Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 576

 

2019         04         12                                         2019/ШЦТ/576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.О д холбогдох эрүүгийн 1906 01446 0719 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч П.О нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 18 дугаар байрны 47 тоотод эхнэр Б.Н ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би цагаан сараас өмнө өөрийн нөхөр Одгэрэлтэй явалдаад байгаа хүүхний эх рүү нь охиноо татаж авах болоогүй юм уу одоо болсон юм биш үү гэж мэссэж бичсэн байсан юм. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 10-ны 01 цагийн үед нөхрийн хамт зурагт үзэж сууж байгаад орондоо орох гээд байж байсан. Манай нөхөр гэнэт би ер нь их тэвчээд байгаа шүү Мандах гуай тэр хүүхнийг ах нь зодож цохисон гэж байна гээд чи тэр хүүхнийг цохиулах юм бол би чамайг адилхан цохино шүү гэхээр нь би энэ тэгээд чиний зөв юм уу гээд хэлсэн чинь чи ер нь янхан амьдралтай, чиний охин чинь хүртэл янхан амьдарна гээд намайг хэл амаар доромжилж байгаад миний үснээс татаж босгож ирээд намайг түлхээд ор мөргүүлэн түлхэж унагаасан. Тэгснээ би ер нь чамайг алаад хаячихая гээд хоолой боож орон дээр дарж унагаасан. Тэгэхээр нь би ноцолдоод дийлэхгүй би одоо болил доо гэсэн. Би чамайг алаад хаячихая цагдаагаа дуудаад шүүхдээ өг гээд миний хацар хэсэгт гараа зангидаж байгаа нэг удаа цохисон. Тэгээд миний хоолойг дахин боох гэж дайрахаар нь би тэр үед орилсон чинь тэнд байсан манай 4 настай, 2 настай хоёр хүүхэд айж уйлсан. Тэгээд намайг янз бүрээр хэлж байгаад бага хүүхдээ авч хоолойноос өргөж байгаад орон дээр дарсан. Тэгэхээр нь би тэнд гэртээ чанга орилоод татаж болиулсан. Тэгээд нөхөр бид нар луу хэсэг дайрч орилж хашгирч байгаад нөхөр тайвшран гэртээ унтаж амарцгаацсан. Тэгээд маргааш нөхөр гэртээ амарсан. Би хажууд нь байсан болохоор айгаад цагдаад хандалгүй байж байгаад өнөөдөр нөхрийг ажилдаа явахаар цагдаагийн байгууллагад хандаж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15ы өдрийн шинжээчийн ¹2319 тоот дүгнэлтэд: “1.Б.Н ын биед эрүү, хүзүүнд зулгаралт, баруун эгэм, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хэргийн 30 дугаар хуудас/,

Яллагдагчаар П.О ын өгсөн: “...би санахгүй байна ямар ч гэсэн орон дээр унагааж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Тэнд эхнэрийн биед учирсан гэмтэл миний цохилтоос үүссэн гэмтэл мөн тухайн үед эхнэрийн бие дээр илт байсан. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.О нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 18 дугаар байрны 47 тоотод эхнэр Б.Н ыг зодож “эрүү, хүзүүнд зулгаралт, баруун эгэм, цээжинд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч эхнэрийн биед учирсан гэмтэл миний цохилтоос үүссэн гэмтэл мөн тухайн үед эхнэрийн бие дээр илт байсан гэх мэдүүлэг, хохирогч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... хоолой боож орон дээр дарж унагаасан..., цагдаагаа дуудаад шүүхдээ өг гээд миний хацар хэсэгт гараа зангидаж байгаа нэг удаа цохисон..., бага хүүхдээ авч хоолойноос өргөж байгаад орон дээр дарсан гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15ы өдрийн шинжээчийн ¹2319 тоот дүгнэлтээр...Б.Н ын биед эрүү, хүзүүнд зулгаралт, баруун эгэм, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо..., хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.О ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар П.О  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч П.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Б.Н  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

П.О  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.О т үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.О т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.