| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0524/Э |
| Дугаар | 595 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д ид холбогдох эрүүгийн 1806 10059 0443 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Д , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Д нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр караокед хохирогч Т.Б ийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийн ажлын Шинэ жилийн арга хэмжээ болсон. Би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Орой 12 цагийн үед эхнэр залгаад ирж аваарай гэсэн. Би шөнийн 12 цаг өнгөрч байхад эхнэрийнхээ байгаа гэх караокед очсон. Такси бариад очсон болохоор гадаа нь хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь караоке руу ороход эхнэрийн сууж байсан ширээний урд нь нэг залуу тонгойгоод эхнэрийг хоргоож байгаа бололтой зогсож байхаар нь уурлаад түүнийг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн би ангийн найз Бат-Эрдэний хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Очирваань эмнэлэгийн урд замын урд байдаг Төгөлдөр нэртэй нийтийн караокед орсон юм. Тэгээд тэндээ найзтайгаа хамт пиво уугаад сууж байгаад эсрэг талын ширээн дээрээс караокены удирдлага авах гээд очтол гаднаас тухайн ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй дээр ирсэн юм шиг байгаа залуу намайг шууд нүүр лүү 1 удаа гараараа цохисон..., тэгээд би босоод ширээн дээрээ очиж сууж байгаад цааш нь сайн мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэглэг дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэсэн..., намайг цохиж гэмтэл учруулсан хүнд би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг. /хэргийн 9, 12 дугаар хуудас/,
Гэрч А.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..Үл таних залуу манай ширээн дээр ирээд дуу захиалах гээд дууны номноос дууны код хийлгэх гээд заагаад зогсож байтал түүний хамар луу Түмэн-Өлзийгийн нөхөр нь 1 удаа цохисон. Эхнэртэйгээ хардаад цохисон гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Т.Түмэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...нөхөр гаднаас орж ирээд улаан куртик өмссөн залууг цохиход нөгөө залуу ширээний хажуу тал руу унасан гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹571 тоот дүгнэлтэд: 1.Т.Б ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хэлбэр алдагдалт, хамрын жимийн нарийсал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөхгүй гэжээ. /хэргийн 23 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Д нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр караокед хохирогч Т.Б ийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн... эхнэрийн сууж байсан ширээний урд нь нэг залуу тонгойгоод эхнэрийг хоргоож байгаа бололтой зогсож байхаар нь уурлаад түүнийг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон гэх, хохирогч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй дээр ирсэн юм шиг байгаа залуу намайг шууд нүүр лүү 1 удаа гараараа цохисон..., тэгээд би босоод ширээн дээрээ очиж сууж байгаад цааш нь сайн мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэглэг дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэсэн..., намайг цохиж гэмтэл учруулсан хүнд би маш их гомдолтой байна гэх, гэрч А.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Үл таних залуу манай ширээн дээр ирээд дуу захиалах гээд дууны номноос дууны код хийлгэх гээд заагаад зогсож байтал түүний хамар луу Түмэн-Өлзийгийн нөхөр нь 1 удаа цохисон гэх, гэрч Т.Түмэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нөхөр гаднаас орж ирээд улаан куртик өмссөн залууг цохиход нөгөө залуу ширээний хажуу тал руу унасан гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹571 тоот дүгнэлтэд...Т.Б ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хэлбэр алдагдалт, хамрын жимийн нарийсал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Д ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Т.Б ь нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 сая төгрөгний нэхэмжлэл гаргасан боловч хавтас хэрэгт 499000 төгрөгний эмчилгээний баримт ирүүлжээ.
Шүүгдэгч А.Д нь шүүхийн шатанд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот барьцааны дансанд “Б ийн хохирлын мөнгө” гэх утгаар 80000 төгрөгийг тушаасан болох нь хавтас хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн хуулга баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.Д ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Д ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Д ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Т.Б ийн нэхэмжилсэн эмчилгээний 499000 төгрөгөөс шүүхийн дансанд тушаасан хохирлын 80000 төгрөгийг хасаж үлдэх 419000 төгрөгийг шүүгдэгч А.Д оос гаргуулж хохирогчид олгож, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот барьцааны дансанд тушаасан 80000 төгрөгийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц хохирогч Т.Б ьт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.