Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2024/00035

 

 

 

 

 

                                  *******ы нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал *******лж, Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаар шийдвэртэй    

Нэхэмжлэгч *******, 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзандулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн ******* Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Би Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* ******* *******ар 2020 оны 08 дугаар сарын 10 -нд томилогдон ажилласан. Энэ маш хүндрэлтэй орчин, нөхцөл байдалд өөрийн гаргах ёстой хүчин чармайлт, нөөц бололцоогоос хэт давсан ачааллыг дааж, хуулийн хүрээнд хүний эрүүл ******* төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан.

Гэтэл ******* сумын ******* *******ар ******* томилогдсон үеэс эхлээд надтай хүнлэг бусаар харьцаж, байнгын ажлын байрны дарамт үзүүлж 2022 оны 05 дугаар сарын 09-нд энэ захирамжид дурдсан үндэслэлээр ажлаас халсан юм.

Улмаар ******* нь өөрөө ******* даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний ажлыг хийсэн ******* болон ******* нь намайг дахиад ажлаа хийгээчээ гэж гуйгаад уг ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хүчингүй болгосноор дахин тус ******* ******* ******* *******ар ажиллах болсон.

Ингээд ******* нь буцаад ******* даргын албан захирамжид томилогдсоныхоо дараа дахиад намайг ажлаа өг, би чамайг 5 сард ажлаас халсан биз дээ гэх мэтээр урьдын ажлын байрны дарамт дахин эхэлсэн. Ингээд би арга ядаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг хэлэлцэхгүй явсаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-нээр миний өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үндэслэлээр бус 05 дугаар сард гаргаж байсан тушаалынхаа үндэслэлээр намайг ажлаас халсан. Ингээд би 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тушаал гардаж авснаар мэдсэн.

Иймээс би ******* нь намайг хууль бус тушаал гаргаж ажлаас халсан, надад ажлын байрны дарамт үзүүлж арга буюу би ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан учраас намайг ажлаас хууль зөрчиж халсан гэж үзээд доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: ... 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалаа төлүүлж, дэвтэрт төлснөөр бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1.... Нэхэмжлэгч намайг ажлаас дарамталж халсан мэтээр тайлбарласан байна.

Нэгдүгээрт нэхэмжлэгч нэг зөрчлийн удаа дараа давтаж гаргасан. Би энэ талаар олон удаа шаардлага тавьж байсан. Нэгдсэн хурал дээр мөн хэлж байсан. Манай байгууллагын дотоод аудитын 2 шалгалтад хоёуланд нь унаж байсан. Урд жил гаргасан алдаагаа дахин давтан  гаргаад байсан. Би тэр болгонд арга хэмжээ авч байсан. Хамгийн сүүлд цалингиийн арга хэмжээ авсан. Аудитаас ...2 жил дараалан төсөвийн том алдаа гаргаж байна. ******* ******* эрхлэгчид хариуцлага тооцно уу... гэх албан бичиг ирсэн. Би үүнийг дагуу эрүүл ******* газрын *******тай уулзаж ...одоо эмчгүй боллоо. Ийм асуудал байна. Өмнө нь давтан зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан аудитын дүгнэлтээр ажлаас халах болсон тул дараагийн эмчийг бэлдэж өгнө үү... гэх талаар хэлж хэлээд шаардлагыг тавьж  байсан.

Нэхэмжлэгч тухайн үед над дээр өргөдөл барьж орж ирээд ...Намайг халахгүйгээр миний хүсэлтээр ажлаас гаргачих... гэсэн. Бид 2 ярилцаж сууж байхад ******* нь ...зүгээр гаргавал гарга, гаргахгүй бол би шүүхдэнэ шүү... гэж намайг дарамтасан. Би ...захирамжаар ажлаас чөлөөлсөн. Чамаар дарамтлуулахгүй... гэж хэлж тухайн үедээ ийм процесс болсон. Би хууль ёсны бүх шаардлагыг тавьж ажлаас халсан. Одоогийн ******* ******* ******* ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа хүлээж авсан. Тэр хооронд эмнэлэг эзгүй ******* нь тэр үед Солонгос улс руу явчихсан байсан. Ажлаас чөлөөлөгдөх хугацаандаа баримт бичгээ бүрдүүлж Солонгос яваад өнөөдрийг хүртэл байхгүй. Одоо яагаад нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцож болохгүй байгааг гайхаж байна.

******* нь ...ажил хүлээлцсэн. Би ажиллаж байсан... гэж ярьж байгаа боловч одоо ажиллаж байгаа ******* ******* *******ас асуувал ажил хүлээлцээгүй зүгээр л ажлаа орхиод яваад өгсөн асуудал байдаг. Би бол дэс дараалсан арга хэмжээг хуулийн дагуу авсан. *******тай ажиллахад хүнд, ажил хаяж шоудаад явчихсан болохоор би таарч ажиллахад хэцүү байсан гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч *******ы гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтаар дараахь гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* *******д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Учир нь О Халиуныг ******* сумын ******* ******* ******* *******ар ажиллаж байх хугацаанд тус сумын ******* *******ар ажиллаж байсан ******* нь *******тай зохисгүй харилцаж, ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй атлаа удаа дараа эрх зүйн байдлыг нь дордуулж ажлаас нь хууль бусаар чөлөөлж байсан нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан ******* даргын захирамжаар хангалттай тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтанд бодитой дүгнэлт хийлгүй, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан атлаа ажлаа орхиж яваагүй, ажлаа орхиж явах боломжтой байсан хуулийн зохицуулалтыг мэдэхгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, мөн хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам хэрэгт байхгүй, байхад байгууллагын дотоод хяналт болон төрийн аудитын дүгнэлтээр ноцтой зөрчил гаргасан, байгууллагын нэр хүндэд халдсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, ажлаа чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн гэсэн агуулгаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна.

*******ыг тус сумын ******* *******ар ажиллаж байсан ******* нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжинд заагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 тоот захирамж нь илтэд хууль зөрчсөн захирамж байсан бөгөөд *******ын оронд томилогдсон шинэ ******* ******* нь уг захирамжийг хууль зөрчсөн учраас хүчингүй болгож, *******ыг тухайн эрхэлж байсан ажилд нь 10 хоногийн дараа дахин томилсон үйл баримт хэрэгт авагдсанаар тогтоогдоно.

Улмаар ******* нь дахин ******* сумын ******* *******ар томилогдсон даруйдаа урьдын таарамжгүй харилцааг *******тай үүсгэсэн тул ******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг *******т гаргасан.

Гэтэл ******* нь тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй өөр дээрээ дарагдуулж, *******ыг ажиллуулж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халсан тушаалыг гаргаж *******ы хөдөлмөрлөх эрхэд нь ноцтой халдсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн ******* нь *******тай огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заагдсан зөрчил гарсан гэж ажлаас халсныг зөв гэж дүгнэж байгаа нь мөн ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.4, ******* ******* тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,3-т заасныг Монгол улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буйг эс зөвшөөрч байгаа тул дээрх хуульд нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг харах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нь ажлын байрны дарамт үзүүлээд байгаа учраас намайг ажлаас халчихлаа гэдэг. ******* ******* юу гэж үзсэн бэ гэхээр төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсан учраас чамайг ажлаас халаад байна гэх нотлох баримтаа өгчихөж байгаа юм. Одоо нэхэмжлэгч талд юу хэрэгтэй вэ гэхээр би энэ зөрчлийг гаргаагүй гэдгээ нотлох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь уг зөрчлийг гаргаагүй гэдэг нэг ч тайлбар байхгүй. Би зөрчил гаргаагүй гэх нэг үндэслэл ч байхгүй. Хамгийн гол асуудал энэ. Тэгэхээр зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Гараад байгаа аудитын 2 дүгнэлт хоёулаа хүчинтэй. Захиргааны хэргийн шүүхэд энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Хариуцагч тал өөрөө нотлох баримтаа гаргаад өгчихсөн, нэхэмжлэгч тал энийг нотолж чадахгүй хэмжээнд хүрчихэж байгаа юм. Нэгэнт аудитын дүгнэлтэд нотлох баримт байхгүй учраас ямар байдлаар мэтгэлцэж байна гэхээр процессын асуудлууд орж ирж байгаа юм. Тэгтэл хариуцагч тухайн ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 42.1-г тодорхойлоод барьчихсан байгаа. 42.1 ямар заалттай вэ гэхээр шүүгч уншаад өгчихсөн ба шийдвэр дээр хүртэл заагаад өгчихсөн. Мөн хуулийн 42.3-д зааснаар Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөх талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэж заасан. 42.4-д зааснаар Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй гэж тусгайлан заагаад өгчихсөн журам байгаа. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт ороод, ямар заалт орсон бэ гэхээр албан тушаалаас чөлөөлөхөд гэдэг заалт нэмээд оруулчихсан. Нэгэнт санхүүтэй эрх хэмжээний зөрчил гаргасан гэж аудитын дүгнэлтээр дүгнээд, арга хэмжээ авчихсан тохиолдолд бусад хуулийн заалт буюу 30 хоногийн хугацаанд мэдэгдэх ёстой ч юм уу, ******* ******* тухай хуульд заасан эрүүл ******* *******тай зөвшилцөх ёстой ч гэдэг юм уу, энэ бол хэрэглэгдэхгүй гэсэн үг. Энийг зөрччихсөн байхад л болно. Ямар арга хэмжээ авах нь ******* ******* өөрийнх нь эрх хэмжээний хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал байгаа юм. Анхан шатны шүүх зөв дүгнэсэн. ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* ******* *******ар ажиллаж байсан бөгөөд ******* сумын засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.         

Ажил олгогч *******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар “... мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон”  гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгчээс тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч ******* нь шүүхэд хөдөлмөрийн харилцааг цуцалсан  ажил олгогчийг шийдвэрийг  үндэслэлгүй  талаар  шүүхэд гомдол гаргажээ.

3.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба  нэхэмжлэгч  шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам хэрэгт авагдаагүй байхад тэдгээрт авагдсан ноцтой зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байхад ажил олгогчийн шийдвэрийг  үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбарлажээ.            

4.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:

Нэхэмжлэгч буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын эрүүл ******* ******* ******* ******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  томилогдон албан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжлэн явагдсан үйл баримт тогтоогдсон.

Дээрх хугацаанд ******* нь 2021 онд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ******* ******* даатгалын санд 4.628.500 төгрөгийг дутуу төвлөрүүлсэн, нийт 11.149.400 төгрөгийн эмийг харьяа эмийн сангаас авсан боловч төлбөрийг барагдуулаагүй, Өмнөх оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй буюу тайлант оны эмийн сангийн 16.434.000 төгрөгийн кассын орлогыг нэмэлт санхүүжилтийн дансанд орлого орсон тухай бүр бус бөөн дүнгээр төвлөрүүлсэн, ******* ******* ******* ******* нь тайлант оны 09-12 дугаар саруудад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан байхад их эмчийн албан тушаал хавсран ажилласны 837.700 төгрөгийн нэмэгдэл цалин өөртөө олгосон, өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг биелүүлэлгүйгээр зөрчлийг давтан гаргаж, нэмэгдэл хөлс тооцож олгох хуудсаар баталгаажуулаагүй болон албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн ******* ******* 5.899.300 төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлс олгосон, жолоочийн тооцооны хуудасгүй нийт 5.907.500 төгрөгийн шатахуун зарцуулсан гэх алдаа дутагдал аудитын шалгалтын явцад илэрч албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өмнөх аудитын шалгалтаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй зэрэг алдаа зөрчлийг давтан гаргасан,  ******* *******д сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын ******* сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн СЭА-2022/5-НА-СТА-ТТЗ код бүхий аудитын тайлан, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 151/А1870390 СЭА-2022/05-ХА-СТА-ТТЗ дугаар бүхий Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын албан шаардлага, дотоод аудитын хяналтын ажлын тайлан зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “******* ******* нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны ******* даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” гэж,

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна” гэж,

14.1.20-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* ******* тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн” гэж,

          16 дугаар зүйлийн 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна” гэж,

          16.4.18-д “төсвийн бусад байгууллагын ******* (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” захирагч байхаар  тус тус заасан.

            Иймд сумын ******* ******* нь төрийн төлөөлөгч, төсвийн ерөнхийлөн захирагч, сумын ******* ******* ******* ******* нь төсвийн шууд захирагч байх бөгөөд ******* ******* тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэлийн ******* ******* эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж,

            11.3-д “Сум, тосгоны эрүүл ******* ******* даргыг тухайн шатны ******* *******, аймгийн эрүүл ******* газрын *******тай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж тус тус заасан байдаг.

            Иймд нэхэмжлэгч ******* нь дээрх хуулийн заалтуудад заасны дагуу төсвийн шууд захирагч бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан ажилтан тул  хариуцагч ******* сумын засаг ******* нь мөн хуулийн зүйл заалтуудад заасны дагуу ажил олгогч, төсвийн захирагч байх бөгөөд тэдний захиран зарцуулсан хөрөнгө мөнгийг ажил олгогч /төр/-ийн мөнгө, эд хөрөнгө гэж үзнэ гэж тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

            Сумын эрүүл ******* ******* ******* ******* нь  Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, ******* ******* тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж, мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь нотлогдсон гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг анхан шатны шүүх ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон буюу дээрх зөрчил гаргасан нь нотлогдсон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэдэг нь санхүүгийн аудитын дүгнэлтээр  тогтоогдсон байхыг ойлгоно.   

Ажилтан хөдөлмөрлөж байх явцдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон ажлын байрны онцлогоос шалтгаалан холбогдох хууль тогтоомж, дүрэм журмуудыг баримтлах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөн үйлдэл нь эрүүгийн болон зөрчлийн хэргийн шинжийг хангасан эсэхийг шалгаад, түүний холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаагүй боловч энэ нь сахилгын шийтгэл хүлээлгэх, ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй.  

Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын Б/26 дугаартай тушаалаар  *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т  “.... хөрөнгө мөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь нотлогдсон”гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хийсэн дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

6.Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад болон талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                      

   

 

  ДАРГ                    ДАРГАЛАГЧ                               Д.БУЯНЖАРГАЛ 

                                    ШҮҮГЧИД                               Г.ДАВААРЕНЧИН

                                                Б.ЭРДЭНЭХИШИГ

АЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ 

 

                             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                   Top of Form

     Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form