Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Манлай сум, Өехий, 1-р багт оршин суух Сономцэрэн овогт Маамын Наранцэцэг /РД:КЕ63122405/-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, нэхэмжлэгч М.Наранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Маам овогтой Наранцэцэг миний бие 1963 оны 12 дугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн. 1981 оноос 1990 оны 10 дугаар сарын 01 хүртэл Манлай сумын Хоёр Өлзийт нэгдэлд малчнаар ажилласан цэнхэр хөдөлмөрийн дэвтэр Балам гэсэн овгоор овоглосон тул Маам овогтой Наранцэцэгээр өөрчилж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч М.Наранцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би Маам гэдэг хүний төрсөн хүүхэд бөгөөд Балам гэдэг айлд өргүүлсэн юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр өргөж авсан эцэг Балам гэдэг хүнээр овоглосон. Харин төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр төрсөн аав Маамаар овоглосон байсан. Тэтгэвэрт гарах болоход овгийн зөрүү гарсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь  аймаг  дахь  Улсын  бүртгэлийн  хэлтсээс  олгосон 2016 оны 06

дүгээр сарын 23-ны өдрийн №134/000726 дугаартай М.Наранцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн Манлай сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ¹153 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлээс олгосон Балам овогтой Наранцэцэг гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Я.Цэцэгээ, У.Ашигбаяр нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

G:\Ajil\Shiidwer\№139_2016_08_25_M.Narantsetseg_HDJE.docx

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Наранцэцэг нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлээс олгосон Балам овогтой Наранцэцэг гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Балам овогтой Наранцэцэг гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Маам овогтой Наранцэцэг болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь  аймаг  дахь  Улсын  бүртгэлийн  хэлтсээс  олгосон 2016 оны 06 дүгээр сарын 23-ны өдрийн №134/000726 дугаартай М.Наранцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт, гэрч Я.Цэцэгээ, У.Ашигбаяр нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч М.Наранцэцэг нь Балам гэдэг хүнд өргүүлж байсан ба түүний төрсөн аав нь Маам болох нь, мөн М.Наранцэцэг нь төрсөн аав Маамаар овоглодог болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа болон иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Я.Цэцэгээ, У.Ашигбаяр нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд М.Наранцэцэгт Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр түүний өргөж авсан аав болох Баламаар овоглож олгогдсон байх тул дээрх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Маамын Наранцэцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.             

              Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Манлай сумын Хоёр Өлзийт нэгдлээс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон Балам овогтой Наранцэцэг гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Маам овогтой Наранцэцэг мөн болохыг тогтоосугай.

              2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

              4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ШҮҮГЧ                                            Д.БАТТУЛГА