Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 138

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, /Утас:70535545/,  Капитрон банкны нэхэмжлэлтэй,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Капитрон банкны Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цогтцэций” тооцооны төвийн эрхлэгч Хөх чоно овогт Цогнэмэхийн Эрдэнэбаяр,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Цэций уул 6-9 тоотод оршин суух Боржигон овогт Баянжаргалын Наранчимэг /РД:ФВ88062609, утас:99366562/-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 1 628 257,13 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянжаргалын Наранчимэг нь 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №3019-2014/70 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 2 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч Б.Наранчимэг нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 05 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 702 370,58 төгрөг, үндсэн хүү 240 754,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 951,74 төгрөгийн төлөлтийг хийгээгүй болно.

Тус банк нь зээлдэгч Б.Наранчимэгийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүний төлбөрийг хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нь хүлээсэн үүргээ гүйцэтгэгээгүй байна.

Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан 3019-2013/161 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт:

Үндсэн зээл – 1 373 803,94 төгрөг, Зээлийн хүү – 241 432,17 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү – 13 021,02 төгрөг, Нийт – 1 628 257,13 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Б.Наранчимэгээс нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

  Хариуцагч Б.Наранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянжаргал овогтой Наранчимэг миний бие нь ам бүл 5, “Таван толгой транс” ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 25-нд анх ажилд орсон. Компанид ажиллаж байх хугацаандаа Капитрон банкнаас 2 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Ажиллаж байх хугацаандаа зээлээ цаг хугацаандаа төлж явсан. Компани 2014 оны 06 дугаар сарын 5-наас эхлэн зогссон. 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зээлээ төлж чадаагүй. Одоо үлдэгдэл болох 1 628 257,13 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Б.Наранчимэгт холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 1 628 257,13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Наранчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41 002 төгрөгийн тал хувь болох 20 501 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 20501 төгрөгийг хариуцагч Б.Наранчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитрон банкны нэхэмжлэлтэй Б.Наранчимэгт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 1 628 257,13 /нэг сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун тавин долоо/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41 002 төгрөгийн тал хувь болох 20 501 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 20 501 төгрөгийг хариуцагч Б.Наранчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА