Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 361

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 77-06 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, С овгийн Т.Н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 24-16 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, Д овгийн А. П

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч А.П, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Н миний бие А.П 2014 оноос хамтран амьдарч, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү П.М төрүүлсэн. Бид хоёр 3 жил хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэвч бидний дунд буруу ойлголтын улмаас хэрүүл маргаан үүсч тусдаа амьдрах болсон. Тиймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул П.М эцэг А.П хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Энэ хүний эгч нь намайг архичин, тамхичин гэж загнадаг. Ар гэрийнхэн нь элдвээр доромжилдог гэв.

Хариуцагч А.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Хол газар ажил хийхээр араас байнга утсаар залгаж харддаг. Мөн хүмүүсийн дунд элдэв хов ярьж хэрүүл болдог. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Энэ хүний хүүхдээ өөр дээрээ авна гэдэг нь зөв. Харин би хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.П холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Т.Н А.П нар нь 2014 оноос эхлэн хамтран амьдарч,  2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүү Пүрэвдуламын М төрсөн болох нь зохигчдын тайлбар, №6201000307 дугаартай хүү П.М төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар гэсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүү П М нь төрсөн эх Т.Н асрамжинд байдаг болох нь зохигчдын тайлбар, Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 432 тоот тодорхойлолт, Нарны дөш өрхийн эмнэлгийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа ба зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй байх тул хүү П. М төрсөн эх Т.Нэргүйн асрамжид үлдээж, төрсөн эцэг А.П-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж,  хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү П. М төрсөн эх Т.Нэргүйн асрамжинд үлдээсүгэй.

             2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ба 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү П.М 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.П-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.П-с 28626 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4 Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА