Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 07

 

 

 2024       04        1*******                                           20*******/МА2024/00007

 

Б.Нямдаваагийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2024/00079 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* 1-р ******* ******* тоотод оршин суух, Харгай овогт ы Нямдаваагийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Ховд аймгийн ******* сумын иргэн Б.Нямдаваа нь 1982 оны 0******* дугаар сард Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн салбарт гарсан. Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тушаалаар Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадад эцэг, эхийн хамт үржлийн мал маллаж байгаад 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр цэргийн албанд татагдаж 0132 дугаар ангид цэргийн алба хаагаад 1987 оны 0******* дугаар сарын 22-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай тушаалаар бригадад хоньчноор томилогдож үржлийн хонь маллаж байгаад тус нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******0 дугаартай тушаалаар хэсэгт мал аж ахуйн эрхлэгчээр томилогдсон. 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар аж ахуйн няравын ажлаас чөлөөлөгдсөн. Аж ахуйн няраваар ажиллаж байхдаа давхар мал маллаж байсан. 1992 онд өмч хувьчлал явагдаж нэгдэл тарахад мал аваад ардын аж ахуйтан болоод явсан. Б.Нямдавааг 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл, 1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2024/00079 дугаар шийдвэрээр:

2.1  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг баримтлан Харгай овогт ы Нямдаваагийн 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл,1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, нярваар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

2.2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.4  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Б.Нямдаваа нь 1982 онд 8-р анги төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд гарч 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын бригадад мал маллан амьдарч байгаад цэргийн албанд татагдан 0132 дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж, 1987 оны оны 0******* дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан.1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын "Шинэ зам" нэгдлийн *******т малчин, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын "Шинэ зам" нэгдэлд *******ийн аж ахуйн эрхлэгч, малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын "Жаргалант Оргил" ХК-д малчнаар ажиллаж байсан.

3.2 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2024/00079 дугаартай шийдвэрээр Б.Нямдаваагийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэхдээ: ... 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, нярваар,... ажиллаж байсан гэж тогтоожээ.Социалист нийгмийн үед бригадын төв дээр ажил эрхэлдэг хүмүүс ажлынхаа зэрэгцээ мал малладаг байсан ба Б.Нямдаваа нь аж ахуйн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, малчнаар ажиллаж байсныг тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх   хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.  Хүсэлт гаргагч Б.Нямдаваа нь 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл, 1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Жаргалант Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ.

3. Хүсэлт гаргагч  нь шаардлагаа нотлохоор Ховд аймгийн архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101 дугаартай архивын лавлагаа, Ховд аймгийн 1982 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай “ХАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан залуучуудыг ажилд авах тухай” тушаалын баталгаат хуулбар, Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 59 дугаартай “Цэргээс ирсэн залуучуудыг ажилд томилох тухай” тушаал, Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******0 дугаартай “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ховд аймгийн ******* сумын бригадын 1982-1984, 1987,1988   онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, 1982 оны ******* дугаар сараас 1988 оны 8 сар хүртэл бичилттэй  хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийн хуулбар,443795 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 257773 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

4. Анхан шатны шүүх Б.Нямдавааг 1982 оны 0******* дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл,1987 оны 0******* дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдлийн бригадад малчнаар, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын  “Шинэ зам” нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, нярваар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын “Жаргалант Оргил”  ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна.

5.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Б.Нямдаваа нь Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдлийн бригадад аж ахуйн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Б.Нямдавааг 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг гаргажээ.

*******.Анхан шатны шүүх Б.Нямдаваагийн хүсэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.

Тодруулбал хүсэлт гаргагч нь 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, малчнаар  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  хүсэлт гаргасан  бөгөөд шүүх  түүний шаардлагыг тодруулахад аж ахуйн эрхлэгчээ хийгээд давхар мал малладаг байсан гэж тайлбарлан “аж ахуйн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан  байдлаа тогтоолгохыг хүсжээ.

7.Гэтэл шүүх 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын аж ахуйн эрхлэгч, нярваар ажиллаж байсныг тогтоож, түүний тухайн цаг хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ойлгомжгүй болжээ.

8.Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн дээрх шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр түүний шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагчийн 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадын малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Түүнчлэн хүсэлт гаргагч шаардлага гаргаагүй байхад түүнийг 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн бригадад нярваар ажиллаж байсан байдлыг  тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.

9. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.1, 1*******8.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.3-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхиж, шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 10.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.5.-т заасныг удирдлага болгож 

                                              ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2024/00079 дугаартай шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж,  түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ                 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА