Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: Г.С нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Гийн Ст холбогдох 1812....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Наранбулагийн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овгийн Гийн С/РД:/

 

                                  Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Яллагдагч Г.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын задгай гэх газарт өөрийн төрсөн эцэг Т.Г бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

            Хохирогч Т.Гийн өгсөн:..Би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Манай охин С намайг юунаас болж зодсон талаар мэдэхгүй. Өнгөрсөн зун би Цэнхэрийн гүүрний ар талд зуссан. Би охин хүргэн хоёртоо сарлаг үнээ нэг, шар сарлаг нэгийг үлдээсэн. Тэгээд би намар аймгаас ирэхэд миний өгсөн үнээ, шар хоёр байхгүй байсан. Үхрээ яасан юм бэ гэж асуухад хулгайд алдсан, алга болсон гэж хэлсэн. Энэ талаар дахиж лавлаж асуухад нөхөртэйгээ маргалдаж байсан. Энэ асуудлаас болж намайг зодсон гэж бодож байна. Би өөрийн төрсөн охин Стэй эцэг, аав хүний харьцаатай, таарамжгүй харьцаа байхгүй. Сминий толгой хэсэг рүү нарны жижиг зурагтаар цохисон. Өөр аль хэсэг рүү цохисныг би мэдэхгүй байна...Миний толгой тухайн үедээ өвдөж байсан. эмч намайг эмчилгээ хийлгээрэй гэсэн боловч би мөнгөгүй улмаас эмчилгээ хийлгээгүй. Миний толгой заримдаа өвдөж зовиурлаад байгаа. Би Сээс мөнгө нэхэхгүй, зүгээр л эмчилгээ хийлгээд өг гэж гуйсан. С миний үгэнд орохгүй намайг дорд үзээд, доромжлоод байна. Снамайг өмнө нь цохиж зодож байгаагүй. С миний гурав дахь хүүхэд, дээрээ нэг эгчтэй байсан бөгөөд эгч нь нас барчихсан, доороо 2 дүүтэй. Ч гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн, одоо дахиад жирэмсэн болсон, том гэдэстэй явж байгаа...хэрэг болсон өдөр 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдөр байсан юм байна. Би хэрэг болсон өдрийг санахгүй байсан, Стэй ярилцаж байгаад хэрэг болсон өдрийг санаж байна. С т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, би эмчилгээгээ хийлгэж, биеийн байдал сайжирсан. Манай гэрт асдаггүй, эвдэрчихсэн жижиг зурагт байсан. Тэр зурагтаар намайг охин Сцохиж авсан. Тэр зурагтыг энэ хэрэг болсны дараа хог дээр аваачаад хаячихсан болохоор одоо алга болчихсон. Тэр зурагтны нэрийг би санахгүй байна. Нарны гэрлээр асдаг жижиг нимгэн хятад зурагт байсан. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу, 12-13 хуу/ 

 

    Гэрч Ц.Ч ын өгсөн: ...Би 2007 онд Стэй танилцаж 2009 онд гэр бүл болж хамт амьдарсан. Сбид хоёр одоо гурван хүүхэдтэй. Том хүүхэд Д 9 настай, дунд хүүхэд Д 7 настай, бага хүүхэд Д 2 настай, С жирэмсэн бөгөөд 7 сартай. С ийн зан ааш хэвийн, гэртээ хүүхдээ хардаг бөгөөд би өөрт таарсан ажлаа хийж амьдралаа авч явдаг. Манай хадам ээж 2-3 жилийн өмнө нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө С т сарлагийн хар зүстэй үнээгээ өгч байсан юм. Тэр үнээг хадам аав С т өгнө гэж ярьдаг байсан. Тэгээд 2017 оны зун хадам аавынх Архангай аймгийн Цэнхэр сум руу нүүж зуссан бөгөөд манайх аймгийн төвд байсан юм. Тэр үед С бид хоёр хар зүстэй сарлагийн үхрийг алж нядлаад махыг нь зарж мөнгө болгосон. С хэлэхдээ аавд үхрээ алж зарсан гэж хэлээд хэрэггүй, хулгайд алдсан гэж хэлнэ гээд байсан. Тэгээд хадам аавыг ирэхээр нь С тэр үхрийг чинь хулгайд алдчихсан гээд хэлчихсэн. Тэрнээс болж байнга шахам хэрүүл маргаан гардаг байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 10-ны үеэр манай хашаанд хадам аавынх гэрээ бариад нэг дороо амьдарч байхад намайг гэртээ байхгүй юманд явчихсан байх үеэр хадам аав согтуу ирж эхнэр С тэй маргалдсан байсан. Тэрний дараа хадам аав хэлэхдээ намайг С зурагтаар толгой руу цохиж авсан гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй...уг зурагтыг эхнэр бид хоёр авч байсан бөгөөд сүүлдээ гарахгүй болохоор нь аавыг янзлаад авчих гээд өгч байсан. Хадам аав зурагт засвар дээр авч очоод болохгүй гэнэ гэж ярьж байсан. Тэгээд гэрт нь байж байдаг байсан бөгөөд хар өнгөтэй нимгэн хятад 12 волтоор ажилладаг зурагт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу, 17-18 хуу/ 

 

Гэрч  М.З өгсөн:..С нь миний төрсөн эгчийн охин байгаа юм. Түүний хувьд 1991 онд төрсөн, 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд нь байгаа юм. Архангай аймгийн төвд төрж өссөн. Мэргэжил сургалтын төвийн үсчин мэргэжлээр төгсөж байсан. 2007 онд Ч гэдэг хүнтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. Одоо 6 сартай жирэмсэн. Зан байдлын хувьд сэргэлэн хүнтэй нийтэч, буруу зан аашгүй хүн байгаа юм. Г ах өндөр настай бөгөөд даралт ихтэй, бие муутай хүн байдаг бөгөөд байнга л гэртээ байдаг. Зан байдлын хувьд тайван дөлгөөн хааяа нэг архи уучихсан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн  19-20 хуу/

 

Г.С ийн яллагдагчаар өгсөн:..тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аав Гтэй гэрийн гадна талд маргалдаад хэл амаар маргалдан хэрэлдэж байгаад гэрт орж ирээд би уурандаа гэрийн баруун талын авдар дээр байсан нарны гэрлээр ажилладаг нимгэн хуучин асдаггүй зурагтыг барьж аваад аав Гийг толгой мөр хэсэг рүү нь шидэж гэмтээсэн. Тэгээд би аавтайгаа хэрэлдэж байгаад гэрээс нь гараад явчихсан. Би одоо аавтай эвлэрсэн бөгөөд уучлалт гуйж гомдол саналгүй болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Миний ээж нас барахаасаа өмнө нэг үхэр өгч байсан. Би тэр үхрийг нь аавыг байхгүй, Цэнхэр суманд байхад нь 2016 оны 07 дугаар сард нөхөртэйгээ хамт тэр үхрийг нь зараад мөнгө болгочихсон юм. Тэрнээс хойш аав уг үхрийг талаар байнга шахам хэрүүл маргаан хийдэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хэрүүл зодоон тэр үхрээс болсон. Би аав Г рүү зурагт авч шидэж зодсон, өөр байдлаар цохиж зодоогүй. Аав тэр зурагтыг хэрэг болсны дараа хог руу хаячихсан. Манай зурагт байсан бөгөөд асахгүй болохоор нь аавыг засаад ав гээд өгсөн байсан. Аав тэр зурагтыг засуулах гээд болохгүй байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт:

 

1. Т.Г ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүр 

зүүн чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт, хоёр шилбэ цээжний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь 

нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Т.Г нь артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг архаг хууч өвчтэй байна. 

6. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан материал ирвэл 

дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлт:

1. Т.Г ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус 

хуралт өвчүү, цээжний баруун дээд хэсэг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамрын нуруу, духны зүүн дээд хэсэг, зүүн хацар, чихний дэлбэн, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр 

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

3, 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 

6. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 105-106 хуу/ 

      Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 110-114 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 хуу/

Г.С ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх-ийн 40-42 хуу/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 45-46 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-54 хуу/ 

Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн  91-104 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 57-58 хуу, 114-115 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулаг хорооллын задгай гэх газарт өөрийн төрсөн эцэг Т.Г ийн бие махбодид халдан түүний толгой хэсэг рүү нарны жижиг зурагтаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, нүүр зүүн чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт, хоёр шилбэ цээжний дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.С үйлдсэн болох нь хохирогч Т.Г ийн”... Манай охин Снамайг юунаас болж зодсон талаар мэдэхгүй...Сминий толгой хэсэг рүү нарны жижиг зурагтаар цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ч ын:...хадам аав хэлэхдээ намайг С зурагтаар толгой руу цохиж авсан гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Аймгийн Прокурорын газраас Г.С ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.     

 

Иймд шүүгдэгч Г.С ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Т.Г нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн,  охинтойгоо эвлэрсэн, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн  /хх-ийн  12-13 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С ийн гэмт  хэрэг үйлдсэн 2018 оны 03 дугаар сарын 12- ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар  тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Харин шүүгдэгч Г.С нь өмнө нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан учир шүүгдэгч Г.С ийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.7, 1.8, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

                                                            ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Гийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г.С холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Шүүгдэгч Г.С бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ