Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2016/00122/И |
Дугаар | 132 |
Огноо | 2016-07-20 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Оюутын 7 дугаар баг Оюутын 8 дугаар гудамж 32 тоотод оршин суух, Түмэн салонд үсчин ажилтай, Ямаат овогт Түвшингийн Гантулга /РД:КИ89060900/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, Далай баг, Их-Өлзийтийн Бууцанд оршин суух, Түмэд овогт Идэржаргалын Бат-Орших /РД:КВ88060413/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Гантулга, хариуцагч И.Бат-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.Бат-Оршихтой 2010 онд танилцаж дотносон 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү Бат-Оршихын Энхбаяр төрсөн. Одоо Б.Энхбаяр нь 5 настай. И.Бат-Оршихтой ааш зан тохирохоо байж, И.Бат-Орших нь өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулан И.Бат-Оршихоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
И.Бат-Орших бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Энхбаярт И.Бат-Оршихоос тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч И.Бат-Орших шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манлай сумын Далай багт оршин суугч И.Бат-Орших миний бие Т.Гантулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд хүү Энхбаяртаа тогтоосон тэтгэлгийг төлж эцэг хүнийхээ үүргийг биелүүлнэ. Миний талаас татгалзах зүйлгүй.
Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг төлөхөд миний талаас татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2 тус тусын амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч И.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гантулга нь хариуцагч И.Бат-Оршиход холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Т.Гантулга И.Бат-Орших нар нь 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 04 дүгээр тал/, гэрлэгчдийн дундаас 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Энхбаяр төрсөн болох нь 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №0000596518 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 04 дүгээр тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Т.Гантулга И.Бат-Орших нар зан харьцааны таарамжгүй байдлын улмаас таарч тохирохгүй болж, тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 05 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.
Хариуцагч И.Бат-Орших нь хариу тайлбартаа Т.Гантулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбар ирүүлсэн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн хувьд маргахгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн шүүхийн шатанд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Т.Гантулга И.Бат-Орших нар нь хүүхдүүдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдаж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Энхбаярыг эх Т.Гантулгын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт тус тус зааснаар хүү Б.Энхбаярыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг И.Бат-Оршихоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Бат-Оршихоос 70.200 төгрөгийг гаргуулан Т.Гантулгад олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Ямаат овогт Түвшингийн Гантулга, Түмэд овогт Идэржаргалын Бат-Орших нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Энхбаярыг эх Т.Гантулгын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Энхбаярыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг И.Бат-Оршихоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Бат-Оршихоос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Бат-Орших нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Т.Гантулга нь И.Бат-Оршихыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО