Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 137

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, /Утас:70535545/,  Капитрон банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Их Ус 5-10 тоотод оршин суух Тайж нар овогт Баатарчулууны Батсайхан /РД:КН87021471, утас:91148759/-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 9 972 929,31 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Баатарчулууны Батсайхан нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №3019-2013/90 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 16 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч Б.Батсайхан нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 03 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 7 042 820,21 төгрөг, үндсэн хүү 655,245,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 694,09 төгрөгийн төлөлтийг хийгээгүй болно.

Тус банк нь зээлдэгч Б.Батсайханыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нь хүлээсэн үүргээ гүйцэтгэгээгүй байна.

Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан 3019-2013/161 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт:

Үндсэн зээл – 9 275 647,14 төгрөг, Зээлийн хүү – 659 883,79 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү – 37 398,38 төгрөг, Нийт – 9 972 929,31 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Б.Батсайханаас нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

  Хариуцагч Б.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баатарчлуун овогтой Батсайхан миний бие нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт оршин “Тавантолгой транс” ХХК-нд 2009 оны 10 сарын 26-нд нягтлан бодогч мэргэжлээр ажилд орсон. 2009 оноос 2014 он хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх үедээ 2013 оны 09 дүгээр сарын 06-нд Капитрон банкнаас 16 000 000 төгрөгний зээл авсан нь үнэн. Тухайн үеэс зээлээ цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 25-нд “Тавантолгой транс” ХХК нь зогсолт хийсэн бөгөөд одоог хүртэл ажиллагүй байгаа учраас ажилд орж чадаагүйн улмаас цалингийн зээлээ сард бүрд нь төлөлт дутуу хийгдэж байгаа. Туахйн банкнаас авсан 16 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 9 972 929,31 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Б.Батсайханд холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 9 972 929,31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 517 төгрөгийн тал хувь болох 87 258,5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 87 258,5 төгрөгийг хариуцагч Б.Батсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитрон банкны нэхэмжлэлтэй Б.Батсайханд холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 9 972 929,31 /есөн сая есөн зуун далан хоёр мянга есөн зуун хорин ес/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 517 төгрөгийн тал хувь болох 87 258,5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 87 258,5 төгрөгийг хариуцагч Б.Батсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА