| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0586/Э |
| Дугаар | 638 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б д холбогдох эрүүгийн 1806 09195 0558 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Б , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 71 байрны В1 давхарт байрлах иргэн П.Э гийн гэрт нэвтэрч 41 инч ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нарантуул захаас гарч явтал онгорхой гараж байсан. Хананд өлгөөтэй байсан зурагтыг авсан. Тэндээс гараад эргүүл хийж байсан эргүүлийн цагдаатай тааралдаад баригдсан гэв.
Хохирогч П.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс Хонда маркийн 42 инчийн зурагт, 2 хос гутал алдагдсан. Зурагтаа хамт ажилладаг хүнээс 1 сарын өмнө 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг хоёр гутлыг алдагдсан гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь нөхрийгөө ирэхээр нь асуухад гутлаа амсчихсөн, пүүз ажил дээр байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед эргүүл хийгээд явж байтал нэг сэжиг бүхий хүн зурагт тэврээд явж байхад нь уг хүнийг зогсоож шалгатал өөрийгөө Батнасан гэж хэлээд өөрийн эд зүйлээ авч явж байна гэж хэлэхээр нь уг хүний мэдээллийг шалгаж үзтэл урд нь ял шийтгэл эдэлж байсан хүн байсан. Тэгээд уг хүнийг хаанаас авсан талаар нь асуухад хулгай хийсэн айлаа зааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний 486.600 төгрөгийн тайлан /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 71 байрны В1 давхарт байрлах иргэн П.Э гийн гэрт нэвтэрч 41 инч ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нарантуул захаас гарч явтал онгорхой гараж байсан. Хананд өлгөөтэй байсан зурагтыг авсан. Тэндээс гараад эргүүл хийж байсан эргүүлийн цагдаатай тааралдаад баригдсан гэх, хохирогч П.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Хонда маркийн 42 инчийн зурагт, 2 хос гутал алдагдсан. Зурагтаа цуг ажилладаг хүнээс 1 сарын өмнө 600.000 төгрөгөөр худалдаж авсан гэх, гэрч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...уг хүнийг хаанаас авсан талаар нь асуухад хулгай хийсэн айлаа зааж өгсөн гэх мэдүүлэгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дамно хөрөнгийн үнэлгээний 486.600 төгрөгийн тайлан, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Б гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч П.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б г “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.