Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч О.Г , түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б О.Г  нарт холбогдох эрүүгийн 1906 00260 0408 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Г.Б /РД:/,

2. Монгол Улсын иргэн, О.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Б  нь бусадтай бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 45-473 тоот хашаанд байрлах граж буюу агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, хийн компрессор, усны тэрэг хулгайлж хохирогч Т.Г ид 432.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Г  нь бусадтай бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 45-473 тоот хашаанд байрлах граж буюу агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, хийн компрессор, усны тэрэг хулгайлж хохирогч Т.Г ид 432.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Яллагдагч О.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Ганбатын хамт Шархадны эмнэлгийн зүүн талын гудамжаар алхаад явж байтал ногоон өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаа онгорхой, хүн орох зайтай байхаар нь Ганбат орсон, би бас араас нь яваад ортол монгол гэр цоожгүй байхаар нь орсон, хүнгүй байхаар нь буцаад гарсан. Гэрийн зүүн талд байсан цэнхэр хаалгатай грашийн хаалга онгорхой байхаар нь дотогш ортол усны тэрэг дээр гагнуурын аппарат болон улаан өнгийн компрессор зэрэг эд зүйлсийг ачиж аваад гарч явсан. Эд зүйлсээ хураалгаж эзэнд нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 40-43 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө би архи уусан, Баасанжав бас халамцуу байсан. Бид Шархадны Эмнэлгийн хашаан дундуур ороод алхаад явж байтал гудамжинд хаалга нь онгорхой хашаа байхаар нь орсон. Ингээд хашаанд байсан монгол гэр лүү ортол цоожгүй, хүн байхгүй байхаар нь бид 2 буцаад гараад явсан. Гарч явтал гэрийн хажуу талд хаалга нь нээлттэй граш байхаар нь бид хоёр орсон. Граш дотор байсан усны тэрэг байхаар нь уг усны тэрэг дээр улаан өнгийн компрессор болон гагнуурын аппарат зэргийг нь ачиж авч гарч яваад цагдаа нарт баригдсан. Улмаар авч явсан эд зүйлсээ хураалгаж эзэнд нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 45-49 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 45-473 тоот хашааны эзэн манай хүргэн Бүрэнжаргал байгаа юм. Бүрэнжаргал байнга хөдөө явдаг ажилтай тул намайг энэ хэрэгт хохирогчоор мэдүүлэг өг гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө гэрээсээ гараад явж байтал хашааны хаалга нь хаалттай мөртлөө дотор гражны хаалга нээлттэй байхаар нь 102 дуудлага өгсөн. Бадрах гуайн гэрт хааяа ирэхэд гагнуурын аппаратаараа юм гагнаж байдаг байсан. Би бас эд зүйлээ гагнуулж байсан. Одоо эд зүйлээ авсан тул санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-30 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-6 дугаар хуудас/,

Эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл /хэргийн 8 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 14 дүгээр хуудас/,

Тод үнэлгээ ХХК-ний 432.500 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ /хэргийн 32 дугаар хуудас/,

Мэдүүргийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 63, 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65, 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Б нь О.Г тай бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 45-473 тоот хашаанд байрлах граж буюу агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, хийн компрессор, усны тэрэг хулгайлж хохирогч Т.Г ид 432.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Г  нь Г.Б тай бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 45-473 тоот хашаанд байрлах граж буюу агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, хийн компрессор, усны тэрэг хулгайлж хохирогч Т.Г ид 432.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь яллагдагчаар О.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...цэнхэр хаалгатай грашийн хаалга онгорхой байхаар нь дотогш ортол усны тэрэг дээр гагнуурын аппарат болон улаан өнгийн компрессор зэрэг эд зүйлсийг ачиж аваад гарч явсан. Эд зүйлсээ хураалгаж эзэнд нь буцааж өгсөн гэх, яллагдагчаар Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хашаанд байсан монгол гэр лүү ортол цоожгүй, хүн байхгүй байхаар нь бид 2 буцаад гараад явсан. Гарч явтал гэрийн хажуу талд хаалга нь нээлттэй граш байхаар нь бид хоёр орсон. Граш дотор байсан усны тэрэг байхаар нь уг усны тэрэг дээр улаан өнгийн компрессор болон гагнуурын аппарат зэргийг нь ачиж авч гарч яваад цагдаа нарт баригдсан гэх, хохирогч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бадрах гуайн гэрт хааяа ирэхэд гагнуурын аппаратаараа юм гагнаж байдаг байсан. Би бас эд зүйлээ гагнуулж байсан. Одоо эд зүйлээ авсан тул санал хүсэлт байхгүй гэх, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тод үнэлгээ ХХК-ний 432.500 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ, мэдүүргийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б , О.Г  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Г.Б , О.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

   Хохирогч Т.Г  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Б , О.Г нарыг “бүлэглэн агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б, О.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байх тул шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б , О.Г  нарын цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.