| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0075/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/82 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Ү.Онарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Ү От холбогдох эрүүгийн 1812......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 09-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 336 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Ц овгийн Ү О /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ү.О 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-27 тоотод иргэн Ц.Ч баруун гарын шуу хэсэгт хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Ч өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-27 тоотод байх манай гэрт өдөр 16 цагийн үед О ээж Ц ирээд нэг шил архи задалсан. Уг архийг би тойруулаад О, Ц, М, хадам ээж Э нартай архи уусан юм. Тухайн цаг хугацаанд Оын авч ирсэн Их Монгол нэртэй архийг бид нар бүгд уусан. Сүүлд О Ц, М, Э нар дахиад нэг архи авч ирээд уусан. Тэгээд би эхнэртэйгээ өөрийнхөө байшинд ортол О миний араас орж ирээд О намайг ганц шил архи аваад өг гэхээр нь би надад мөнгө байхгүй та нар ямар олигтой архи уудаг биш гэтэл намайг О ээж Ц нүүрэн хэсэгт нь алгадсан. Тэгээд би Ц эгчийг та яаж байна аа гээд хойш түлхтэл миний араас О миний хүзүүг боогоод авсан. Тэгээд би ширээн дээр унасан байснаа босч ирээд О барьцалдаад автал цонх хагалж шил болгоод тэрийгээ барьж аваад миний баруун гарын шуу хэсэг рүү хатгасан. Тэгээд би цусаа гойжуулаад хэвтэж байтал ОЦ эгч хоёр дэвсээд байх шиг байсан. Би ухаан алдсан. О, Ц бид нар хоорондоо өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Ц намайг нэг удаа алгадсан, бас миний дээрээс алгадсан. О миний гарыг бэртэж гэмтээсэн. О миний гарт гэмтэл үүсгэсэн. Би Оыг архи аваад өг гэхээр нь чадахгүй гэж хэлсэн. О харилцан зодолдоогүй, би зодуулж биедээ гэмтэл авсан. Надад одоогоор 380.000 төгрөгийн хохирол учирсан. Би цонх руу гараараа цохисон үйлдэл огт хийгээгүй. Миний гарыг зүссэн шил хаана байгааг би мэдэхгүй байна, би тухайн үед ханцуйгүй хар өнгийн подвольктой байсан. Намайг зодуулсан талаар миний эхнэр мэднэ, Аагий гэх 15 настай охин мэднэ. Бид нар 2 шил Их Монгол нэртэй архи хувааж уусан. Би хундагаар 4 удаа хийж уусан. Би нээх архи уугаагүй, бараг эрүүл байсан. Ц их согтуу байсан. Оын нүүр нь улайсан, гуйваад, нэлээн согтуу байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/
Гэрч Д.П өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ахын гэрт байж байгаад өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уулын 11-27 тоотод 16-17 цагийн үед орж ирсэн. Тэгтэл манай гэрт О түүний ээж Ц ын хамт нэг шил Их Монгол гэх 0.5 л архи авч ирсэн, манай нөхөр Ч аягалуулсан. Манай хойд аав М, манай төрсөн ээж Э нартай хамт ууж байсан. Тэгэхээр нь би ууж байсан архийг нь булааж аваад гэрээс гаргаад асгасан. Тэр архи бараг дуусч байсан жоохон асгарсан. Манай ээж Э надаас тэр архийг нь булааж аваад хүний өгсөн архи асгалаа гэж хэлээд орсон. Би гэрт ортол манай нөхөр надтай хамт гарч ирээд урд талын байшинд орсон. Ч бид хоёрыг байшинд орж иртэл манай ээж орж ирээд ус уух гэж байгаад ухаан алдаж унасан. Манай ээж угаасаа байнга ухаан алдаж унадаг юм. Тэгтэл манай гэрийн гал тогоонд нөхөр О мөнгө төгрөг яриад хэрэлдээд байх шиг байсан. Би галын өрөөнд орж ирээд ээжийг босгох гэтэл Ц манай нөхөр Ч ыг алгадаад авсан. Манай нөхөр Ч Ц ыг та хойшоо байж бай гээд түлхтэл манай нөхрийн араас Охүзүүг нь гараараа тэвэрч боогоод ширээн дээр суусан. Манай нөхөр Оын гарыг хазсан юм. Тэгтэл Оманай нөхрийг боосон гараа тавиад гараараа манай гэрийн цонхыг хагалаад хагарсан цонхны хэлтэрхийгээр манай нөхрийн зүүн гарыг зүссэн. Манай нөхөр цусаа гойжуулаад цонхны доор унатал Оын ээж Ц манай нөхөр Чдээрээс дэвсээд нуруу руу нь 4-5 удаа өшиглөсөн. Би түргэн дуудаад ирэхгүй болохоор нь такси дуудаад эмнэлэг ороод өөрийн нөхрийг эмнэлэгт аваачсан. Манай нөхөр Ч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байгаа. Артерийн судас тасарсан байна гэсэн. Миний нөхөр Ч ыг О гарыг нь зүсэж гэмтэл учруулсан. О манай нөхрийг гэмтээчихээд байхад түүний ээж Ц өшиглөөд байсан. О маргалдаж байгаад гэнэт л шил хагалаад нөхрийн маань гарыг зүссэн. Ч 1988 онд Архангай аймагт төрсөн, бид 2 танилцаад 4 жил болж байна. Бид хамт амьдраад 3 жил болж байна. Бидний охин одоо 1 нас 5 сартай. Манай нөхөр Ч мал малладаг байсан. Даруу төлөв зантай, архи дарс уудаггүй хүн байгаа юм. Обайнга архи дарс уудаг өмнө гэмт хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан хүн. Тухайн хэрэг болох үед гэрт А, манай ээж Э нар байсан. Манай ээж өөрөө ухаан алдаад татаад унасан байсан. Хэрэг гарахыг хараагүй. Манай ээж ер нь ухаан алдаж унадаг юм. Хэрэг гарахыг өөр хэн нэгэн хүн хараагүй. Намайг гэртээ ороход бүгд согтуу байсан. Миний харснаар нэг шил Их Монгол гэх нэртэй 0,5 литрийн архи уусан байсан юм. Хэрэг гараад би Ч ай эмнэлэгт ирэхэд манай ээж уг шилийг 00-д хаясан байсан. О тэр өдөр надаар ус хийлгээд цусаа цэвэрлээд л гараад явчихсан. Зодоон хийсэн гэх байшин манай нөхөр Чынх... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Гэрч Ү.О өгсөн.... Манай дүү О гэх хүний 3 дахь хүү болон мэндэлсэн. Багадаа сургууль цэцэрлэгээр хүмүүжээгүй. Бага боловсролтой хүүхэд байгаа юм. 2015 онд хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Манай Осүүлийн үед их уур уцаартай болоод байгаа. Архи, дарс байнга уудаг болсон. Машин тэрэг үл хөдлөх хөрөнгө байхгүй байх, байнгын орлого олдог зүйл байхгүй. Орлого гэхээр зүйл байхгүй. О Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөр яваа байх, ойрд гэртээ ирэхгүй архи уугаад байгаа. Оөөрийгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдээд ирэхгүй байгаа. Түүнд мөнгө байхгүй болохоор ийш тийшээ явахгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч О.Ц өгсөн....2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би Чгэрт очсон. Намайг очиход Ч, Ч эхнэр, М нар байсан. Тэгээд урд талын гэрээс Ч хадам ээж Э орж ирсэн. Бид нар тэнд Их Монгол гэх хоёр шил архи уусан. Архийг ууж дуусаад урд талд байх Ч байшинд орсон. Байшинд байхад Э ухаан алдаад унасан. Э ухаангүй хэвтэж байгаад сэргэсэн, тэгтэл О, Ч нар барьцалдаж авсан. О Ч барьж аваад цонх хагалаад цонхны шилээр гарыг нь зүссэн. Удалгүй О, Ч гадагш авч гараад бас зодолдоод салцгаасан. Ч маргалдсан шалтгааны улмаас цонх руу Оөөрийн гараараа цохиж хагалж байгаад шилийг нь авч нэг удаа зүссэн. Ч гараас их хэмжээгээр цус гарсан. Ч О цохиж зодсон талаар би сайн санахгүй байна. Би нилээн их согтуу байсан. Миний хүү О 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Багаасаа гэр цэцэрлэгээр болон гэрээр бичиг үсэг сурсан. Багаасаа Архангай аймгийн Эрдэнэбулган суманд миний гар дээр өссөн. 2015 оны 09 дүгээр сард О Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. 2015 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд барилгын ажил хийж байсан. Одоо О эхнэр хүүхэд аваагүй, бид нартай хамт амьдардаг юм. Машин тэрэг үл хөдлөх хөрөнгө байхгүй, өрхийн орлого байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Ү.О яллагдагчаар өгсөн...миний үйлдэл тохирч байна. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт Уулын 11-27 тоотод Чгэрт байж байгаад өөрийн ээж Ц, мөн М, П, Э, Ч нартай хамт архи ууж байгаад би нилээн согтсон. Ч өөрийнхөө байшинд орсон. Би уг байшинд дагаж ороод бид нар хоорондоо барьцалдаж авсан. Ч өөрийнхөө ээжийг цохиж унагаасан санагдаж байна. Би яг сайн санахгүй байна. Тэгээд Ч намайг боохоор нь би тавиулаад үүдний өрөөнд байх цонх руу нь цохитол хагарсан. Хагархаар нь би нэг шилийг гараараа атгаад шилээ бариад хатгатал түүний гарын шуу хэсэг рүү орсон. Би түүний дараа тэр гэрээс гараад явсан. Ч маргалдсан. Ч өөрөө хадам ээж Эа цохиж унагаах шиг харагдахаар нь би барьцалдаж аваад зодолдсон. Надад өмч хөрөнгө байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 464 дугаартай дүгнэлт:
1. Ц.Ч биед гэмтэл учирсан байна.
2. Ц.Ч биед баруун шууны дотор дунд хэсэгт зүсэгдсэн гүн шарх, ядам
хурууны ар хэсэг, эрхий хурууны гадна хажууд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар баруун шууны
дотор дунд хэсэгт зүсэгдсэн гүн шарх нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өнгөц зүсэгдсэн шарх тус бүр биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх
дүгнэлт /хх-ийн 20 хуу/
Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой болон эмнэлэгт үзүүлсэн баримтууд /хх-ийн 21-32 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 хуу/
Ү.О иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 50 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 51 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 56-57 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ү.О холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Онь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 11-27 тоотод иргэн Ц.Ч баруун гарын шуу хэсэгт хагархай шилээр зүсэж, баруун шууны дотор дунд хэсэгт зүсэгдсэн гүн шарх, ядам хурууны ар хэсэг, эрхий хурууны гадна хажууд өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ү.О үйлдсэн болох нь хохирогч Ц.Ч”... миний араас О миний хүзүүг боогоод авсан. Тэгээд би ширээн дээр унасан байснаа босч ирээд О барьцалдаад автал цонх хагалж шил болгоод тэрийгээ барьж аваад миний баруун гарын шуу хэсэг рүү хатгасан. Тэгээд би цусаа гойжуулаад хэвтэж байтал О Ц эгч хоёр дэвсээд байх шиг байсан. Би ухаан алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пн...манай нөхрийн араас Охүзүүг нь гараараа тэвэрч боогоод ширээн дээр суусан. Манай нөхөр Оын гарыг хазсан юм. Тэгтэл О манай нөхрийг боосон гараа тавиад гараараа манай гэрийн цонхыг хагалаад хагарсан цонхны хэлтэрхийгээр манай нөхрийн зүүн гарыг зүссэн...гэх мэдүүлэг, гэрч О.Ц ын...О Ч ыг барьж аваад цонх хагалаад цонхны шилээр гарыг нь зүссэн. Удалгүй О, Ч гадагш авч гараад бас зодолдоод салцгаасан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 464 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Ү.О үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ү.О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ү.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Ц.Ч нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ /хх-ийн 57 хуу/ санал хүсэлт байхгүй талаараа мэдүүлсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Ү О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Ү.О 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ү.Онь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ү.Онь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ү.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ