Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2024/00029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          ******* ******* Эвлэлийн Соёлын

                      ******* ордны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 149/ШШ2024/00061 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* Эвлэлийн Соёлын ******* *******,

Хариуцагч “ ******* *******” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 20,228,040 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, хариуцагч байгууллагын төлөөлөгч ийг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Хариуцагч “ ******* *******” ХХК нь тус ордны 213 тоот өрөөг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 06 сарын хугацаагаар түрээслэхээр ТГ-60/2023 дугаартай гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтын дагуу улирал бүр 4,073,300 төгрөгийг тухайн улирлын эхний сарын эхний арав хоногийн дотор төлөх, гэрээгээ зөрчиж ирсэн. Иймд түрээсийн гэрээний 3.3, 6.2 дахь заалтын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, 213 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна. Түрээсийн гэрээний 5.3 заалтад Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд /тухайн сарын 10-ны дотор/ төлөөгүй 7 хоног өнгөрсөн тохиолдолд төлбөрийн нэхэмжлэл хүргүүлэх бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.3%-иар бодож алданги тооцно гэсний дагуу хугацаандаа төлөгдөөгүй доорх төлбөрүүдийг алдангийн хамт төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2023 оны 08 дугаар сарын 10-ны дотор төлөгдөөгүй тухайн улирлын төлбөр болох 8,146,600 төгрөгийн төлбөрийн алдангийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл 111 хоногт алдангийг тооцвол хоног тутмын 0.3 хувь нь 24,440 төгрөг тул 111 хоногт 2,722,840 төгрөгийн алданги бодно. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөгдөөгүй дараа улирлын төлбөр болох 12,219,900 төгрөгийн төлбөрийг хоног тутам 0.3 хувь нь 24,440 төгрөг тул 50 хоногоор тооцоход 1,222,000 төгрөгийн алданги бодно.

Ингээд нийт 3,934,840 төгрөгийн алдангийг нэмж төлүүлэхээр нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрт төлөгдөөгүй үлдсэн төлбөр 16,293,200 төгрөг, алданги 3,934,840 төгрөг нийт 20,228,040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 149/ШШ2024/00061 дугаартай шийдвэрээр:

Нэхэмжлэгч нь ******* ******* Эвлэлийн Соёлын ******* ордны 213 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч “ ******* *******” ХХК-иас түрээсийн төлбөр, алданги нийт 20,228,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* Эвлэлийн Соёлын ******* *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,490 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ******* *******” ХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид 399,490 төгрөгийг гаргуулж ******* ******* Эвлэлийн Соёлын ******* *******д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

“Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 2-р сарын 14-ний өдрийн 149/ШШ2024/00061 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

Шүүх манай “Сэлэнгэ тэнгэр хараа” ХХК-иас 20.228.040 төгрөг гаргуулж ******* үйлдвэрчний ******* ******* ******* *******д-д олгохоор шийдвэрлэхдээ 3.934.840 төгрөгний алданги тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь 2023 оны 11 -р сарын 29-ны өдрийг хүртэл 111 хоногт алдани бодсон гэтэл үүнээс өмнөх хугацаанд буюу 2023 оны 10-р сарын 10-ны өдрийн дотор төлөгдөөгүй төлбөр гээд 50 хоногоор алданги тооцож 1.222.000 төгрөгний алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ 1.222.000 тегрөгний алданги гэж нэхэмжилж байгаа нь 2023 оны 11 -р сарын 29-ны өдөр хүртэл 111 хоногийн алдангидаа орж тооцогдох ёстой гэж үзэж байна. Энэ байдлыг хянан үзэж 1.222.000 төгрөгний алдангийг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  ******* ******* Эвлэлийн Соёлын ******* ордны нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагч  “ монголиа *******” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: 

Нэхэмжлэгч ******* ******* Эвлэлийн Соёлын ******* ******* нь  хариуцагч “ ******* *******” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг түрээсийн төлбөр алдангийн хамт 20,228,040 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч шүүхийн шатанд тайлбар өгөөгүй болно. 

4. Анхан шатны шүүхээс хариуцагч “ монголиа *******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс гэрээний хариуцлага болох алданги гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ гэрээнд заасны дагуу алданги давхардуулан бодсон тул 1,222,000 төгрөгийн алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

5.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь  өөрийн өмчлөлийн  Улаанбаатар хотын байрны 213 тоот оффиссын зориулалттай байрыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 06 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцон “ монголиа *******” ХХК-тай ТГ/60/2023 тоот түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

Тус гэрээгээр Түрээсийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтын дагуу улирал бүр 4,073,300 төгрөгийг тухайн улирлын эхний сарын эхний арав хоногийн дотор төлөхөөр, түрээсийн гэрээний 5.3 заалтад Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд /тухайн сарын 10-ны дотор/ төлөөгүй 7 хоног өнгөрсөн тохиолдолд төлбөрийн нэхэмжлэл хүргүүлэх бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.3%-иар бодож алданги тооцохоор тус тус заасан байх ба хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш гэрээний төлбөрт огт мөнгө төлөөгүй тул нэхэмжлэгчээс хариуцагч компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, байраа чөлөөлүүлэн түрээсийн төлбөр болон алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаангүй байх ба түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг  биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 -т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” 225.2. -т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг нэхэмжлэгч  цуцалсан нь  хууль зөрчөөгүй байна. 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зохигчид анзын  гэрээг бичгээр байгуулах  шаардлага хангаж анзын талаар гэрээгээр тохирсон  байх тул алданги гаргуулах шаардлага нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. -т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заасан бөгөөд  хариуцагч “******* ******* *******” ХХК нь түрээслүүлэгчид хоёр улирлын төлбөр 16,293,200 төгрөг төлөөгүй гэрээний хугацаа өнөөдрийг хүртэл хожимдуулсан байх тул түрээсийн төлбөр 16,293,200 төгрөгт  3,934,840 төгрөгийн алданги тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй  байх ба анхан шатны шүүхээс алдангийн талаар  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7.Иймд хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн анхан шатны шүүх  үндэслэлгүйгээр алданги давхардуулан тооцсон байхад гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэсэн  давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 149/ШШ2024/00061 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 33,878 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                      

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

                             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

Bottom of Form