Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2024/00024

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК,

Хариуцагч **************-******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлсэн актын төлбөр 197,462,071 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа, түүний өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь **************-******* ХХК-д холбогдуулан тооцоо нийлсэн актын төлбөр 197.462.071 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани ******* ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барих Төрийн албан хаагчдын 120 айлын орон сууц-ны барилгад 598,569,571.40 төгрөгийн гэрээт ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс манай компанийн Сэлэнгэ аймгийн ОНӨААТГазарт төлөх ёстой 500.000.000. төгрөгийг ******* ******* *******" ХХК нь манайд төлөхөөр тохиролцсон билээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдсан Төрийн албан хаагчдын 120 айлын Орон сууц- ны барилгын ажилд зориулан ******* ******* ******* ХХК-д 2019.04.01- 2019.07.10-ны өдрийг хүртэлх хугацаанд 49,076,400.50 төгрөгийн 2019.08.02- 2019.10.10 хүртэлх хугацаанд 49,816,100.00 төгрөгийн барилгын материал тус тус нийлүүлэн тооцооны акт үйлдэж талууд гарын үсгээр баталгаажуулсан байгаа.

Нийт 197,462,071.00 төгрөгийн төлбөр тооцоог ******* ******* ******* ХХК нь манай компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 2601025399 тоот дансанд төлөхөөр тохиролцсон боловч өнөөг хүртэл тус төлбөрийг барагдуулаагүй нь бидний санхүүгийн байдалд их хэмжээний хохирол учруулаад байгаа юм.

Манай компани ******* ******* ******* ХХК-ны захирал д удаа дараа сануулж, Сэлэнгэ аймагт биечлэн очиж уулзаж байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/55 тоот албан бичгийг хүргүүлж байсан. Иймд хариуцагчийн төлбөл зохих 197,462,071.40 төгрөгийг төлүүлж нэхэмжлэлийн шаардлагыг *******гаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь ******* ******* ******* ХХК-д өргүй тооцоо барагдуулж Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-т төлөх 500,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар 262.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* уул ХХК-иас 98,569,571.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 98,892,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,145,260 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* уул ХХК-иас 650,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

******* ******* ******* ХХК /РД: /-ийн гүйцэтгэх захирал миний бие Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага *******гаагүй байна.

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.1. - д Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа №01 гэх баримтанд нэхэмжлэгч нь ************** уул ХХК, төлөгч нь ******* ******* ******* ХХК байх талаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид 49,076,400.50 төгрөг төлөх ёстой гэх агуулга бүхий баримт байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтанд нэхэмжлэгч, төлөгч нарыг сольж бичсэн... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа №01 баримт нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Төлөгч, авагчын байрыг сольж тавьсан байнаа гэсэн тайлбар нь үнэн бөгөөд тооцоо нийлсэн нягтлан бодогч нь бичгийн болон тооцооны илэрхий алдаа гаргаж, тодорхой зүйл хэсгийг анзаарахгүй өнгөрсөн, тооцоо хийхдээ будилсан байх тул Иргэний хууль-ийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй юмаа.

Нягтлан бодогч нь тус Тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаа №01 -ийг талуудын байрлалыг сольж бичсэнээ анзааралгүй гарын үсэг зуран захирал аар Сэлэнгэ аймаг руу өгч явуулсан. ******* ******* уул ХХК-ын захирал Ц. нь мөн анзааралгүй гарын үсэг зурж, тамга дарсан. Улаанбаатарт ирсэн хойноо талуудын байрыг сольж бичсэнийг Ц. захиралд утсаар мэдэгдэж талууд бараа материал хүлээлцсэн зарлагын баримтанд Хүлээн авагч тал хэсэгт захирал Ц. нь гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа тул Тооцооны үлдэгдлийн баталгаа №01 - ийг засахаар тохиролцсон. Хэрэв тус тооцооны акт №01 - ын дагуу ******* ******* уул ХХК нь ******* ******* ******* ХХК-иас 49,076,400 төгрөгийн авлагатай гэж үзвэл түүнийгээ батлах нотлох баримтуудаа гаргаж өгөх ёстой.

2. Үндэслэх хэсгийн 11.1 -д ...нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 15 - ны өдрийн хариуцагч ******* ******* уул ХХК-д хүргүүлсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна. /хх-ийн 19 дүгээр тал/... Хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан албан бичгийг тайлбарлахад, ******* ******* уул ХХК болон ******* ******* ******* ХХК-ны захирлууд хоорондоо харилцан тохиролцсоны дагуу ******* ******* уул ХХК-ны нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийн 4,907,640.05 төгрөгийн НӨАТ -ыг ******* ******* ******* ХХК нь ******* ******* уул ХХК -ны өмнөөс татварт төлж ******* ******* уул ХХК-д мэдэгдсэн байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 1 нээс 2019 оны 7 дугаар сарын 10 ны хооронд нийлүүлсэн бараа материалын НӨАТ-ыг давхардуулж төлөхгүйн тулд ******* ******* уул ХХК болон ******* ******* ******* ХХК-ны захирлуудын хэлэлцэн тохиролцсоны дагуу НӨАТ - ыг төлсөн учир Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-т төлөх төлбөрөөс багасгах зорилгоор байгууллага хоорондын тооцоо болох 49,076,400.50 төгрөгийг бэлэн төлснөөр тооцуулахаар болсон юм.

3. Үндэслэх хэсгийн 11.2. - д Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актын хавсралт 02 гэх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай тооцоо нийлж 49,816,000 төгрөг авахаар болсон гэх боловч уг баримт нь хуульд зааснаар нотлох баримтын шаардлага *******гахгүй, үндсэн дүнгүүдийг дарж гараар олон дахин засварласан, ямар албан тушаалтай, хэн гэдэг хүмүүс тооцоо нийлсэн нь тодорхойгүй, нийлсэн дүнгүүд нь өөр өөр байна. гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймгийн төвд баригдаж буй Төрийн албан хаагчдын 120 айлын барилгын талбай дээр байрлах инженер техникийн ажилчдын байранд 2020.04.21-ний өдөр тооцоо нийлж тус актыг ******* ******* уул ХХК-ын барилгын инженер боловсруулан хэвэлж, захирал Ц. нь манай компанид төлөх төлбөрийн дүн болох дөчин есөн сая хоёр мянга таван зуун төгрөгийг өөрийн гараар бичиж, гарын үсэг зуран, тамга дарсан нь манай компани ******* ******* уул ХХК -д барилгын материал зээлээр өгснийг нотлох хөдлөшгүй баримт мөн юм.

Тус тооцоо нийлсэн актанд тусгагдсан материалуудыг зээлээр олгосныг нотлох зарлагын баримтууд дээрх гарын үсгүүдийг мөн ************** уул ХХК-ын захирал Ц. нь өөрөө зурсан билээ. Улаанбаатарт ирсэнийхээ дараа ************** уул ХХК-ны инженерийн гаргасан тооцоог манай нягтлан хянаж үзэхэд зарлагын баримтуудын дүнг алдаатай нэмсэн байх тул Иргэний хууль -ийн 57.4 дэх хэсэгт хэлцэл хийгч эггээд нь тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд нь түүнийгээ засах эрхтэй байна гэсний дагуу Тооцоо нийлсэн актын хавсралт №02 - ыг засварлаж ******* ******* уул ХХК-ны захирал Ц.д утсаар мэдэгдсэн. Тооцоо нийлсэн актын хавсралт №02 дээр засварласан дүн нь захирал Ц.ийн гарын үсэг зурж, бараа хүлээж авсан зарлагын баримтуудын дүнтэй яв цав таарч байгаа бөгөөд энэ тухайгаа Ц. захиралд утсаар мэдэгдэж талуудад зарлагын баримтуудын хувь байгаа тул дүн таарч байгаа тухай хэлж ойлголцсон.

4. Үндэслэх хэсгийн 11.3.-д Мөн хэрэгт авагдсан зарлагын баримтуудад нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг 2-3 удаа дарагдсан, өөр байгууллагын тамга, тэмдэгийг дарж, давхар тэмдэг дарсан,... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарлагын баримтуудад давхар дарагдсан Х.Шижиртуяа гэсэн тамга тэмдэг нь манай компанийн ажилтан бөгөөд барилгын материал агуулахаас олгосныг нотолж хувийн тамга тэмдэгээ дарсан.

5. Үндэслэх хэсгийн 11.3.-д... хүлээн авагч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаагүй,... Зарлагын баримтан дээр хүлээн авагч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдах шаардлагагүй байдаг бөгөөд хүлээн авагч тал нь бараа материалыг тоолж хүлээн аван гарын үсэг зурснаар баталгааждаг юм.

6. Үндэслэх хэсгийн 11.3.-д .... барааны үнийн дүн байхгүй байх тул тооцоо нийлсэн актын хавсралт 02 болон зарлагын баримтууд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг *******гахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Тооцоо нийлсэн акт №02 -н зарлагын баримт 5, 9, 12 баримтууд нь бараа хүлээлгэж өгсөн, хүлээн авсныг л нотлох зорилготой баримтууд юм. Тус баримтуудын үнийг тавьж дүгнэсэн баримтууд нь зарлагын баримт 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 13 баримтууд юм. Тус баримтууд дээр талууд хүлээн авсан, хүлээлгэн өгснийг баталгаажуулж гарын үсэг зурж баталгаажуулсан нийт дүн нь 49,816,100 төгрөг байдаг.

7.Үндэслэх хэсгийн 11.3.-д ...нэхэмжлэгч биш өөр байгууллага Монгэйт ХХК... Тооцоо нийлсэн акт №02 -ын хавсралт Зарлагын баримт №3 дугаартай Монгэйт ХХК - иас нийлүүлсэн барилгын матөриалуудыг ******* ******* уул ХХК нь хүлээн авсан нь үнэн бөгөөд захирал Ц. нь хүлээн авснаа баталж гарын үсгээ зурсан байгаа. Зарлагын баримтан дээрх Монгэйт ХХК нь манай компанийн хамаарал бүхий компани бөгөөд ******* ******* ******* ХХК болон Монгэйт ХХК -уудын гүйцэтгэх захирал нь юм.

8. Үндэслэх хэсгийн 11.3.-д ...Дээж төв БМД бараа өгсөн... Тооцоо нийлсэн акт №02 -ын хавсралт Зарлагын баримт №4 дугаартай Дээж төв барилгын материалын дэлгүүр нь манай компанийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр мөн бөгөөд захирал Ц. нь хэлцэл хийх, барилгын материал авах зорилгоор удаа дараа Дээж төвд ирж байсан.

9. Үндэслэх хэсгийн 11.3.-д ...хариуцагч биш өөр байгууллага ХХК -д бараа өгсөн... Тооцоо нийлсэн акт №02 -ын хавсралт Зарлагын баримт №12 дугаартай баримтаар хүлээлгэн өгсөн паркетан шал 32 хайрцаг буюу 94м.кв-ыг ******* ******* уул ХХК-ны барьж буй 120 айлын орон сууцны барилгын талбай дээр буулгасан бөгөөд талбай дээр хүлээн авсан инженер нь ХХК гэх нэрийг бичсэн байсан. Тус паркетан шалыг ******* ******* уул ХХК нь хүлээн авсанаа нотолж Зарлагын баримт №13 дээр барааны үнийг дүгнэж захирал Ц. нь гарын үсэг зурж баталгаажуулсан.

10.Ажил гүйцэтгэх гэрээ №01 -ийн 1.1-д Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаварын дагуу өөрийн материалаар 120 айлын орон сууцны гадна цахилгаан шугам, хаалттай дэд станцын ТП-ны барилга, барилга тус бүрийн цахилгааны ерөнхий самбар иж бүрэн угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлнэ., Ажил гүйцэтгэх гэрээ №02 -ийн 1.1 - д Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаварын дагуу өөрийн материалаар 120 айлын орон сууцны гадна дулааны шугам, узель, сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэж захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлнэ. гэсний дагуу ******* ******* ******* ХХК -ийн гэрээний ажлыг гүйцэтгэхэд ашигласан бараа материалын чанарт ******* ******* уул ХХК нь хяналт тавьж ажилласан. Харин ашигласан бараа материал зарлагын баримтан дээр талууд гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагагүй байсан. Ажил гүйцэтгэх гэрээ №01, №02 -ийн дагуу ******* ******* ******* ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж захиалагч тал болох ******* ******* уул ХХК-ны өмчлөл буюу эзэмшилд шилжуүлэн өгсөн. Хариуцагч ******* ******* уул ХХК нь Тооцоо нийлсэн акт №03 баримтаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Талуудын хоорондын тооцоо нийлсэн актыг хариуцагч тал энэ баримт нь хуурамч, би гарын үсэг зураагүй гэж маргадаггүй, мөн шүүхээс зээлээр бараа нийлсэн гэж дүгнэсэн атлаа зөвхөн техникийн алдаа гаргасаныг үндэслэн нотлох баримтын шаардлага *******гахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр ан******* шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь *******гаж хариуцагчаас 197,462,071 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ан******* шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажил гүйцэтгэх гэрээний дагуу талуудын хооронд тооцоо нийлээд 598,659,571.40 төгрөг нь үндэслэлтэй байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс 500,000,000 төгрөгийг хасаад 98,659,571.40 төгрөгийг шүүхээс гаргаж шийдвэрлээд, үлдсэн хоёр тооцоо нийлсэн актыг хуулийн шаардлага *******гаагүй, хууль бус гэж үзсэн.

Ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр зүйл дээр юу гэж бичсэн гэхээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзсэн хэрнээ зээлийн харилцаа үүссэн гэж үзэж, төлбөр тооцооны асуудал яригдсан байтал зээлээр авсан бараануудын төлбөрийг төлөхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа юм. Ингэж шийдвэрлэхдээ ******* ******* ******* ХХК нь хавтаст хэргийн 10 дугаар талд тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэх баримтад нэхэмжлэгч ******* *******-******* ХХК, төлөгч нь ******* ******* ******* ХХК байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл хариуцагчид 49,076,400 төгрөг төлөх агуулга бүхий баримт байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг баримт нь нэхэмжлэгч, төлөгч нарыг сольсон гэж тайлбарладаг ч нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хариуцагч ******* *******-******* ХХК-д хүргүүлсэн албан бичгээр үгүйсгэгдэж байгаа юм.

Гэтэл уг албан бичиг нь ямар албан бичиг байсан бэ? гэхээр тухайн тооцоо нэг буюу 49,076,400 төгрөг тооцоо нийлсэнтэй холбоотой албан бичиг байсан. Уг албан бичиг нь тухайн барааг ******* ******* ******* ХХК нь ******* *******-******* ХХК-ийн нэр дээр гаалийн татвар төлсөн. Яагаад ийм агуулгатай бичиг явуулсан гэхээр тухайн НӨАТ-тай холбоотой. Бараа шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа тохиолдолд НӨАТ шивдэг. Уг НӨАТ-ыг төлөөрэй гэж байсан учраас тухайн үед НӨАТ-ын асуудлыг шийдвэрлэхийн тулд талууд харилцан тохиролцож, уг НӨАТ өгөхгүйгээр *******ган нийлүүлэлт шууд ороод ирвэл танай нэрийн өмнөөс татвар төлнө гэсэн.

Ингээд хэрэгт татвар төлсөн, гаалиар оруулж ирсэн барааны татварын баримтыг гаргаж өгсөн. Мөн албан бичиг дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр НӨАТ-үүдыг суутгаад, үлдсэн мөнгөнд нь бэлэн төлсөнд тооцов гэж бичсэн байдаг. ******* ******* ******* ХХК нь өөрөө 500,000,000 гаруй төгрөгийн өртэй. Талуудын хооронд хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 398,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ нь 100,000,000 гаруй сая төгрөгийн өр үлдэх гээд байна. Тийм учраас талууд нэгэнт өртэй юм чинь бэлнээр өгөлцөөд, авалцаад явчихъя гэсэн агуулгаар албан бичгийг хүргүүлсэн байдаг. Гэтэл энийг шүүхээс тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийг төлсөн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн дээрээс нь хариуцагч талаас бэлнээр төлсөн баримтыг гаргаж өгөөгүй. Мөн 500,000,000 төгрөгийн өрийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу суутгасан байдаг. Хэрвээ уг мөнгийг албан бичгийнхээ дагуу төлсөн гэж үзвэл 49,076,400 төгрөг актынхаа дүнг 500,000,000 төгрөгөөсөө хасаж явах байсан. Энэ нь хасахгүйгээр 500,000,000 төгрөгөөсөө суутгаж төлсөнд тооцуулж явж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм. Шүүхээс үзэж, үүгээр үгүйсгэгдэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тооцоо нийлсэн баримтуудтай холбоотойгоор баримтуудыг ан******* шатанд гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 8-12 дугаар талд 1 дүгээр тооцоо нийлсэн акттай холбоотой ан******* шатны баримтуудыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн байдаг.

Хоёрдугаарт хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актын хавсралт 2, нэхэмжлэгч нь хариуцагчтай тооцоо нийлж 49,816,000 төгрөг авахаар болсон боловч уг баримт нь хуульд зааснаар нотлох баримтын шаардлага *******гахгүй, мөнгөн дүнгүүдийг дарж, гараар болон балаар засварласан. Ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн тооцоо нийлсэн нь тодорхойгүй дүнгүүд нь өөр өөр байна гэсэн агуулгаа хүчингүй болгосон. Гэтэл ганц******* тооцоо нийлсэн актыг гаргаж өгөөгүй. Мөн тооцоо нийлсэн актын ан******* шатны баримтуудыг гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 22-34 дүгээр талд байгаа. Уг нотлох баримтууд буюу ан******* шатны баримтыг нийлүүлэхээр тооцоо нийлсэн актын дүн гарч ирдэг. Зөвхөн энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Бусад нотлох баримтуудыг шүүхээс огт авч үзээгүй байна. Мөн хэрэгт авсан баримтуудыг нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг 2-3 удаа тэмдэг дарагдсан, өөр байгууллагын тэмдэг дарагдсан, давхар тэмдэг дарагдсан, хүлээн авагч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдаагүй, нэхэмжлэгч биш, өөр байгууллага мөн дээж бараа өгсөн. Хариуцагч биш өөр байгууллага бараа өгсөн. Барааны үнийн дүн байхгүй байх тул тооцоо нийлсэн акт хавсралт хоёр болон зарлагын баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг *******гахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно гэж шийдсэн. Дутуу үзсэн гэж үзэж байгаа. энэ баримтууд дээр авсан хүний гарын үсэг нь байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүхээс дутуу үзсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл үнэлээгүй дүгнээгүй гэдэг боловч уг баримтууд дээр авсан хүний гарын үсэг нь байдаг. Тооцоо нийлэхдээ үнийн дүнгээ бичээд хавсаргачихсан байгаа. Гэтэл хоёр тооцоо нийлсэн акт, нэг нь үнийн дүнтэй, нэг нь үнийн дүнгүй хоёр зарлагын баримтыг нэхэмжлэгчээс тухайн үед гаргаж өгсөн байдаг. Гэтэл энийг анзаараагүй.

Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг, нотлох баримтын шаардлага *******гаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдчихсан. Зээлийн барааг хүлээж авсан. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээ хүлээж авсан гэдэг дээрээ маргаагүй байхад шүүхээс нотлох баримтын шаардлага *******гахгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасны дагуу Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байдаг гэж заасан байдаг. Энэ нь эхний тооцоо нийлсэн актанд нэхэмжлэгч төлбөр төлөгч, төлбөр авагч хоёрын байрыг сольж бичсэн нь илэрхий алдаа байсан. Яагаад гэвэл бусад тооцоогоор батлагдана. Мөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Энэ нь өөрөө уг нотлох баримтуудыг ******* ******* ******* ХХК нь үйлдээгүй. Хариуцагч буюу ******* *******-******* ХХК-тай хамтарч үйлдсэн нотлох баримтууд юм. Олон дахин засварласан гэдэг нь ан******* шатны баримтуудыг нэмж, хасаад тэр дээрээ алдаа гаргаад, өөрсдөө дахин засварласан зүйл байдаг. Энийг илэрхий алдаа гэж үзэхгүй. Хэрвээ тухайн баримтууд нь ор тас өгөөгүй, ан******* шатны баримтгүй падаангүй зүйлүүдийг нэмээд биччихсэн байвал энэ нь өөрөө үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага *******гахгүй байх байсан. Гэтэл ингээгүй. Мөн өөр байгууллагын нэр бичигдсэн байна гэж тайлбарлаж байгаа. ******* ******* ******* ХХК-ийн барилгын баримтын дэлгүүрээс нь авсан падаан байдаг.

Тэгэхээр тухайн байгууллага өөрийн падаан дээр өөрийн нэрийг бичиж явуулахгүй бол дараа нь тооцоо нийлсэн акт үүсэхэд энэ нь хаанаас авсан гэдэг нь тодорхой харагдаж байх ёстой. Мөн шүүх хурал дээр хариуцагч өөрөө хэлсэн байдаг. Юу гэж хэлсэн гэхээр 2021 оны 597,000,000 төгрөг гэх актаар 2 зарлагын тооцоо нийлсэн. Манайд НӨАТ шивж өгөөгүй. 600,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг өгөх хэрэгтэй. 197,000,000 төгрөгөөс НӨАТ-ыг хасаад төлөхөд 98,000,000 төгрөгийг төлж болно гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн утгатай гэхээр хариуцагч энэ хариуцагч маань уг байгууллага НӨАТ төл. Авсан юмныхаа НӨАТ-ыг төлөх юм бол бид нар төлнө гэсэн агуулгатай зүйл яриад байхад энийг шүүхээс буруу ойлгосон гэж үзээд байгаа юм. Ийм учраас ан******* шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь *******гаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамгийн сүүлд нь миний ярих гэж байсан гол санааг ярьчихлаа. Уншаагүй байх гэж бодтол, уншаад судалчихсан байна. 598,000,000 төгрөг зөв. Бид нар 500,000,000 төгрөгөө хасуулчхаад албан тоотоор баталгаажаад хамгийн сүүлийн тооцоо нийлсэн акт нь бүх бусад тооцоо нийлсэн актыг үгүйсгээд, хамгийн сүүлийн тооцоогоор бид нар Сэлэнгэ орон сууцад 500,000,000 төгрөгийг хас л гэж байгаа юм. 500,000,000 төлөөд хүлээн зөвшөөрчхөж байгаа учир бид нар эд нарт 500,000,000 төгрөгийн НӨАТ-ыг шивчих байсан. Тэрийг шаардаагүйн төлөө манай компани яаж хохирсон бэ? гэвэл татвар төлөөгүй бол 1 дахин үржүүлж торгодог. Бид нар торгуулчихсан. Манай бүх данс хаагдчихсан. 2023 оны 03 дугаар сард татварын шалгалт ороод одоог хүртэл татвар дээр бүх зүйлээ хаалгачихсан. 300,000,000 төгрөгийн өртэй байгаа. Зөвхөн орон сууцыг барьсныхаа төлөө. Танай холбогдолтой хэлэхэд, 598,000,000 төгрөгийн НӨАТ-ыг төлөөгүй. Би 500,000,000 төгрөг төлөөд Сэлэнгэ орон сууцыг шийдүүлчихсэн. Ядаж 500,000,000 төгрөгийн НӨАТ-ыг шивчихвэл үлдэгдэл 98,000,000 төгрөгийг өгөх боломж байсан. Одоо яагаад өгөхгүй вэ? гэвэл компанийн албан дээр бид нар нөгөө 500,000,000 төгрөг нь 50,000,000 төгрөг, дээрээс нь хуулиараа 70,000,000 гаруй сая төгрөг болчихдог юм байна.

Зөвхөн 600,000,000 төгрөгийн 50% гэхээр 90,000,000 төгрөгийн өрөнд орчихсон. Бүх баримтаараа нотлогдож байгаа. Тухайн үед би хурал дээр хэлсэн. НӨАТ-ын асуудлыг шийдчихье гэхэд Ч.Алтантуяа орилоод байсан. Өмгөөлөгч хуулийн үндэслэлтэй зөв ярьж байна. 598,000,000 төгрөгийн 500,000,000 төгрөгийг төлчихсөн. Тухайн үед бид нар 4-лээ байсан. Тэгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн юм. 598,000,000 дээр тогтсон шүү гэсэн баримтууд манай дээр маш их байгаа. Эд нар өөрсдөө байгаагүй. Тэрийг шаардлагатай гэвэл гаргаж өгөөд нотлуулж болно. Цалин мөнгө ч байхгүй, хоол унд ч байхгүй, бүгдийг манайхаас өгч байсан. Энэ талаар шүүх хуралдаанд ач холбогдолгүй байна гээд яриулаагүй. Энэ компани чинь 598,000,000 төгрөгийнхөө 500,000,000 төгрөгийн надаар төлүүлж, бичгээ үйлдчихээд мөнгөө өгөхгүй байсан. Тухайн үед 500,000,000 төгрөгийн бичгийг өгвөл НӨАТ-ыг чинь шивэх гээд байна гэсэн. Одоо болохоор 600,000,000 төгрөгийг өгчихвөл НӨАТ шивэх гээд байна гэж байгаа. Тэр хооронд 90,000,000 төгрөгийн торгууль тавиад хохирчхоод байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг *******гах үндэслэлгүй тул ан******* шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Ан******* шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* уул ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үнэ болон зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 197,462,071.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэг 98,569,571.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг *******гаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс ан******* шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

5. Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2019 оны 04 сарын 20-ны өдөр 01, 02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь өөрийн материалаар 120 айлын орон сууцны гадна цахилгаан шугам, хаалттай дэд станц-ын ТП-ын барилга, барилга тус бүрийн цахилгааны ерөнхий самбар иж бүрэн угсралтын 390,000,000 төгрөгийн ажлыг, мөн гадна дулааны шугам, узель сүлжээний угсралтын 160,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг тус тус 120 хоногийн хугацаанд буюу 2019 оны 08 сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцон гэрээ байгуулжээ.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний явцад зохигчид харилцан тохирч ажил гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь барилгын зарим төрлийн материалыг захиалагч ******* ******* уул ХХК-нд нийлүүлсэн байна.

Ийхүү талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх болон зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 6.Хэрэгт авагдсан баримтаар гэрээний талууд гэрээний үр дүн болон хоорондын тооцоогоо тодорхой хугацаанд тооцож тооцоо нийлдэг байсан болох нь

А. тооцооны үлдэгдлийн баталгаа 01 баримтаар 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хоёр тал хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлээр нэг бүрчлэн үзэхэд ******* ******* ******* ХХК 49.076.400 төгрөг байна гэж,

Б. тооцооны үлдэгдлийн баталгаа 03 баримтаар 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хоёр тал хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ******* уул ХХК нь 598.569.571,40 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэж,

В. тооцооны үлдэгдлийн баталгаа 08 баримтаар 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд хоёр тал хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ******* уул ХХК нь 598.569.571,40 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Энэхүү өрийн үлдэгдлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр нэхэмжлэгч авахаар тохиролцов гэсэн баримтыг тус тус үйлджээ.

 7. Дээрхи баримтаар талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн талаар тооцоо нийлж гэрээний дагуу төлөх төлбөрөө тооцож байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан хоёр гэрээний үүрэг гаргуулахаар шаардлага гаргасан байх ба ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хэдэн төгрөг, худалдах худалдах авах гэрээний үүрэгт хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа талаараа тодорхой тооцоолол ирүүлээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар гэрээний үүргийг дүгнэж байсан байх тул зохигчдын хооронд хамгийн сүүлд буюу 2020 оны 06 сарын 24-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа 08 баримтаар хариуцагч ************** уул ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх болон зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 598,569,571.40 төгрөгийн өртэй буюу төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Дээрхи төлбөрөөс хариуцагч ******* ******* уул ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн бусдад буюу Сэлэнгэ орон сууц ОНӨААТТҮГазарт төлөх төлбөрт 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу төлсөн байх нэхэмжлэгчийн шаардлагаас 98,569,571.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ан******* шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 8. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэхүү зарчим нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ нотлох журмаар хэрэгждэг.

Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт талуудаас ирүүлсэн нотлох баримтыг нотолгооны шинж зориулалтаар мөн эрх зүйн талаас нь дүгнэж зохигчдын тэгш эрхийн зарчмыг *******гаж хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа 01, 02, 03, бараа зээлээр худалдсан тухай зарлагын баримтууд, ажлын гүйцэтгэлийн тооцоо зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба тухайн баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдоно гэж тайлбарлажээ.

Гэтэл тухайн баримт нь хуульд заасан шаардлага тухайлбал: баримтын хуулбар баталгаагүй, бараа материал нийлүүлсэн тухай зарлагын баримтууд нь худалдагч талын санхүүгийн тамга давхар дарагдсан, нэхэмжлэгч өөрийн санхүүгийн тамга гэж тайлбарлаж байгаа боловч зарлагын бүх баримт дээр өөр байгууллагын санхүүгийн тэмдэг дээр өөрийн санхүүгийн тамгыг давхардуулан дарсан, бараа хүлээн авагч, бараа хүлээн авсан хүний гарын үсгийн тайлалгүй, ажлын гүйцэтгэлийн тайланд захиалагч гарын үсэг зураагүй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага *******гаагүй баримтыг шүүхэд ирүүлжээ.

Ан******* шатны шүүхээс дээрхи баримтуудыг хуулийн шаардлага *******гаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн ан******* шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ан******* шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652.413 /зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

T

Г.ДАВААРЕНЧИН