Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 317

 

      СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 дугаар

сарын 31-ний өдөр                                  Дугаар 317                                    Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Баясгалант”-ын 3-3 тоотод оршин суух /РД: ЛК68121018, утасны дугаар 88515209/, Гэндэн овогт Төмөрийн Амарсанаагийн хүсэлттэй, 

 “Байрны өмчлөгч мөн болохоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Гэндэн овогт Төмөрийн Амарсанаа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Т.Амарсанаа миний бие 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус сумын 2 дугаар багт оршин суугч Дамдинсүрэнгийн Хүдэрбаатараас Уулбаян сумын 2 дугаар багийн 3-3 тоот байшинг газрын хамт худалдан авсан бөгөөд уг газрыг хуулийн дагуу шилжүүлэн авсан болно. Харин уг газар дээрх 3-3 тоот байшин нь өмнө нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байсан тул уг байшингийн хууль ёсны өмчлөгч нь Т.Амарсанаа мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Түмэн овогт Өлзийтогтохын Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2015 оны 05 дугаар  сарын 08-ны өдөр Дамдинсүрэнгийн Хүдэрбаатараас Уулбаян сумын 2-р баг 3-3 тоотод байрлах байшинг газрын хамт худалдан авсан бөгөөд уг газрыг хуулийн дагуу шилжүүлэн авсан болно. Харин уг байшин нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгүй байсан юм. Иймд уг байшингийн хууль ёсны өмчлөгч нь Т.Амарсанаа мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Гэндэн овогт Төмөрийн Амарсанаа нь “Уулбаян сумын 2 дугаар баг “Баясгалант”-ын 3-3 тоот байрны өмчлөгч мөн болохоо тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ. 

  Хүсэлт гаргагч Т.Амарсанаад Уулбаян сумын 2 дугаар баг “Баясгалант”-ын    3-3 тоот байрны өмчлөх эрх шилжсэн болох нь 000425009 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчилж байгаа газрын байршилын нэгж талбарын 19603152554134 дугаартай кадастрын зураг, өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа байшингийн зураг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 61 тоот Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 

гэрч Боржигон овгийн Халзанхүүгийн Оюунтуяа /РД:ЛЮ83101069/-гийн   Манай нөхрийн ээж, Амарсанаагийн ээж хоёр эгч дүүсийн хүүхдүүд юм. Би Хүдэрбаатарын эхнэр юм.  2005 онд нөхөртэйгээ танилцаад Уулбаян суманд очсон. Тэр үеэс л Т.Амарсанаа, Ө.Алтанчимэг нарыг таньдаг болсон. Манайх энэ байшинд 2005 оноос эхэлж амьдарсан бөгөөд Т.Амарсанаагийнд 2015 оны 05 дугаар сард     15 000 000 төгрөгөөр зарж байсан. Өмнө нь манайх энэ байрыг Халтар гэдэг хүнээс худалдаж авч байсан боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Иймд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Баясгалант”-ын 3-3 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Т.Амарсанаа мөн болохыг тогтоож хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 зүйлийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дугаар зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багт байрлах  “Баясгалант”-ын 3-3 тоот байшингийн өмчлөгч нь Гэндэн овогт Төмөрийн Амарсанаа мөн болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Амарсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ