Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 08

 

 

 2024       05        21                                           206/МА2024/00008

 

Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2024/00149 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Жаргалант сумын оршин суух, Ойдов овогт ын Болормаагийн нэхэмжлэлтэй,

 ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******   холбогдох 

“2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,133,544 (найман сая нэг зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай ” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ажлаасаа халагдаж, шүүхэд гомдол гаргаж 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00260 дугаар шийдвэр, 206/МА2023/00033 дугаар магадлал, 001/ШХТ2023/01217 дугаар тогтоолын дагуу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа эргэж томилогдсон. Ажилбал зохих 153 хоног байна. 148 хоногоор тооцоолж ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулна. Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр томилогдоод 2 өдөр ажилласан. Нягтлан 5 хоногийн цалин бодож олгоод шүүхийн шийдвэрээр буцаагаад авсан.  даргаас өмнө нь байсан дарга надад ур чадварын нэмэгдэл олгож байсан. Би ур чадварын нэмэгдэл авах ёстой гэж нэхэмжлэлдээ тусгасан. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Ажилд томилогдсоноос хойш 2024 оны 01 сард Нийгмийн даатгалын газраас 1,300,000 төгрөг орж ирсэн. Нийгмийн даатгалын төлөлт тасалдсан учраас мөнгө орж ирээгүй байх. Би хоолны мөнгийг буруу тооцоолсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,133,544 (найман сая нэг зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг хариуцагч талаасгаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Ц.Болормаа нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар хуучин ажилдаа эргүүлэн томилогдсон ба ТҮ-5 шатлал буюу 912,000 төгрөгөөр цалинг олгохоор тушаалд дурдсан. Ажилдаа томилогдонгуут Ц.Болормаа нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр (хүүхэд төрүүлсэн гэх үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүүхэд асрах чөлөө хүсэж өргөдөл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 дугаартушаалаар миний бие Ц.Болормаад хүүхэд асрах чөлөө олгосон. Ажилтан Ц.Болормаа нь дээрх хугацаанд жирэмсний тэтгэлэг, хүүхэд төрүүлсний тэтгэлэг аваад жирэмсэн болон амаржсаны амралт эдэлж байсан учир хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2024/00149 дугаар шийдвэрээр:

3.1  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Ц.Болормаагийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,946,308 (зургаан сая есөн зуун дөчин зургаан мянга гурван зуун найм) төгрөгийг гаргуулан, дээрх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ******* ******* улсын ******* ******* ******* ******* ******* даалгаж, илүү нэхэмжилсэн 1,187,236 (нэг сая нэг зуун наян долоон мянга хоёр зуун гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2 ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,703 (нэг зуун жаран найман мянга долоон гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* улсын ******* ******* ******* ******* ******* захиргаанаас 126,090 (нэг зуун хорин зургаан мянга ер)төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдсан гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч Б.Болормаагийн гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

4.2 Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагаас шинээр нотлох баримтуудыг гаргаж өгөхөд шүүгч шүүх хурлаас өмнө өгөхгүй яасан юм бэ, авахгүй гээд хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасны дагуу хариуцагч Ховд аймгийн Хар-ус ******* ******* ******* ******* ******* ******* ******* захиргаа нь хэрэгт холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхөд хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч Ц.Болормаагийн нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч Ц.Болормаа нь жирэмсэн болон амаржсаны амралттай байх хугацаанд давхар ажиллаж байсан мэтээр цалин нэхэмжлэх нь үндэслэлгүй, унаа болон хоолны зардал, ур чадварын мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ..

5. Нэхэмжлэгч Ц.Болормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжилсэн ямар нэгэн тэтгэмж нэхэмжлээгүй. Би хуулийнхаа дагуу ажиллаж байсан хугацааны цалин мөнгийг нэхэмжилсэн. Би өөрийн буруугаас биш хариуцагчийн буруугаас болж ажлаас чөлөөлөгдсөн учраас тэр хугацааныхаа цалин хөлсийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн. Надад өөр хэлэх зүйл байхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгч Ц.Болормаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Болормаа нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,133,544 (найман сая нэг зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд дээрх хугацааны нөхөх олговорт 6.946.308 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгаж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 3. Нэхэмжлэгч  нь шаардлагаа нотлохоор цалингийн тооцооны хүснэгт, ******* ******* ******* улсын ******* ******* ******* ******* ******* захиргааны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/28 дугаартай  “Ажилд эгүүлэн томилох тухай" тушаал, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 153/ШШ2023/00260 дугаар шийдвэр, 206/МА2023/00033 дугаар магадлал, 001 /ШХТ2023/01217 дугаар тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

4.Хариуцагч ******* ******* ******* улсын ******* ******* ******* ******* ******* захиргааны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/28 дугаартай  “Ажилд эгүүлэн томилох тухай" тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/29 дугаартай “Ц.Болормаад хүүхэд асрах чөлөө олгох” тухай” тушаалын  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  ******* ******* ******* улсын ******* хамгаалалтай ******* ******* ******* Ц.Болормаагийн  гаргасан өргөдлийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч  “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасны дагуу хариуцагчаас хэрэгт холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхөд хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч Ц.Болормаагийн нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргаж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх  үндэслэлээр  давж заалдах журмаар гомдол гаргажээ.

6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан  журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

6.1 Хэргийн 61 дүгээр талд шүүх хуралдаан эхлэхээс өмнө даргалагч хэргийн оролцогчдоос шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу? гэж асуусны  дагуу хариуцагч талаас “...2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дугаартай тушаалын хуулбар, хоол, унааны зардлыг шинэчлэн тогтоох тухай тушаал, Ц.Болормаагийн нийгмийн даатгалын шимтгэлийг 06 дугаар кодоор төлж байгаа баримт, байгууллагын дотоод журам зэрэг 11 хуудас...” нотлох баримт гаргаж өгсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

6.2 Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн  дээрх нотлох баримтуудаар  нэхэмжлэгчийн шаардлагыг няцаах зорилгоор гаргаж өгч байгаагаа тайлбарласан байна.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар шүүх хариуцагч талын уг нотлох баримтуудыг та нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй байх тул нотлох баримтыг хүлээн авах боломжгүй гээд буцааж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.

6.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” Мөн зүйлийн 6.4.”Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэж хуульчилсан байдаг.

6.4 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, гаргуулах тухай хүсэлт гаргаж шүүх бүрдүүлж мэтгэлцдэг. Мэтгэлцэх зарчим нь мөн нийтлэг журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгавар болгох зэрэг нь талуудын хүсэл зоригоос хамаарах бөгөөд энэ байдлыг шүүхийн зүгээс туйлын ховор тохиолдолд хязгаарлана.

6.5 Талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх тэгш байдлын зарчим нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжоор талуудад өөрийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоо адилхан хамгаалах боломж олгох байдлаар илрэх бөгөөд цаашилбал энэ нь мэтгэлцэх зарчим хэрэгжих гол үндэслэл болж өгдөг.

6.6.Мэтгэлцэх зарчим нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих бөгөөд шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 11 хуудас нотлох баримтуудыг хүлээж авахгүй буцааж өгсөн нь түүний хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх,  шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх,   тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох эрхийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6.7. Шүүхийн шийдвэр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гардаг. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудыг  үнэлэхдээ нэг бүрчлэн бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлдэг.

6.8. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд хүлээж аваагүй нь  Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.Энэ талаар бичсэн хариуцагч талын гомдол үндэслэлтэй байна.

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангаж, шийдвэрлэв.

 10.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул  хариуцагч ******* ******* ******* улсын ******* хамгаалалтай  ******* ******* ******* захиргааны давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71819 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгож 

                                              ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2024/00149 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч талын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ******* ******* ******* улсын ******* ******* ******* ******* ******* захиргааны давж  заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71819 төгрөгийг  шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж,  түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг ******* дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар ******* Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                      

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                                      ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА