зардал, 9 хоногийн цалингийн мөнгө, унааны зардал, Ор хоногийн мөнгө зэрэг нийт 1090000 төгрөгийн хохирлын мөнгө төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэжээ. /1 дүгээр хх-50-53/,
Хохирогч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би яг сэрээд нойрмогдуу босож ирсэн юм. Га сууж байсан Н.Б гартаа хутга барьсан байхыг харсан харин сууж байсан эсэхийг сайн санахгүй байна тэр 2 өөд өөдөөсөө харсан байсан...Би Н.Б гийн гарт хутга барьсан байхыг харсан, намайг унтаж байхад түчигнээд байсан болохоор тэр 2-ыг зодолдоод байна гээд салгах гээд дундуур нь орсон юм...” /1 дүгээр хх-54-55/,
Хохирогч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Га Н.Б тэй муудалцаад байсан. Тэгсэн чинь Н.Б хутга гаргаж ирээд Гаыг хутгалчихаар нь би салгах гэж дундуур нь орсон чинь миний араас бөөрний хавьд хутгалсан...” гэжээ. /1 дүгээр хх-56-58/,
Гэрч Л.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 17:10 цагийн үед Б.А , Б гэдэг юм нэрийг сайн мэдэхгүй, Га нар намайг гадаа хашааны хог цэвэрлээд байж байхад хүрч ирээд манай гэр лүү орсон. Би гадаа юмаа хийгээд байж байхад удалгүй 10 минутын дараа Н.Б мотоцикльтой манай гадаа ирж зогсоод надтай мэндэлчхээд гэр лүү орсон. Удалгүй тэр хэд гараад ирсэн. Б ахын гэр манай зүүн талын хашаанд байдаг гэр юм. Гэр лүүгээ яваад өгсөн. Н.Б , Га нар гэрээс гараад яваад өгсөн. Б.А үлдсэн надтай хамт хашаанд хог цэвэрлэчхээд гэртээ орж ирээд байж байхад Га, Н.Б 2 нэг цагийн дараа буюу 18:10 цаг өнгөрч байхад 0,5 грамм Ерөөл нэртэй 2 шил архи авч ирээд ууцгаасан. Би архи уухгүй байсан болохоор жаахан сууж байгаад гараад манайхаас хойно байдаг Т гэдэг айлд очоод нэлээд удаан суусан. 19 цаг өнгөрч байсан байх яг цаг хараагүй, гэртээ нэг очиж үзье гээд гэртээ ирэхэд Га, Б.А , Н.Б , Б гэж манай зүүн хашааны хүн ирсэн дөрвүүлээ 75 грамм архи нь талаас доогуур болсон нөгөө 0,5 граммтай Ерөөл архиа барсан сууж байхаар нь одоо архиа боль гэж хэлчхээд байж байхад Га, Б.А нар Б ахыг одоо согтсон байна та гэртээ харь, харихгүй бол хашаан дээгүүр гаргаад шидчих нь шүү гэж байсан. Н.Б та нар битгий тэгж бай энэ хүний насан дээр очно шүү дээ гээд жаахан маргаан гарч байсан. Га Б.А нар тоглож байхад чинь гэсэн Н.Б Б ахыг авч гараад гэрт нь оруулж өгчхөөд ирлээ гээд ороод ирсэн. Га хөдөө байдаг ахдаа авч очно гэж байсан архиа гаргалаа гээд 0,5 граммтай Ерөөл нэртэй архи гаргаад ууцгаасан Н.Б жаахан ууж байгаад явлаа найзындаа хонолоо өглөө ирж мотоциклио авна гээд явахад 19:20 цаг л өнгөрч байсан байх. Тэгээд гараад яваад өгсөн. Би Б.А , Га 2-той жаахан юм ярьж сууж байгаад би айлд очиж хоол идэх гээд гараад явахад Б.А гэртээ харилаа гэж байсан. Га унтлаа гэж байсан ууж байсан архи нь дуусаагүй байсан. Тэр хоёр гэрт үлдсэн би Т гэдэг айлд хоол идэх гээд гараад явсан. Т гэдэг айлд хоол идчихээд гэртээ эргээд ирэхэд гэрийн хаалга онгорхой цаг харахад 21:24 цаг болж байсан. Гэрийн гадаа хүн байхгүй. Гэрийн үүдээр шагайгаад харахад гэрийн зүүн талаар, үүдний хэсгээр цус болсон байсан болохоор нь эргэж очиж Т эд хэлчхээд би эмнэлэг цагдаад хэлэх хэрэгтэй байна гэж хэлчхээд гэрээс гараад явахад Т ийн зүүн айлд эмнэлгийн машин ирсэн байхаар нь очиж уулзахад эмнэлгийн жолооч Нараа ах Га хутгалуулсан энэ айлд байгаа гэхээр нь тэр айл болох Б гэдэг нэрийг нь мэдэхгүй ороход Га хутгалуулсан гэсэн эмч үзэж байхад Эмнэлгээс утсаар ярьж байгаа байсан. Өндөр Б.А гэж хүн хутгалуулсан эмнэлэгт ирлээ гэж байсан...Б.А , Га нар Б ахыг харьж амар гэсэн Б ах их согтсон мэдрэлгүй болсон байсан. Харихгүй бол хашаа давуулаад шидчихнэ шүү гээд тоглоод хэлэхэд Н.Б та нар яах гэж тэгж байдаг юм гээд хэлж байсан. Н.Б Б ахыг гэрт нь оруулж өгчхөөд орж ирээд бас тэрийг яриад байсан. Б.А , Га нар нь тоглож хэлж байсан шүү дээ юу гэж хашаа давуулаад шидэж байх вэ, тоглож байсан гэж хэлж байсан...” гэжээ /1 дүгээр хх-59-62/,
Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 15 цаг өнгөрч байх үед хөдөөнөөс Э ыд ирэхэд Б.А , Га, Б нар архи уугаад Э ы гэрт байсан Э гэрийнхээ гадаа юм хийж байсан. Би гэрт ороод тэр хэдэн хүмүүстэй юм ярьж сууж байгаад төв рүү орлоо гэхэд Га чамтай хамт явна гээд миний Мотоциклийн араар сундалж яваад Марлын дэлгүүр ороод Га 0,5 граммтай Ерөөл архи аваад тэр дэлгүүрээс гараад Сумын тамгын газрын үүдэнд Өлүү гэдэг нэрийг мэдэхгүй хүнтэй уулзаад Тодсайхан дэлгүүр ороод тэр Өлүү гэж хүнээр Га 0,75 Ерөөл нэртэй архи авхуулаад Га бид 2 буцаад Э ыд ирэхэд Б.А Б Э 3 байсан Э усгүй болчихлоо гэхээр нь Э ыг сундлаад худаг руу усанд явж ирээд гэрийн гадаа зогсоход Мотоциклийн дугуй хагарсан байсан. Тэгээд гэрт ороход байсан улсууд сууж байсан. Б.А Б Га нар нөгөө авч ирсэн архиа уугаад сууж байсан. Би архинаас нь уулцаад сууж байхад Га Б.А нар Б ахыг гэртээ харь гээд хөөгөөд байхаар нь Б ахыг дагуулаад гарч яваад гэрт нь ороход гэрт нь хүн байхгүй байсан болохоор буцаагаад авч яваад Э ы гэрт ирсэн. Ирэхэд Га, Б.А , Э 3 байж байсан. Ууж байсан 0.5 Ерөөл нэртэй архи нь дууссан нөгөө 0.75 архи задлаад ууж байсан. Бид нар үлдсэн архийг нь ууж байхад Б ахыг харь гээд хөөгөөд хашаа давуулаад шидчихнэ шүү гээд байхаар нь би тэд нарт настай хүнийг яах гэж тэгж байдаг юм согтуул байна шүү дээ гээд хэсэг байж байгаад Б ахын гэрт нь одоо хүн ирсэн байх гээд Б ахыг дагуулаад гэрт нь очиход Б ахын эхнэр хүүхэд нь ирсэн байсан. Тэгэхэд цаг харахад 18 цаг өнгөрч байсан. Би буцаад Э ыд очиход Б.А , Га нар нөгөө архи уугаад сууж байсан. Э алга байсан. Би архинаас нь уулцаад сууж байхад гэнэт Га нь чи муу ямар овоо гар вэ чамайг ална гээд намайг гэрийн баруун талд сууж байхад ирээд нүүр лүү нэг цохиж аваад дээлийн захаар боосон. Би зөрүүлээд Гаыг заамдаад авсан. Тэгж байхад Б.А хажуугаас орж ирээд намайг дээлний захнаас боосон тэгээд би юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд урд байранд Сувдмаа эгчийн Охиныд унтаж байсан. Гэнэт цагдаа ирсэн би юу болсныг мэдээгүй...Б ахыг гэрт нь хүргэж өгөхөд 18 цаг өнгөрч байсан. Ирээд нээх удаагүй маргасан. Бид нарыг маргаж байхад өөр хүн байгаагүй...Миний баруун талын краманд хүрэн иштэй, эвхдэг жижиг хутга байсан юм...Архи ууж сууж байгаад гэнэт Га намайг ямар том юм бэ? Ална чамайг хөдөө очиж байгаад малыг чинь ачна гээд босож ирээд намайг цохиж аваад боосон би зөрүүлээд заамдсан. Б.А хажуугаас орж ирээд миний өмсөж явсан дээлийн захаар боосон тэгээд л тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна...Гэрт дотор Би гэрийн баруун орны өмнө сууж байсан юм. Га гэрийн зүүн хойд талд архи аягалаад сууж байсан. Б.А миний урд талд сууж байсан. Га чамайг ална гээд босож ирсэн...” гэжээ /1 дүгээр хх-63-66/,
Гэрч Ж.Ня-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20-21 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байхад манай төрсөн ах Б.А гэрт ирээд гэрийн үүдний өрөөнд орж ирээд суусан. Намайг харсан царай нь цагаан болсон байсан баруун гар нь жаахан цус болсон байсан. Би юу болсон гэж Б.А ахаас асуусан юм дуугараагүй чих нь бас юм сайн дуулдаггүй хүн байгаа юм. Надад юу болсон талаа юу ч хэлээгүй. Намайг очоод үзэхэд нурууны ард талаас нь цус гарч байсан. Би сумын эмнэлэг рүү аваад явж очоод эмчид үзүүлсэн сумын эмч үзээд аймаг руу авч явсан...Архи уусан үнэртэж байсан их согтоогүй байсан. Гуйвж дайвсан зүйл байгаагүй...Яг орж ирэхэд нь би анзаараагүй юм. Байнга орж гардаг болохоор нь нэг харсан царай нь цайсан байхаар нь бие чинь яасан юм гээд би босож очоод үзэхэд нурууны ард хувцсыг нь сөхөөд харахад иртэй зүйлээр зүсэгдсэн нүхээр цус гарч байсан...” гэжээ /1 дүгээр хх-67-68/,
Гэрч С.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед л байх цагийн сайн санахгүй байна. Намайг гэрийн гаднаас машинтай хөдлөх гэж байхад Га, Билээ 2 гэрийн хашаанд явган алхаад ороод ирсэн. Намайг сумын Тамгын газар явлаа гэхэд машинд тэр 2 орж ирээд суусан. Хамт яваад Тамгын газар дээр ирээд би буугаад тамгын газар руу орсон. Н.Б Га нар машинд суугаад үлдсэн. Би тамгын газар дээр ажилтай байж байгаад 20-30 минутын дараа гарч ирэхэд тэр 2 машинд сууж байсан. Га дэлгүүр орж архи аваад Э ы гэрт хүргүүлмээр байна гэсэн тэгээд надад 3000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг аваад бид 2 Бум-Эрдэнэ нэртэй дэлгүүрт ороод 1 шил 0.5 грамм Ерөөл нэртэй архи аваад машиндаа ороод Га, Н.Б нартай хамт яваад манай гэрийн хашааны үүдэнд ирээд би ажилтай байна одоо буу гэсэн. Га, Н.Б нар буугаад яваад өгсөн...” гэжээ /1 дүгээр хх-69-70/,
Хохирогч Ц.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 15 цаг өнгөрч байсан цаг сайн хараагүй. Би Б гэж дуудаад байдаг нэрийг нь сайн мэдэхгүй, Б.А нартай Баяндалай сумын төвд байх Э ы гэрт ирсэн. Би Э ыд буусан юм. Э гадаа юм хийж байсан. Бид 3 авч ирсэн 0.33 граммын Ерөөл нэртэй архи уугаад сууж байхад мотоцикльтой хүн гадаа ирж зогсоод гэрт ороод ирсэн. Н.Б гэж танилцуулж байсан би танихгүй хүн байсан. Нөгөө архиа хувааж уучхаад намайг гарахад тэр Н.Б гэж хүн араас дагаад гараад ирсэн. Би С.Өынд очих гээд явахад хамт явъя гээд дагаад явсан. Би С.Ө гэдэг байх бид Өлүү л гэж дуудаад сурсан нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид 2 тэр айлд очоод Өлүүтэй хамт машинаар нь яваад Мартын дэлгүүр ороод би 0,5 граммтай Ерөөл нэртэй 2 шил архи аваад Өлүүгээр Н.Б бид 2 Э ы гадаа хүргүүлээд буусан юм. Э ыд ороход Б , Б.А Э нар байж байсан. Би авч ирсэн нэг архиа ууж байгаад Б ахыг согтоод унтаад байхаар нь харьж унт гэсэн явахгүй байхаар нь тоглоод гэр нь тэр айлын зүүн талын хашаа болохоор нь би хаашааг нь давуулаад шидчихнэ шүү гэж хэлэхэд тэр Н.Б настай хүнийг тэгж болохгүй шүү дээ гэж л байсан. Би тоглож байхад чинь Б ах чинь манай хамаатан юу гэж тийм юм байх вэ гэж хэлсэн. Тэр яриа тэгээд намжсан. Н.Б гэж хүн Б ахыг хүргэж өгнө гээд аваад гараад явсан. Э Б.А бид 2-той жаахан байж байгаад айлд очиж хоол иднэ гээд гараад явсан. Би унтах гээд хувцсаа тайлаад байж байсан. Б.А гэрийн баруун талд орны урдуур энд хонодог юм билүү гэж яриад байж байхад цаг 19:30 болж байсан байх. Гаднаас тэр Н.Б гэж хүн гартаа хутга барьж орж ирээд шууд над руу дайраад гар болон нуруу, цээж, гэдэс рүү хутгалаад би хорьж чадахгүй байж байхад Б.А босож ирээд Н.Б бид 2-ыг салгах гээд дундуур ороод бас Н.Б д хутгалуулсан байна лээ. Би сүүлд нь мэдсэн. Н.Б бид 2-ыг хутгалчхаад гараад явсан. Тухайн үед Б.А г хутгалуулсныг мэдээгүй. Б.А г гэртээ харь. Би дүүгийн гэр рүү явлаа гээд, манай ахын хүүхэд Э гэж тэр Э ы арын хашаанд байдаг юм. Тэр айлд ирэхэд манай дүүгийн эхнэр Бүрнээ байсан тэгээд эмч дуудсан. Тэгээд эмч намайг сумын эмнэлэгт очиход Б.А бас хутгалуулсан байна гээд эмнэлэгт ирсэн. Тэгээд бид 2-ыг эмч нар аваад аймгийн эмнэлэгт ирсэн...Муудаж маргасан зүйл байхгүй, тухайн үед л Б ахыг би нэг тэгж хэлж байсан өөр хэрэлдэх маргах юм болоогүй. Н.Б г агсам тавиад тэгж үйлдэл гаргалаа гэж бодож байна...Н.Б хутга бариад орж ирэхэд ишний хэсгээс баруун гараараа атгасан байсан хутганы ажлын хэсэг нь харагдаж байсан богино хутга харагдаж байсан...Н.Б Э ыд анх ирэхдээ архи уусан согтуу л байсан. Тухайн үед согтуу хаалгаар гуйваад орж ирсэн юм.” гэжээ /1 дүгээр хх-72-75/,
Гэрч Б.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны 18 цагийн үед байх Э манайд ирээд манай гэрт согтуу хүмүүс ирсэн байна гэж хэлж байсан.Тэгээд би орой ирж хоол идээрэй гэж хэлсэн. Тэгээд Э гараад яваад өгсөн. Тэр орой 20 цаг дөнгөж өнгөрч байсан болов уу Э гэрт хүрээд ирсэн. Би хоол хийж өгсөн. Э хоол идчихээд гэрт байж байсан. Би 21:00 цагаас ТВ-9 суваг дээр нэг орос кино /нэрийг нь санахгүй байна/, үздэг юм. Тэр кино эхлээд удаагүй байхад Э гэртээ харилаа гээд гараад явсан. 5 минутын дараа Э буцаад манайд ирээд манай гэрийн дэвсгэр цус болсон байна. Гэрт байсан хүмүүс бүгд алга байна. Эмнэлэг цагдаад хэлнэ гээд буцаад гараад явсан эргэж гэрт ирээгүй...” гэжээ /1 дүгээр хх-76-77/,
Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Цэрэндондов овогтой Га, Банзрагч овогтой Б.А , Намхайдорж овогтой Н.Б нараас цусны дээж болох 5 грамм цус 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр авлаа цусаа өгсөн хүмүүсийн биеийн байдал хэвийн байв...Цэрэндондов овогтой Га, Банзрагч овогтой Б.А , Намхайдорж овогтой Н.Б нарын биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй.” гэжээ /1 дүгээр хх-78/,
Гэрч Б.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тэр хүнийг сайн танинаа манай найз байгаа юм. 1993 оноос эхэлж найз нар болж явдаг юм. Манай Баяндалай суманд аав ээж, ах нар нь байдаг байсан Га өөрөө 2006 он хүртэл Баяндалай суманд малчин ажил хийж байсан юм. Тэр үед би бас мал малладаг байсан юм... Ц.Г нь бусадтай нийтэч зантай хүн байгаа юм. Манай сумын хүн бүр мэднэ ямар нэгэн хүнийг дээрэлхээд байдаггүй даруу зантай хүн байгаа юм...Би нэг үе архи уудаг байхдаа нийлж архи ууж байсан. Тэр үед хүнтэй маргалдаж элдэв ааш гаргаж байгаагүй...1993 онд байх аав, ээжтэйгээ манай суманд шилжиж ирээд мал малладаг байсан юм. Тэрнээс хойш мэднэ...Их хэтрүүлж уугаад байдаггүй тохируулаад хэргэлдэг хүн байгаа юм...” гэжээ /1 дүгээр хх-79-80/,
Гэрч С.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед байх намайг хүүхэдтэйгээ 2-лаа гэртээ байж байхад. Манай нөхрийн аавын төрсөн дүү Ц.Г хүн намайг хутгалчихлаа гээд архи үнэртүүлсэн орж ирсэн. Баруун талын мөр, хүзүү, хэвлий зэргээс цус гарч байсан. Тэгээд би гэртээ оруулаад сумын эмч дуудсан. Сумын эмч манайд ирээд хутгалуулсан газруудад нь оёдол тавиад эмнэлэг рүү аваад явсан...Анх хутгалуулчхаад гэрт ирэхэд нь өөрөөс нь асуухад Н.Б гэж хүн намайг хутгалчихлаа гэж хэлж байсан.” гэжээ /1 дүгээр хх-81-83/,
Гэрч Ц.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед Э ыд очиход Га, Б.А нар байж байсан. Бид 3 гарч яваад Б.А гийн гэрт очсон Б.А 1 шил 0,75 граммын нэрийг нь мэдэхгүй байна нэг архи гаргаж өгсөн тэрийг бид 3 хувааж уусан. Би нэг 0,33 Ерөөл нэртэй архи авч явсан бас тэрийг уучхаад. Гарч яваад Э ыд ирсэн гэсэн. Би Б.А гийн гэрээс гараад л тасраад явсан юу болсноо мэдэхгүй байсан. Нэг сэрхэд гэртээ унтаж байсан. Би эхнэрээсээ асуухад Н.Б хүргэж ирээд явсан гэж байсан. Өөр мэдэх зүйл надад байхгүй...Га гэж хүнийг сайн танина архи уудаг л юм хүнтэй маргаж байхыг нь би мэдэхгүй юм байна. Б.А манай сумын хүн сайн мэднэ ойрд их архи уугаад байгаа хүнтэй маргаж байсныг нь мэдэхгүй гэмгүй л архи уугаад байдаг хүмүүс...” гэжээ /1 дүгээр хх-84-86/,
Гэрч С.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед байх, Баяндалай сумын Хаан банкны гадаа Б.А , Га Б нартай тараад Б.А манай гэрт нэг шил архи байгаа очиж ууя гээд хамт явсан Б ах араас чинь очно гээд үлдсэн бид 3 яваад Б.А гийн гэрт очоод 0.75 грамм Хар чингис нэртэй архи Б.А гаргаж өгсөн. Б ах араас ирсэн тэгээд бид 4 хувааж ууж байхад манай эхнэр намайг утсаар дуудаад байхаар нь би яваад өгсөн. Тэр архийг Б.А , Б , Га нар уугаад үлдсэн өөр хүн байгаагүй...Б.А бид 2 Баяндалай сумын ЕБС-д 2012 оноос хойш хамт ажиллаж байгаа. Б.А хүнтэй маргаад байдаггүй хүн, архи л жаахан уудаг, архи уусан үедээ элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй хүн...” гэжээ /1 дүгээр хх-87-88/,
Гэрч Ө.И-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Н.Б гэж хүн Баяндалай сумын Наран багийн нутагт мал маллаж амьдардаг юм. Н.Б нь 2009 онд эхнэр нь өөр хүнтэй суугаад салаад явсан юм Тэр хүнд Н.Б гийн 2 хүүхэд байдаг одоо Улаанбаатар хотод оюутан байгаа. Н.Б нь даруу зантай, хүнтэй нийтэч, олон нийтийн ажилд идэвхи сайтай хүн байгаа юм...Урьд нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хүнтэй маргаад байдаггүй хүн байгаа юм. Гэртээ ганцаараа байдаг болохоор гадуур нээх яваад байх зав гардаггүй хүн...” гэжээ /1 дүгээр хх-89-90/,
Гэрч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны 01 цаг 30 минутад хүлээн авах тасагт би хүлээж авсан юм. Ирэх үедээ Ц.Г нь аюулхайд 8*2 см, 2.5*1 см хатгагдсан шархтай, оёдол тавигдсан байдалтай хүзүүний зүүн талд 1.5*1см, баруун мөрөнд 2*1 см, зүүн гарын 1 дүгээр хуруу зүсэгдсэн шархтай байсан. Б.А нь зүүн талын бөөрний харалдаа 2.5*1.5 хэмжээтэй шархтай, чихээс хийсэн байдалтай ирсэн...Ц.Г ын биеийн байдал хүнд хэвлийн хөндийд нэвтэрсэн шархтай ЭХО-гоор үзэхэд хэвлийд сул шингэнтэй байсан учир яаралтай мэс засал хийсэн. Б. Б.А гийн биеийн байдал хүндэвтэр, нурууны шарх нь хэвлийд болон бөөрөнд нэвтрээгүй байсан тул гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилгээ хийсэн...Ц.Г гэж хүнийг би өрөө эмчилсэн. Уг гэмтэл нь амь насан аюултай гэмтэл байгаа юм...” гэжээ /1 дүгээр хх-91-93/,
Гэрч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.А гийн биеийн байдал бүсэлхий нурууны ар тал, зүүн бөөрний харалдаа 3*5 см хэмжээтэй 2 оёдол хийсэн шархтай байсан. Б.А гийн Тухайн шарханд хэвлийн хөндийд нэвтэрсэн байж болзошгүй гэж үзээд шархийг шалгаж мэс засал хийхэд нэг судас тасарсан байсныг боож тогтоон, шарханд оёдол тавьж эмчилсэн. Уг шарх нь хэвлийн хөндийд нэвтрээгүй гүн шарх байсан...Б.А гаас асуухад хамт архи ууж байсан хүн нь хутгалсан гэж хэлж байсан...Б.А гэж хүнийг би өрөө эмчилсэн. Уг гэмтэл нь амь насан аюулгүй гэмтэл байгаа юм...” гэжээ /1 дүгээр хх-94-96/,
Гэрч Д.Б н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Сайн танинаа бид 1990 оноос хойш Баяндалай сумын Наран багт ирж мал маллаж байгаа хүн байгаа юм. Бид айл саахалт олон жил хамт явсан. Ах дүү садан төрлийн холбоо байхгүй... Н.Б гэж хүн айл саахалт хүмүүстээ тусч хүн байгаа юм. Жаахан архи уудаг л болохоос биш хүнд тустай хүн...Н.Б архи уухаараа агсам тавьж байхыг нь би хараагүй. Архи уучхаад элдэв ааш зан гаргаад байдаггүй хүн...Би хамт олон удаа архи ууж байсан. Н.Б архи уусан үедээ битгий явж бай гэхээр зөрүүдлээд яваад өгдөг, жаахан зөрүүд болдог хүн бусдаар бол агсам тавиад байдаггүй хүн...” гэжээ /1 дүгээр хх-97-98/,
Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед хөдөөнөөс бензин авах гээд Баяндалай сумын төв ороод Э гэдэг айлын гадаа мотоцикльтой очиход Э гэрийнхээ гадаа байж байсан. Гэрт нь ороход Б.А , Га, Б нар Ерөөл нэртэй 0.5 граммын архи уугаад сууж байсан. Би орж очиж мэнд мэдчихээд гэрээс Өлүү гэдэг юм /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ уулзах гээд гарахад Га гарч ирээд хамт явна гээд миний мотоциклийн араар сундлаад сумын төв рүү ороод Мартын дэлгүүрт очоод Га нэг 0.5 грамм Ерөөл нэртэй архи авсан. Өлүүгийн гэрийн гадаа очоод би Өлүүгээс авах ёстой байсан мөнгөө сурахад чи мөнгө орой ирж ав гэсэн. Га Өлүүгээр архи авхуулна гээд бид 3 Өлүүгийн машинд суугаад Тодсайхан нэртэй дэлгүүрээс Өлүү Гаад 0.75 граммын Ерөөл архи авч өгсөн. Эргэж яваад Өлүүгийн гадаа байсан мотоцикль дээрээ хүргүүлээд Га, бид 2 мотоцикльтой яваад Э ы гадаа ирээд гэрт нь ороход Э Б.А Б нар байсан. Э гэрт усгүй болсон байна гэхээр нь Э ыг сундлаад сумын худгаас ус аваад Э ы гэрт ирсэн. Э ы гэрт усаа буулгаад ороход Га Б.А Б 3 архи уугаад сууж байсан. Намайг явах гээд гэрээс гарахад мотоциклийн дугуй хагарсан байхаар нь буцаж гэр рүү ороод Га, Б.А Б нартай хамт 0.75 граммын Ерөөл архи уусан. Э хамт байсан архи уугаагүй. 0.75 граммын Ерөөл архи дуусаж байхад Га Б.А нар Б ахыг гэртээ харь яв, хашаа давуулаад шидчихнэ шүү гэхээр нь би тэр хоёрт настай хүнийг яах гэж тэгж байдаг юм. Нас ахиад Б ах шиг болно шүү дээ гэж хэлсэн. Б ахыг жаахан унтуулж байгаад, 18 цаг өнгөрч байх үед би Б ахыг гэрт хүргэж өгчхөөд буцаад Э ы гэрт очиход Га, Б.А нар 0.5 граммын Ерөөл архиа задлаад ууж байсан. Би хамт нөгөө ууж байсан архинаас нь уулцаад сууж байсан. Га гэнэт босож ирээд гараараа нүүр рүү цохиод миний өмсөж явсан дээлийн захаар намайг боогоод авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Га чамайг ална малыг чинь ачна шүү гээд толгой руу гараараа цохиод байсан. Б.А хажуугаас орж ирээд намайг заамдаж аваад гараараа шанаа руу цохиод намайг унагаад Га миний толгой руу цохиод байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...Хөдөө гэртээ хүнс хийж байсан хүрэн бор иштэй, эвхдэг жижиг хутга байсан юм. Миний өмдний гадна, урд талын хармаанд байсан...Миний бие нүүрний хэсэгт зулгаралт үүссэн байсан. Га намайг цохиод байсан тэрнээс болсон байх. Нүүрний дээд уруулын зүсэгдсэн гэмтлийг хэн учруулсан юунаас болж үүссэн талаар талаар мэдэхгүй байна...” гэжээ. /1 дүгээр хх-193-197/,
Хохирогч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө мэдүүлэг өгөхдөө хутгалуулсан цус алдсан. Эмнэлэгт очоод удаагүй байхад мэдүүлэг авсан тухайн үед болсон зүйлийн талаар бүрэн санахгүй байсан. Миний сүүлд хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв...2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20-21 цагийн үед намайг Э ы гэрт Га бид 2 унтах гээд би гэрийн баруун талын орны урдуур зүйрмэглээд хэвтэж байхад Н.Б орж ирж байсан. Түчигнээд байхаар нь сэрээд харахад Н.Б Гаын урд хутга бариад байж байсан. Тэр хоёр хэрэлдэж маргасан зүйл байгаагүй. Га гэрийн зүүн хойд талын авдарын өмнө сууж байсан...Н.Б гаднаас орж ирж байсан. Би гэрийн баруун талаар хувцастайгаа унтах гээд хэвтэж байсан. Тийм зодоон гараагүй. Тухайн өдөр ч Га, Н.Б нар зодоон хийгээгүй. Н.Б гийн өгсөн мэдүүлэг худлаа байна...” гэжээ. /1 дүгээр хх-244-245/,
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 575 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Бгийн биед дээд уруулын зүсэгдсэн шарх, баруун хөмсөг хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уруулын зүсэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, хөмсөг, хамрын зулгаралт гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /1 дүгээр хх-101/,
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Г ын биед хэвлийн дээд хэсэгт хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, хүзүү, баруун мөрний өмнө ба ар хэсэг, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 1-р хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлийн дээд хэсэгт хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна....” гэжээ. /1 дүгээр хх-106/,
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.А гийн биед бүсэлхий нурууны арьс зөөлөн эдийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэжээ. /1 дүгээр хх-110/,
2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Г , Н.Билээ, Б.А гийн гарын дардас Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Ц.Г , Н.Б нарын гарын дардсыг Папилон системийн нэгдсэн санд тус тус 1 удаа бүртгэгдсэн байна....” гэжээ. /1 дүгээр хх-113-119/,
2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. Хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо холимог буюу 2 хүний цус холимог байна. Хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.А , Н.Б нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтолцоо Ц.Г ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэжээ. /1 дүгээр хх-126-127/,
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/20 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “...Шинжлүүлэгч Н.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй. Шинжлүүлэгч Н.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Шинжлүүлэгч Н.Б нь хэрэг хариуцах чадвартай. Шинжлүүлэгч Н.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан... /1 дүгээр хх-138-141/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-1/,
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-4/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-5-6/
Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-7-10/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-26-29/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-33-38/,
Өмгөөлөгчийн мэдэгдэл /1 дүгээр хх-40/,
Хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-41/,
Хохирогчоор тогтоох мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-49/,
Хэв загвар дээж авсан тэмдэглэл /1 дүгээр хх-131-132/,
Хохирогч Ц.Г , Б.А нарын өвчтөний түүх /1 дүгээр хх-147-190/,
Хохирогч Ц.Г ад эмчилгээний төлбөр төлсөн баримт /1 дүгээр хх-198/,
Хохирогч Б.А гийн эмчилгээний төлбөрийн баримт /1 дүгээр хх-199-203/,
Хохирогч Б.А д эмчилгээний төлбөр төлсөн баримт /1 дүгээр хх-204/,
Хохирогч Б.А гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хх-205/,
Хохирогч Ц.Г ын эмчилгээний төлбөрийн баримт /1 дүгээр хх-206-211/,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-212/
Хохирогч Ц.Г ын 90/02302 дугаартай дипломны хуулбар /1 дүгээр хх-213/,
Хохирогч Ц.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хх-214/,
Хохирогч Б.А гийн 2900 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хх-215/,
Баяндалай сумын ЕБДС-ийн тодорхойлолт /1 дүгээр хх-216/,
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1 дүгээр хх-217/,
Шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-218/,
Баяндалай сумын Наран багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-225/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-226/,
Шүүгдэгч Н.Бгийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-227/,
Баяндалай сумын Наран багийн засаг даргын зан байдлын тодорхойлолт /1 дүгээр хх-228/,
Шүүгдэгч Н.Бгийн мал эмнэлэг, үржлийн тасгийн тодорхойлолт /1 дүгээр хх-229/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-230/,
Хохирогч Ц.Г ад эмчилгээний төлбөр төлсөн баримт /1 дүгээр хх-240/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хх-241-243/,
Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-01-02/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокуророос шүүгдэгч Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Бгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Н.Бгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд Аргалантын 2-7 тоотод зэвсэг хэрэглэн Ц.Г ын хэвлий, хүзүү, дал орчимд хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, мөн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвд Аргалантын 2-7 тоотод зэвсэг хэрэглэн Б.А гийн нурууны ар тал орчимд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэхүү зүйлд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Харин “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Г ын эрүүл мэндэд хүнд, Б.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хүрэн өнгийн иштэй эвхдэг хутгыг хэрэглэсэн болох нь хохирогч Ц.Г ын “...Б.А бид 2 нөгөө архинаасаа уугаад унтах гээд Б.А гэрийн баруун хойд талд, би гэрийн зүүн хойд талд гадуур хувцсаа тайлсан сууж байсан. Гаднаас Н.Б баруун гартаа хутга барьсан ганцаараа орж ирээд шууд над руу дайраад миний урдаас мөр лүү эхлээд хутгалсан. Би хорих гээд гараараа хаатал гэдэс рүү хутгаж эхэлсэн. Намайг гэдсээ дараад тонгойх гэтэл хүзүү болон дал руу хутгалсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-42-45/, Хохирогч Б.А гийн “...Га гэрийн зүүн хойд талд унтах гээд гадуур хувцсаа тайлсан байсан. Би гэрийн баруун орны урдуур хувцастайгаа хэвтэж байсан. 19-20 цагийн үед л байх цаг хараагүй гэрт зурагтын гэрэл асаж байсан гэрийн гэрэл асаагаагүй байсан. Би унтах гээд зүүрмэглээд байж байхад Н.Б орж ирж байсан. Би унтах гээд л болсон юм бүдэг мэдээд хэвтэж байсан. Гэнэт толгой дээр түчигнээд байхаар нь сэрээд харахад Н.Б гийн баруун гартаа хутга барьсан Гаын өмнө сууж байсан. Би босоод Га-ыг арагш нь түлхээд тэр 2-ын дундуур ороход Н.Б надын араас хутгалах шиг болсон...нурууны араас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-50-53/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10/, эд мөрийн баримтаар хураан авч шинжлэн судалсан хүрэн өнгийн иштэй хутгаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн иштэй хутгыг хүйтэн зэвсэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ хутгыг зэвсгийн чанартай зүйл гэж үзсэн байгааг шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 577 дугаартай шинжээчийн “...Б.А гийн биед бүсэлхий нурууны арьс зөөлөн эдийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /1 дүгээр хх-110/, хохирогч Б.А нарын өвчтөний түүх /1 дүгээр хх-147-190/ зэрэг нотлох баримтаар,
Мөн Н.Б нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576 дугаартай шинжээчийн “...Ц.Г ын биед хэвлийн дээд хэсэгт хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, хүзүү, баруун мөрний өмнө ба ар хэсэг, баруун гарын 2-р хуруу, зүүн гарын 1-р хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлийн дээд хэсэгт хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-т заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна....”гэх дүгнэлт /1 дүгээр хх-106/, хохирогч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Гаднаас Н.Б баруун гартаа хутга барьсан ганцаараа орж ирээд шууд над руу дайраад миний урдаас мөр лүү эхлээд хутгалсан. Би хорих гээд гараараа хаатал гэдэс рүү хутгаж эхэлсэн. Намайг гэдсээ дараад тонгойх гэтэл хүзүү болон дал руу хутгалсан. Тэр үед Б.А Н.Б гийн араас нь татаад бид 2 хоёрыг салгасан. Н.Б шууд гараад явсан...Н.Б өөрөө их агсам хүн гэж хүн надад хэлсэн агсам тавиад л хутгалсан байх... Н.Б хутга бариад орж ирэхэд ишний хэсгээс баруун гараараа атгасан байсан хутганы ажлын хэсэг нь харагдаж байсан богино хутга харагдаж байсан... Хэвлий рүү 2 хутгалсан тэр нь элэг рүү орсон байна гэсэн. Баруун талын хүзүү рүү хутгалсан, баруун эгмийн доод талд, баруун далны ард, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын эрхий хуруу үений хэсэгт тус тус гэмтэл авсан. Хэвлийд хутгалсан гэмтэл нь хүнд байгаа бусад гэмтлүүд нь гайгүй болж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-42-45/, хохирогч Ц.Г ын өвчтөний түүх /1 дүгээр хх-147-190/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Г ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл, урьд ял шийтгүүлж байгаагүй болох 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/20 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт /1 дүгээр хх-138-141/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-226/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Бг хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокуророос шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан торгох ялыг хорих ялд шилжүүлж, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан торгох ялыг хорих ялд шилжүүлж, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Г ад 1.246.000 төгрөг /1 дүгээр хх-198/, хохирогч Б.А д 1.096.000 төгрөг /1 дүгээр хх-204/ тус тус төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэргийн хүрээнд мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээл, саарал өнгийн цамц, өмд, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Бд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Г ад 1.246.000 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөг, хохирогч Б.А д 1.096.000 /нэг сая ерэн зургаан мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээл, саарал өнгийн цамц, өмд, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Э.ОЮУН-ЭРДЭНЭ