Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00362/И |
Дугаар | 362 |
Огноо | 2016-08-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 362
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 9 дүгээр баг, 9-8 тоотод оршин суух, Өлзий-Оршихийн Баясгаланд холбогдох
930300 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ариунтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Баясгалан нь 2013 онд ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа өөр газар ажилд орж цалин ажилгүйдлийн тэтгэмж хоёр давхардуулж авсан нь 2015 оны 06 дугаар сард аймгийн мэргэжлийн хяналтын газраас ажилгүйдлийн даатгалын санд хийсэн хяналт шалгалтаар илэрч иргэн Ө.Баясгаланд 1130300 төгрөгний актыг нийгмийн хамгаалалын улсын байцаагч Б.Болормаа тогтоож актын төлбөрийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлүүлэхийг хариуцуулсан. Энэ үед иргэн Ө.Баясгалан нь Улаанбаатар хотод нэг алтны компанд ажиллаж байсан тул уулзаагүй мөн утасны сүлжээ байхгүй байсан учир түүний ээж Норгим гуайтай хэд хэдэн удаа утсаар уулзаж улсын байцаагчийн акт тавигдсныг хэлж танилцуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ө.Баясгаланг ажлаас нь бууж ирэхэд актын талаар танилцуулж төлбөрийг барагдуулах талаар хуваарь гарган сар бүр 200000 төгрөгөөр төлөлт хийж 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд дуусгахаар харилцан тохирсон боловч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200000 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй бөөнд нь хийж дуусгана гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Ө.Баясгалангаас актын төлбөрийн үлдэгдэл 930300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилж байгаа 930300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ө.Баясгалангаас 930300 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Баясгалан нь 930300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн ту хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 930300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Баясгалан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 26877 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА